El Clasico буюу Яруу алдарын тулаан....................Энэ бол зүгээр ч нэг амралтын өдөрүүдэд явагддаг энгийн нэг Лигийн тоглолт биш... Энэ бол Испани үндэстэн тэр тусмаа Каталон, Кастилл хоёр тэр чигтээ анкааралаа хандуулан үздэг агуу тоглолт.... Өнгөрсөн жилийн Бернабуэд болсон тулааныг интернэтээр үзсэн хүний тоо гэхэд л 13 сая күн...... Энэ бол зөвхөн интернэтээр үзсэн л хүмүүсийн тоо... Үүнд паабанд , гэртээ, тв гээр үзсэн хүмүүс үл тоологдоно.. Ганцхан 90 минутын тоглолтыг ингэж олон күн үзнэ гэдэг л энэхүү тулааны нэр хүнд цар хүрээ сүр хүчийг илтгэж байгаа хэрэг....Хөлбөмбөг мэддэг үздэгээс эхлүүлээд мэддэггүй үздэггүй хүмүүс хүртэл энэ тоглолтыг нэг л удаа үзлээ л гэхэд тэдний толгойд дахиад хэзээ ч мартагдахааргүй нэрнүүд үлдэх болно...Алфредо Де Стефано,
Фэрэнц Пушкаш, Иохан Круфф, Патрик Клувейрт, Ромарио, Ривалдо, Фернандо Иерро, Фернандо Редондо, Раул, Роналдо, Фигу, Роберто Карлос, Роналдино, Зидане, Бекхам, Оуэн, Это, Месси , Анри , Шави Ван Нистелрүү , Рамос , Хигуан гээд л үргэлжилж өгнө..... Испани даяар хөлбөмбөг сонирхогчдын 32 гаруй % Эзэн Хааны баг Реал Мадридыг дэмждэг бол түүний удаахад 25 % -р Каталоны нэр төр болсон Барсаг дэмчигчид орж байдаг ажээ....Сүүлийн таван жилийн Эл Классиког авч үзэхэд энэ хоёр баг хоорондоо 10 тоглосноос нийт 4, 4 хожиж 2 тэнцэж байж...Үүнд хамгийн гайхалтай тэмдэглэгдэн үлдсэн тоглолтуудад 2005 оны хавар болсон Эл Классиког миний бие үзэж байснаа сайн санадаг.. Эзэн Хааны баг Бернабуэдээ өрсөлдөгчдөө 4-2 -н харьцаагаар бут ниргэсэн юм.. Зидане, Роналдо, Раул, Оуэн нар энэхүү сонгодог Классико дээр өрсөлдөгчийнхөө хаалгыг нэг нэг бөмбөгөөр мялааж байлаа.... Раул хөмсөгөө сэтлэчихээд гоол хийн баярлан байх бол төд удалгүй нутагт нэгт Бекхамын дамжуулалтаар Экс Хотон шувууны Тоглогч Майкл Оуэн бас нэгэн гайхалтай гоолыг хийчихээд Мадридийн фенүүдийн өмнө очин баяраа тэмдэглэн байлаа... Эсрэг талаас Это, Роналдино хоёр гоолдсон ч тэд энэ өдөр Эзэн багт үнэхээр бүх л талаараа дийлдсэн билээ...Энэ бол гайхалтай тоглолт байсан..
Жинкэнэ хөлбөмбөгийн тулаан жинкэнэ Эл Классико гэж үүнийг хэлдэг юм байна гэдэгийг миний бие тэгэхэд хагас дутуухан ойлгосон юм... Харин намар нь болсон Эл Классикод зочин баг Каталоны нэр төр Барса өрсөлдөгчөө нутаг дээр нь гайхалтай 3 гоолоор хожиж өнгөрсөн хаврын гашуун дурсамжаа таягдан хаяв..Дэлхийн шилдэг гардах нь тодорхой байсан Роналдиньо энэ тоглолтын баатар эр байлаа.. Тэрээр 2 бөмбөгөөр айлын хаалгыг мялааж мянга мянган күлечүүдийн омогшилыг огшоож бахархал бардамналыг нь хөөргөв...
Бас нэгэн сонгодог гэж хэлж болохоор Классико бол 2008 оны тавдугаар сард Мадридын алдарт Бернабуэд явагдсан тоглолт байлаа.. Экс Чөтгөр Нистелрүү эцсийн цэгийг нь Пеналтиар тавьсан энэ тоглолт олон олон Мадридаста нарын магнайг хагалаа бизээ.. Домогт ахлагч Раул нь эхлэж гоолдож улмаар Нисдэг Голланд Арьен Роббен нэгийг нэмж эхний үе өндөрлөв.. Хоёрдугаар үе эхлээд 60 дах минутанд Аргентин тоглогч Хигуайн гоолдсон бол төд удалгүй Пеналтиас Рүүд Ван Нистелрүү гоолдож өрсөлдөгчдөө ямар ч эргэн ирэх боломж өгсөнгүйгээр тэднийг буулган авч улмаар Ла Лийгтээ итгэл төгс түрүүлсэн байдаг.. Энэ тоглолтонд Барсагын нэр төрийн ганц гоолыг мөн л Экс Буучин Терри Анри хийж билээ.. Будант Албионы хамгийн нэр хүндтэй хоёр багт тоглож байсан хоёр домогт тоглогч ийнхүү Нарлаг Испаний Лийгт дэлхийн сонгодог дербинд дахин нүүр тулан учрахдаа хоюулаа гоолдсон ч ялагчаар нь Мадридын хунгийн цагаан өмсгөлтэй Рүүд тодорч байжээ......................................
..............................
Эцэст нь.............2-6.......................................
Бернабуэ Цэнгэлдэхэд Реал Мадрид заналт дайсандаа ингэж хиар цохиулах мөч ирнэ гэдэгийг бардам зантай Мадридиста нараас нэг ширхэг хүн ч гэсэн хамгийн хараал идсэн хар дарсан зүүдэндээ зүүдлэж байгаагүй байхаа.... Орчин цагийн хөлбөмбөгийн талбай дээрхи сонгодог энэ Дуэльд Блауграна өмсгөлтөнгүүд ялгуусан гэж хэлж болохоор ялалтыг байгуулсан юм.... Үүнийг сийрүүлэн буулгагч Халзан нөхөр энэ тоглолтыг хэрэг болгон үзэхдээ ч Эзэн Хааны баг ингэж доошоо орон ялагдана гэж зүүдлээгүй.. Евро 08 -н хамгийн шилдэг тоглогчоор шалгарсан Каталоны нэр хүндийн уураг тархи болох Намхан нуруутай төлөв царайтай Шави энэ тоглолтонд 4 гоолын дамжуулалт өгч тоглолтын баатараар тодорсон.. Тэргүүлэлийг Хигуайн багтаа авчирсан ч Терри Анри тэнцээний гоолыг хийн улмаар зогсоогдошгүй Бауграна өмсгөлтөнгүүд Бернабуэд өрсөлдөгчдөөрөө жинкэн зүлэг арчин наадаж байлаа..Үүнээс хоёрхон минутын дараагаар арслан зүрхт Пуёол чөлөөт цохилтоос мөргөн гоолдож тэд тоглолтыг тэргүүлж эхлэлээ.... Том Хамарт Аргентин жаал Месси 15 минутын дараагаар тооны харьцааг нэгээр холтголоо... Хоёрдугаар үе эхлээд удаагүй байтал эзэн багийн тоглогч Сержио Рамос гоолдож бага сага итгэлийг багтаа авчирлаа.Энэ гоол эзэн багийн сүр сүлдийг хэсэгхэн хугацаанд тэтгэсэн гоол байсан билээ.. Гэтэл дахиад нэг орох байж.. Тэнцээний гоолыг авчирсан Анри Шавигын дамжуулалтаар нахьсан нэгийг Кассиласын хаалганд хийж орхив... 1-4........ Хотон шувууд Мөрөөдөлийн Театрт нь Манчестэр Юнайтедыг буулгаж авдаг шиг л сэрэл сэтэгдэл төрж байсныг нуух юун.. Мэдээж тоглолтын арга барил Лигийн онцлог өөр байсан ч тооны харьцаа болон заналт дайсныгаа нутаг дээр нь нухчин дарж байгаа нь их төстэй байж билээ.. Гэтэл үгүй байж... Өнөөх Месси нахиад нэгийг хийж орхих нь тэр..... Юу болоод байнаа?........
Эцсийн цэгийг Барсагын Академиас хүмүүжин гараад Будант Албионд 4 жил гаруйг Манчестэр Юнайтедад үдээд төрлөх багтаа эргэн ирсэн Пикүэ хийх ёстой байж...
2-6.................................................Нутаг дээрээ заналт дайсандаа хиар цохиулах нь тэр.. Жилийн өмнө болсон энэхүү сонгодог тулаанд мөнөөх заналт дайсангаа нутаг дээрээ 4-1 дэж Лийгтээ түрүүлэх байр сууриа бататгаж байсан Эзэн Хааны баг яг жилийн дараагаар Заналт дайсандаа 2-6 гаар хожигдон Лигийн аваргад удаалах нь тэрээ............................
Гайхамшигтай тоглолт... Гайхамшигтай үдэш.. Мэдээж Мадридиста нарын хувьд хар дарсан зүүд ч гэсэн аль алинийг нь сүрхий дэмждэггүй байсан мань мэтийн хүмүүсээс өгсүүлээд хөлбөмбөг сонирхогч хүн бүхний хувьд нэгэн үл мартагдам тоглолт болсон билээ... Күле нарын хувьд бол яриад ч хэрэггүй... Тэр үдэш Барселона хот унтаагүй гэнэм...............
Зиак ингээд өнөөдөр орой энэхүү гайхамшигт тулаан дахин нэг удаа Барселон хотын алдарт Камп Ноуд болох гэж байна. Харин энэ удаагийн тулааны нэг онцлог бол зөвхөн Кастилл, Каталон, Реал Мадрид, Барселон хоёроор зогсохгүй өнөө цагт хөлбөмбөгийн талбай дээр тоглож буй хамгийн шилдэг хоёр тоглогчын халз тулаан байх болно... Лионал Месси, Кристиано Роналдо .........................Мөн гайхамшигт Кака , Пасс Маестро хэмээгддэг Шаби Алонсо , Барсагын тархи болсон одоо үеийн шилдэг найруулагч Шави , Инейста нар ч энэ тоглолтыг улам чимэх болноо...
Ингээд эцсийн үгээрээ би энэ тоглолт ямар нэгэн булхайгүй , гэмтэл бэртэлгүй , бид бүхнийг баясгасан жинкэнэ сайхан тулаан болоосой гэж хүсэн ерөөе!!!!
Тиймээ энэ бол Эл Классико тухлан сууж таалан соёрхоно уу!
Форза Барса ..............................