by Цоомоо » Sun Nov 29, 2009 3:02 am
Статаар харьцуулаад л бүх юм шийддэг бол үнэн амар л юм.
Тэгвэл Уилт Чамберлиний эхний тэдэн улирлыг бусад тоглогчдынхтой харьцуулаад Уилт хамгийн агуу сагсан бөмбөгчин гээд л шийдчихье.
Өнөөдөр хаана ч билээ гарсан байсан.
Майкл Жорданыг анх Др.Жи, Мэжик, Бёрд, Д. Томпсон нартай харьцуулдаг байсан. Гэхдээ ЖОрдан энэ хэдээс огт өөр стилийн тоглогч. Огт өөр сагсан бөмбөг тоглож, олны анхаарлыг татаж, заримынх нь дургүйг хүргэдэг байсан. Хувийн тоглолт хийдэг, энэ лигийг оноогоор тэргүүлж байгаа цагт хэзээ ч Буллз аварга болохгүй гээд л...Жордан бол огт өөр стилээр тоглож эхэлсэн. Өмнө нь хэн ч ингэж байгаагүй...
Харин Коби бол Жорданы үүсгэсэн бэлэн темплэйтийг ашигласан, өөрөөр хэлбэл ЖОрдан шиг стилээр тоглож байсан. Нэг нь өмнө нь хэн ч тэгж тоглоогүй байхад шинэ хэв маяг гаргасан бол нөгөө нь даган дуурайсан гэх нь хаашайн, үлгэр жишээ авсан...Үүгээр Жордан, Коби 2-ын ялгаа байгаа. Чадварын хувьд Жорданг Коби гүйцэхгүй ч гэсэн хамгийн дөхөж очих л тоглогч нь. Одоогийн байдлаар хамгийн авьяаслаг нь Коби...
ЛеБроны тоглолтонд Жордантай төстэй зүйл байхгүй...Жорданы гол чанар нь огцом хурд, тэсрэлттэй хурд, мэдрэмж. Кобигийнх яг адилхан. ЛеБроных бол бие бялдар...ЛеБрон бол Жордан шиг, Коби шиг fadeaway чаддаггүй, дундын шидэлт муутай, торгуулийн шидэлт муутай. 3-аас шидээд эйрболл болохыг нь би зөндөө харж байсан...Ер нь ЛеБроны тоглолт, ур чадвар оргилдоо тулсан л гэж боддог. Цаашаа яаж, юу нь хөгжих вэ, мэдэхгүй..Кливлендийн тоглолтыг бүгд л үздэг биз. Бүх л посейшний шийдвэрийг ЛеБрон гаргадаг. Яг юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй, бөмбөгийг өөртөө маш их удаадаг, багийнханд нь ч хэцүү байдаг байх...ЛеБроны хайлатыг үзэхэд бол тасархай. Гоё, гоё данкууд, блокууд. Харин яг тоглолтыг нь үзэхэд миа...Олимпоор бид харсан. Уэйд, Коби 2 ЛеБроны хажууд хэрхэн сайн тоглож байна гэдгийг...
Коби гэхдээ арай эрт тоглолт нь нэг аргалсан шинжтэй болж эхэлж байна...Хурдаараа, авьяасаараа аархаж, илүүрхэж тоглодог байсан үе нь бага багаар өнгөрөөд л байна. Одоо Кобигийн тоглолтыг харвал нэг тийм аргалсан шидэлтүүд их хийдэг болсон...
Дахиад хэлэхэд стат харьцуулаад л хэн нь илүү вэ гэдгийг хэлэх шиг амархан юм байхгүй...
Дээр нь тэр эхний 6 улирлын стат ч гэнэ үү, ийм **н** юмаар өөрийгөө хөөргөж юугаа хийдэг байна аа.
ЛеБроныг НБА-д ороогүй байхад нь л од болгосон. Энэ бол мэдээж Дэвид Стерний хийсэн ажил. НБА шинэ брэндтэй болсон, үүгээр их мөнгө олно, реклам спонсор олно, үзэгч татна...ЛеБрон драфтын 1-ээр шууд ороод л лидер нь болох муу багт ирсэн. Минут, шидэлт хийх эрх чөлөө бүх юм байсан. Кобигийнх бол шаал өөр...Ийм 2-ыг эхний 6 улирал харьцуулаал баясаад байх бололтой юм...
Зүгээр л юманд бодитоор хандаж чаддаггүй бол арай олон өнцгөөс хараад эргэцүүлж байх хэрэгтэй...
Дахиад хэлэхэд би Кобигийн фэн биш.
Коби маш шаргуу, хөдөлмөрлөдөг, бэлтгэлийг дээд зэргээр хийдэг, муу талаа байнга сайжруулж байдаг, өөртөө ч багийнхандаа ч өндөр шаардлага тавьдаг. Жордан бас ийм зантайг Стив Керр хэлж байсан...
ЛеБроныг би тэгж боддоггүй, ядаж л энэ торгуулийн шидэлтээ сайжруулж болмоор.
За за тэгээд ер нь соёлтой форумдацгаая...Хэн ч энд том том аашж, бааварлаж чадна. Тиймээс тэр нэг залуу ганцаараа чадах юм шиг битгий бааварлаад бай.
Миний хэлснийг үгүйсгэж болно, би уншия. Буруу бодлыг минь зөв болгох ч юм бил үү.