Anfield - 44164
Liverpool 2 - 2 Manchester City 50' Martin Skrtel 1 - 0
69' 1 - 1 Emmanuel Adebayor
76' 1 - 2 Stephen Ireland
77' Yossi Benayoun 2 - 2
Shots (on Goal) 17(4) 9(4)
Fouls 10 13
Corner Kicks 7 3
Offsides 1 4
Time of Possession 57% 43%
Yellow Cards 2 0
Red Cards 0 0
Saves 2 2
ТОП 4-н төлөөх тулаан….. яалт ч гүй гэмтэл бэртлийн дайрлагад өртөөд байгаа Улаанууд, их мөнгөөр боссон баян Арабын багийн хоорондох тулаан тэнцээгээр өндөрлөлөө……. энэ тоглолтонд хожигдуул улаануудын коуч Рафа-н хувь заяа яаж ч эргэж мэдэхээр байсан….. харин тэнцээ салгаж чадсан тул Рафа энэ тоглолтонд тун сэтгэл хангалуун байгаа биз ээ……..
5 минутанд Жэрард-н цохисон холын фрий кик-г Аггэр Тоурэтэй мөргөлдөн байж дамжуулсныг Скртэл шууд хаалга руу мөргөж СИТИ-н Гивэн хааж чадлаа...
Тоурэтэй мөргөлдсөн Аггэр толгой хагарч талбайг орхин оронд нь Грек хамгаалагч Киргиакос орж ирлээ..
10 минутанд Тоурэ-н холын дамжуулалтыг 16-с Бэрри мөргөснийг улаануудын хаалгач Рэйна хаачихав........
8 минутын дараа Бабэл гэмтэж оронд нь Бэнанёон орж ирэв...... Рафа 2 ч төлөвлөгдөөгүй сэлгээ эхний 20 минутанд хийчихлээ дээ......
28 минутанд Жэрард Лэскотт-д ойсон бөмбөгийг 16-с цохисон нь хаалга давчихав........
8 минутын дараа зочин багийн Врайт Пилипс 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы гадуур.....
Машэрано-н нилээн холоос цохисныг Гивэн бариад авлаа.......
2-р үе...... СИТИ коуч Марк Хьюз багийн ахлагч Тоурэ-н оронд Онохуа орж ирэв..... Тоурэ гэмтэл авсан болтой........
СИТИ-н Айрланд тун сайхан довтолгоог буруу дамжуулаад будаа болгочихлоо.........
50 минутанд зүүн хажуугаас цохисон Жэрард-н фрий кик-г хаалганы урдаас Адибаёор-н урдуур оронд Скртэл зүүн хөлөөр хатгаал гоол........ 1-0.... Адибаёор түүнийг хаших ёстой байтал алдлаа......... мань эр ч эхний үед тун идэвхгүй бсан......... энэ нь гоол алдахад ч идэвхгүй блаа......... Скртэл-н энэ улирлын анхны гоол........
Марк Хьюз сэлгээ хийлээ..... Бэрри-н оронд Тэвэз-г оруулж довтолгоогоо нэмлээ......
Врайт Пилипс маш гоё run хийгээл......... даан ч үр дүнгүй байлаа......
69 минутанд Бэллами-н цохисон булангийн цохилтыг 16-с Адибаёор мөргөөл гоол........ 1-1....... түүнийг Скртэл хамгаалах ёстой байсан ч мань эр алдчихлаа........ Адибаёор-н 5 дахь гоол.........
7 минутын дараа зүүн хажуу талд Скртэл-с Тэвэз бөмбөг булаан авч 16-д байсан Врайт-д дамжуулж цаадах нь тун гоё эргэн гарч дамжуулсныг Айрланд баруун хөлөөр цохиж гоол......... 1-2....... дахин Скртэл-н алдаа гоол болчихлоо.........
Улаанууд голоос тоглолт эхлүүлээл довтлоол гоолдчихлоо....... баруун талаас Нгог-н цохисон цохилт хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганы урдуур гарч байсныг Бэнаёон чихээд 2-2......... Израйл эр сэлгээгээр 1-р үед орж ирсэн...........
Энэ гоолоос хойш СИТИ илүү довтолж эхэллээ....
80 минутанд Врайт Пилипс, Тэвэз нар ээлж дараалан холоос цохиол....... 2-ууланг нь Рэйна бариад авчихлаа........
4 минутын дараа Бэллэми-н зүүн талаас цохисон цохилт хаалганы дээгүүр.......
85 минутанд Рафа Бэнаёон-г суулган Аурэлиог талбайд гаргалаа...... мань эр Израйл эрд тун сэтгэл хангалуун бгаагаа тэвэрч авч илэрхийллээ....... арга ч гүй биз...... өөрийн нь суудлыг тодорхойлох хүндхэн тоглолтын тэнцээний гоолыг хийсэн......... Бэнаг тэрээр ЧЛ-д тоглолтонд нөөсөн бололтой....... Аваргуудын лигид тэд хүнд байдал байгаа билээ........
Ямар ч бсан Рафа энэ удаа хожигдсонгүй........... Улаанууд лигийн сүүлийн 6 тоглолтонд /бүх тэмцээнд бол 10 тоглолт/ 1 л хожил авсан..... МАН-г хожиж......... сүүлийн 3 тоглолтонд 2 л оноо аваад байна...... харин СИТИ-н хувьд 6 дараалан тэнцчихлээ........
St Andrews Stadium - 23659
Birmingham 1 - 0 Fulham 16' Lee Bowyer 1 - 0
Shots (on Goal) 3(2) 14(2)
Fouls 7 13
Corner Kicks 0 7
Offsides 4 1
Time of Possession 35% 65%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 2 1
Бирмингэм ФУЛХЭМ-г талбайдаа 1-0-р буулган авлаа……. Лии Боэр-н гоолын ачаар..........
16 минутанд эзэн багийн МкФаддэн-н холын дамжуулалтыг Лий 16-с хаалгач Шварцэр-г хөөргөж цохиол гоолдчихлоо........ 1-0.......
2-р үед......
70 минутанд Фулхэм-н Дэмпсэй багийн анд Кэлли-н зүүнээс өгсөн кроссыг 16-с мөргөснийг Бирмингэм хаалгач Харт маш сайн хааж ФУЛХЭМ-н тэнцүүлэх боломжийг үгүй хийлээ.....
Фулхэм хамаагүй олон довтолгоо зохион байгуулж байсан ч хаалга онохгүй байсаар тоглолт дууслаа.........
Тоглолтын дараа Бирмингэм-н дасгалжуулагч Мклэш Лий-н финиш world class байсан гэж магтжээ..... харин ФУЛХЭМ-н дасгалжуулагч Ходгсон энэ тоглолтыг ФУЛХЭМ-н хувьд маш сайн тоглолт, маш муу үр дүн гэж дүгнэжээ........
Бирмингэм хожигдоогүй цувралаа 4 болгосон бол ФУЛХЭМ-н 5 тоглолт хожигдоогүй цуврал нь зогслоо........
Turf Moor - 21178
Burnley 1 - 1 Aston Villa 9' Steven Caldwell 1 - 0
86' 1 - 1 Emile Heskey
Shots (on Goal) 12(4) 11(2)
Fouls 7 14
Corner Kicks 6 8
Offsides 2 3
Time of Possession 49% 51%
Yellow Cards 0 3
Red Cards 0 0
Saves 1 3
Барнли талбайдаа чанга гэдгээ баталлаа…… гэхдээ хожиж чадсангүй ээ…….. түүх ч Барнли-н талд байсан….. ВИЛЛА өмнө нь Барнлид тоглосон 22 тоглолтонд ялалт байгуулаагүй аж…. 1936 оноос хойш…… энэ удаа ч чадсангүй ээ….
9 минутанд эзэн багийн Блэйк-н цохисон холын фрий кик-г хаалганы урдаас багийн ахлагч Калдвэл мөргөж гоолдсноор талбайн эзэд 1-0-р тэргүүлж эхэллээ…………
Цаг дуусахаас 4 минутын өмнө ВИЛЛА-н Милнэрийн баруунаас өгсөн кроссыг 16-с Хэски мөргөж гоол…… 1-1…….. Хэски сэлгээгээр орж ирээл 6 минутын дараа багтаа тэнцээ авчирлаа…… энэ улирлын анхны гоол……..
ВИЛЛА сүүлийн 5 тоглолтонд 1 л хожил авсан…… өмнөх тойрогт Болтонг 5-1-р………
Kingston Communications Stad - 24909
Hull City 3 - 3 West Ham United 5' 0 - 1 Guillermo Luis Farcuason Franco
11' 0 - 2 Jack Collison
27' Carlton Cole (og) 1 - 2
44' Kamil Zayatte 2 - 2
45' Jimmy Bullard (pen) 3 - 2
54' УЛААН КАРТ - Bernard Mendy ХАЛЛ 69' 3 - 3 Manuel Da Costa
Shots (on Goal) 12(2) 16(9)
Fouls 12 19
Corner Kicks 5 3
Offsides 0 0
Time of Possession 54% 46%
Yellow Cards 0 4
Red Cards 1 0
Saves 6 0
ХАЛЛ Вэст Хэм-тэй талбайдаа 3-3-р тэнцлээ.............
5 минутанд ВЭСТ ХЭМ-н Станислас-н цохисон булангийн цохилтыг 16-с Франко мөргөж гоол..... 0-1.... ВЭСТ ХЭМ тэргүүлж эхэллээ...... улирлын анхны гоол......
6 минутын дараа эхний гоолын эзэн Франко-н холын кроссыг 16-с хаалгачийг давуулж Коллизон мөргөж гоол....... 0-2......
27 минутанд эзэн багийн Буллард-н цохисон холын фрий кик ВЭСТ ХЭМ довтлогч Коул-н хөлд чигээ өөрчлөн хаалганд орчихлоо..... 1-2...... К.Коул өөртөө гоолдчихлоо.......
44 минутынд эзэн багийн Стэфэн Хант-н цохисон холын фрий кик-г 16-с хамгаалагч Kamil Zayatte цохиж гоол...... 2-2... ХАЛЛ тэнцүүлчихлээ..........
1-р үе дуусахын өмнөхөн ВЭСТ ХЭМ-н Фаубэрт эзэн багийн Фаганыг 16 дотор унагаж шүүгч Клаттэнбэрг пэналти заалаа...... пэналти гэхэд хэцүү л юм..... Буллард пэналтиг цохиж гоол.... 3-2.... Буллард-н энэ улирлын анхны гоол........
талбайн эзэд тэргүүлж эхэллээ....... эхний үед л 5 гоол орлоо.....
54 минутанд ХАЛЛ-н Мэнди шууд улаан карт авч хөөгдлөө..... талбайн эзэд 10-уул үлдлээ.......
Хүний илүүг ашиглан 69 минутанд ВЭСТ ХЭМ-н Габиддоны цохисон булангийн цохилт хамгаалагч Да Коста-н биед ойн гоол...... 3-3......... Да Коста-н анхны гоол ВЭСТ ХЭМ-д 1 оноо авчирлаа........
ХАЛЛ сүүлийн 4 тоглолтонд 1 хожигджээ.......
ВЭСТ Хэм-н хувьд сүүлийн 12 тоглолтонд 1 л хожил авчээ........
Stadium of Light - 44918
Sunderland 1 - 0 Arsenal 71' Darren Bent 1 - 0
Shots (on Goal) 7(1) 12(2)
Fouls 10 11
Corner Kicks 2 6
Offsides 3 1
Time of Possession 35% 65%
Yellow Cards 2 1
Red Cards 0 0
Saves 2 0
Энэ тоглолт энэ тойргийн гол сэнсаци байлаа…… САНДЭРЛАНД топ 4-тэй тун сайн тоглож байна аа…….. энэ удаа тэд Вэнгэр-н жаалуудыг талбайдаа буулган авлаа........ өмнө нь 10 сард улаануудыг хожиж байсан билээ........ мөн л Бэнт гоолдож..........
5 минутанд Ганнэрс золтой л гоолдчихсонгүй........ Фабригас-н унаж татаж маш гоё дамжуулсныг хаалганы урдаас Росицки шууд цохисныг эзэн багийн хаалгач Фулоп маш сайн хаалаа.....
Фабригас холоос хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ..
16 минутанд эзэн багийн Малбранкью 16-с цохисон нь хаалганы гадуур........ гоолдох сайхан боломж байсан даа.....
Дараахан нь мань эр дахиад супер боломжийг алдхийм даа...... зүүн талаас өгсөн кроссыг 16-с шууд цохисон нь мөн л хаалга оносонгүй ээ..........
32 минутанд Сонг Эдуардо 2 маш гоё хослон....... Эдуардо-н урагш хөөргөсөн нь хаалганы хажуухнаар гарлаа....... Сонг гүйцсэнгүй........
6 минутын дараа Ганнэрс-н залуу тоглогч Рамсэй холоос хүчтэй цохисныг Фулоп бариад авлаа.......
Фабригас холоос цохиол...... хаалга оносонгүй ээ.......
2-р үе.......
58 минутанд Сандэрланд-н Рэид холоос фрий кик зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы шонгийн хажуухнаар гарлаа.......
Дараахан нь дахин Рэид зүүнээс хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ........
Вэнгэр Аршавинг Рамсэй-н оронд орууллаа...... харин эзэн багийнхан бүтэлгүй байсан Малбранкью-н оронд Кэмпбэлл-г талбайд гаргалаа.......
71 минутанд Рэид-н цохисон булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Кэмпбэлл мөргөсөн нь өөрийн тоглогчид ойн хаалганы урд ирснийг Бэнт нэмээд гоол......... 1-0..... Бэнт супер бна аа...... түрүү сард улаануудыг талбайдаа 1-0-дэхэд гоолдож бсан..........
Арсэн Вэнгэр Валкот, Вэла нарын залуусаа талбайд гаргалаа........
74 минутанд Фабригас-н холын дамжуулалтыг зүүн талаас Вэрмэалэн хүчтэй цохисон нь хаалганы дээгүүр.......
8 минутын дараа эзэн багийнсэлгээгээр орж ирсэн ветеран Зэндэн зүүн талаас цохисон нь хаалганы гадуур.......
86 минутанд Сонг-н холын дамжуулалтыг ойроос Аршавин цохисон нь хаалганы гадуур........
Энэ хожигдол Ганнэрс-н 14 тоглолтон /бүх тэмцээн/ дахь анхны ялагдал.........