Азаар гэхүү эзээр гэхүү сүмо үзэх сайхан боломжтой байна. Тэгээд бас фантази сүмо гэдэг юм туршиж үзээд энэ хэд хоног сүмогоор амьсгалж байна даа
Их аварга маань 25 түрүүлж түүхэн рекорд тогтоож (3-р байранд орох) чадах уу? гэдэг чухал башёдоо зодоглож байна. 4 давлаа, гэхдээ нээх тасархай илүүрхээд алаад хядаад байгаа юм байхгүй. 3 дахь өдөр Такиказэд татуулаад сандарсан бол бусад 3-ыг нь нээх сандралгүй давлаа. Хэчнээн муу байсан ч түрүүлж чадна гэдгээ түрүү сард харуулсан. Одоо нөгөө мундаг Моэноүми энэ тэр нь хүртэл "том ам" гаргахаа больсон гэсэн. Түрүү сард Аса түрүүлж чадахгүй гэж байж буруудсан. Сүүлийн өдөр хүртэл уналгүй явчих байхаа
Хакүхо ёкозүна мундаг байна лээ. Барьж аваад л жаахан баглж зогсож байгаад л ганцхан дайраад л ... энэ башёд сайн байгаа Котошокикү өнөөдөр сайн үзэх байх гэсэн чинь зүгээр л хийсчиж байна лээ. 2 Кото озеки сайнгүй л байна иймд Ама-гаас бусдыг нь бол дайраад л унагасаар байгаад сүүлийн өдөрт хүрэх биз. 1 унавал 84 даваатай, унахгүй бол 85 даваатай сүүлийн өдөр Аса аваргатай тулах байх. 85 даваатай сүүлийн өдөр босвол 2 аварга 14 даваатай хоорондоо тулалдах сайхан боломж байна. Харин 84 даваатай (энэ башёд ганц унаад) сүүлийн өдөр босвол жинхэнэ аймшиг болно. Хакүхогийн хувьд Аса аваргын рекордыг эвдэх үү зэрэгцэх үү? энэ башёд хэн нь түрүүлэх бэ? гэсэн олон асуултын урдаас Аса аварга өөрийн рекордоо хэмхжүүлэх үү? 25 дахиа түрүүлэх үү? гэх зэрэг олон асуултын хариуг хамгаалахаар тулна. Сүүлийн өдөр ч ёстой аймаар юм болно доо
Монгол озеки сайнгүй, муугүй байна. Эхний өдөр угийн дийлдэггүй Котошокикүд унасан бол 3 дахь өдөр Токүтэнкүд татуулаад мөн л уналаа. Харин 2 дахь өдөр залуу комосүби Гойдог давсан бол өнөөдөр үнэн уур хүргэлээ ш дээ. Анандтай оноолт таараад тэнцүүхэн өрсөлдөөнтэй сайхан барилдасныхаа эцэст даваад, дэвжээний гадаа зогсож байсан Анандыг мөрлөөд унагадаг байна ш дээ
. Ёстой дүргүй хүрлээ... Нэг Японыг мөрөлсөн бол ч яахав муу Анандыгаа тэгээд байхдаа яахав дээ үнэн муухай харагдсан. Аса ахын заасан сургааль ч Аса ах бол Япон Монголгүй давсныхаа дараа сайхан хусдаг л даа. Одоо Кесинэсатотой таархаараа давсныхаа дараа түлхэх эсэхийг нь харнаа... ичэхгүй уначаад нэдрүүлнэ дээ
.
Секиваки цолоо эргүүлэн авсан Ананд 3 дахь өдөр Котошокикүг сайхан давлаа. Котошокикү эхний 2 өдөр Ама Барүто 2-ыг даваад фантази сүмогуудыг тэргүүлж явсан нөхөр шүү дээ. Эхний 2 өдөр Котоүшү, Чойтайка озеки 2-ын урдаас юу ч хийж чадаагүй дээ. Маргааш Кайог даваад цаашаа зүтгээд байх хэрэгтэй, цолондоо эзэн болно шүү
Токүтэнкү 3 дахь өдөр Амаг татаж давснаас өөр даваа авч чадаагүй л явна. Магиширигийн 2 дээр байгаа тул жинхэнэ хүч бяраа шалгуулна даа энэ сард. Уг нь 8 давчвал гоё л байна тэгээд 6 л давж магадгүй хүн дээ
.
Кёкүтэнхо эхний 2 өдөр сайхан илүүрхэж (Какизоэг ганц гараараа савсан ш дээ) даваад дараагийн 2 өдөр уналаа. Өнөөдөр сар Ивакиямаг давж болохоор л байсан мушгих гэж зүтгэсээр байгаад л үлдсэн хөл дээрээ Монгол мордоо хийлгээд уначдаг юм даа. Барууны 6-гаас босож байгаа хашир эр маань 8 давах боломж бол их байна лээ.
Зүүний 10-аас босож байгаа улаан луу ч ёстой хэрэг алгаа. Кёүкүтэнхогоос түрүүлж зодог тайлах вий л гэж би хэлээд байгаа. Ганц давахдаа нутгийн дүү Тамавашиг татаад давчихсан. Муу байна лээ дээ, дээд зиндаандаа үлдэхийн төлөө л барилдах болов уу гэж бий бодоод байгаа.
Тамаваши Мөнх-Оргил зүүний 11-ээс босож байна. Энэ башёд харин их өнгөлөг харагдаад байгаа. Баттай 8 давчих байх. Одоогоор 2 даваатай яваа, маргааш энэ башёд тааруу байгаа Солонгос Касүгаотой барилдана. Хусаад даваагаа их болгох хэрэгтэй
2 башёгийн өмнө сайхан барилдаан үзүүлж дээшлээд түрүү башёд томчуудтай хүч сориод үзсэн, бас болоогүй кинбоүши ч аваад амжсан Шотенро Нямсүрэн бэртэлтэй байгаа гэсээн. Хакүхо ч жаахан бэртэлд нь нэрмээс болсон сурагтай
Одоогоор манай хүн үндсэн барилдаанаа огт гаргаж чадахгүй байгаач 3 удаад татаад давчихсан явж байна. 8 удаа татаж давна гэдэг ч Кёүкүшүзанаас өөр хүн чадах ажил бараг л биш болов уу даа. Дараа башёд л сайн үзээрэй дээ.
Моконами Базарсад маань барууны 13-аас босож энэ сард тун өнгөлөг байна лээ. Дээд зиндаад эдээшээд, бие тавираад саыхан болж байгаа байх. Дээд зиндаад анх удаа 50% хийж үзэх нь тодорхой байхаа. Эв нь таарвал 10 хусаж болохгүй гэж хэн хэлээд байна. Өөрийнх нь ойролцоо сайн хүн байхгүй л байгаа тэр хэдийгээ хусаад хаяхад л болоод явна шүү дээ.
За тэгээд 4 өдөр өнгөрч байхад 9 цолтой бөх бүгд 1-3 унаатай ичмээр байдалтай л тууж явна. 2 аварга дээр нэмээд Ёшиказэ унаагүй яваа. Энэ башёгийн бас нэг сонирхол татаж байгаа хүн бол озеки Кайо. Тэрээр дээд зиндаад 800 давчаад одоо өөрийн өмнө байгаа 804, 807 гэсэн даваатай хүмүүсийг гүйцэхээр зүтгэж байна. Яаж ийж байгаад гүйцээд зодог тайлах байлгүй дээ. Харин 14 дэхь удаагаа кадабанд орж буй Чойтойка озеки "цолоо алдсан ч зодог тайлахгүй" гэж мэдэгдсэн нь энэ сард цолоо найдвартай алдана гэсэн үг байхаа даа