by Hristos » Tue Jul 04, 2006 8:42 pm
Аргентин ямар баг вэ? доорох бичлэгээс үзнэ үү. Үргэлж л хэл ам тарьдаг юм байна.
Франц-1938
1936 оны ФИФА ээлжит хурал дээр аргентинчүүд ДАШТ зохион байгуулах хүсэлт гаргаж, Ёвроп Өмнөд Америкт ээлжлэн явуулж байх санал тависан. Гэвч ФИФА анхны тэмцээний гашуун туршлагыг санаж байсан тул Ёвропт явуулсан нь найдвартай хэмээн шийджээ. Тэр тусмаа Францад хийе хэмээн ерөнхийлөгч Жюль Римегийхээ нутгыг дэмжсэн байна. Яах ч аргагүй болсон аргентинүүд тэгвэл биднийг урьдчилсан тоглолтгүйгээр ДАШТ д оруул гэсэн шаардлага тавин хүлээж аваагүй тул оролцохгүй гэдгээ зарласан. Холбооныхоо шийдвэрт хилэгнэсэн аргентиний балиашгууд Буэнос-Айрест үймээн гаргаж хэд хэдэн хүн баригджээ.
Бразил-1950
1946 онд 1950 оны ДАШТ зохион байгуулах эрхийг Бразилд өгсөн. Учир нь Өмнөд Америк дайны хөлд сүйдээгүй. Тэгээд ч Бразилд 200 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх барин амжилттай явуулах баталгаа гаргажээ. Энэ удаа ч бас Аргентин оролцсонгүй. Албан ёсны мэдэгдэлдээ хөрөнгө мөнгөний хүндрэлээс болоод хэмээн зарласан ч үнэн хэрэгтээ Аргентиний ерөнхийлөгч генерал Перон өрсөлдөгч бразилийг ялж чадахгүй гэдгээ мэдэж байсан тул хөл бөмбөгийн холбоондоо оролцохгүй байхыг тушаасан байна. Перон зэрлэг сармагчны орон руу явж болохгүй гэж тушаалдаа бичсэн байсан нь 1983 онд цэргийн дэглэм унасны дараа тодорхой болжээ.
Англи-1966
Англи Аргентиний тоглолтын үед Аргентиний ахлагч Раттин шүүгчийн хажуугаар өнгөрөхдөө харааж загнасан байна. Испани хэл мэддэг герман шүүгч тоглогчийг талбайгаас хөөсөн ч Раттин гарж өгсөнгүй. 10 минут өнгөрсөний эцэст цагдаа нар хүч хэрэглэн авж явсан ч талбай дээр зодоон болон бас л цагдаа гарж ирлээ. 1-0 харьцаатай Английн баг ялан тоглолт дуусахад аргентинчууд хувцас солих өрөөрүү буцах замдаа тааралдсан зүйлсийг эвдлэн сүйтгэсэн байна. Тоглолтын дараа Английн дасгалжуулагч Рамси аргентиний хөл бөмбөгчдийг адгуусан амьтад гэж нэрэлсэн бол Аргентинд Английн эсрэг хөдөлгөөн өрнөсөн. Английн хөл бөмбөгийн холбооноос Аргентинийг ФИФА гаас хасах санал хүртэл гарсан гэдэг.
Аргентин-1978
Хагас шигшээ тоглолтод Аргентинчууд Перугийн хүчтэй багийг 6-0 оор ялан шөвөгт үлдлээ. Оноо тэнцүү байсан Бразилийг оруулсан бөмбөгийн зөрүүгээр ялахад хэрэгтэй бөмбөгөө хийсэн тул шууд л хэвлэл мэдээллээр найраа болсон хэмээн бичигдэж эхэлсэн. Бүхэл бүтэн ном хүртэл гаржээ. Хэвлэлд бичигдсэнээр бол тэр үеийн Аргентиний цэргийн засгийн газрын тэргүүн байсан генерал Видела Перугийн армийхантай хэлэлцээ хийж найраагаа тохирсон гэх ба Перу 50 сая доллар, 35 мянган тонн гурил авсан гэнэ. Перугийн шигшээгийн бүх тоглогч тус бүр 20 мянган ногоон бэлнээр авсан гэдэг яриа ч байдаг.
Мексик-1986
Англи Аргентиний тоглолтын 51 дэх минутад Марадона гараар гоол хийсэн ч шүүгч анзаарсангүй. 2-1 ээр Английг ялсан Аргентинчүүд дараа нь ХБНГУ ыг буулган дэлхийн аварга болсон. Тоглотын дараа хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид гараар гоол хийснээ юу гэж бодож байна гэж асуухад Марадона энэ бол бурхны гар байсан гэж хариулав. 2002 онд гарсан дуртгал дээрээ Марадона урьд нь би энэ бол бурхны гар байсан гэж хэлсэн. Үнэндээ бол миний гар, өөрөөр хэлбэл би гараараа гоол хийсэн юм гэж бичсэн байна. 2005 онд ТВ нэвтрүүлгээр Марадона Английн хаалгач өндөр байсан болохоор би гараа өргөсөн юм. Гэхдээ би Англичуудаас уучлал гуйх ч үгүй. Энэ гоол бол муусайн англичууд манай Фолклендын арлыг булааж авсаны хариу юм гэж хэлсэн.
АНУ-1994
Аргентин Нигерийн багийн тоглотын дараа хийсэн сэргээшийн шалгалтаар Марадонагаас сэргээш илэрж, 15 сар хөл бөмбөг тоглох эрхээ хасуулсан. Гректээ хийсэн тоглолтод гоол хийснийхээ дараа Марадона камерлуу гүйн ирж хашгарсан ба тэр үеийх нь нүүр царай яав ч эрүүл хүнийх биш байснаас сэжиглэлд өртжээ
Цахим өртөө Сугараа
БАРСА БАРСА БАРСА