FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby El Payaso » Sat Nov 21, 2009 11:13 am

Сан Мемес ч хүсмээргүй газар даа оноо алдах байхдаа... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Sat Nov 21, 2009 2:11 pm

Манай тоглолт гарах нүх сүв суваг байна уу?
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Sat Nov 21, 2009 2:56 pm

сств гаргахгүй гэж Кайо хэлсэн сайхан унтая даа.... :mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Sat Nov 21, 2009 2:57 pm

Өнгөрсөн долоо хоногт Рафаэль Маркесийн гэрээг сунгасны дараа Чики Бегиристайн Барса Атлетикийн гурван сувд болох 18 настай Гай Ассулин, Тиагу Алкантара, 19 настай Жонатан Дос Сантос нартай гэрээ байгуулах ажилдаа оржээ. Тэдний гэрээ 2010 оны 6 сарын 30-аар дуусгавар болох юм.

Жонатан, Тиагу нарын гэрээний үндсэн хувилбарыг талууд зөвшөөрсөн бөгөөд жижиг сажиг асуудлуудаа ярилцаж байгаа гэнэ. Клуб тун удахгүй гэрээ байгуулах ажээ. Тэр дундаа Бразил гаралтай Испанийн залуучуудын шигшээгийн хагас хамгаалагч Тиагу Алкантарагийн гэрээнд гарын үсэг зурах явдал л үлдээд байгаа гэнэ. түүний эцэг бөгөөд зөвлөгч Мазиньо хүүгээ үндсэн багийн гишүн болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Нэгдүгээр баг биш бол ирээдүйд шилжилт хөдөлгөөн хийгдэж болохыг анхааруулсан байна.

Жонатаны хувьд нөөц багийн бүрэлдэхүүнд тоглох гэрээг үндсэнд нь зөвшөөрч ирэх хоёр долоо хоногийн хугацаанд үзэглэх гэнэ.
Тэдгээр тоглогчдын хувьд Гуардиолагийн итгэлийг хүлээн нэгдүгээр багт дебютээ хийцгээсэн билээ.


Гай Ассулины хувьд бага зэрэг асуудалтай байгаа гэнэ. Түүний агент Пини Захавигийн үзэж байгаагаар Гай Ассулины гэрээг тусдаа авч үзэх ёстой гэнэ. Тэр дундаа 12-р сардаа багтан гэрээг байгуулах ёстой гэнэ. Тэгэхдээ нөөц багт тоглох хугацаа дууссан бөгөөд үндсэн багтай л гэрээ байгуулна гэнэ. Мөн тэрээр хэд хэдэн клубээс гэрээ байгуулах санал ирээд байгааг дурьдсан байна. Барса дахь Гай Ассулины ирээдүй тодорхойгүй байсаар л...


Энэ муу Пини Захави Гайгийн ирээдүйг яг л Жиованни Дос Сантос шиг баллах нь л дээ... Хэрвээ бид Гайг алдвал ирээдүйд 40 саяар ч авч мэдэх юм. Хэрвээ бид Сеск Фабрегастай ирэх зун гэрээлбэл Жонатан болон Тиагу нарын нэгийг нь эсвэл хоюуланг нь Ла лигийн дундаж багуудад зээлэх хэрэгтэй болно. Гай бол аль ч жигүүрт тоглож чадах гарамгай вингэр. Түүнтэй заавал гэрээ байгуулах хэрэгтэй. Маш авъяаслаг нэгэн л гэх юм байна.

Гэхдээ Захавигийн шаардаж буй тулган шаардалт нь арай л хэтэрсэн юм шиг. Хэдийгээр нэгдүгээр багт орууллаа ч гэсэн бөөн асуудал шүү дээ. Дараа жил дөнгөж 19 хүрэх залууд гарааны боломж битгий хэл тоглох боломж хэр олдох бол?

Магадгүй Педро шиг тэвчээртэй хүлээсний эцэст хүссэн үр дүндээ хүрэх ч юм билүү? Ямар ч шийдвэр гарсан хувь заяа нь л мэдэж дээ. Үлдэх эсвэл явах... !!!


Ирээдүйд манай хагас хамгаалалтад DM байрлал дээр Сержи Бускэтс, Жонатан нар, Тиагу, Фабрегас нар Чави, Иниеста нар шиг тоглох байх.


-------------------Asenjo

Dalmau----Pique----Muniesa----Montoya
-----------------Busquets

----JDS/Cesc-------------------Thiago
Messi--------------------------------Bojan/Gai

---------------Kerrison/Bojan


Ирээдүйд ийм болох юм гэнэ. Сэлгээнд Bartra, Chiggy, Botia, Valdes, Rafa, Oriol Romeu, Cesc/JDS, Sergi Roberto, Rochina, Kerrison/Bojan or Gai/Bojan байх юм гэнэ. Зарим хүний мөрөөдөж байгаагаар...


Ориол Ремеу гэж нөхрийг Бускэтсээс илүү болно. Үүнийгээ 1 эсвэл 2 жилийн дотор нотлох юм байхаа... Тэгээсэй л билээ... Ла Масиа ч аймаар байна шүү... Эхний авъяастнууд нь ид гялалзаж байхад доороос нь түрж гарч ирэх гээд л... Багтаах шингээх боломж юу байгаа билээ дээ? Муу академитай байх нэг хэцүү... Маш сайн академитай байх гэж бас толгой гашилгах асуудал байдаг юм байна. хэхэ...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby #1 Messi » Sat Nov 21, 2009 3:19 pm

-------------------Asenjo

Dalmau----Pique----Muniesa----Montoya
-----------------Busquets

----JDS/Cesc-------------------Thiago
Messi--------------------------------Bojan/Gai

---------------Kerrison/Bojan

where is Pedro?
FCBarcelona
#1 Messi
 
Posts: 151
Joined: Wed Jul 29, 2009 8:04 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby 7 » Sat Nov 21, 2009 3:42 pm

Yee huurhii abidal toure 2 swine flu tustsan bna shd, yaanaa oduud ingej bgaam chin manai mongolchuud yaanaa.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Sat Nov 21, 2009 5:20 pm

7 wrote:Yee huurhii abidal toure 2 swine flu tustsan bna shd, yaanaa oduud ingej bgaam chin manai mongolchuud yaanaa.


Ядаж байхад яр гэгчээр гайтай юм бэ 8+) Гайгүй байгаасай. Хурдан эдгээсэй..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Sat Nov 21, 2009 5:24 pm

San Mamés-т Зочилох манай бүрэлдхүүн..
Image
Valdés, Alves, Piqué, Márquez, Puyol, Xavi, Iniesta, Messi, Bojan, Pinto, Henry, Keita, Sergio Busquets, Pedro, Maxwell, Txigrinski, Jeffren, Jonathan dos Santos.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Sat Nov 21, 2009 6:37 pm

Image
Буддын шашны тэргүүн, гэлүгбагийн урсгалын оройн дээд хувилгаан, дээрхийн гэгээн 14-р далай лам Данзанжамц тун ойрмогхон Ром хотноо болсон хэвлэлийн бага хурлын төгсөлд Барсагийн хөгжөөн дэмжигчийн ороолтыг барьж олон түмэнд харуулжээ.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby spain man » Mon Nov 23, 2009 2:43 pm

Сан Мамэсээс оноо зулгаачдаг овоо муу гарууд... Мэсси яг хэдий хугацаагаар бэртэв..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Mon Nov 23, 2009 3:05 pm

Интэрийг өнжих юм шиг байна. Тосоороо гоож.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Mon Nov 23, 2009 4:05 pm

Жинхэнэ сүйрэл... :smile:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Mon Nov 23, 2009 4:28 pm

Муу гай нь дайрсан ханиад, гэмтэл манай багийг жинхэнэ зовоохнээ, яг чухал хоёр тоглолтын өмнө шүү, Ибра дээр Мэсси тоглохгүй байж магадгүй гэхийн.
Интернэшинэл брэк-с л ирэхээр манайхны тоглолт бүүр юүчгүй алга болчих юмаа, 2 долоо хоногийн өмнө ямар сайхан формтой байлаа, гэтэл уржигдар бүүр арай ч дээ гэмээр муу тоголсон, эхний үед Мэсси нэлээн гайгүй идэвхтэй тоглоод хэд хэдэн боломж гаргасан, тэр нэг хаалгачийн өмнөөс ганцаараа гарчихаад алдчихдаг, орсон бол тэгээд хожчихгүй юү, харин хоёр дугаар үед бол бүүр байхгүй, яг яаж тоглоод байгаан, бөмбөг эзэмшилт маш муу, нэг урсаад явдаг довтолгоо бүүр юү ч байхгүй шүү.
Инеста, Педро хоёр маш муу тоголсон, ялангуяа Инеста хичнээн бөмбөг алдваа, ийм муу тоглохыг нь анх удаа л харлаа, Педро баруунаар өөрөө ч ямар ч боломж гаргаж чадахгүй, тэгээд Мэссид бөмбөг өгөх, хамтрах хоёр хүн нь байхгүй ганцаараа бараг харагдсангүй.
Дунд Кета, Бускутс хоюул олигтой бөмбөг тасалж, аюул үүсгэж чадсангүй, Хави л ганц гоолын дамжуулалтыг өгсөн, өөрөөр бас харагдаагүй, Алвес гоол хийсэн ч ерөнхийдөө маш муу идэвгүй тоглолт үзүүлсэн, гоол алдалт ч Алвесын буруу.
Пеп ч сүүлд тэнцээтэй эвлэрчихсэн, Мэсси, Хавиг суулгаж харагдана лээ, уг нь Кетаг Боянаар солиод, Мэссиг баруунд, Педрог зүүнд, Инестаг дунд Хавитай тоглуулсан бол арай ч өөр тоглолт гарах байсан болов уу.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Funky » Mon Nov 23, 2009 4:34 pm

Мэсси гэмтээд Риал дээр яаж ч магадгүй болчиxсонуу
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Mon Nov 23, 2009 5:37 pm

Ямар ч нөхцөлд миердаануудаас айдаггүй л байхгүй юу!
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Hero.Lio » Mon Nov 23, 2009 8:42 pm

Ойрд орж ирсэнгүй. Сан Мамэст тун муу тогложээ. Гэхдээ тэнцээ болоо болоо. Хожигдсон бол яана.
Хамгийн онцгүй нь Мэсси гэмтсэн гэхийн... Хэр гэмтэл хэдий хугацаагаар юм бол? :smile:
Яадаж байхад 2 чухал тоглолт урд байдаг. Хожоод гардаг юм шүү :)
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Gooner » Mon Nov 23, 2009 9:49 pm

Вэнгэрийн хэлдэгээр 11 сар их барцадтай сар юм. Ганц манай Арсенал барцадтай юмуу гэсэн чинь бүгд л адил байгаам байна :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Baterdene_mn » Tue Nov 24, 2009 6:37 am

poseidon wrote:Image
Буддын шашны тэргүүн, гэлүгбагийн урсгалын оройн дээд хувилгаан, дээрхийн гэгээн 14-р далай лам Данзанжамц тун ойрмогхон Ром хотноо болсон хэвлэлийн бага хурлын төгсөлд Барсагийн хөгжөөн дэмжигчийн ороолтыг барьж олон түмэнд харуулжээ.


энэ зураг бас улс төр болж байна шүү хаха ойлгож байгаан нь ойлгоно биздээ
Мөнх тэнгэр Монголыг ивээг
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Seikoni » Tue Nov 24, 2009 8:55 am

энэ миний бичлэг танай трээд дээр блоклуулдаг болчоо юу даа... хэн гэдэг Мод нь ингээд хасаад байдаг юм бол.. эсвэл форум яг тэр үед нь ажиллахгүй болчихоод байгаа юм уу..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Tue Nov 24, 2009 3:26 pm

Image

Бид Мадридыг ялах болно

- Златан, та хэдхэн сарын дотор Барселонагийн түлхүүр тоглогчдын нэг болж чадлаа. Ийм амархан дасан зохицож чадна гэдэгтээ итгэлтэй байв уу?

- Улирлыг ингэж эхлүүлнэ гэж бодож байсангүй. Би өөрт байгаа боломжийнхоо хирээр сайн эхлэл тавихыг хүссэн. Шинэ клубт ирээд анхныхаа 7 хоногт өөрт олдсон бүх боломжийг ашиглахыг оролдсон ч өөрийн тоглолтоо гаргаж чадахгүй байх тохиолдол байдаг. Гэвч багийн андууд болон дасгалжуулагч намайг багт дасан зохицоход маш их дэм өгсөн бөгөөд одоо ч тусалж дэмжсээр л байгаа. Талбай дээр энэ авъяас чадвартай хүмүүсийн дэргэд тоглохдоо чи зөвхөн өөрийнхөө ажлыг зөв хийж гүйцэтгэж байгаа эсэхдээ л хамгийн их санаа тавих хэрэгтэй. Бусад бүх зүйлс жам ёсоороо явах болно.

- Интерт харьцангуй чөлөөтэй тоглодог байсан бол Барсад тактикийн хязгаарлагдмал байрлалд орсон юм шиг санагдаад байгаа.

- Юуны өмнө Интерт 4-4-2 байрлалаар тоглодог байсан бол харин энд бидний тактик 4-3-3. Түүнчлэн 2 клубын хооронд сэтгэлгээний маш том ялгаа байдаг. Би энд 9 номерын байрлал буюу урд тоглодог хэдий ч дасгалжуулагч надад аль нэг жигүүрлүү шилжиж тоглох боломж өгдөг. Энэ үед жигүүрийн тоглогчдын нэг нь миний байрлалыг нөхдөг юм. Интерт би бусдаасаа нилээд зайтай тоглодог байсан бөгөөд энэ нь надад довтолгооны илүү их орон зай гардаг байсан гэсэн үг.

- Та аль аль клубт шилдэг дасагалжуулагчдын удирдлага дор тоглож байна. Жозеф Гвардиола болон Жозе Моуриньогийн хооронд хандлагын хувьд хир их ялгаа байна вэ?

- Гол ялгаа нь Гвардиола илүү идэвхитэй, тэр бэлтгэл дээр өөрийн юу хүсч байгаагаа биеэр харуулж чаддаг, яагаад гэвэл тэр дээд ангиллын тоглогч байсан учраас. Харин Моуриньо ийм ангилалд тоглож үзээгүй, гэхдээ аль алинд нь гайхалтай чадвар, агуу их ялах хүсэл эрмэлзэл бий. Тэд өөрсдийн хүсч байгаа зүйлээ маш ойлгомжтой тайлбарлаж чаддаг. Тэд бол ялагчид.

- Хувь хүний хувьд?

- Тоглогчидтой маш сайн харилцаатай, мэргэжлийн дасгалжуулагчид. Би өөр хэн нэгний тухай ярьж чадахгүй байна, гэхдээ Жозетой үргэлж маш сайн харилцаатай байсан, одоо Пэптэй ойлголцож чадаж байгаа шиг л.

- Багийнханд чинь чамайг гайхашруулсан ямар нэг зүйл бий юу?


- Үгүй ээ, би тэднийг хэрхэн тоглодгийг мэддэг байсан. Тэд бол жинхэнэ мэргэжлийнхэн. Иниэста, Мэсси, Анри, Туре, Кэйта гээд л, би тэднийг хамт талбайд гарахаасаа өмнө хир хэмжээний тоглогчид вэ гэдгийг мэднэ. Тиймээс би огт гайхаагүй, гэхдээ тэдэнтэй мөр зэрэгцэж тоглох гэдэг нэр төрийн хэрэг.

- Таныг багт нэгдэх үед маш их хүлээлт, итгэл найдвар бий болсон. Барселонад өнгөрсөн улирлын амжилтаа давтах хүч чадал байгаа юу?

- Миний хувьд ямар ч клубт байсан бүх тэмцээнд ялахыг л хүсдэг. Триплийг давтах гэдэг маш өндөр шаардлага. Дуулиан шуугиан дунд 2 улирал дарааллан дээд зэргийн тоглолт үзүүлэх ёстой болно шүү дээ. Энэ бол маш хэцүү зүйл. Гэхдээ нөгөө талаас, бидний сэтгэл зүй маш өндөр төвшинд байна, түүнчлэн өөрсдийнхөө хүрээнд багагүй дадал туршлагатай болсон. Тиймээс яагаад үгүй гэж?

- Барсад ялангуяа биеийн бэлтгэлжилтийг багтаагаад формоо хэрхэн хэвийн хэмжээнд барих аргачлал байдаг вэ?

- Бид маш шаргуу ажилладаг. Бэлтгэл болон тэмцээний хооронд маш сайн тэнцвэрийн харьцаа байдаг бөгөөд бидэнд бүх зүйлийг бэлтгэж нягталдаг мэргэжлийн групп бий. Хэтэрсэн ачаалалгүй, өндөр хэмжээний бэлтгэлтэй тоглолтод ордог. Хэрвээ чи мэргэжлийн энэ төвшинд тоглож байгаа бол аливаа тоглолт маш ачаалалтай болохыг мэдэрнэ, тийм учраас биеийн зөв бэлтгэлжилт маш чухал.

- 12-р сард танай баг ФИФА-н клубуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнд ялах нь таны хувьд?

- Энэ тэмцээн бол маш олон тоглогчдын түрүүлж үзэхийг хүсдэг зүйл. Бидний хувьд энэ цомыг хүртэж үзээгүй байгаа, тиймээс энэ бол клуб, тоглогчид болон дэмжигчдийн хувьд энэ улирлын гол зорилгуудын нэг байх болно.

- Шведийн шигшээ дэлхийн аваргын тэмцээнд орж чадаагүй. Тийм болохоор 12-р сарын тэмцээн таны хувьд дэлхийн түвшинд өөрийгөө сорих талбар болж чадах уу?

- Манай шигшээ дэлхийн аваргад орж чадаагүй нь маш харамсалтай байна. Тэгэхээр дэлхийн цом миний хувьд чухал тэмцээн. Би ямар ч тэмцээнд багийн нэг чухал хэсэг болж оролцохдоо туйлын сэтгэл хангалуун байдаг бөгөөд үргэлж ялахын төлөө явдаг. Би эдгээр тоглолтуудад оролцохын тулд чадах бүхнээ хийж багаа амжилтад хүрэхэд туслах болно.

- Шигшээ багтайгаа бүтэлгүйтсэн явдал таныг хир эмзэглүүлсэн бэ?

- Маш гутамшигтай байсан. Би 2 дэлхийн аварга, 2 европийн аваргын тэмцээнд оролцсон, ийм тэмцээнд маш их дуртай. Өмнөд Африкт өрсөлдөж чадахгүй болсон маань надад том цохилт болсон л доо. Гэхдээ надад энэ бүхнийг бодитоор дүгнэх шалтгаан байна: миний шигшээ багтаа тоглодог эсэх төдийлөн гол хүчин зүйл нь биш л дээ. Бид дэлхийн аваргад түрүүлэх хэмжээний өрсөлдөгч байж үзээгүй ч өөрсдийгөө хэн бэ гэдгийг батлах хэмжээний тоглолт үзүүлдэг байсан, гэвч энэ удаад аз бидний эсрэг үйлчилсэн.

- Ирээдүйд бид Златаныг дэлхийн аваргын тэмцээнд харах болов уу?

- Яг энэ мөчид би Шведийн шигшээд тоглохгүй гэж шийдсэн байгаа хэдий ч ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс би ямар нэг зүйлийг урьдчилж хэлмээргүй байна. Юу болохыг харцгаая.

- Одоо цагтаа буцаж ирье, та өөрийн өмнөх клубийнхээ эсрэг энэ 7 хоногт тоглох байх. Сэтгэгдэл ямар байна даа?

- Интер бол хүчирхэг баг, энэ тоглолт ямар нэг алдаа гаргах эрхгүй чухал тулаан байх болно. Аваргуудын Лигт бидэнд азгүйтэл маш их тохиолдож байгаа. Гэсэн хэдий ч энэ тоглолтод миний хүссэн үр дүн гарна гэдэгт би итгэж байна.

- Тэгээд дараа нь 11-р сарын 29-нд Эль Классико.


- Тэгэлгүй яахав, энэ бас маш чухал тоглолт. Зөвхөн бидний хувьд ч биш, клуб, дэмжигчид, тэр ч бүү аль нэгийг нь дэмждэггүй хүмүүсийн хувьд ч тэр. Энэ тоглолтыг хайхрахгүй өнгөрөх хүн байхгүй биз. Бид гэртээ тоглоно, бид ялах болно.

- Өнгөрсөн улирал Бэрнабэу-д 2-6 ялсныг давтах боломж бий юу?


- Сайн мэдэхгүй юм, бид хэдэн гоол хийх тухай би огт бодохгүй байна. Барса үргэлж довтолж тоглодог, бид гоол хийж ялна гэдэгтээ харин итгэлтэй байгаа шүү.

www.barca.mn
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby spain man » Tue Nov 24, 2009 3:31 pm

Image

Ronaldo: I am crazy to play against Barcelona. I feel very strong and ready. Та нар ч дуусаа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Tue Nov 24, 2009 3:45 pm

За тэгээд томорч томорчоод дараа бүтэн саржингаа сураггүй алга болчихдог шүү чи...... :RD :mrgreen:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Tue Nov 24, 2009 3:52 pm

The 19-player list are made up of Goalkeepers Valdes and Pinto; Defenders Alves, Puyol, Márquez, Pique, Maxwell, Abidal and Fontas; Midfielders Busquets, Keita, Xavi, Iniesta and Jonathan; and Forwards Jeffren, Bojan, Pedro, Ibrahimovic and Messi.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Miro Klose » Tue Nov 24, 2009 4:02 pm

spain man wrote:Image

Ronaldo: I am crazy to play against Barcelona. I feel very strong and ready. Та нар ч дуусаа...


манай хүн ч ууртай байгаа даа финалд хусуулсан...
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Tue Nov 24, 2009 4:48 pm

Баскуудтай тэнцчиж.... :smile: гэхдээ хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж.....
Мэсси гэмтдэг нь тоогүй
ИНТЕР-тэй хийх тоглолт ч чухал...... РЕАЛ дараа нь тэхээр эхлээд Интерт бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests
cron