FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby messi10 » Mon Nov 30, 2009 4:14 am

сайхан хожил....шави интэртэй тоглосон шигээ сайн тоглож чадсангүй...алвэс ч ганган дамжуулах юмаа...ибра гоал ч гайхалтай байлаа... :beer :beer :beer
User avatar
messi10
 
Posts: 472
Joined: Thu Feb 19, 2009 2:41 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby barca forever » Mon Nov 30, 2009 4:17 am

ЦАГААН wrote:Цаг хурдан дуусаасай... Манайх улаантай ч айлын хамгаалалтын шугам Ромасаас бусад нь шаралчлаа ш дээ... тэгээд гай КР нь бас суучлаа (бас дэлхийн шилдэг болж байсан хүн гэхээрээ хэзээ ч аюул тарьж мэдэх нөхөр) ... Валдес ахлагч 2 гоё шүү ... Ибра бүүр гоё :???:

Бас Пикьэ роналдо ийн бөмбгийг таслаад довтолгооныг эхлүүлээд тэгээд өөрөө урагшаа орчихоор айл Ибра Пикьэ 2 ийг агаарт барихад хэцүү лдээ.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Бамбууш » Mon Nov 30, 2009 4:34 am

Олон гоол хийгээгүй нь өнгөрсөн жилийн Барса биш байхаа больсон мөн азны тоглолт болсон гэсэн үг биш...... Яах аргагүй 200 сая гаруй £ зарлагадаж байж дэлхийн шилдэгүүдийг цуглуулсан тул иймэрхүү хэмжээний тоглолт Реалиас гарах байсан.. Үүнээс ч илүү тоглож чадвал чадна... Гэхдээ Ноён Перез авьяас чадвар , ялан дийлэх хүслийг мөнгөөр хэзээ ч авж болохгүй чадахгүй гэдгийг ойлгоо биз дээ..Тоглолтын баатараар би Арслан Зүрхт Пуёолыг нэрлэх байна.. Жинкэнэ ахлагч шиг байж 4 удаагийн гоол орж мдэх агшинуудыг тасласан.... Бас Данни Алвесын дамжуулалт үнэхээр тасархай байлаа... Аль аль талаасаа нэг нэг булаан нилээдгүй шар карттай сайхан тоглолт боллоо хэмээн дүгнэж байнаа... Оле оле Оле гээд камт үзсэн Испаниуд дуулалдаад ямар яасан яадаг Барса Барса Барса хэмээн орилолдоход нь дагаж бас амандаа бувтнасан шээг Барса гэдэг дээр нь чангаар орилсон шээг үзлээ.... Лигээ тэргүүлчихлээ.. Заналт дайснаа 3 дарааллан ялчихлаа ( Манайх бас заналт дайснаа 3 дарааллаж зодсон л доо энэ тэр ) Күленүүд өөр юу күснэ гэж?


Жич: Новагын күү Усурсах ахаараа тоглож байж хүүхдийн царайгаа гэмтээлгэх нь л дээ..Нова энэ күүдээ ах захтай бай гэж кэлээч.... Бухандаа оргиод л муу гурил... :mrgreen: Бамби Мамби гэдэг алиа нэртэй гөбс ер нь энэ форумд байдаг юмуу? 8+)
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Mon Nov 30, 2009 5:10 am

за ямар ч байсан Мөрөөдлийн баг VS Перезийн 250 сая еврогийн төслийн эсрэг
ялалт байгууллаа.
Перез өнгөрсөн алдаанаасаа сургамж авсангүй дээ.

Манайхныг өнхөрч унасан энэ тэр гээд байх юмгүй ээ.
Сүүлдээ бол Миерда нар хөлбөмбөг тоглосон уу бөх барилдаад байсан уу.

Алонзо бол Мессиг чөлөөлтийн нуман тулгууртай шахаж эргүүлэх мэх хийгээд байсан уу
яасан.

Ласс бол багтарч үхэх нь холгүй юм гүйж байснаа улаан аваад сууж харагдсан.

Алонзо ирснээр үнэхээр дундаа сайжирсан байна шүү. Үнэлэх зүйл бол.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Mon Nov 30, 2009 5:11 am

Bayara wrote:За даа азаар хожих шив дээ. Тэнцэхээр л тоглолт байсым даа. Танайх нээрээ ноднингийн Барса биш байна доо.


Чи бас юу вэ.
Өнгөрсөн улиралын уур нь гараагүй олон ууртай нөхдүүд байнаа.

Ер нь бол манайх камп Ноудаа нэг их олон бөмбөгөөр хождогүй шдээ :mrgreen:
Жинхэнэ тоглолтоо Мадридад очоод ГОЛОМТЫГ нь самардаг байхгүй юу
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Бамбууш » Mon Nov 30, 2009 8:33 am

Ибрагын ид шид-Эл Классико Каталоны нэр төрийн ялалтаар өндөрлөв.

Image

Сэлгээгээр орж ирсэн Златан Ибрамовичын гоол Камп Ноуд болсон Эл Классикогын хувь заяаг шийдэж Барса буцаад Лигийн жагсаалтыг тэргүүлж эхлэлээ..Свед тоглогч сэлгээгээр орж ирээд 5 минут болоод л Даниел Алвесын дамжуулсан бөмбөгийг 6 яардаас Кассиласын хаалганд булшилсан юм. Барсагын тэргүүлэлийн тухтай байдал хагас хамгаалагч Сержио Бускүйтесыг хөөгдөх хүртэл хэвийн байсан юм. Тэгсэн ч Реал Мадрид эхний хагасын урам зоригтой тоглолтыг нь энэ тооцвол 10 хүнтэй үлдсэн Барсаг дуусгах битгий хэл тэнцээний гоол ч хийх чадалгүй нь харагдаж байлаа.. Тэд нэг хүнээр давамгай байдлаа ашиглаж чадсангүй байсаар улмаар тоглолтын төгсгөл явцад Лассана Диаррагаа мөн талбайгаас хөөлгүүлж орхилоо..Энэ Классикогын нэг онцлог бол гайхалтай дамжуулалтууд уран гоёмсог гоолууд байсангүй.. Харин Барсагын хамгаалалтын хоёр багана болсон Карлес Пуёол, Жерард Пикье нарын гайхалтай тоглолтууд байсан юм. Эхний хагасад Пепын цэргүүд ердийн тоглодог шигээ гайхалтай тоглолтыг үзүүлж чадсангүй ч энэ хоёр хамгаалалтын багана нь ажилаа төгс гэж хэлж болохоор гүйцэтгэж байсанд оршино. Эхний 20 минут аль аль нь аюултай агшингуудыг үүсгэж чадсангүй.. Харин тун удалгүй Реал Мадрид осолтой гэж хэлж болох нэгэн сөрөг довтолгоог хийлээ. Какагын хөлд бөмбөг ирэх агшинд Кака түүнийг Роналдод дамжууллаа. Роналдо ердөө л 8 яард газараас бөмбөгийг хаалгаруу цохисон боловч Виктор Валдес түүнийг аргалж дөнгөв.. Хоёр хаалгачын хувьд Валдес энэ өдөр үнэхээр завгүй байж таарсан юм.. Дахиад нэг гоолын аюултай агшинг Марсело үүсгэсэн ч анхны хүрэлтээ хэтэрхий удаан хийсэн тул түүнийг өшиглөхөөс өмнө Барсагын Ахлагч Пуёол гайхалтай хаалт хийн Валдесыг асуудалаас аварлаа..Зочин багийн хамгаалагчид болох Алваро Арбелоа болон Раул Албиол нар эхний хагас дуусахаас өмнө тус бүр шар картаар торгуулсан болно.. Гэхдээ хоёр багаас хамгийн их цухалдаж бухимдсан хүн бол Терри Анри байсан юм.. Барса ердийн үед тоглодог шигээ тоглож шил дараалласан олон олон боломжуудыг эхний үед үүсгэж үнэхээр чадсангүй.. Андрес Инейстагын хөндлөн цохилт л эхний хагас дуусахаас 7 минутын өмнө эзэн багийн хувьд хийсэн анхны аюултай довтолгоо байсан. Ибрамавич хагас цаг дээр өнөөдөр тун тааруу тоглолт үзүүлээд буй Анригын оронд Камп Ноуд цугларсан Күле нарын алга ташилтан дунд сэлгэгдэн орж ирээд таван минут бололгүй Барсад тэргүүлэлийг авчираадхав.. Гайхалтай мөч... Мэдрэмжтэй гүйцэтгэл.. Том хамартай энэ Швед залуугаас Блауграна өмсгөлтөнгүүд өөр юу күснэ гэж? Данни Алвесын баруунаас хөөргөн хаясан дамжуулалтыг отонгын урихыг эвдэн гарсан Ибра зүүн хөлөөрөө 6 яардаас өшиглөн Икер Кассиласын хаалганд оруулахад Европын хамгийн том цэнгэлдэх баяр хөөрөнд умбсан билээ..Түүнийг гоолоо оруулахаас өмнө Эзэн багийн Ахлагч Пуёол, Гонзало Хигуайны бас нэгэн өшиглөлтийг хаалт тавин аюулгүй болгосон юм. Барсагынхан тэргүүлэлийг нэгэнт авсанаар тайван бөгөөд итгэлтэй хөлбөмбөг тоглож байсан ч Сержио Бускүйтын **н** ч гэж хэлж болох хэрэггүй гар бөмбөг багийнханыг нь нэг хүнээр дутуу болгоод зогсохгүй хүн хүчээр давуу болсон Реал Мадридын ширүүн довтолгоонд унагасан юм. 65 дах минутанд Рамосын дамжуулалтыг Роналдо хаалганаас нилээд дээгүүр мөргөн гаргаснаасаа хойш удалгүй Карим Бенземагаар солигдон сэлгээнд шилжив. Домогт Гоолын машин Раул мөн Хамгаалагч Арбелоагаар солигдон орж ирлээ.. Гоолын машин Испани эрд Камп Ноуд гоолдож байсан сайхан дурсамжууд бий.. Тэр энийгээ дахин давтаж багаа хожигдолоос авраж чадах уу?
Пикье Реалын тэнцүүлэх гэсэн чармайлтыг бараг л үгүй хийх дөхлөө.. Тоглолт дуусахаас 20 минутын өмнө чөлөөт цохилтоос мөргөсөн бөмбөг нь Икер Кассиласын хаалганаас нээх зайтай биш өнгөрөв.. Франц тоглогч Эрик АБидал мөн зүүнээрээ нэг өшиглөж азаа туршиж үзлээ. Реал тэнцээг хайсаар л..Тоглолт дуусах ойртож байхад Сержио Рамос нэг мөргөсөн нь мөн л хаалганаас зайтай өнгөрсөн бол Карим Бензэма бөмбөгөө сайн хянаж чадсангүй байсаар бас нэг боломжийг салхинд хийсгэж орхисон.. Месси 2 дах гоолыг хийн тоглолтыг цаг дуусахаас өмнө дуусгаж болох байсан ч Кассилас яагаад Испани болон Дэлхийн шилдэг бэ гэдгээ батлан рефлексээрээ бөмбөгийг зайлууллаа.. Лассана Диарра хоёр дах шараа хүртэснээр талбайг чөлөөлөх боллоо.. Эзэн багийнхан энэ үед аль кэдийн хожно гэдгээ мэдэн баяраа тэмдэглээд эхлэжээ.....

Эх сурвалж:
Евро Спорт/ Крис Стантон

Бантагнасан Бамбууш....



Хувийн бодол;
За юу л даа.. Өнөөдөр үнэхээр Реал сайн тоглосон.. Гэхдээ хангалттай сайн биш.. Яагаад хангалттай сайн биш бэ гэхээр тэд Барсагын хамгаалалтын хоёр баганыг сэтлэж чадаагүй.. Нэг үгээр бол Арслан зүрхт Пуёол тэдний довтолгоон болгоныг няцааж байсан.. Тэр тоглолтын Баатар эр шүү... Бас л агуу мэдрэмжтэй хаалтууд хийж байсан даа... Эргээд тоглолтонд анкааралаа хандуулахад Реал өнгөрсөн хавар гэртээ шал арчиж байснаа бодвол үнэхээр сайжирч.. Гэхдээ мэдээж энэ бол зүгээр нэг өөр багтаа хийх энгийн Лигийн тоглолт биш дерби энэ бол хунгийн цагаан өмсгөлийн үнэ цэнийг утгаар нь мэдэрүүлдэг Эл Классико тул тэд пааниктаж алиатаж азаартаж тоглохгүй л дээ.. Өнөөдөрийн 3 дерби тоглолтоос танайх шал өөр байлаа.. Мэдээж Би Хотон шувуудын фен тул өөрийн багийнхаа дербигээ ялсанд илүү баярласан ч тоглолтын хувьд танайх манайхаас хол илүү сонирхолтой өрсөлдөөнтэй байсан гэж хэлэх нь шударга кэрэг болох байх... Шави өнөөдөр тийм ч муу байгаагүй.. Нэг Мессид аймар дамжуулалт хийсэн.. Гурвын гурван Мадридын тоглогч нарын дундуур тэгж бөмбөг уралдуулж хаяна гэдэг бас л асар их авьяас мөн чадвар... Гэхдээ Ла Лиг үнэхээр хүчний тоглолттой Лиг биш байна... Зарим нь шүргэх төдий л унаад өгөх юм.. За тэр Лийг ч яахав... Надад бас Данни баруунд дархан байсан гэж санагдалаа... Довтолгоонд идэвхитэй орохоос гадна хамгаалалтанд эргээд сайн туслаж байсан... Реалиас бол Кака өнөөдөр өөрийн гайхамшигтай байсан үеэ санагдуулам тоглолтууд хийж байсан.. Гүйцэтгэл хийх күн нь л үнэхээр тааруу байсан даа.. Дайвар аалз ч яахав.. Угаасаа Дэлхийн Шилдэг болсон күн.. Пижигнүүлээд л давхиад байснаас нээх гавиагүй.. Нэг хаалгаруу өшиглөсөн нэг мөргөсөн... Чөтгөр Юнайтедад байхдаа чөлөөт болон 16 гадна дотороос бөмбөгөө нэг тогтоогоод л цөм Шаадаг байсан нь харагдсангүй.. Угаасаа Барса зай өгсөнгүй сайн хамгааллаа... Реалын дунд шугам илт сайжирсан нь Шаби, Ласс хоёртой холбоотой л доо... Диарра бол тун идэвхитэй байсан .. Алонсо ч яахав нээх сайн биш нээх муу биш байсан.. Гэхдээ л тэр Хигуайн , Пуёолд хаалгуулдаг бөмбөгийн эхлэлийг тависан.. Яг нэг хэмнэлээр тоглож урагшаа чимбай дамжуулалтууд өгөж байгааг нь хараад дотороо бас манайд яг дутагдаж байгаа зүйл энэ дээ гэж хэнийг ч юм зүхэж л суулаа... За тэгээд хэрэг гаргаж үзсэн Эл Классико үнэхээр сайхан боллоо.. Миний хүсч байсан шиг шүүгчийн булхайтай шийдвэр , хэн нэгний жүжиглэлт, эргэлзээтэй гоол энэ тэр бол орсонгүй.....Мөн Барсаг дэмжиж байсан тул тэд хожиход сэтгэл өег байлаа... :eek: Баярлалаа сайхан тоглолт үзүүлсэн Барса болон Реалд...... :-D Гацарт Күлед сапирсан бичлэгийг минь Сайт дээрээ оруулсанд нахин баярлалаа...Гацаанаад сайн уу хамаа сурагчидтайгаа битгий Порно сэтгүүл үзээд байгаарай ловон минь ..... Новад күүгээ сайн хүмүүжил.. Усурсахад чи үхэлдээ гарын үсэг зурлаа 8+) гэж хэлье дээ...
Yoo Good Day You Rebel Cules Good Day...........
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Seikoni » Mon Nov 30, 2009 8:56 am

за сайн тоглолоо.. санасныг бодоход.. Барса манайхыг арчаад хядаад хаячих болов уу гэж.. амьсгаа дээгүүр тоглолт үзэж суутал.. яваандаа тайвшраад явчихна лээ.. ер нь манайх Барсагаас маш их зөрөөтэй байсан.. тэр зөрөөг нөхөж чадсан л юм байна гэсэн дүгнэлт хийв.. арга ч үгүй тийм их мөнгө үрж байж энэ зөрөөг арилгаж чадлаа.. манайх боломжуудаа ашигласан бол нухахаар л байлаа.. Барсагийн гол давуу тал хоёр төвийн хамгаалагч байсан.. үнэхээр дэлхийн хэмжээний класс хамгаалалт ямар байдгийг харуулсан байх. Пикэ, Пуёол хоёр чухал мөчид багаа үнэхээр аварлаа.. нэг нь ядахдаа байхгүй Чигриниский байсан бол гоол хусах л байсан байх..
Барса сайн байсан.. манайд аз дутлаа.. гэхдээ хаврын тоглолтонд би бол манайх нухах л юм байна гэсэн бодолтой болсон.. өнгөрсөн шөнийн тоглолтонд сэтгэл хангалуун байна.. манайх хийж чадаагүй юм чинь Барса хийх нь зүй.. худалч хүнд сэтгэл санаа сайхан байна.. :RD
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Mon Nov 30, 2009 9:27 am

Image

орж ирээл гоол...... :eek:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby fcb » Mon Nov 30, 2009 9:56 am

Manaih saihan toglolt sain ur dun harullaa. Pep ch bas aimar yumaa zow selgee hiigeed ...
10uulaa uldhed aij l suusan shuu hunii toonii yalgaa bas haragdaj bna lee shuu
Barca Гайxалтай!!! Гайxалтай!!! Гайxалтай!!! :eek: :eek: :eek:
neeree Миэрда-iin barisan garuud manai boon boon avatoriig tawih ni dee :eek:
Өөр өөр дахин давтагдашгүй авъяасуудыг нэг хэмжүүр, нэг дүнгээр хэмжих нь утгагүй зүйл
User avatar
fcb
Culé
Culé
 
Posts: 866
Joined: Thu Oct 01, 2009 10:08 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby spain man » Mon Nov 30, 2009 10:08 am

За баяр хүргэе.... Гэхдээ азтай байсан даа....
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Mon Nov 30, 2009 10:40 am

Барса ялсан. Одоо ч Риалын фен гэх шинж тэмдэгтэй хүн нэг хэсэгтэй л мазаалай, панда, ирвэс шиг л болох нь дээ. Бүр үлэг гүрвэл, арслан заан шиг ч болж мэднэ.
Ингэхэд
Хөөөе! Тэр Усурсах гэн үү (ийм күле өмнө нь харж байсангүй) гэж нөхөр яагаад Бамбууш ахын уурыг хүргээд байна аа!
Халзан гэдэг чинь үсгүй гэсэн үг БИШ
Коп гэдэг чинь хотон шувуу гэсэн үг БИШ
Бамбууш гэдэг чинь күклэлдэйн дээр гардаг Бэмби билүү Бамби билүү тэр чинь бүүр ч БИШ.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Бамбууш » Mon Nov 30, 2009 10:46 am

Галмандах wrote:Барса ялсан. Одоо ч Риалын фен гэх шинж тэмдэгтэй хүн нэг хэсэгтэй л мазаалай, панда, ирвэс шиг л болох нь дээ. Бүр үлэг гүрвэл, арслан заан шиг ч болж мэднэ.
Ингэхэд
Хөөөе! Тэр Усурсах гэн үү (ийм күле өмнө нь харж байсангүй) гэж нөхөр яагаад Бамбууш ахын уурыг хүргээд байна аа!
Халзан гэдэг чинь үсгүй гэсэн үг БИШ
Коп гэдэг чинь хотон шувуу гэсэн үг БИШ
Бамбууш гэдэг чинь күклэлдэйн дээр гардаг Бэмби билүү Бамби билүү тэр чинь бүүр ч БИШ.

Nova man u gotta teach him some manner ... Or i'll do the job bro....
Flowingwater $£%& 8+)
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Mon Nov 30, 2009 10:49 am

110 жилийн ойн баярын өдөртөө сайхан бэлэг барьлаа.
Инээдтэй юм. Барсагаас хол зөрүүтэй биш болсон байна, баяртай байна гэнэ үү ккэ. Гол зогоох л бодол юм даа.
Эхний үед сайн тоглоогүй ээ. Биеэ барьцгаагаад байх шиг байсан.
2-р үед шал өөр болоод орж ирсэн, Пэп юм хэлээ биз...Даанч Бускетс улаан авч багаа үнэн хүнд байдалд орууллаа. За одоо ингээд л гэж бодож байтал 10 хүний эсрэг Реал давуу тоглож чаддаггүй наасан...2004 онд Бернабеуд Фигу улаан аваад Реал 10-уулаа үлдэхэд Барса 2-р үед 2 гоол хийгээд хожиж л байлаа.
Пуойль маань 3 ч удаа багаа аварсан. Роналдугийн цохилтыг Вальдес сайн хаасан.
Месси бас сүүлд хийдэг л газар. Пикегийн мөргөлт орох дөхсөн...
10-уулаа бүтэн үе тоглоод хожно гэдэг сайхан хэрэг. Реалыг ингээд 3 дараалан хожлоо доо...
Түрүү жилийн эхний тоглолтонд Барсаг бут ниргэнэ гэж бодож байтал нэлээн зовж байж хожсон. Тэгэхэд ч Реалынхан манай баг Барсагаас хол биш байгаа юм байна гэж бодож суусан байх даа ккэ...
Одооны Галактико ч ер нь тэгээд нэг их сүрдмээр биш л юм. Өмнөх нь бол Зидан, Фигу, Роналдо, Раул, Роберто Карлос, Бекхэм. Ёоо, арай л супер наасан...
Манайхан 10 хүнтэй болчхоод бүгд хойшоо шигдээд хамгаалаагүй. Тийм байхад л гоол хийж чадаагүй гэхээр багаа өмөөрөх хэрэг юу байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Бамбууш » Mon Nov 30, 2009 10:57 am

Uuganaa wrote:
Бамбууш wrote:
Галмандах wrote:Барса ялсан. Одоо ч Риалын фен гэх шинж тэмдэгтэй хүн нэг хэсэгтэй л мазаалай, панда, ирвэс шиг л болох нь дээ. Бүр үлэг гүрвэл, арслан заан шиг ч болж мэднэ.
Ингэхэд
Хөөөе! Тэр Усурсах гэн үү (ийм күле өмнө нь харж байсангүй) гэж нөхөр яагаад Бамбууш ахын уурыг хүргээд байна аа!
Халзан гэдэг чинь үсгүй гэсэн үг БИШ
Коп гэдэг чинь хотон шувуу гэсэн үг БИШ
Бамбууш гэдэг чинь күклэлдэйн дээр гардаг Бэмби билүү Бамби билүү тэр чинь бүүр ч БИШ.

Nova man u gotta teach him some manner ... Or i'll do the job bro....
Flowingwater $£%& 8+)


хөгшөөн... 6 хүн бие биенээсээ хамааралтай байгаа шүү дэ.

мартуузай хө... одоо easy easy... айн... calm down этэр... ккк. одоо унт унт Ж....минээ

Энэ бол марзаганал байлаа хамаа....
Усурсахын аав нь л күүдээ юм кэлнэ үү гэхээс мань күний күүхэдийг харааж ерөөхгүй л дээ энэ тэр... :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Hero.Lio » Mon Nov 30, 2009 10:58 am

За манайхан үүнээс өөрөөр яаж сайн тоглох вэ дээ. Эхний үе байн байн отон тоглолтонд ороод довтолгоо болж өгөхгүй байлаа. Анри хэт шатаад байсан уу яасан нэг л болсонгүй.
Ялагчийн сэтгэл зүйтэй баг яаж тэмцдэг, ийм багийн ахлагч хүн ямар байх ёстойг өчигдөр харуулсан байх. Пуёол 4-н ч удаа гоол алдах аюултай мөчид багаа аварлаа :eek: . Пикэ ахлагчаас дутахгүй сайн тоглолоо. Сержио Бускүйт ганц 2 дутуу дамжуулалт хаяж, 2 шар авч талбайг орхисон ч сайн байсан шүү.
Данигийн хувьд эхний үед тэр хөндлөн дамжуулалтуудыг яаж хийгээд байсан бэ? гэхдээ довтолгоо хамгаалтанд идэвхитэй байж гоолын дамжуулалтыг Монхор залууд хаяж чадсан. Ибрагийн хувьд Барса-д ирснээр амжилтын эзэн болж чадаж байна. Анхны эл классико анхны гоол анхны ялалт .... баяр хүргэе ээ :-D :-D 10 уулаа гэхэд гайхалтай байсан шүү. Хүний дутуутай байдал ер харагдсангүй. Бөмбөгөө маш сайн барьсан.
Мэсси, Шави, Андрес Инейста муу тоглоогүй ээ сайн байсан. Аль нь ч 2-3 хүний дундаас бөмбөгөө алдалгүй гарч ирж тоглолтыг хянаж чадсан. Мэсси 2 дахь гоолийн эзэн болох байсан даа. ВВ алдаа гаргасангүй. Ямартай ч заналт дайсанаа 3 дараалж хожлоо, 3 оноогоо авлаа, лигээ тэргүүллээ...
:gold FORZA BARCA
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby mick » Mon Nov 30, 2009 10:59 am

Атигаруудыг Гулливер нь аварлаадаа...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Mon Nov 30, 2009 11:01 am

Реалын сэдвээр орсон чинь бас баахан багаа магтсан хүмүүс байна. Сонин юм аа ккэ. Би бол яаж ч бодсон Реалыг сайн тоглосон гэж бодохгүй л байгаамдаа. Пуойльд хаалгуулсан 3 цохилтоо бодоод л сайн тоглосон гэж үзээд байгаа бололтой.
Бускетс алуур хийгээгүй бол 3:0.
Тэгээд бас довтолж, дээрэлхэж тоглосон маркийн юм бичиж дээ ккэ. Буруу хараагүй бол сүүлд статистик гарахад позишн Барса 64 байлуу, юу билээ. 10-уулаа 30 гаруй минут тоглосон шүү дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby spain man » Mon Nov 30, 2009 11:05 am

Цоомоо wrote:2004 онд Бернабеуд Фигу улаан аваад Реал 10-уулаа үлдэхэд Барса 2-р үед 2 гоол хийгээд хожиж л байлаа.

Дараа жил нь Карлосыг нэгдүгээр үед улаан өгч хэлмэгдүүлэхэд манайх нэг нойлоор хожигдож яваад тэнцүүлж байлаа... 10 хүнтэй байхдаа шүү дээ...
Цоомоо тэгээд өөрсдийгөө илүү тоглосон гэх гээд байна уу?.. Манайх хамгийн гол нь Ноу Кампад зочилж очоод илүүрхсэндээ л сэтгэл хангалуун байна... Азтай байсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй... Бускетс баг алсан биш магадгүй аварсан байх... Хэрэв тэр дамжуулалт даваад гарсан бол нэгийн эсрэг хоёр гарчих байсан шд...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Seikoni » Mon Nov 30, 2009 11:10 am

Цоомоо манайхыг өчүүхэн гэж бодож байх шиг байна л даа.. манайх санасныг бодоход илүү тоглосон.. Барса өнгөрсөн хоёр тоглолтонд давамгайлсан.. бүр дэндүү давамгайлсан.. тэрнээс хойш манайх зайгаа нөхөх гэж их зүйл хийсэн.. тэр үр дүнгээ өгчээ л гэж хэлсэн.. тэгээд ч бас Камп Ноуд ийм тоглолт хийлээ шүү дээ.. дараагийн тоглолт бол үүнээс шал өөр байна гэдгийг л бүгд мэдрээд эхлэж байх шиг.. Пэп хүртэл дараагийн тоглолт үүнээс чухам ач холбогдолтой гэсэн байна шд.. тэгэхээр нэгэнт өөр болсныг харуулж байгаа бус уу...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Mon Nov 30, 2009 11:17 am

spain man wrote:
Цоомоо wrote:2004 онд Бернабеуд Фигу улаан аваад Реал 10-уулаа үлдэхэд Барса 2-р үед 2 гоол хийгээд хожиж л байлаа.

Дараа жил нь Карлосыг нэгдүгээр үед улаан өгч хэлмэгдүүлэхэд манайх нэг нойлоор хожигдож яваад тэнцүүлж байлаа... 10 хүнтэй байхдаа шүү дээ...
Цоомоо тэгээд өөрсдийгөө илүү тоглосон гэх гээд байна уу?.. Манайх хамгийн гол нь Ноу Кампад зочилж очоод илүүрхсэндээ л сэтгэл хангалуун байна... Азтай байсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй... Бускетс баг алсан биш магадгүй аварсан байх... Хэрэв тэр дамжуулалт даваад гарсан бол нэгийн эсрэг хоёр гарчих байсан шд...


Ёооо эд нар чинь юу вээ.
10 хүний эсрэг 30 илүү минут тоглоод гоолын бараа хараагүй байж одоо манайх
хожсоноороо азтай болж байна уу тээ. хахаха

Танайх дутуу багийн эсрэг гоол хийж чадахгүй, боломжийг ашиглаж чадаагүй бол хохь чинь
гэж хэлье. энэ үгийг улирал дуусах хүртэл хэлэх болно.

Миерда нар хүн илүү юм чинь давамгайлж тоглох нь аргагүй шдээ. Мал юм ярих юм.
Илүү тоглосон гээд юугаараа гийгүүлсэн юм.
Эхний үед Дайвер нэг цохьсон.
Дараа нь баахан уурандаа шувуу буудсан л гарууд байсан биздээ.
Ингэж ярихаасаа ичдэг болоосой доо. :grin:
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Mon Nov 30, 2009 11:19 am

Яг тоглолтоо гаргаж эхлээд гоол нтр хийгээд сайхан болсон чинь Бускетс улаан.
Бускетс авраад байх юм байхгүй.
Тоглолтын турш л Реал тиймэрхүү байдлаар контр хийж байсан ч ашиглаагүй. Хамгийн дөхсөн 3-ыг нь Пуйоль хаасан.
Эхний үед бол тоглолт гараагүй, хүлээн зөвшөөрнө. Барса ямар машин биш, хааяа тийм байх. Тэглээ гээд Реал дарамталж тоглосон юм байхгүй.
Гол нь 2-р үед 10 хүний эсрэг, гоол дутуу байж арай л миа байлаа. Хожъё, хүү хаа гээд тэмцсэн юм ерөөсөө байхгүй. 2-р үед Реал илүү тоглоогүй ээ.
Их юм хийсэн гэж тоглогч л авсан биз...
Өнгөрсөн жилийн эхний тоглолтонд ч Барса аймаар илүүрхээгүй. Тэр үеийн форм бол харин шал өөр байсан шүү. Барса бүүр аймаар байсан, ямар ч ядралт, гэмтэл бэртэл байхгүй. Реал харин бүүр моральгүй байсан. Тэгэхэд л тэр 6:2 багцааны ресулт нтр гарах болов уу гэсэн чинь их хүнд тоглолт болсон...
Энэ тоглолтын өмнө бол Реалынхан бүгд л хусна л гээд байсан даа. Хусах хэмжээний баг бол огт биш байна.
Спайн, Сейкони та 2 харин өөр бодолтой байсымуу, нам хусуулах байх нтр гээд...Өмнө нь тийм бодолтой байсан хүмүүс шиг л бичээд байна...Будаа болтлоо хусуулах юм байх гэсэн гайгүй, ганц л гоол алдлаа гэсэн маягтай.
Хавар Реал энэнээс илүү сайжрах юм бол Барса ч энэнээс илүү сайжирч л таараа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Seikoni » Mon Nov 30, 2009 11:23 am

би бол хусна гэж яриагүй.. угаасаа ярьдаг ч үгүй.. манайх боломжоо хийчихсэн бол тоглолт яаачих ч байсан юм билээ... 2008 оны өвөл болсон тоглолтонд манайх довтлох хүн байхгүй нүдүүлсээр байгаад дууссан.. 2009 оны хавар бол яриад ч хэрэггүй....
реал бол топ формондоо ороогүй байгааг бүгд л мэднэ.. бүр 2007 оны намрын формонд хүртэл ороогүй л байна.. тэгэхээр болоогүй байна.. болохоор арай өөр тоглолт үзүүлэх байх.. хавар яг энэ хэвээрээ тоглоно гэж би лав бодохгүй байна..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Seikoni » Mon Nov 30, 2009 11:25 am

moses wrote:
spain man wrote:
Цоомоо wrote:2004 онд Бернабеуд Фигу улаан аваад Реал 10-уулаа үлдэхэд Барса 2-р үед 2 гоол хийгээд хожиж л байлаа.

Дараа жил нь Карлосыг нэгдүгээр үед улаан өгч хэлмэгдүүлэхэд манайх нэг нойлоор хожигдож яваад тэнцүүлж байлаа... 10 хүнтэй байхдаа шүү дээ...
Цоомоо тэгээд өөрсдийгөө илүү тоглосон гэх гээд байна уу?.. Манайх хамгийн гол нь Ноу Кампад зочилж очоод илүүрхсэндээ л сэтгэл хангалуун байна... Азтай байсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй... Бускетс баг алсан биш магадгүй аварсан байх... Хэрэв тэр дамжуулалт даваад гарсан бол нэгийн эсрэг хоёр гарчих байсан шд...


Ёооо эд нар чинь юу вээ.
10 хүний эсрэг 30 илүү минут тоглоод гоолын бараа хараагүй байж одоо манайх
хожсоноороо азтай болж байна уу тээ. хахаха

Танайх дутуу багийн эсрэг гоол хийж чадахгүй, боломжийг ашиглаж чадаагүй бол хохь чинь
гэж хэлье. энэ үгийг улирал дуусах хүртэл хэлэх болно.

Миерда нар хүн илүү юм чинь давамгайлж тоглох нь аргагүй шдээ. Мал юм ярих юм.
Илүү тоглосон гээд юугаараа гийгүүлсэн юм.
Эхний үед Дайвер нэг цохьсон.
Дараа нь баахан уурандаа шувуу буудсан л гарууд байсан биздээ.
Ингэж ярихаасаа ичдэг болоосой доо. :grin:


чи тоглолтын дунд үед хийсэн өмнөх хуудсанд байгаа бичлэгээ унш даа.. чамаас ийм бичлэг гарахгүй дээ.. тэгэхээр чи бараг хүлээн зөвшөөрчихсөн юм бишүү... гаднаа л ил гаргахгүй байгаа болохоос биш..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Mon Nov 30, 2009 11:33 am

Seikoni wrote:чи тоглолтын дунд үед хийсэн өмнөх хуудсанд байгаа бичлэгээ унш даа.. чамаас ийм бичлэг гарахгүй дээ.. тэгэхээр чи бараг хүлээн зөвшөөрчихсөн юм бишүү... гаднаа л ил гаргахгүй байгаа болохоос биш..


Тоглолт бол хэцүү өрнөсөн. Бид нар учир зүггүй алаад өгсөн гэж хэлээгүй.
Би өнгөрсөн жилийнх шиг тоглолтын сүүл рүү л гоол орох л юм шиг байна гэж бичсэн.

Гол нь Миерда нар хүн дутуу багийн эсрэг тоглочоод азаар хожлоо гэж хэлээд байгааг ойлгосонгүй.
Чи бол тоглолтыг зөвөөр ойлгож бичсэн байна. :-D
Чамтай бол асуудал байхгүй.

Тэр Испани эр л азаар хожсон энэ тэр гээд байгаагаас биш.

Би Какаг ингэж сайн тоглоно гэж ерөөсөө санаагүй. Бараг л хуучны Кака шиг л бөмбөг эзэмшээд
л эвгүй байсан. Тэр л гэнэтийн бэлэг болсон.
Ер нь бол овоо зодуур даахтайгаа л болж...
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby spain man » Mon Nov 30, 2009 11:40 am

Угаасаа Ноу Кампад ирж байж лаана арчина гэж танайхан шиг бүлтрэх биш... Ямартай ч хамгаалалтанд алдаа гаргахгүй, сайн контрдож чадвал хожих боломжтой гэж бодож байснаас биш яг таг хожно гэж угаасаа таамаглаагүй... Ер нь Барсагийн анхны аюултай довтолгоо гоол болчихсон болохоос биш манайх эхний үед хамаагүй илүү байсан.. Гоол алдаа л дух болцон л доо... Харин тэр тэмцэх чанар дутсан гэж үнээн үнэн... Хамгийн гол нь манайх талбайдаа хангалттай хожих юм байна гэсэн итгэлтэй боллоо... Нийлбэрээр бол илүү гарна... Харж л байгаарай...

Мосес муу тоглоод хожсоноо хүлээн зөвшөөрч байгаа бол тэгээд аз л гсн үг шдээ хөө...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron