by hulbumbugch » Thu Jul 06, 2006 9:05 am
Нэг их сайхан тоглолт болсонгүй. Өчигдөрийн тоглолтын хажууд бол мяа тоглолт болж өнгөрлөө. Би ч гэсэн их сайхан тоглолт болно гэж бодоогүй байсан. Яг миний бодсоноор боллоо. Гол нь Франц хожиж байвал надад болоо гэхүүдээ. Испани Бразил 2-той тоглодог шигээ сайн тоглож чадаагүй.
Энэ тоглолтон дээр Зизу их ядарсан бна. Сүүлчийн тоглолтонд бүүр мяарчих юм биш байгаа даа. Тэрэнд л санаа зовоод бна. Анри бас нэг л сэтгэлд хүрсэн тоглолт гаргахгүй бна. Уул нь ЕПЛ-д бол Карвалиогийн хажуугаар сум шиг л гүйдэгсэн. Угаасаа ЕПЛ, АЛ гээд их ядарсан биздээ. Гэхдээ л Анри сүүлийн 2 тоглолтонд хийдэг юмаа хийчлээ. Тэр бөмбөгийг баруун талруугаа дарж байгааг нь харвуу. Ямар уян хатан гоё хөдөлгөөнтэй хог вэ. КАрвалио хүссэн хүсээгүй алдаа хийж л таарсан.
Англичууд Зизугаас пеналти яаж цохидогийг харж авсан байх гэж бодож бна. Угаасаа аль нэг буланруу хүчтэй цохисон тохиолдолд ямарч хаалгач үсрээд хүрэхгүй.
Хамгаалалт бас л сайн байсан. Ялангуяа Турам, Галлас, Саниол 3 их сайн тоглосон. Турам man of the match болсон нь тун зөв шийдвэр болсон. Нэгч алдаа хийгээгүй, гаргаагүй. Харин энд Малуда, Абидал 2 дээр жаахан зогсож эргэцүүлмээр бна. Португалийн хамгийн сайн хамгаалагч гээд байсан Мигуелийг их ядраасан хүмүүс. Гэхдээ Мигуелийг хүчтэй сайн хамгаалагч гэдэгийг нь мэдсээр байж яагаад заавал зүүн жигүүрээрээ довтлоод байсан юм бол...???
Бас Рибери. Сайн залуу шинэ од. Энэ залуу ноднин жил ямарч клубгүй байхад нь нэг менежер Галатасарай багт авч ирж тоглуулсан юм. 1 жил энд их сайн тоглосон. Даанч Галатасарай 300.000$ харамлаад Рибериг Марсилд алдаж байсан юм. Энд хараад байхад овоо тоглоод бна. Гэхдээ арай л түүхий бна. Зизу ах шигээ болох арай болоогуй бна. Уул нь гоё сайхан юм хийх гээд үзээд байдаг болтой гэхдээ дэмий газар бөмбөг алдаад довтолгоонд гарч яваа багийхаа хэд хэдэн хүмүүсийг тоглолтоос унагаад байх юм. Гэхдээ яахав санаа нь сайхан юм.
Бартезийн талаар юм хэлэхгүй бол болохгүй нь. Энэ хүнийг шигшээд дуудсан нь алдаа байсан юм. Хэрвээ Италид хожигдвол энэ Бартезеес болж хожигдоно. Хажуугийн бөмбөгөнд яаж гарахаа мэддгүй хог чинь Бразилд бас алдаа хийж байсан сая бас л 1-2 удаа алдаа хийгээд авсан.
Португалийн багийн тухай бага зэрэг сараачий...
Португал бас яг Бразил шиг лидер тоглогчоо олж чадаагүй нөхдүүд бна. Дегу юмуу, Роналдо юмуу, Фигу юмуу??? Энэ 3 л багаа алж бна. Гэхдээ энэ тоглолтонд Дегу амьд үхсэн нь мэдэгдэхгүй байсан. Фигу 2-р хагас бас таг болсон. Роналдогийн тоглолт надад огт таалагдадгүй. Ингэж тоглодог хүн гэж хаана байсан юм. Гудамжинд л хүүхдүүд хоорондоо тоглохдоо ингэж хүн амьтан хуурч дараа нь амиатаж хаа хамаагуй газраас өшиглөдөг. Хүмүүст үзэхэд сайхан л байдаг байх. Гэхдээ орчин цагийн хөлбөмбөг гэдэг спорт чинь шал өөр болсон. Ийм хүмүүс юун шигшээд орох, сонирхогчдын лигт л тоглох байх. (Хэтрүүлсэн бол фенүүд нь өршөөнө биздээ намайг)
Аан бас Португал яг Англи шиг довтлогчгүй баг. Паулета ийм том тоглолтонд шийдвэрлэх юм хийж чадах довтлогч огт биш. Ер нь Португалд ийм довтлогч байхгүй. Ялангуяа Франц, Англи, Итали г.м том багуудын эсрэг юм хийж чадахгүй. Формгүй байгаа Анри хуртэл 2 тоглолтонд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж бна. Сүүлийн 2 тоглолтонд Сколари, Роналдог хэдэн минут довтлогчоор тавьж үзэж бналээ. Роналдо яаж довтлогч хийж чадах юм бэ. Довтлогч гэдэг чинь буруу харж(англи эсвэл монголоор нь юу гэж хэлдэг юм бэ???) тоглох өндөр чадвартай байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл довтлож буй хаалгаруугаа нуруугаа харуулж тоглох, ирсэн бөмбөгийг тосож авах чадвартай гэх юмуудаа.
Аан бас Роналдо одоо ичмээр юм хэдэн удаа жужиг тоглосон бэ. Бүүр арай хэтэрмээр. Шүүгч харин карт өгөлгүй өнгөрөөсөн. Энэ маягаар 1 пеналти авчих санаатай их үзэж байсан.
Харин суулд Поштига орж ирээд овоо амьлах шиг болсон боловч хэт оройтсон байлаа. Гэхдээ Португалд бас баяр хүргэх хэрэгтэй. Энэ хүртэл сайн явж ирсэн. Байгаа материалаа сайн ашигласан. Сколари мундаг золиг юм.
Эцэст нь хэлхэд;
Би урд ДАШТ эхлэхээс өмнө бичсэн бичлэгүүдээ уншиж үзлээ. Португал Англи 2-ийг би дутагдалтай баг гэж хэлээд байсан яг болсон. 2 баг 2уулаа довтлогчгүй. Английг бас хаалгач нь муу гэсэн. Энэ 2 баг хоорондоо таархад хаалгачийн чанар танигдсан.
Бразил эв нэгдэлгуй баахан одууд гэж хэлсэн бас яг таарсан.
Аргентин Франц 2 хол явна гэсэн Аргентин бүдэрсэн. Франц финалд үлдсэн. Аварга болохыг хэн байг гэхэв. Гэхдээ муу Италичууд хүчтэй бналээ. Эмээж л бна шүү. Миний толгой дотор 45% 55%-оор Итали хожоод бна. Ярихаар амнаас Франц гэж гараад бна.
Аан бас Италийг финал тоглоно гэж хэлсэн 2 банкны World cup soccer report (UBS and AbnAmro bank)олж уншаад магадгүй юм бна гэж дотроо бодож л явсан. ХАрин энэ талаар би форумд огт дурдаагуй. БАс Германыг ингэж хол явна чинээ санасангүй.
За ДАШТ дуусаад дараа нь энэ ДАШТ миний нүдээр гэсэн нилээн том юм бичнэ гэж бодоод байгаан хэхэхэ.
Last edited by
hulbumbugch on Fri Jul 07, 2006 7:46 pm, edited 2 times in total.
Көлбөмбөгөө гэжжж.