09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал түрүүлэх багийн нэр

1. МАН
42
20%
2. Чэлси
75
36%
3. Арсэнал
39
19%
4. Ливерпул
44
21%
5. СИТИ
3
1%
6. Бусад
5
2%
 
Total votes : 208

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Miro Klose » Mon Nov 23, 2009 9:34 pm

Би бас одоо тоглохоороо гараараа пассладаг болсон амар ч юм гол нь хурдан цэвэрхэн пасслах хэрэгтэй
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Natedogg » Mon Nov 23, 2009 11:12 pm

Handry gej hen bee :-o
User avatar
Natedogg
Gunner
Gunner
 
Posts: 616
Joined: Sun Dec 21, 2008 2:12 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Tomroo_Kop » Mon Nov 23, 2009 11:22 pm

Natedogg wrote:Handry gej hen bee :-o

За за Анри бас миний бахархдаг тамирчин л даа...Арай муухай хэлчих шиг боллоо :mrgreen:
Гэхдээ яг Анри шиг гараараа тогтоогоод л цохьсон байна лээ...Энэ гоалыг тооцохгүй бол 9 бөмбөгний зөрүүтэй хожих байсан ш дээ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby CB » Tue Nov 24, 2009 10:30 am

Trapper wrote:Энэ томоо нар нь :mrgreen:

Дутуу л байх шиг бна даа. Манай хаалгач хаана бна. Бас манай унаган хүү Стөүкийн СВ алга.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Rooney » Tue Nov 24, 2009 12:38 pm

Ууганаа дурын сайтаас хараарай танай Инсуа чинь 165см гэж байгаа.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Tue Nov 24, 2009 4:30 pm

13-Р ТОЙРОГ.........

11 САРЫН 21-НД.......

Stamford Bridge - 41786
Chelsea 4 - 0 Wolverhampton Wanderers
5' Florent Malouda 1 - 0
12' Michael Essien 2 - 0
22' Michael Essien 3 - 0
56' Joe Cole 4 - 0
Shots (on Goal) 25(8) 8(1)
Fouls 5 14
Corner Kicks 5 6
Offsides 2 2
Time of Possession 66% 34%
Yellow Cards 0 2
Red Cards 0 0
Saves 1 4
Стамфордод хийж байгаа 1000 дахь тоглолтонд хожлоо……….
гэмтэл бэртэл гээл байгаа энэ хүнд үед Ансилотти-н залуус 4-0-р шинэ цэргүүдийг Стэмфордод бут ниргэлээ……
2006 оноос хойш Волвэрхэмптонтой гэртээ 12 тоглохдоо 12 хожоод байна…… энэ улирал эхлээд сүүлийн 12 home тоглолт дараалан хожлоо…… 10 home тоглолт дараалан клийн шиит…....
Манай гараанд – Чэх, Тэрри, Алэкс, Микэл, А.Коул, Бэллэтти, Жо Коул, Малоуда, Эссиэн, Анэлка, Калоу нар гарч сэлгээгээр Какута, Матич, Борини нар тоглолоо....... Дрогба Лампард Баллак Дэку Карвало нар гэмтэлтэй тул Ансилотти залуусаа голлон тоглууллаа...... сэлгээгээр дан залуу тоглогчдоо талбайд гаргасан........
5 минутанд Малоуда хамгаалагчийн хальт цохисон бөмбөгийг авч орон 16-н гаднаас зүүн хөлөөр маш хүчтэй цохиж гоол......... 1-0...... ганган цохилт........... зочин багийн хаалгач Хэннэси яаж ч чадсангүй ээ.........
7 минутын дараа Малоуда-н булангийн цохилтыг ойроос Эссиэн мөргөж гоол...... 2-0.......
14 минутанд Калоу 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы дээгүүр........
4 минутын дараа Калоу-н кроссыг Малоуда 16-с мөргөсөн нь хаалганы хөндлийн дээхнүүр л гарлаа....... Малоуда Калоу 2 гоё хосолж бна аа.....
22 минутанд Калоу-н тавьж өгснийг 16-н гаднаас Эссиэн баруун хөлөөр хүчтэй доогуур цохиж гоол....... 3-0...... Эссиэн даблдлаа...... лигид 3 гоолтой боллоо...........
төвийн хамгаалагчид Тэрри Алэкс 2 хослон довтлоол.....хэхэ.... Тэрри-н кросс Алэкс-н цээжин дээр ойгоод хаалганы гадуур гарчихав.......
39 минутанд зочин багийн Жарвис-н зүүнээс өгсөн кроссыг 16-с Блэйк мөргөснийг Чэх сайхан хааж чадлаа........
Малоуда 16-с цохисныг Хэннэси хааж чадлаа.....
2-р үе......
Бэллэтти маш сайхан боломжийг хаалгачид алдчихлаа....
51 минутанд зүүнээс өгсөн кроссыг Алэкс хаалганы урдаас хатгаснийг Хэннэси хаачихав.......
5 минутын дараа Жо улирлын анхны гоолоо хийлээ...... Анэлка-н кроссыг Калоу түүнд тавьж өгснийг тэрээр 16-н шугам дээрээс хүчтэй цохиж гоол......... 4-0....... 13 сар гэмтэлтэй байсан тэрээр эргэн ирснээс хойших анхны гоолоо хийлээ......
Лампард маань үзээл суужийна даа.........
59 минутанд Ансилотти хэл амны бай, хэргийн эзэн болоол байгаа 18 настай Гаэл Какутаг талбайд гаргалаа......... Анэлкаг суулган.........
4 минутын дараа Эссиэн 16-н гаднаас баруун хөлөөр хүчтэй цохисныг Хэннэси маш сайхан хааж булангаар гаргалаа........ супер сэйв..... хэт трик ч ойрхон байлаа.....
Дахин Эссиэн маань холоос цохисон нь хаалганы гадуур..... шонгийн хажуухнаар л гарлаа даа...
Залуу тоглогч 21 настай Нэманья Матич орж ирлээ..... Малоуда-н оронд......... Малоуда маш сайн блаа...... хальт харуул Дрогба шиг л..... үс энэ тэр нь........
72 минутанд Калоу авч орон 16-с цохисон нь хаалганы дээгүүр...........
2 минутын дараа Эссиэн холоос хүчтэй цохисон нь хаалга давчихлаа...... мань эр ч байнга л холоос түн хийлгэдэг болжээ.. хэхэ.....
18 настай Фабио Бориниг талбайд оруулж Калоуг суулгалаа..... Калоу супер байсаан.....
80 минутанд Какута холоос хүчтэй цохисон нь хаалганы хажуухнаар...... мань эр ч мундаг скиллтэй юм аа..... оролт хийж бгаа, хурд энэ тэр нь тасарчихсан....... Врайт Пилипс шиг л....
Сүүлд Алэкс мангар холоос фрий кик цохисныг Хэннэси хаачихлаа..........
Сайхан хожил авлаа........ Виллад хожигдсноос хойш 4 дараалан хожлоо.... бас 4 клийн шит.......
Эссиэний тухайд өмнө нь Жозэ түүнийг Train буюу галт тэрэг гэж хочлодог байсан...... харин Ансилотти үүнд ихээхэн дургүйцэн түүнийг Майкл гэж нэрлэдэг тэрээр дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэг гэж магтжээ......... Итали коуч мөн Какута-н тухайд урьд өмнө ийм авьяастай залууг харж байгаагүй гэжээ........
Image
МАЛОУДА ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ САЙХАН БАЙНА АА......

Image
ХАР АЛМААЗ МААНЬ МӨРГӨЖ БНА.......

Image
СУПЕР....... ДАБЛДЛАА.....

Image
ЭНЭ ЯГ Л ЖҮЖИГЧИН ШИГ ЦАРАЙТАЙ ГАР ШҮҮ.......

Image
ЖО ГОЁ ШҮҮ........

Image
ЭНЭ НЭРИЙГ САЙН ТОГТОО...... УДАХГҮЙ ЦАХИУР ХАГАЛНА......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Tue Nov 24, 2009 5:29 pm

Anfield - 44164
Liverpool 2 - 2 Manchester City
50' Martin Skrtel 1 - 0
69' 1 - 1 Emmanuel Adebayor
76' 1 - 2 Stephen Ireland
77' Yossi Benayoun 2 - 2
Shots (on Goal) 17(4) 9(4)
Fouls 10 13
Corner Kicks 7 3
Offsides 1 4
Time of Possession 57% 43%
Yellow Cards 2 0
Red Cards 0 0
Saves 2 2
ТОП 4-н төлөөх тулаан….. яалт ч гүй гэмтэл бэртлийн дайрлагад өртөөд байгаа Улаанууд, их мөнгөөр боссон баян Арабын багийн хоорондох тулаан тэнцээгээр өндөрлөлөө……. энэ тоглолтонд хожигдуул улаануудын коуч Рафа-н хувь заяа яаж ч эргэж мэдэхээр байсан….. харин тэнцээ салгаж чадсан тул Рафа энэ тоглолтонд тун сэтгэл хангалуун байгаа биз ээ……..
5 минутанд Жэрард-н цохисон холын фрий кик-г Аггэр Тоурэтэй мөргөлдөн байж дамжуулсныг Скртэл шууд хаалга руу мөргөж СИТИ-н Гивэн хааж чадлаа...
Тоурэтэй мөргөлдсөн Аггэр толгой хагарч талбайг орхин оронд нь Грек хамгаалагч Киргиакос орж ирлээ..
10 минутанд Тоурэ-н холын дамжуулалтыг 16-с Бэрри мөргөснийг улаануудын хаалгач Рэйна хаачихав........
8 минутын дараа Бабэл гэмтэж оронд нь Бэнанёон орж ирэв...... Рафа 2 ч төлөвлөгдөөгүй сэлгээ эхний 20 минутанд хийчихлээ дээ......
28 минутанд Жэрард Лэскотт-д ойсон бөмбөгийг 16-с цохисон нь хаалга давчихав........
8 минутын дараа зочин багийн Врайт Пилипс 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы гадуур.....
Машэрано-н нилээн холоос цохисныг Гивэн бариад авлаа.......
2-р үе...... СИТИ коуч Марк Хьюз багийн ахлагч Тоурэ-н оронд Онохуа орж ирэв..... Тоурэ гэмтэл авсан болтой........
СИТИ-н Айрланд тун сайхан довтолгоог буруу дамжуулаад будаа болгочихлоо.........
50 минутанд зүүн хажуугаас цохисон Жэрард-н фрий кик-г хаалганы урдаас Адибаёор-н урдуур оронд Скртэл зүүн хөлөөр хатгаал гоол........ 1-0.... Адибаёор түүнийг хаших ёстой байтал алдлаа......... мань эр ч эхний үед тун идэвхгүй бсан......... энэ нь гоол алдахад ч идэвхгүй блаа......... Скртэл-н энэ улирлын анхны гоол........
Марк Хьюз сэлгээ хийлээ..... Бэрри-н оронд Тэвэз-г оруулж довтолгоогоо нэмлээ......
Врайт Пилипс маш гоё run хийгээл......... даан ч үр дүнгүй байлаа......
69 минутанд Бэллами-н цохисон булангийн цохилтыг 16-с Адибаёор мөргөөл гоол........ 1-1....... түүнийг Скртэл хамгаалах ёстой байсан ч мань эр алдчихлаа........ Адибаёор-н 5 дахь гоол.........
7 минутын дараа зүүн хажуу талд Скртэл-с Тэвэз бөмбөг булаан авч 16-д байсан Врайт-д дамжуулж цаадах нь тун гоё эргэн гарч дамжуулсныг Айрланд баруун хөлөөр цохиж гоол......... 1-2....... дахин Скртэл-н алдаа гоол болчихлоо.........
Улаанууд голоос тоглолт эхлүүлээл довтлоол гоолдчихлоо....... баруун талаас Нгог-н цохисон цохилт хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганы урдуур гарч байсныг Бэнаёон чихээд 2-2......... Израйл эр сэлгээгээр 1-р үед орж ирсэн...........
Энэ гоолоос хойш СИТИ илүү довтолж эхэллээ....
80 минутанд Врайт Пилипс, Тэвэз нар ээлж дараалан холоос цохиол....... 2-ууланг нь Рэйна бариад авчихлаа........
4 минутын дараа Бэллэми-н зүүн талаас цохисон цохилт хаалганы дээгүүр.......
85 минутанд Рафа Бэнаёон-г суулган Аурэлиог талбайд гаргалаа...... мань эр Израйл эрд тун сэтгэл хангалуун бгаагаа тэвэрч авч илэрхийллээ....... арга ч гүй биз...... өөрийн нь суудлыг тодорхойлох хүндхэн тоглолтын тэнцээний гоолыг хийсэн......... Бэнаг тэрээр ЧЛ-д тоглолтонд нөөсөн бололтой....... Аваргуудын лигид тэд хүнд байдал байгаа билээ........
Ямар ч бсан Рафа энэ удаа хожигдсонгүй........... Улаанууд лигийн сүүлийн 6 тоглолтонд /бүх тэмцээнд бол 10 тоглолт/ 1 л хожил авсан..... МАН-г хожиж......... сүүлийн 3 тоглолтонд 2 л оноо аваад байна...... харин СИТИ-н хувьд 6 дараалан тэнцчихлээ........
Image

Image

Image

Image

Image


St Andrews Stadium - 23659
Birmingham 1 - 0 Fulham
16' Lee Bowyer 1 - 0
Shots (on Goal) 3(2) 14(2)
Fouls 7 13
Corner Kicks 0 7
Offsides 4 1
Time of Possession 35% 65%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 2 1
Бирмингэм ФУЛХЭМ-г талбайдаа 1-0-р буулган авлаа……. Лии Боэр-н гоолын ачаар..........
16 минутанд эзэн багийн МкФаддэн-н холын дамжуулалтыг Лий 16-с хаалгач Шварцэр-г хөөргөж цохиол гоолдчихлоо........ 1-0.......
2-р үед......
70 минутанд Фулхэм-н Дэмпсэй багийн анд Кэлли-н зүүнээс өгсөн кроссыг 16-с мөргөснийг Бирмингэм хаалгач Харт маш сайн хааж ФУЛХЭМ-н тэнцүүлэх боломжийг үгүй хийлээ.....
Фулхэм хамаагүй олон довтолгоо зохион байгуулж байсан ч хаалга онохгүй байсаар тоглолт дууслаа.........
Тоглолтын дараа Бирмингэм-н дасгалжуулагч Мклэш Лий-н финиш world class байсан гэж магтжээ..... харин ФУЛХЭМ-н дасгалжуулагч Ходгсон энэ тоглолтыг ФУЛХЭМ-н хувьд маш сайн тоглолт, маш муу үр дүн гэж дүгнэжээ........
Бирмингэм хожигдоогүй цувралаа 4 болгосон бол ФУЛХЭМ-н 5 тоглолт хожигдоогүй цуврал нь зогслоо........
Image
Image

Turf Moor - 21178
Burnley 1 - 1 Aston Villa
9' Steven Caldwell 1 - 0
86' 1 - 1 Emile Heskey
Shots (on Goal) 12(4) 11(2)
Fouls 7 14
Corner Kicks 6 8
Offsides 2 3
Time of Possession 49% 51%
Yellow Cards 0 3
Red Cards 0 0
Saves 1 3
Барнли талбайдаа чанга гэдгээ баталлаа…… гэхдээ хожиж чадсангүй ээ…….. түүх ч Барнли-н талд байсан….. ВИЛЛА өмнө нь Барнлид тоглосон 22 тоглолтонд ялалт байгуулаагүй аж…. 1936 оноос хойш…… энэ удаа ч чадсангүй ээ….
9 минутанд эзэн багийн Блэйк-н цохисон холын фрий кик-г хаалганы урдаас багийн ахлагч Калдвэл мөргөж гоолдсноор талбайн эзэд 1-0-р тэргүүлж эхэллээ…………
Цаг дуусахаас 4 минутын өмнө ВИЛЛА-н Милнэрийн баруунаас өгсөн кроссыг 16-с Хэски мөргөж гоол…… 1-1…….. Хэски сэлгээгээр орж ирээл 6 минутын дараа багтаа тэнцээ авчирлаа…… энэ улирлын анхны гоол……..
ВИЛЛА сүүлийн 5 тоглолтонд 1 л хожил авсан…… өмнөх тойрогт Болтонг 5-1-р………
Image

Image


Kingston Communications Stad - 24909
Hull City 3 - 3 West Ham United
5' 0 - 1 Guillermo Luis Farcuason Franco
11' 0 - 2 Jack Collison
27' Carlton Cole (og) 1 - 2
44' Kamil Zayatte 2 - 2
45' Jimmy Bullard (pen) 3 - 2
54' УЛААН КАРТ - Bernard Mendy ХАЛЛ
69' 3 - 3 Manuel Da Costa
Shots (on Goal) 12(2) 16(9)
Fouls 12 19
Corner Kicks 5 3
Offsides 0 0
Time of Possession 54% 46%
Yellow Cards 0 4
Red Cards 1 0
Saves 6 0
ХАЛЛ Вэст Хэм-тэй талбайдаа 3-3-р тэнцлээ.............
5 минутанд ВЭСТ ХЭМ-н Станислас-н цохисон булангийн цохилтыг 16-с Франко мөргөж гоол..... 0-1.... ВЭСТ ХЭМ тэргүүлж эхэллээ...... улирлын анхны гоол......
6 минутын дараа эхний гоолын эзэн Франко-н холын кроссыг 16-с хаалгачийг давуулж Коллизон мөргөж гоол....... 0-2......
27 минутанд эзэн багийн Буллард-н цохисон холын фрий кик ВЭСТ ХЭМ довтлогч Коул-н хөлд чигээ өөрчлөн хаалганд орчихлоо..... 1-2...... К.Коул өөртөө гоолдчихлоо.......
44 минутынд эзэн багийн Стэфэн Хант-н цохисон холын фрий кик-г 16-с хамгаалагч Kamil Zayatte цохиж гоол...... 2-2... ХАЛЛ тэнцүүлчихлээ..........
1-р үе дуусахын өмнөхөн ВЭСТ ХЭМ-н Фаубэрт эзэн багийн Фаганыг 16 дотор унагаж шүүгч Клаттэнбэрг пэналти заалаа...... пэналти гэхэд хэцүү л юм..... Буллард пэналтиг цохиж гоол.... 3-2.... Буллард-н энэ улирлын анхны гоол........
талбайн эзэд тэргүүлж эхэллээ....... эхний үед л 5 гоол орлоо.....
54 минутанд ХАЛЛ-н Мэнди шууд улаан карт авч хөөгдлөө..... талбайн эзэд 10-уул үлдлээ.......
Хүний илүүг ашиглан 69 минутанд ВЭСТ ХЭМ-н Габиддоны цохисон булангийн цохилт хамгаалагч Да Коста-н биед ойн гоол...... 3-3......... Да Коста-н анхны гоол ВЭСТ ХЭМ-д 1 оноо авчирлаа........
ХАЛЛ сүүлийн 4 тоглолтонд 1 хожигджээ.......
ВЭСТ Хэм-н хувьд сүүлийн 12 тоглолтонд 1 л хожил авчээ........
Image

Image

Image


Stadium of Light - 44918
Sunderland 1 - 0 Arsenal
71' Darren Bent 1 - 0
Shots (on Goal) 7(1) 12(2)
Fouls 10 11
Corner Kicks 2 6
Offsides 3 1
Time of Possession 35% 65%
Yellow Cards 2 1
Red Cards 0 0
Saves 2 0
Энэ тоглолт энэ тойргийн гол сэнсаци байлаа…… САНДЭРЛАНД топ 4-тэй тун сайн тоглож байна аа…….. энэ удаа тэд Вэнгэр-н жаалуудыг талбайдаа буулган авлаа........ өмнө нь 10 сард улаануудыг хожиж байсан билээ........ мөн л Бэнт гоолдож..........
5 минутанд Ганнэрс золтой л гоолдчихсонгүй........ Фабригас-н унаж татаж маш гоё дамжуулсныг хаалганы урдаас Росицки шууд цохисныг эзэн багийн хаалгач Фулоп маш сайн хаалаа.....
Фабригас холоос хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ..
16 минутанд эзэн багийн Малбранкью 16-с цохисон нь хаалганы гадуур........ гоолдох сайхан боломж байсан даа.....
Дараахан нь мань эр дахиад супер боломжийг алдхийм даа...... зүүн талаас өгсөн кроссыг 16-с шууд цохисон нь мөн л хаалга оносонгүй ээ..........
32 минутанд Сонг Эдуардо 2 маш гоё хослон....... Эдуардо-н урагш хөөргөсөн нь хаалганы хажуухнаар гарлаа....... Сонг гүйцсэнгүй........
6 минутын дараа Ганнэрс-н залуу тоглогч Рамсэй холоос хүчтэй цохисныг Фулоп бариад авлаа.......
Фабригас холоос цохиол...... хаалга оносонгүй ээ.......
2-р үе.......
58 минутанд Сандэрланд-н Рэид холоос фрий кик зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы шонгийн хажуухнаар гарлаа.......
Дараахан нь дахин Рэид зүүнээс хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ........
Вэнгэр Аршавинг Рамсэй-н оронд орууллаа...... харин эзэн багийнхан бүтэлгүй байсан Малбранкью-н оронд Кэмпбэлл-г талбайд гаргалаа.......
71 минутанд Рэид-н цохисон булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Кэмпбэлл мөргөсөн нь өөрийн тоглогчид ойн хаалганы урд ирснийг Бэнт нэмээд гоол......... 1-0..... Бэнт супер бна аа...... түрүү сард улаануудыг талбайдаа 1-0-дэхэд гоолдож бсан..........
Арсэн Вэнгэр Валкот, Вэла нарын залуусаа талбайд гаргалаа........
74 минутанд Фабригас-н холын дамжуулалтыг зүүн талаас Вэрмэалэн хүчтэй цохисон нь хаалганы дээгүүр.......
8 минутын дараа эзэн багийнсэлгээгээр орж ирсэн ветеран Зэндэн зүүн талаас цохисон нь хаалганы гадуур.......
86 минутанд Сонг-н холын дамжуулалтыг ойроос Аршавин цохисон нь хаалганы гадуур........
Энэ хожигдол Ганнэрс-н 14 тоглолтон /бүх тэмцээн/ дахь анхны ялагдал.........
Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Wed Nov 25, 2009 9:04 am

Rooney wrote:Ууганаа дурын сайтаас хараарай танай Инсуа чинь 165см гэж байгаа.

http://www.liverpoolfc.tv/team/squad/insua/

5 feet 8 inch = 172.72 centimeters
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Wed Nov 25, 2009 10:17 pm

13 тойргийн дараагаар.........

1 Chelsea 13 тоглолт 11 хожил 0 2 33-8 33 оноо
2 Manchester United 13 9 1 3 26-12 28
3 Arsenal 12 8 1 3 36-15 25
4 Tottenham Hotspur 13 8 1 4 32-18 25
5 Aston Villa 13 6 4 3 21-13 22
6 Manchester City 12 5 6 1 23-16 21
7 Liverpool 13 6 2 5 29-20 20
8 Sunderland 13 6 2 5 21-19 20
9 Stoke City 13 5 4 4 13-15 19
10 Burnley 13 5 2 6 16-26 17
11 Blackburn Rovers 12 5 1 6 16-25 16
12 Fulham 12 4 3 5 14-15 15
13 Birmingham 13 4 3 6 11-14 15
14 Everton 12 4 3 5 15-20 15
15 Wigan Athletic 13 4 2 7 14-31 14
16 Hull City 13 3 3 7 13-28 12
17 West Ham United 13 2 5 6 19-23 11
18 Bolton Wanderers 12 3 2 7 15-26 11
19 Wolverhampton Wanderers 13 2 4 7 12-26 10
20 Portsmouth 13 2 1 10 10-19 7


Мэргэн буучид........

1 Jermain Defoe Tottenham Hotspur 11
2 Fernando Torres Liverpool 10
3 Darren Bent Sunderland 9
Didier Drogba Chelsea 9
5 Louis Saha Everton 7
Robin Van Persie Arsenal 7
Wayne Rooney Manchester United 7
8 Robbie Keane Tottenham Hotspur 6
Carlton Cole West Ham United 6
Cesc Fábregas Arsenal 6
Gabriel Agbonlahor Aston Villa 6
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Wed Nov 25, 2009 10:49 pm

Стоук-д хожигдсны дараа ПОМПЭЙ дасгалжуулагч Пол Харт-г халлаа........... гэхдээ мань эрийг багтаа Техник хариуцсан захирлаар үлдээх шуум яваад байна.............
түүний ажлыг энэ багт одоо тэхник хариуцсан захирлаар ажиллаж байгаа Абрам Грант авах нь гэсэн яриа ч гараад байгаа гэхдээ хараахан шийдэгдээгүй бна..... өөр нэр дэвшигчдийн хувьд Даррэн Фэргусон, Стив Коппэл, Алан Курбишли нарын нэрс сонсогдоол.........
Image


БЛЭКБУРН-н дасгалжуулагч Биг Сэм зүрхний титэм судасны хагалгаанд орох гэнэ......... 5 дахьд............... ФУЛХЭМ-н дасгалжуулагч Ходгсон ЕПЛ-н мэнэжирүүдийн дунд зүрхний өвчлөл их байгааг анхааруулжээ.............


ЧЭЛСИ ахлагч Жон Тэрри ирэх 4 тоглолт ЧЭЛСИ-н энэ улирлын хувь заяаг тодорхойлно гэжээ............... дан away тоглолтууд.......
Tonight: PORTO (Champs Lge)
Sunday: ARSENAL (Prem)
Wed, Dec 2: BLACKBURN (Carling Cup quarterfinal)
Sat, Dec 5: MAN CITY (Prem)


сүүлийн 2 жил топ багуудын хараанд байгаа Вилла багаа орхиж магадгүй гэнэ............
МАН Чэлси СИТИ Реал БАРСА гээд бүх л томчууд ангуучилж байгаа........ 35 сая фунт.........
Image


АРСЭНАЛ-г хашраасан Хар муурнуудын довтлогч Даррэн Бэнт 3 долоо хоног аут болж магадгүй гэнэ........... скан хийсэн бөгөөд хариуг хүлээж бгаа аж.......... мань эр гоолдох үедээ гэмтэл авсан........


Болтоны дасгалжуулагч Гари Мэгсон СИТИ-н довтлогч Бэнжаниг сонирхоол........ 1,5 сая фунтаар 1 сард урвуулчих санаатай бгаа аж....... мөн ВИГАН ВЭСТ ХЭМ багууд түүнийг сонирхож бгаа..........
Image


9 сард бэлтгэл дээр багийнхаа коуч Мартин Онэл-г фак офф гэж хараасан Рэо Кокэр....... багаа орхих бодолтой бгаа гэнэ........... ФУЛХЭМ Эвэртон Спарс зэрэг багууд сонирхож бгаа аж.......... тэрээр 2007 онд ВЭСТ ХЭМ-с 7,5 сая фунтаар ирж байсан.............


Фэрги ч багийнхаа хамгаалалтын тал дээр томоохон асуудалд орж мэдэх нь дээ........ Рио гэмтсэн гэтэл Видич явах тухай яриагаа дахин дэлгээд..............
Image


МАН-н Фэрги River Plate wonderkid Daniel Villalva-г авахаар үзэж бна..... 17 настай.......
Image


ВОЛЬФСБУРГ-н Дзэког ЕПЛ-н МАН Сити Арсэнал зэрэг багууд таргэтлаал байгаа.........харин тэрээр багтаа үлдэж улирлыг дуусгах болно гэнэ............. тэрээр гэрээгээ 2 жилээр сунгаж 2013 он хүргэжээ.......... түүний үнэ 18 сая фунт хүрээд бгаа..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Wed Nov 25, 2009 10:53 pm

энэ сарын эхээр аймшигт осолд орсон Гудичини таягтай яваад эхэлжээ............. хэдийгээр тэрээр өөрөө тоглодог болохын төлөө тэмцэж байгаа ч дахин хөлбөмбөг тоглохгүй ч байж магад гэнэ........ чухам яахыг цаг хугацаа харуулах биз......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Аагий » Fri Nov 27, 2009 9:57 am

ПЛ-н багуудаас 1-р сард Африкын цомд оролцох тоглогчид:

Image

Манайх, Помпей -с 4, 4-н тоглогч оролцох нь хамгийн олон нь юм байна. Сити болон буучидаас 2.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Ladykop » Fri Nov 27, 2009 10:06 am

Манайхаас хаа очиж байхгүй нь сайхан юм даа. Одоогийн гэмтэл бэртэл дээр нэмээд явчихвал ёстой хэцүүдэхгүй юу.
Портсмут л хэцүү байх. Челси сэлгээ сайтай, нэг их тоохгүй биз.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Fri Nov 27, 2009 1:06 pm

11 САРЫН 25-НД........

Craven Cottage – 21414
Fulham 3 - 0 Blackburn Rovers
43' Erik Nevland 1 - 0
67' Clint Dempsey 2 - 0
88' Clint Dempsey 3 - 0
Shots (on Goal) 13(4) 13(3)
Fouls 9 13
Corner Kicks 3 3
Offsides 1 4
Time of Possession 46% 54%
Yellow Cards 0 0
Red Cards 0 0
Saves 3 1
Дасгалжуулагчгүй багийг ФУЛХЭМ 3-0-р бут ниргэлээ… өнгөрсөн жилд 2 удаа хожигдож бсан хариугаа чангахан авлаа даа... Блэкбурн 2005 оноос хойш Фулхэмд хожигдож байгаагүй билээ..... харин энэ удаа хожигдлоо..
Блэкбурн-н дасгалжуулагч Биг Сэм зүрхний хагалгаанд орж байгаа тул энэ тоглолтонд оролцсонгүй ээ…….. энэ нь тоглолтонд нөлөөлсөн л дөө...
Фулхэм-н Клинт Дэмпси даблдлаа…. Тэрээр сүүлийн 5 тоглолтонд 5 гоол хийгээд байна……..
Фулхэм сүүлийн 3 тоглолтонд анхны хожлоо авлаа….. Блэкбурн-н 2 дараалсан хожлын цуврал зогслоо……..
Image
АМЕРИК ЭР ДАБЛДЛАА……

Kingston Communications Stad - 24685
Hull City 3 - 2 Everton
9' Stephen Hunt 1 - 0
20' Andy Dawson 2 - 0
28' Dean Marney 3 - 0
49' 3 - 1 Kamil Zayatte (og)
65' 3 - 2 Louis Saha (pen)
Shots (on Goal) 8(6) 6(2)
Fouls 19 23
Corner Kicks 3 4
Offsides 1 1
Time of Possession 44% 56%
Yellow Cards 1 4
Red Cards 0 0
Saves 1 3
ХАЛЛ Эвэртоныг буулган авлаа…… эхний үеийн 28 минутанд 3 гоол /Хант, Даусон, Марни/ хийгээд 2-р үед 2 гоол алдсан ч хожил авч чадлаа…..
ХАЛЛ-н рекорд сайнин Буллард гэмтлийн улмаас оролцоогүй харин фрий кик мастер Жиованни гараанд гарлаа…….
9 минутанд хаалганы урдаас Altidore-н цохисныг Эвэртоны хаалгач Ховард хааж харин ойсон бөмбөгийг Хант нэмээд гоолдсон бол 11 минутын дараа Даусон 16-н гаднаас гайхалтай фрий кик цохиж 2-0…..
28 минутанд Марни улирлын анхны гоолоо хийж тоог 3-0 болгосон…..
2-р үе эхлээд 4 минут өнгөрч байхад Эвэртоны Хэйтинга-н кроссыг Зайэттэ өөрийн хаалганд гоол хийж Эвэртонд гоол нэмсэн...... тэрээр өнгөрсөн тойрогт ВЭСТ ХЭМ-н хаалганд гоол хийж байсан....
65 минутанд Эвэртоны мэргэн бууч Са пэналтигаас гоолдож улирлын 8 дахь гоолоо хийснээр тоо 3-2 болсон ч Эвэртонд тэнцүүлэх боломж олдсонгүй тоглолтыг дуусгалаа............
ХАЛЛ сүүлийн 3 тоглолтоос 2 хожил 1 тэнцээаваад байгаа бол....... Эвэртон ч хүндхэн байна даа…. Сүүлийн 7 тоглолтонд 1 хожил авч......
Image
ДАУСОН
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Fri Nov 27, 2009 1:10 pm

13 тойргийн дараагаар.... Чэлси тэргүүлсээр л........

1 Chelsea 13 тоглолт 11 хожил 0 тэнцээ 2 хожигдол 33-8 33 оноо
2 Manchester United 13 9 1 3 26-12 28
3 Arsenal 12 8 1 3 36-15 25
4 Tottenham Hotspur 13 8 1 4 32-18 25
5 Aston Villa 13 6 4 3 21-13 22
6 Manchester City 12 5 6 1 23-16 21
7 Liverpool 13 6 2 5 29-20 20
8 Sunderland 13 6 2 5 21-19 20
9 Stoke City 13 5 4 4 13-15 19
10 Fulham 13 5 3 5 17-15 18
11 Burnley 13 5 2 6 16-26 17
12 Blackburn Rovers 13 5 1 7 16-28 16
13 Birmingham 13 4 3 6 11-14 15
14 Everton 13 4 3 6 17-23 15
15 Hull City 14 4 3 7 16-30 15
16 Wigan Athletic 13 4 2 7 14-31 14
17 West Ham United 13 2 5 6 19-23 11
18 Bolton Wanderers 12 3 2 7 15-26 11
19 Wolverhampton Wanderers 13 2 4 7 12-26 10
20 Portsmouth 13 2 1 10 10-19 7


Мэргэн буучид..... 1 тоглолтонд 5 гоол хийсэн Дэфоэ мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.........

1 Jermain Defoe Tottenham Hotspur 11
2 Fernando Torres Liverpool 10
3 Darren Bent Sunderland 9
Didier Drogba Chelsea 9
5 Louis Saha Everton 8
6 Robin Van Persie Arsenal 7
Wayne Rooney Manchester United 7
8 Robbie Keane Tottenham Hotspur 6
Carlton Cole West Ham United 6
Cesc Fábregas Arsenal 6
Gabriel Agbonlahor Aston Villa 6
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Fri Nov 27, 2009 1:28 pm

өмбүү Грант Помпэй-н коуч боллоо.... одоо хэр зэрэг дасгалжуулагч вэ гэдгийг нь харая даа......... тхүнд байдалд байгаа Помпэйг рэлэгшн-с гаргаж чадах уу гүй юу гэдгийг харая......
тэрээр энд техникийн албаны захирал бсан... харин халагдсан коуч Харт багтаа үлдэхийг хүсэхгүй бгаа аж.. уул нь помпэй түүнд Грант-н хуучин ажлыг санал болгосон........
Image


Гуудизон Парк-г орхихыг хүсч байгаа Эвэртон Улаануудын Анфэлд-г хуваан ашиглаж магадгүй гэнэ.... тэдний шинэ проэкт-г /400 сая фунтын өртөгтэй 50000 хүний суудалтай шинэ стадион/ Communities and Local Government Secretary John Denham няцаасан аж.....
Image


МАН-н Фэрги Кардифф-н 17-year-old Welsh wonder Adam Matthews-г авахаар үзэж бна.... 5 сая фунт.....
Image


Image
түүний оронд Палэрмо-н Denmark international 20 настай Simon Kjaer-г 11 сая фунтаар авах нь гэсэн шуугиан гараад байна........


ВИЛЛА-н Мартин Онэл Валэнсия-н Мигуэл-г сонирхож бгаа гэнэ...... Португал эр дасгалжуулагчтайгаа таарахгүй бгаа......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Fri Nov 27, 2009 1:44 pm

ВИЛЛА-н хамгаалагч Куртис Дэвис он гартал тоглохгүй нь ээ..... мөрний гэмтлийн улмаас.....


СИТИ Миланы галзуу нохой Гаттузог 1 сард авчирахаар ярилцаж бгаа гэнэ....
тэрээр ярихдаа би бол Рино Гаттузо, хэн нэгнийг гэмтэхийг хүлээхийг хүсэхгүй бна гэжээ.... тоглуулахгүй бгаад бухимдаж ийнхүү ярьсан аж.......


ЧЛ-с хасагдсан Улаануудын байдал хүндхэн бна...... хувцас солих өрөөнд ч уур амьсгал тун хүнд бгаа гэнэ...... зарим нь явна энэ тэр гээл.....
Image


Болтоныхон дасгалжуулагчаа солих гэнэ...... Гари Мэгсоны оронд Италийн шигшээгийн хаалгач бсан Валтэр Зэнгаг авчирч магадгүй аж....


ХАЛЛ-д хожигдсны дараа Эвэртоны коуч Мойэс-н ирээдүй ч бүрхэг болоол явчихлаа....... уул нь тэрээр өнгөрсөн жил 5 жилийн 16 сая фунтын гэрээ үзэглэсэн билээ....
Image


экс МАН-н бомбардир Рууд ЕПЛ-д эргэн ирж магадгүй гэнэ....... түүний төлөөх тулаанд Улаанууд тэргүүлж бгаа аж.......


Tottenham want to sign Micah Richards in the January transfer window.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Fri Nov 27, 2009 5:10 pm

14-Р ТОЙРОГ....

Saturday, November 28, 2009
Nov 28 15:00 UK Blackburn Rovers v Stoke City Ewood Park
Nov 28 15:00 UK Fulham v Bolton Wanderers Craven Cottage
Nov 28 15:00 UK Manchester City v Hull City City of Manchester Stadium
Nov 28 15:00 UK Portsmouth v Manchester United Fratton Park
Nov 28 15:00 UK West Ham United v Burnley Upton Park
Nov 28 15:00 UK Wigan Athletic v Sunderland The DW Stadium
Nov 28 17:30 UK Aston Villa v Tottenham Hotspur Villa Park
гоё тоглолт болно доо......

Sunday, November 29, 2009
Nov 29 12:00 UK Wolverhampton Wanderers v Birmingham Molineux Stadium
Nov 29 13:30 UK Everton v Liverpool Goodison Park
Ливерпул-н дэрби....
Nov 29 16:00 UK Arsenal v Chelsea Emirates Stadium
Лондонгийн дэрби.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby enkuna » Sun Nov 29, 2009 1:06 pm

Буллардын гоол селебрешн гоё байлаа дасгалжуулагчынхаа тиймток-г үзүүлсэн юмуудаа :eek:
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby J@x » Mon Nov 30, 2009 11:52 am

Uuganaa wrote:Chelsea 36
Manchester United 31
Tottenham Hotspur 26
Arsenal 25
Liverpool 23

4т орж чадкуу мадкуу гээд нэг хүн мүн яриад байсан уу гү юуу.... :grin:

Танай зорилго чинь................ :smile:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Наагий » Mon Nov 30, 2009 5:06 pm

J@x wrote:
Uuganaa wrote:Chelsea 36
Manchester United 31
Tottenham Hotspur 26
Arsenal 25
Liverpool 23

4т орж чадкуу мадкуу гээд нэг хүн мүн яриад байсан уу гү юуу.... :grin:

Танай зорилго чинь................ :smile:

gui gui, humuus top 4t uldehgui gheer n l hariu bichsen bh
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Tomroo_Kop » Wed Dec 02, 2009 10:21 pm

Who Is The Best Striker in the Premier League?
http://www.caughtoffside.com/2009/12/01 ... -and-cole/

Robin Van Persie 16% (1,312 votes)
Wayne Rooney 10% (881 votes)
Didier Drogba 11% (914 votes)
Fernando Torres 47% (3,953 votes)
Jermain Defoe 3% (238 votes)
Dimitar Berbatov 1% (78 votes)
Nicolas Anelka 2% (143 votes)
Robbie Keane 1% (50 votes)
Emmanuel Adebayor 2% (191 votes)
Gabriel Agbonlahor 1% (55 votes)
Carlos Tevez 1% (66 votes)
Louis Saha 4% (313 votes)
Other: 3% (215 votes)
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby У.Тэмүүжин » Wed Dec 02, 2009 10:46 pm

Tomroo_Kop wrote:Who Is The Best Striker in the Premier League?
http://www.caughtoffside.com/2009/12/01 ... -and-cole/

Robin Van Persie 16% (1,312 votes)
Wayne Rooney 10% (881 votes)
Didier Drogba 11% (914 votes)
Fernando Torres 47% (3,953 votes)
Jermain Defoe 3% (238 votes)
Dimitar Berbatov 1% (78 votes)
Nicolas Anelka 2% (143 votes)
Robbie Keane 1% (50 votes)
Emmanuel Adebayor 2% (191 votes)
Gabriel Agbonlahor 1% (55 votes)
Carlos Tevez 1% (66 votes)
Louis Saha 4% (313 votes)
Other: 3% (215 votes)

:eek:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Miro Klose » Wed Dec 02, 2009 10:48 pm

Энэ улирал ямар баг түрүүлэх вэ гээд санал асуулгаас зарим нэг багийг хасах хэрэгтэй болов уу? :smile:
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Tomroo_Kop » Wed Dec 02, 2009 11:06 pm

Miro Klose wrote:Энэ улирал ямар баг түрүүлэх вэ гээд санал асуулгаас зарим нэг багийг хасах хэрэгтэй болов уу? :smile:

Тэг тэг...Тэгээд шууд түрүүлсэн багт нь чи цом гардуулчих :eek: Тэр нь шулуухан биз
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 3 guests
cron