by zigo » Fri Nov 20, 2009 5:15 pm
Үгүй, тэгээд ийм эргэлзээтэй мөчүүдийг камераар харж шийднэ гэвэл сүүлдээ энийг ч хараад өг, тэрийг ч хараад өг гээд замбараагаа алдана. Хэдэн жилийн дараа гэхэд энэ хөлбөмбөгийн амьд чанар нь алдагдаж бүх зүйлийг камераар шийддэг болж, ямар нэгэн аз эз гэж зүйл байхгүй болон сонирхол татах чанаргүй болоод, яг л гашилсан цай шиг болж үзэгчид, фэнүүдийг татахаан байна биздээ.
Нээрээ Ирландын энэ бүрэлдэхүүн гээд л худлаа харамсаад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Үнэндээ хөгшчүүд нь бүгд дэлхийн аврагад ороод үзчихсэн хүмүүс. Тэгээд ч доривтой амжилт үзүүлэх магадлал тун бага баг шүү дээ. Яахав дасгалжуулагч нь мундаг тулдаа Францыг нухчихаа шахлаа. Хэрвээ хоёр багийн дасгалжуулагчидын ур чадвар тэнцүүхэн байсан бол Франц хамаагүй илүүрхэх байсан гэдэгт би итгэлтэй байна. Траппатони бол учиргүй шилдэг биш ч гэлээ Доминикын хажууд бол домог хүн. Ямар сайндаа л Галласыг гоол хийсний дараа тв-ийн тайлбарлагч түүнийг маш их зарга үүсгэх байх, энэ ч нэлээн их дуулиан болно доо. Яагаад гэвэл тэрээр хөлбөмбөгийн ерөнтөнцөд багагүй нэр хүндтэй хүн гэсэн утгатай зүйл ярьж байсан. Гэхдээ л тэрээр Италийн шигшээд олигтой амжилт үзүүлээгүй шигээ азгүй нэгэн бололтой. хэхэ
Нээрээ Анриг тэгэж элдэвээр хэлээд байгаа хүмүүсийг ёстой ойлгохгүй байна. Зидан Матриксыг мөргөж унагаасан гээд түүний хийсэн бүтээснийг мартсан нэг ч хүн байхгүй л болов уу. Түүний хажууд бол Анригийн энэ үйлдэл хамаагүй цэвэрхэн харагдаж байгаа биздээ? Чи ч гэсэн улсынхаа шигшээн төлөө ийм үйлдэл хийхгүй гэж үү? Ямар ч байсан худлаа дайв хийж байснаас л цэвэр үйлдэл шүү дээ.
довтлогч хэрэгтэй!!!