1930-аад оны гайхамшигт жилууд болон Витторио Поззо
1928 оноос 1938 онуудад 2 удаа ДАШТ-д, 1 удаа Берлины эвгуй Олимпод туруулсэн Италийн холбомбог хэзээ ч 1930-аад оных шиг амжилттай байгаагуй. 1930 онд ДАШТ-д ороогуй ч 1934 онд Италичууд тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан богоод тэмцээний фаворитуудын хувьд аваргын цолын зохих ёсоор хуртсэн, ДАШТ-ны туухэнд хамгийн цоохон баг оролцсон, ямар ч ундэсний шигшээ багын давтаж чадаагуй дараалсан ялалтууд – энэ бухэн дэлхийн анхны фашист дэглэмийн дэмжлэгийн дор болж онгорсон. Энэ бух амжилтыг шууд фашист узэл санаатай холбох нь ороосгол байж болох ч энэхуу спортыг оргожиж, хогжихэд шаардлагатай дэд бутэц болох цэнгэлдэх хурээлэн энэ тэрийг барих гэх мэтээр маш ихээр тусладаг байсан тул энэхуу спортынхон фашизмыг ихээхэн сонирхож байсан, тэгээд ч фашизмын ид уед Италийн холбомбог хогжлийн дээд тувшиндээ гарсан, энэ эрчээрээ фашистын лидер Дучэ 2-ын дэглэмээс ч илуу хугацаанд энэ тувшинээ хадгалсан. Ногоо талаар холбомбогийн суртал ухуулгын ажилд нолоолох хуч их байсан нь фашистуудын анхаарлыг бас татаж байсан. Тухайн уеийн фашистуудын суртал ухуулгын хучтэй ажиллагаа нь холбомбогийн хогжилд эерэгээр нолоолж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох спортын хэвлэл, радиогоор явдаг болтлоо шинэчлэгдсэн байна.
ДАШТ-ыг Италичууд ихээхэн чармайлттай, анхаарал тавьж зохион байгуулсан. Мон эндээс л Италичуудад шуугчид тусалдаг гэсэн туух ярианууд гарч эхэлсэн байна. Италийн нэрт хотлогч тайлбарлагч Жианни Брера суулд Испаний эсрэг тоглосон суулийн 1/8 шигшээ тоглолтын талаар ‘Шуугч Бээрт холбомбогийн тэмцээн хаана зохион байгуулагдаж байгааг сайн ухамсарлаж асуудалд хандсан’ гэж бичсэн байдаг билээ. Тухайн уеийн дурмээр тоглолт тэнцвэл давтан тоглолт болдог богоод энэ тоглолтын уеэр Меаццагийн гоолыг тооцохгуй байж болохоор байсан нь энэхуу яриаг илуу ээдрээтэй болгосон. Гэхдээ зохион байгуулагчдад шуугчид илуу туслах хандлагатай байдаг тул энэ тийм ч гаж, фашист зуйл байгаагуй. Гэсэн ч энэ нь гадаадад фашист дэглэмийг буруутгах шалтаг болсон богоод энэ байдал 1938 оны Францын тэмцээнд илэрч, Марсейлд болсон тоглолтод Италийн торийн дуулал явахаас омно фашизмийг эсэргууцсэн уйлдэл гарч байсан.
1930-аад оны гайхамшигт он жилуудын амжилтад Витторио Поззо гэсэн диктатур ихтэй арга барилтай, гайхамшигтай хун удирдаж хургэсэн.
vs[img]http://www.fctp.it/media//film/856_standardphoto_1.jpg
[/img]
Эхний 15 жилийн хугацаанд 30 гаруй менежер сольж, ер нь тогтворгуй эхэлсэн шигшээ багыг хар нудний шилтэй, цахилгаанд цохиулсан аятай босоо, хачин цагаан устэй, намхан, тарган Поззо хатуу чанд гараар удирдаж эхэлсэн. 1912 оны Олимпийн тоглолтын дараагаас шигшээ багтай ажиллаж эхэлсэн Поззо 1929 он гэхэд шигшээ багыг удирдахад шаардлагатай бух эрх мэдлийг авч, хяналтаа бурэн тогтоож чадсан. Тэрээр 1948 он хуртэл шигшээ багыг удирдсан богоод Англид хожигдсон гутамшигт тоглолтын дараа албан тушаалаасаа огцорсон. Италийн шигшээ баг тууний удирдлагад байхдаа нийт 88 тоглолт хийсэн богоод уунээс 60 хожил, 16 тэнцээ, 7 хожигдлыг амссан бол 227 гоол хийж, 114-ыг алдсан узуулттэй байсан.
Поззо Туринд торж, дэлхийн 1-р дайнд уулын буудлагын явган цэргийн ангийн оффицер байсан. Тэрээр Английн арга техникийн биширдэг нэгэн байсан богоод Арсенал болон Английн хойд нутгуудын багуудын орчин уеийн арга техникийн талаар мэдээллийг дасгал сургуулалтын уеэр очиж авдаг байв. Италийн хамгийн алдартай менежер маань тоглолт болон бусад уед хагас цэрэгжуулсэн дэглэмээр тоглогчдыг удирддаг байсан богоод тоглогчдын араас нуд салгадаггуй байсан гэж дурссан байдаг. 1938 оны Марсейль болсон тоглолтод тэрээр тоглогчдыгоо фашист ёсолгоогоо фашист дэглэмийг эсэргууцэгчид шугэлдэхээ зогстол болихгуй байхыг уурэгдэж байв.
[img]http://www.asdponderano.it/images/pozzo38.jpg
[/img]
Туунийг хумуус фашизмтай холбож уздэг богоод уунээсээ болж 1950, 1960-аад оны уед олон нийтээс хол байх ундэслэл болсон, бур 1990 онд ДАШТ-д зориулагдаж баригдсан цэнгэлдэхийг фашист дэглэмтэй холбоотой байсан учраас Поззогийн нэрээр нэрлэлгуй Стадио Делли Алпи /Альпийн оргил/ гэж нэрлэхэд хурч байв. Гэсэн хэдий ч Поззог фашистын дэглэмийг эсэргууцэгчдэд Биелла уулын хавьд хунс хоолоор хангаж, холбоотнуудын баригдсан цэргуудыг оргоход туслаж байсан нь суулд тухайн уеийн Партизаны удирдлагаас албан ёсоор зарлагдаж, зов ойлголтыг олон нийтэд огсон байна. Тууний хуу туунийг Черчилийн узлийг дэмждэг, либераль хаант засгийн узэлтэн байсан гэж тодорхойлсон богоод фашист байгаагуй гэсэн байна, Тэрээр энгийн, илуу дутуу хэрэгцээг сонирхдоггуй хун байсан богоод шигшээ багыг удирдах хугацаандаа хэзээ ч цалин авч байгаагуй богоод дайны дараа телевизор худалдан авахаас ч татгалзаж байв.
Одоо л мартагдсан болохоос хотынхоо томоохон сонин болох Ла Стампад нас барах хуртлээ буюу 1968 он хуртэл тогтмол нийтлэл бичдэг дажгуй спортын сэтгуулч байсан байна.
Италийн 2 ДАШТ, 1 Олимпид туруулсэн амжилт одоо бол домог болон монхорсон хэдий ч тухайн уеийн тоглолтуудын талаарх мэдээлэл, мэдлэг унэхээр хомс байдаг, Хэдий мэдээлэл хомс ч энэ ялалтууд ориунди буюу Итали гаралтай омнод америкийн тоглогч нар байгаагуй бол Италийн шигшээ баг энэ олон ялалтыг байгуулж чадахгуй байсан нь ойлгомжтой байсан богоод харамсалтай нь 1935 оны Гуайта болон Орси нарын хэрэг явдлаас болж 1934 оны ялалтыг ямар нэгэн байдлаар унэлэхгуй байдал ажиглагддаг. Гуайта хагас шигшээд гоолдож, шигшээд хожлын гоолын дамжуулалтыг огсон, Орси энэ гоолыг оруулсан богоод ууний дараа 1935 онд энэ 2 шиг гол тоглогчид булаан эзлэх дайнд оролцохоос татгалзаж, Италиас дурвэн гарсан нь тухайн уеийн дэглэмийн хувьд ихээхэн ичгэвтэр хэрэг болсон билээ.
1930-аад оны ялалтууд нь Италичууд болон Италийн шигээ багыг олон домог, баатарууд, туухээр таниулж огсон гол зуйл байсан богоод жилээс жилд ам дамжин яригдсаар ирсэн. Ногоо талаас тухайн уеийн дэглэмийн хандлага болон спортын амжилтуудын нэг нэгнээ дэмжсэн байдал нь тэдгээр ялалтыг байгуулсан Поззо болон баг, туунд ойрхон байсан хумуусийн хувьд ичгэвтэрээр дуугуй байх ч шалтгаан болдог хэцуу зуйлуудийн нэг юм.
1934 онд хасагдах плэй-офф хэлбэрээр явагддаг байсан богоод
Эхний шатанд АНУ-ыг 7:1-ээр, 1/8-д Испанитай эхний тоглолтод 1:1-ээр тэнцэж, давтан тоглолтод 1:0-ээр, хагас шигшээд Австриг 1:0-ээр, шигшээд Чехословакийг 2:1-ээр хожигдож яваад 2 гоол хийж тоглолтыг эргуулж тус тус хожсон байна.
Багын мэргэж буучаар Анжело Шиавио 4 гоолаар шалгарсан бол Ювегийн Раймундо Орси 3 гоол, Жиованни Феррара, Жузепе Меацца нар 2 гоол хийж.
1938 онд
Эхний шатанд Норвегийг нэмэлт цагт 2:1-ээр, нутгын эзэн францыг 1/8-д 3:1-ээр, хагас шигшээд Француудын боолуулэлт дунд Бразилыг 2:1-ээр, шигшээд Унгарын багыг 4:2-ээр буулган авч хошой аварга болсон байна.
Шигшээгийн мэргэн буучаар Ювегийн домог Сильвио Пиола 5 гоолаар тэргуулсэн богоод Бразилын эсрэг тоглолтоос бусдад нь гоолдож гол баатар болсон байна. Удаад нь бас л Ювегийн Жино Колаусси 4 гоолоор эсрэг багынхаа хаалгыг милаажээ.