Дрогбагын ээлжит галзуурал- Челси 5 онооны зөрөөгөөр хүснэгтийг тэргүүлж эхлэв..Эмиратас цэнгэлдэхэд тоглогдсон Баруун өмнөд болон Хойд Лондонгын Дерби тулаанд Дрогба хоёр гоол хийн улмаар Челси 0-3 харьцаатайгаар эзэн багийг буулгаж авлаа.
Буучид хэдийгээр тоглолтын туршид бөмбөгийг илүүтэйгээр эзэмшиж уран гоёмсог тоглолт үзүүлж байсан ч тоглолтыг төгсгөж чадсангүйгээр барахгүй эхний үеийн сүүлчийн 4 минутанд Челсид хоёр гоол алдаж орхих нь тэр..Дидьер Фаакинг Дрогба чадварлаг төгсгөл хийн эхний гоолыг Арсеналын хаалганд хийсэн бол Томас Вермален түүний дараагаар өөрийн хаалгандаа авто гоол хийснээр зочин багт санамсаргүй 2 гоолын тэргүүлэл бэлэглэсэн билээ. Зааны ясан эргийн тоглогч өөрийн хоёрдах багийнхаа гуравдах гоолыг чөлөөт цохилтоос оруулсан юм.. Гайхалтай цохисон чөлөөт цохилт Алуминиад боломж өгсөнгүй хаалганы зүүн буланд сүр............ Тоглолтын үндсэн цаг дуусахаас 4 минутын өмнө тэд аль кэдийн өөрсдийн Лондонгын дербид ялалт байгуулаад байсан ба мөн Манчестэр Юнайтедаас нийтдээ 5 оноогоор тасарч тэргүүллээ улам бататгалаа.. Ялагдал Буучдын Тайтлын хүсэл мөрөөдөлд үнэхээр том цохилтыг өгсөн . Арсен Венгерын хөвгүүд одоо тэргүүлэгч Челсигээс нийтдээ 11 оноо дутуу яваа.. Тэгсэн ч тэд нэг тоглолт дутуу байгаа юм. Тоглолт эхлэхэд Арсенал бөмбөгийг илүү эзэмшиж талбайг бүхэлд нь хянан тоглож байсан бол Челси Эмиратасын талбайд асгаран орох бороон дунд бага зэрэг бэрхшээлтэй харагдаж байлаа...Арсенал хэдий бөмбөг илүүтэй эзэмшиж байсан ч яг гоол оруулах агшинг үүсгэж чадахгүй Челсигийн хамгаалалтыг сэтлэж дөнгөлгүй цаг авсаар л.... Самир Насригийн 25 яардаас цохисон бөмбөг л тэдний хувьд гоол оруулахад хамгийн ойртсон боломж нь байлаа.. Петр Чех бөмбөгийг хялбарханаар тогтоон бариж авсан билээ..Талбайн нөгөө талд Анелка пеналт ч авж болохоор байв.. Түүнийг бөмбөг аван 16-д ороход Баруун Ар Бакари Сагна түүний бүсэлхийгээр гараа тэврэн хөдөлгөөнийг нь хориод өшиглөлтийг нь хааж дөнгөв.. Анелка пеналт нэхэн маргалдсангүй. Тиймийн тул ШүүгчАНдре Маринерт пеналт заагаад байх шалтгаан байсангүй ээ... Тоглолт цааш өрнөх тусам Залуу Буучдын дамжуулалтууд таслагдах нь эхсэж харин Челси ( Хэнцэр Бандинууд ) эсэргээрээ улам нягт шигүү довтолгоог зохион байгуулж байлаа.. 41 дэх минутанд Челсигийн зүүн ар Экс Буучин Эшли Коул зүүнээс 16 руу дамжуулалтыг Дрогбад хаясаныг Дрогба авьяаслагаар Буучдын хаалганд булшилаж орхилоо... Энэ бол түүнийг хэр аюултай төгсгөгч довтлогч гэдгийг нь батласан гоол байлаа.... ( Май шүү ) .. Гэтэл дөнгөж 3 минут хагасын дараагаар тэд тэргүүллээ дахин нэг гоолоор нэмчих нь тэрээ... Энэ удаад бас л өнөөх Буучдын фенүүдэд Иудайн кэмээн ад үзэгддэг бөмбөг авах болгондоо бүүлүүлж байсан Эшли Коул зүүнээс мөн л дамжуулалт хаялаа. Гэхдээ түүний дамжуулалт энэ удаа ямар ч Хэнцэр хувцастан дээр очсонгүй.. Галласын хөлд ойгоод давхар Вермаленгын өвдөгөнд цохигдон хэдхэн мөчийн өмнө Дидьер Фаакинг Дрогбагын гоол хийсэн тэр буланд шидэгдэн орчихов....Энэ бол Буучдад үнэхээр дахин нэг гоол алдахад хамгийн тохиромжгүй муу үе байж таарсан юм.. Тэд хоёрдугаар хагасад уулын өөдөө мацах кэрэг боллоо доо..Нөхцөл байдал Менежэр Венгэрыг сэлгээ хийхээс аргагүй байдалд хүргэсэн тул тэр талбайд Тео Волкоттыг шидлээ.. Венгер, Волкотт тэдэнд эхний хагасад дутагдаж байсан сөрөг хурдан дайралтыг өгнө гэж найдсан байх..Үнэндээ Волкотын талбайд гарсан нь Арсеналын тоглогч болон фенүүдэд том урамыг өгч тэд хоёрдугаар хагасыг урам зоригтой эхлүүлсэн юм. Арсенал тун удалгүй 49 дэх минутанд Чэлсигийн хаалганд гоол хийгээдэхлээ.. Андрей Аршавин , Эдуардогын агаарт өшиглөсөн бөмбөгийг хүлээж аван Челсигийн хаалганы дээд талд торыг нь сийгтэл хийж орхиод баярлан багийнхаа андуудруу гүйлээ.. Хэрвээ шүүгч энэ гоолыг тооцсон бол магадгүй Буучид энэ тоглолтын хувь заяаг өөрчлөж чадах байсан байх.. Энэ бол тоглолтын тун эгзэгтэй бүр амин чухал агшин байсан юм.. Гэвч шүүгч гоолыг тооцсонгүй.. Арсенал минут секунд өнгөрөх тусам торонд гоол хийх боломж нь улам л хэцүү болж харагдасаар л...Чэысли тун удалгүй гуравдах гоолоо хийх дөхөж ирэв.. Дрогбагын буудалт Галласд ойн Лампардын цээжинд нахин нэг ойн чигээ өөрчлөн хаалгаруу чиглэсэнийг Алуминиа хатган гаргаж дөнгөв.. Гэвч 86 дах минутанд өшиглөсөн Дрогбагын чөлөөт цохилтонд Алуминиа юу ч хийж чадсангүй байсаар торондоо энэ үдэшийн 3 дах гоолыг алдаж орхилоо... Хоёрдах гоол орсоны дараагаар л Эмиратас цэнгэлдэхийг Буучдын хөгжөөн дэмжигчид орхин гарж эхлэсэн нь гуравдах гоол орсоны дараагаар бүүр тал нь орхин гарахад хүргэсэн..Дрогбагын 25 яардаас цохисон чөлөөт цохилт хаалганы баруунд сүр сар хийн дуу чимээтэй орж Челси энэ тулаанд дийлэх нь тодорхой болсон.. Тэд Юнайтедын Аваргын Титэмийг хойноос явж байгаа гэдгээ энэ тоглолтоороо батлан харуулж тэдэнд анкаралын мсж илгээсэн юмаа....
Эх Сурвалж:
Майк Хайнтер / Евроспорт
Хөрвүүлэн буулгасан Хөөсөн Бамбууш....
Хувийн Дүгнэлт:
За юу ч хэлэхэв дээ...Буучид сайн тоглосон ч дамжуулж уран гоё тоглолт үзүүлсэн нь хождог биш өшиглөсөн нь гоол хийсэн нь хождог гэгчээр танайх хожигдолоо...Дунд шугамд бол нээх дээрлэхүүлээд байсангүй.. Эшли Урвагч Коулыг л хоёр удаа баруунаараа алдсан нь танай том алдаа... Вермален өөртөө гоол хийсэн ч өнөөдөр хангалттай сайн тоглосон.. Галлас ч гэсэн муугүй.. Ер нь бүгд л жигд тоглолт үзүүлж байсан... Фабре бол уг нь үнэхээр гоё гоё дамжуулж сугарч гарж байсан ч Ван Пэрси үнэхээр үгүйлэгдэж түүний тэр дамжуулалтуудын нэгийг нь ч Эдуардо Хэнцэрийн хаалганд булшилж чадсангүй ээ гэж...Онцлох күн бол Сонг байсан... Зоригтой сайхан хий нь гарсан цолгүй бөх шиг л сайн байж Жое Коул, Ламбаа зэргийг бол нээх хөдөлгөөд байсангүй... Эсэрэг талаас бас Эссиэн аюултай байлаа... Миний бодлоор тэр Шавагын гоол орчихсон бол танайх дор хаяж тэнцэж чадах байсан гэж бодном.... Яах аргагүй Хэнцэрүүдийн зогсолтгүй шахалт болон дээр нь морал алсан хоёр дах гоол, тооцоогүй гоол зэрэг нь танайхыг хожигдолд хүргэлээ.. Гэхдээ зүгээрээ нөхөр Буучдаа.. Муусайн Хэнцэрүүд угаасаа удахгүй затир зам дээр тэрийгээд л кэвтэж таараа... Танайх харин манай алдааг давтаад хожигдож эсвэл тэнцэж болохгүй дараагийнхаа тоглолтонд заавал хожоод манайх дээр хожигдоод тэгээд хожоод явах кэрэгтэй... Мух Мух..........................Манайх Хэнцэрт гусуулаад яг дараа нь Гай болсон Бөмбөлөгөөс болж Сандерландад хожигдож байсан бол танайх Сандерландад өнөөх гайтай Бентын гоолоор хожигдож дараа нь Хэнцэрүүдэд хуниулчих гэж.... Гол нь сэтгэлээр унаж болохгүй... Угаасаа тайтл 11 сард шийдэгдэхгүй... Дараа жилийн 2 сараас л жинкэнэ Тайтлын өрсөлдөөн эхлэнэ.. Тэр хүртэл эхний хэдэн байраа хадгалаад байж байх кэрэгтэй... За өөр зүйлгүй ....... Улирал бол дуусах яагаачгүй байгаа гэдгийг санаж сэтгэлээр бага л унацгаагаарай даа.. Ялангуяа энэ Жэй Жэй Мен, Волкотт , Гаараа , Нохой толгойт энэ тэр гэсэн дүүнүүд сэтгэлээ барина шүү...Энэ бичлэгийг уг нь Хэнцэрүүдийн сэдэвт тавих ёстой ч Суугий билүү Сүүгий билүү нөгөө гартай Хэнцэр сэдэвээр нь шагайхгүй гээд баричихсан тул танай дээр Шаачихая... Гүзээр биз дээ нөхдүүд?