Нэр - Рафаел Надаль Фарера
Төрсөн огноо - 1986.6.3
Өндөр - 1.85см
Жин - 85кг
Керьерийн рекорд : 323 - 74
Дээд чансаа - #1 (2008.8.18)
Амжилт : 2005 ,2006 ,2007 ,2008 оны Ролан Гаррос тэмцээний аварга
2008 оны Уймблдоны аварга
2008 оны Бээжингийн олимпийн аварга.
АТП мастерс цувралын 12 түрүү , АТП тур -н 13 аварга.
Карьерийн нийт шагнал - 19,996,948 $Испаний Маёорко арлын 2 дахь том хот болох Манакор бол тун сайхан газар. Гоёмсог байшин барилгууд , элэгсэг дотно ард түмэн ,сайхан цаг агаар гээд л. Ийм сайхан газар Надалийн бага нас өнгөрсөн юм. Ер нь тэр багадаа дутагдах гачигдахийн зовлонг амсалгүй ,өөрийн дуртай зүйлээ хийж , ер нь аз жаргалтай өссөн. Испанидаа алдартай цонх үйлдвэрлэдэг компаны эзэн Себастиан Надаль яалаа хүүгээ бусдын дор оруулахыг хүсэх билээдээ.
Өдөр хоногоор өсөн бойжиж байсан ‘жижигхэн’ Надалийн хамгийн дуртай зүйлс нь хөлбөмбөг , теннис тоглох тэгээд загасчлах.
Магадгүй авга ах нь мэргэжлийн тоглогч байсан болхоор ч тэр үү ,Рафаел хөлбөмбөгт үнэхээр хайртай байлаа ,одоо ч хэвээрээ.
Авга Мигель Ангелийг та бүхэн таних байх. Цагтаа Каталоны алдарт Барселона багтай хамт Аваргуудийн лиг , Испаны лигт түрүүлж , 1994 ,1998 ,2002 оны ДАШТ -н Испаны бүрэлдэхүүнд багтаж байсан энэ эрхмийн Надалийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг их. Хэрвээ түүнд Тони гэдэг ах байгаагүйсэн бол Рафа аль хэдийн хөлбөмбөгч болоод Ла лигийн ямар нэгэн багт зүтгэж байх байсан ч юм билүү.
Эндээс Надалийн амьдралын замыг зааж ,чиглүүлж өгсөн тэр хүний талаар бичье.
Антони Надаль Хоумар (цаашдаа зүгээр л авга Тони гэх болно) 1961 онд төрсөн бөгөөд теннист маш сонирхолтой ,дуртай , дэлхийн шилдэг болох мөрөөдөлтэй ч гоц гойд амжилт гаргаж чадалгүй байсаар карьер нь өндөрлөх тийшээ хандаж байв. Гэтэл түүнд өөрийнх нь биелүүлж чадаагүй тэр мөрөөдлийг Надаль дүү нь биелүүлж чадах юм шиг санагдав. Ердөө гуравхан настай ч гайхалтай тэнцвэртэй , чанга атгалттай ,шаггүй хүчтэй гээд мэргэжлийн тоглогч болох их түүнд ирээдүй байсан учир Тони , дүүгээ бага багаар хөлбөмбөгөөс хөндийрүүлж теннис зааж эхэлжээ.
Тэр талаар Надаль :
‘Бага байхад надад хөлбөмбөг л дэлхийн хамгийн сайхан спорт юм шиг санагддаг байж билээ. Тиймээс ч надад шилдэг довтлогч болохоос өөр мөрөөдөл байгаагүй. Гэтэл Том ахтай цуг теннис бага багаар тоглосоор, суралцсаар ,
тэгээд л энэ нь илүү надад ирээдүйтэй юм гэдгийг ойлгосон , гэхдээ миний хамгийн дуртай спорт одоо ч хөлбөмбөг хэвээрээ’ гэж ярьжээ.
Ингээд 5 нас хүрэх үед нь Эцэг эх нь Рафа -г теннисний секцэд явуулах болов. Мэдээж Тонигийн зөвлөснөөр шүү дээ.
Цаг хугацаа урссаар 3 жил өнгөрөв. Энэ бүх хугацаанд дахь Тонигийн хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй гэдгийг харуулж Рафа арлынхаа 12 нас хүртэлх хүүхдийн тэмцээнд тэр жилээ түрүүлсэн бөгөөд 3 ,4 ах хүүхдүүдтэй ингэж тоглож байгааг нь харсан авгынх нь сэтгэл ихэд хөдөлсөн аж.
‘Рафа маш сайн сэтгэж ,оновчтой цохиж байсан , магадгүй Их Дуулгийн аварга болж болох юм гэсэн бодолдоо би улам итгэх болсон’
Гэтэл Тонид түүнийг дасгалжуулахаас гадна бас нэгэн ажил нэмэгдэв. Хэдийгээр теннисний тэмцээнд түрүүлсэн ч энэ нь хөлбөмбөгийн авьяасыг нь далдалж чадаагүй болхоор орон нутгийнхаа жижиг багийн довтлогчоор тоглож байсан Надальтай гэрээ байгуулах гэсэн багууд гэр бүлийнх амар заяаг нь үзүүлдэггүй байв. Эцэг эх нь хүүгийнхээ сонголтыг хүндэтггэдэг байсан болхоор бөмбөг хөөхөд түүнд саад болох хүн байгаагүй ч эцсийн эцэст тэр теннисийг сонгожээ.
Тэгээд ч удалгүй Европын Under - 12 т түрүүлсэн болохоор энэ хүүгийн амьдралын зам өөр тийшээ юм байна гэдгийг ойлгосон багууд ч аяндаа тэднийг тайван орхисон юм.
2001 оны хавар. Австралын шилдэг теннисчдийн нэг Уимлдоны аварга Пет Каш Маёоркод зочилж Борис Бекертэй үзүүлэх тоглолт хийхээр ирээд байв. Гэтэл Бекер бэртэлтэй байсан болохоор тэмцээнийг зохион байгуулагчид 14 настай Надалийг түүнтэй тоглуулах болжээ. Арлынхаа шилдэг нь нэгэнт болоод байсан хүү ч Каш -тай шилдэг тоглолтыг үзүүлэн буулган авсан бөгөөд энэ ялалт нь өөртөө итгэх итгэлийг нь улам нэмсэн гэж тэр ярьдаг.
Тун удалгүй Испаний теннисний холбоо залуу авьяастанд нэгэн татгалзаж болмооргүй сайхан санал тавьсан байнТэр нь Барселон хотод байрладаг Улсын теннис спортын төвд аваачиж тэмцээн уралдаанд оролцох бүх зардлийг нь дааж тэнд байлгая гэжээ. Хайртай хүүгийсээ хагацах тийм ч амар биш тэгээд ч цаашдийн боловсролд нь санаа зовж байсан болохоор эцэг эх нь энэ саналаас татгалзсан ба энэ явдлаас хойш Надалийн бэлтгэл сургуулилт болон ,тэмцээнд оролцох зардлийг аав нь дангаараа хариуцах болжээ. Хүү ч аавийнхаа итгэлийг алдалгүй олон олон байгуулж нэр хүнд нь өссөөр 16 -тайдаа дэлхийн топ 50 -д багтах болсон ба энэ хугацаанд Тони үргэлж хажууд нь байж дасгалжуулсаар.
Надаль нэгэнтээ
‘Авга ах маань надтай үргэлж хамт байгаагүйсэн бол би өнөөгийн энэ амжилтандаа хүрч чадахгүй байсан байх ч юм билүү…ер нь л би их азтай хүндээ ,байнга гэр бүлийнхээ хүнтэй хамт байдаг , гэр бүлийнхээ хүнтэй үргэлж аялах их сайхан шүү‘ гэжээ.
Үүнээс хойш Надаль гэдэг нэр ялалт гэдэг үгтэй байнга хамт яригдах болж олон олон амжилтуудын эзэн болсоор байгаа билээ.
2003 оны анхны Уимлдондоо хүчээ сорьж 3 -р шат хүртэл явсан нь ийм амжилтанд хүрсэн хамгийн залуу тамирчин гэсэн гуншиг түүнд зүүсэн. Тэртээ 1984 онд Гэрманы Б.Бекер мөн ийм амжилт үзүүлж байсан аж. Испани эрийн амжилт ялалт цуварсаар. Чансаа нь ч үүнээгэ даган дээшилсээр.
2004 оны Миами -н мастерст ирээдүйн 2 супер өрсөлдөгч анх удаа таарч тоглож байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ өдрөөс хойш Надаль - Федерер гэсэн агуу өрсөлдөөн одоог хүртэл үргэлжилсээр байна.
За тэгээд 2005 оноос хойшхи түүний амьдралыг та бүхэн бараг мэдэж байгаа байлгүй дээ. Дэлхийн чансааны 2 -т бичигдэж , Ролан Гаррост 4 жил дараалан түрүүлж , шороон талбайд ялагдаагүй цувралынхаа тоогоор ‘хаан’ хэмээн нэрлэгдсэн гээд л. 2008 он бол тэp чигээрээ Надалийн жил байлаа , багаасаа түрүүүлэхийг хүсдэг байсан Уймлдонд аваргаллаа , хүн төрөлхтний их баяр наадамд Олимпт түрүүлж түүхэнд нэрэээ мөнхөллөө.
Одоо дөнгөж 22-хон настай Рафаел Надалийн урд маш их амжилт ялалт , хүлээж байна. VAMOS RAFA !
Сонирхуулахад Рафаелын найз бүсгүйг ‘Чиска’ гэдэг бөгөөд Манакорт амьдардаг.
Одоо 20 настай бүсгүй Надалийн дүү Мариа Исбелтэй найз бөгөөд гэр орноор нь орж гарсаар тэр 2 дотноссон ажээ.
Надаль Испаны эзэн хааны Реал мадрид багийг шүтдэг. Энэ талаараа
‘Намайг бага байхад аав маань Реалын өмсгөл бэлэглэсэн юм. Тэр өдрөөс хойш энэ багийн фен болсон юмдаа. Сүүлд мэдэхэд аав Мигель Ангел ахаар тоглох гээд Реалын жэрси надад бэлэглэсэн юм байна лээ ‘ гэжээ.