Роналд Антонио “Ронни” О’Салливан нь 1975 оны 12 сарын 5нд төржээ. Түүний хурдан тоглодог арга барилаас болоод түүнийг Пуужин хэмээн хочилдог билээ. Тэрээр Английн мэргэжлийн снукерийн тамирчин юм. Тэрээр Дэлхийн аваргын цомыг гурван удаа
2001,2004 ба
2008 онд авч байсан бөгөөд каррерийн турш олсон мөнгөн шагналаараа Стивен Хэндригийн дараа хоёрдугаарт (6 сая паунд) бичигддэг. О’Салливан нь 5 удаа дэлхийн но.1 тамирчин байсан бөгөөд 22 удаа чансаа тогтоох тэмцээнд түрүүлж мөн 100-аас дээш оноо авсан тоглогчдын 2-т бичигдэж байна.
О’Салливан бага наснаасаа эхлэн снукерээр хичээллэсэн бөгөөд дөнгөж 10 настай байхдаа 100-аас дээш (117)оноо авч 15 настайдаа хамгийн өндөр оноо буюу 147-г авч байсан байна. Тэрээр 16 насандаа мэргэжлийн тамирчин болсон бөгөөд эхний 38 тоглолтондоо хожил авсан тамирчин болсон ба энэ рекорд одоо болтол эвдэгдээгүй байгаа юм. 1993 оны ДА шалгаруулах тэмцээнд хасагдах шатанд орсон хамгийн залуу тамирчин болсон бөгөөд эхний шатанд Алан МкМануст 10-7 харьцаагаар хожигдож дараа жил чансаагаараа 57-д жагсах боллоо. Тэр чансаа тогтоох тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болсон бөгөөд тэр үед 17 настай байжээ. 1993 оны Английн Аварга шалгаруулах тэмцээнд тэрээр Стивэн Хендрийг финалд хожсоноор энэ 2 агуу тамирчны өрсөлдөөн эхэлж байжээ. 1995 онд анх удаа Мастерс түрүүллээ.
1996 оны Дэлхийн Аваргын тэмцээнд снукерийн удирдах албанаас тэр үеийн хэвлэлийн төлөөлөгч одоо бол тэмцээний захирал болсон Майк Ганлейг дайрч доромжилсныг тогтоосон байна.Тэрээр 2 жилийн тоглох эрхгүй (дэлхийн аваргад юм болов уу бүх тэмцээнд юм болов уу) болсон бөгөөд 20,000 паундын мөнгөн торгуул мөн 10,000 паундыг хандивлах торгуул хүлээсэн байна.
1997 оны 4 сарын 20нд Дэлхийн Аваргын тэмцээнд эхний тойрогтоо л Мик Прайсийн эсрэг гайхамшигтай тоглолт үзүүлж хамгийн хурдан хугацаанд тоглолтыг дуусгаж (5 мин 20 сек), хамгийн анхны максимум оноогоо авчээ. Тэр дунджаар 9 секундад нэг цохилт хийж байсан. 11-р сард нь тэр 2 дахь удаагаа Хендрийг 10-6 харьцаагаар хожсоноор Английн аварга болсон байна.
1998 оны Ирландын Мастеруудын тэмцээнд Кен Дохертийг хожсоны дараа түүнээс допинг илэрч түүний цомыг буцаан авсан байна. Цом хэдийгээр Дохертид шилжсэн боловч тэрээр авахаас татгалзаж харин шагналын мөнгө болох 90,000 паундыг л авсан байна.
1999 оны Дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтонд 17-13 харьцаагаар Хендрид ялагдсан юм. 3 дахь үеийн сүүлийн 4 тоглолтонд Хендри ,О’Салливан нар хоёр хоёр удаа 100-аас дээш оноо авсан байдаг. 1999-2000 улиралд О’Салливаны гол өрсөлдөгч Хендри, Стюарт Бингхамд хожигдсоны дараа ДА-д түрүүлэх сайхан боломжтой байсан ч харамсалтай нь эхний тойрогтоо Дэвид Грэйд хожигджээ. (Тэрээр энэ үедээ чансаа тогтоох гурван тэмцээнд түрүүлээд байсан мөн өнгөрсөн жил сайхан амжилт үзүүлээд байсан)
2001 онд О’Салливан анхныхаа ДА-д Хиггинсийг 18-14 харьцаагаар хожин түрүүлж (аавдаа зориулсан) мөн Дохертийг 10-1 харьцаагаар хожиж гурав дахь удаа Английн аварга болсон. Тэр Дэлхийн чансааг 2002/2003 онд тэргүүлэх боллоо.
2002-2003 оны улиралд Шотландын Мастер, Европын нээлттэй, Ирландын Мастер тэмцээнүүдэд түрүүлсэний дараа ДА-ын эхний шатнаас хасагдав. Энэ нь түүний каррерийн турш ДА-ын тэмцээнээс хасагдсан 3 дахь тохиолдол байсан юм. Тэр тоглолтод О’Салливан Марко Фуд 10-6 харьцаагаар хожигдож Дэлхийн чансааны 3 бичигдэх болжээ.
2004 онд О’Салливаны эцэг 6 удаагийн Дэлхийн Аварга Рей Реардонтой утсаар ярьж хүүдээ зөвлөгөө өгөхийг хүссэн байна. Түүний зөвлөгөөг авсан О’Салливан дээд түвшний тоглолт үзүүлж Дэлхийн аваргын финалд Грэм Доттийг 18-8 харьцаагаар төвөггүй буулгаж авчээ. Тэр эхний 5 тоглолтондоо 5 дараалан хожигдсон ч хожил авч чадсан байна. Тэрээр хагас шигшээд Хендриг 17-4 харьцаагаар хожсон нь ДА-ын түүхэн дэхь хамгийн том хожил болсон байна. Дараагийн 2 жил Дэлхийн чансааг тэргүүлсэн байна.
2004/2005 оны Дэлхийн Аваргын тэмцээнд шигшээ наймд Питер Эбдонд хожигдон тэмцээнийг орхисон байна. Тэмцээнийг ажиглагчид Эбдоныг удаан тоглож О’Салливаны тоглолтын темпийг алдагдуулсан гэж шүүмжилж байсан юм. Үүний дараа О’Салливан хэвлэлийнхэнд дараа улиралд тоглох сонирхолгүй байгаагаа мөн зодог тайлж ч магадгүй гэдгээ мэдэгджээ. Гэсэн ч дараа улиралд нь Америкт пүүл билльярдын Олон улсын цуврал тэмцээнд тоглох болсноо мэдэгджээ. Гэвч Премьер Лигийн аваргыг хамгаалах тоглолтыг хийх болсноор пүүл билльярдын тэмцээнд оролцож чадаагүй байна. Премьер Лигийн аваргын тоглолтонд О’Салливан 4 удаа 100-аас дээш оноо авч 6-0 харьцаагаар Хендриг хожжээ.
Дараа нь Мастерууд болон Уэльсийн нээлттэй тэмцээнд түрүүлээд байсан хэдий ч Хятадын нээлттэй тэмцээнд оролцож чадаагүй байна.
2005/2006 оны Гран Прид Жон Хиггинсид 9-2 хаьцаагаар хожигдсон бөгөөд Мастерууд тэмцээнд мөн л финалд шалгарсан хэдий ч дахин Жон Хиггинсид хожигдсон. Дэлхийн аваргын тэмцээний эхний тойрогтоо л Марк Кингид хожигдлоо.
2 жилийн дараа дахин Дэлхийн Аваргын цомыг авсан.
Ронни хэдийгээр баруун гараар цохилт хийдэг боловч зүүнээрээ дутахгүй цохидог. 1996 оны Дэлхийн Аваргын тэмцээнд зүүн гараараа тоглосон боловч өрсөлдөгчөө хүндэтгээгүй гэдэг үг сонсож байжээ. Гэсэн хэдий ч түүн шиг баруун болон зүүн гараараа тоглодог тоглогч цөөхөн байдаг.
О’Салливан нь 573 удаа 100-аас дээш оноо авсан гэдэг үзүүлэлтээр 2 дугаарт жагсдаг.
Бичих гэж оролдлоо. Алдаа байгаа байх уучлана биз.
эхийг: вики эгчээс