FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Wed Nov 18, 2009 1:14 pm

Манай шинэ од хэвлэлийн бага хурал дээр ийн өгүүлжээ...... тэрээр одоогоор 8 гоол хийгээд байгаа.

Image

Босс надад маш их итгэл хүлээлгэж байгаа. Тэрээр маш их зүйл надад заасан. Ялангуяа тактикийн байрлалын хувьд. Тэр бол гайхалтай коуч олон жил энд үлдэх бх.
Гоолдож байгаа тухайд – багийн андуудын ачаар би их азтай бсан.

Тэрээр ирэх өдрүүдэд тоглох тоглолтуудад маш чухал рольтой билээ.
Бид маш шахуу хүнд хуваарьтай бгаа. Билбаотой. Тэд маш хүнд өрсөлдөгч, эрч хүчтэй. Талбайд нь тэднийг хожно гэдэг тун хүнд. Гэхдээ бид чухал хожлоо авахын төлөө маш сайн тоглох болно.
Тэрээр бидэнд супер цом авчирсан буянтан билээ..... түүний хийсэн ганц гоолоор Супер цомд ялалт байгуулсан.

Image

Сан Мамэст тоглосны дараа Интертэй ЧЛ-д Реалтай лигид тоглох билээ.
Тэрээр энэхүү тоглолтуудын тухайд.
Эл классикод гоол хийнэ гэдэг мөрөөдөл гээд Кристиан байсан байгаагүй бидэнд тун хүнд тоглолт болно. Энэ тоглолтуудад бүх анхаарлаа төвлөрүүлж хүчтэй тэмцэнэ.

Пэдро ирэх сард болох Дэлхийн клубын аварга шалгаруулах тэмцээнд гоол хийвэл БАРСА-н түүхэнд 1 улиралд 6 өөр тэмцээнд гоол хийсэн анхны тоглогч болох юм. Тэрээр энэ тухайд энэ бол маш сайхан, түүхэн зүйл юм..... хэрэв энэ тэмцээнд бид ялбал би маш их баяртай бх болно.

Робино-н талаар тэрээр......
Энэ тухайд бид бодохгүй бна. Баг тэр чигээр зөвхөн шаргуу хөдөлмөрлөж өмнөх тоглолтууддаа л анхаарч байгаа. өөрсдийнхөө ажлаа л шаргуу хийж бна.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Wed Nov 18, 2009 1:21 pm

Image

Мэсси бэлтгэлд эргэн орлоо. тэрээр интэрнэшнл-с хамгийн сүүлд ирсэн билээ.

өчдөрийн бэлтгэл 15 тоглогч оролцжээ.
Valdés, Pinto, Bojan, Jeffren, Milito, Pedro, Maxwell, Márquez and Messi.
Кэйта Ибра нар жимд.
мөн Б багийн 4 тоглогч. Marc Bartra, Oriol Romeu, Nolito and Jonathan dos Santos

Image

өнөөдөр манайхан бэлтгэлийн талбай дээр Bolivian outfit Bolívar FC - тай нөхөрсөг тоглолт хийх тулд бэлтгэл хийсэн.

4 дэхээс бүтэн багаар Сан Мамэс-н талбайд хийх тоглолтонд бэлдэж эхэлнэ ээ......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Wed Nov 18, 2009 1:31 pm

Good decade at the Cathedral

Image

ирэх хагас сайнд Баскуудын талбайд тоглоно оо. манайхны хувьд эвгүй стадионуудад очиж тоглох тоглолтууд эхэллээ. гэхдээ Сан Мамэст бид сүүлийн 11 удаагийн тоглолтоос 2 л хожигдол авч байсан бх юм. маш сайн үзүүлэлт. гэхдээ дандаа 3-1-р хожигдсон бх юм.

2008/09: 0-1
2007/08: 1-1
2006/07: 1-3
2005/06: 3-1
2004/05: 1-1
2003/04: 0-1
2002/03: 0-2
2001/02: 0-2
2000/01: 3-1
1999/00: 0-4
1998/99: 1-3

хамгийн сүүлд Испанийн супер цомын эхний тоглолтонд очиж тоглоод 2-1-р хожсон.
өнгөрсөн улирал лигийн тоглолтонд мөн л интэрнэшнл-с цуглан тоглож 1-0-р хожсон. ЭтоО-н гоолоор. энэ тоглолтонд Шави гэмтэлтэй тул ороогүй Мэсси сэлгээнээс тоглосон.

2 жилийн өмнө Сан Мамэст Бояаны гоолын ачаар тэнцэж бсан.

Image

хамгийн сүүлд Сан Мамэст 2005-06 улирал буюу даблддаг жил хожигдож бсан. Райкаардын баг түрүүлэх нь ойлгомжтой болсон тул лигийн сүүлийн тоглолтонд нөөц баг тоглож бсан. 3-1-р хожигдсон.

тэхээр энэ цуврал үргэлжлэх нь дамжиггүй ээ. :mrgreen:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Wed Nov 18, 2009 3:36 pm

Xavi: “Ballon d’Or should go to Barca”

Image

Таны бодлоор ялагчийн сэтгэхүй нь өнөөгийн Барсаг тэргүүлэгч болгож байгаа юу?

- Магадгүй өмнө нь гаднаас ирсэн тоглогчид гол ачааг үүрч байсан бол одоо клубээс төрөн гарсан тоглогчид багийн тулгуур багана болж байна. Пэп бидэнд голлох ачааллыг өгч байгаа бөгөөд энэ итгэл найдвар нь биднийг илүү урамшиж, хичээл зүтгэл гаргахад түлхэц болж байгаа байх.

- Яагаад Барсагийн философи ийм чухал гэж?

- Бидний философи бол яг энэ тоглолтод бид ялагдаж болохгүй. Барсагийн тоглогч түүний өмссөн цамцаараа танигддаг ч энэ бүхэн түүний тоглолтын хэв маягаараа ялгардаг. Бид үүнээс өөрөөр тогловол дэмжигчид маань төдийлөн таашаахгүй л болов уу. Тэд гайхалтай хөлбөмбөг болон ялалтыг л хүсдэг.

- Гэвч Рубин болон Памплона-д (Осасунагийн эсрэг) бүтэлгүйтсэн.

- Гэхдээ бид Рубиний эсрэг ердөө ганц гоол зохион байгуулж чадсан бол бүх зүйл огт өөр байж болох байлаа. Би нэг зүйл хэлмээр байна. Өмнөх трибл хийсэн улирлын яг энэ үеийнхээс бид илүү тоглолт үзүүлж байгаа. Харин тэнд юу болсон бэ гэхээр, бидэнд зүгээр л аз дутсан юм. Рубинтэй тоглоход гэртээ 2 удаа шон оносон, харин Казаньд нэг удаа. Өнгөрсөн улирал бид гоолыг илүү хялбар хийдэг байсан.

- Интэртэй хийх тоглолт маш сонирхолтой болох байх.

- Тийм ээ, жишээ нь чиний эргэн тойрныхон бүгд л энэ тухай ярьж байгаа байх. Тоглолт хүртэл хэдэн өдрийн зай байна, хүмүүс тэмцээний тухай, Моуриньо, Это, Милитогийн тухай ярилцаж байна. Би өөдрөг үзэлтэн, би Барсад итгэдэг. Бид Миланд тэднийг ялах ёстой байсан, тэд талбай дээр өөрийн хагастаа байсаар тоглолтыг дуусгасан бөгөөд бид энэ мухардмал байдлыг эвдэж чадаагүй юм.

- Моуриньо, Это нарын “айлчлал” уур амьсгалыг илүү “хурцатгах” болов уу?

- Талбай дээр лав биш. Чи энэ тэмцээнд нилээд анхаарал хандуулж байх шиг байна. Заримдаа сайн мэддэг хүнтэйгээ ч тоглолтын дараа мэндлэх тохиолдол байдаг. Тийм ээ, фэнүүд үүнд арай илүү анхаарал тавьж байж болох юм.

- Зарим тоглочдын хувьд Барсад ирэх нь тийм ч хялбар зүйл биш. Хамгийн эхний шалгуураас эхлээд л дэмий цаг үрдэггүй нь мэдрэгддэг гэж тэд ярьсан байдаг.

- Марк Ван Боммел надад “энд бөмбөгийг маш хурднаар дамжуулдаг юм байна” гэж хэлж байсан. Гэхдээ тэр бөмбөгийг хүлээж аваад юу хийж чаддагаа мэдэрсэн байх, тэр энд идээшиж чадсан.

- Зөвхөн Ван Боммел энэ хэю маягт дасч чадсан гэж үү, Анри болон Ибрагийн тухайд?

- Үгүй дээ, тэд бол маш хурднаар сурч, ойлгох чадвартай мундаг тоглогчид шүү дээ, хэдийгээр Тити эхэн үедээ дасан зохицоход нилээдгүй хугацаа зарцуулсан ч гэсэн. Хөл доор бөмбөг ирэнгүүт бид үүнийг маш хурднаар эргэн тойрон дамжуулдаг. Ибра харин маш хурднаар дасч байгаа, энэ нь магадгүй тэрээр Аяакс-н академаас төрөн гарсантай холбоотой байх. Тэнд яг л ийм хөлбөмбөг тоглодог юм. Златан ч өөрөө хосгүй авъяастай нэгэн.

- Пэпийн та хоёрын хоорондын ойлголцол бараг л төгс юмаа даа?

- Бидний хооронд маш дотно өвөрмөц харилцаа байдаг. Бид хамтдаа тоглож байсан юм. Бид хөлбөмбөгийг нэг өнцгөөс харж чаддаг, бид хоорондоо маш их ярилцдаг бөгөөд бие биедээ итгэдэг. Тэр үргэлж намайг талбайн захруу дуудаж зөвлөгөө өгдөг юм. Би яг л талбай дээрхи түүний бас нэг хувилбар шиг байдаг.

- Та Ван Гаалтай бас нилээд ойр харьцаатай байсан.

- Тэр нилээд өвөрмөц зан араншинтай ч маш шударга шийдвэр гаргадаг хүн. Чи шаргуу ажиллаж байвал тэр чамайг талбайд гарах эрхээр шагнана. Тэрээр Пуёол, Иниэста, Виктор, Олегер болон намайг нээн гаргасан.

- Райкаардын талаар?

- Тэр бол энэ ажлын хувьд хэтэрхий “сайн” хүн, гэхдээ тэр маш сайн дасгалжуулагч. Тэрээр хэн нэгнийг ойлгохын тулд өөрийн үзэл бодлоосоо ухарч чаддаг байсан юм. Заримдаа тэр тоглогчидтой илүү ширүүн харьцах хэрэгтэй байсан байх, гэхдээ түүнийг Туркт амжилтад хүрвэл хэн ч гайхахгүй. Хөлбөмбөгийн арга ухаан, тактикийн хувьд өндөр боловсролтой түүнээс би маш их зүйл сурч авсан.

- Өмнөх үетэй харьцуулахад та одоо голлох байр суурьтай тоглогч.

- Сүүлийн хэдэн тоглолтод төдийлөн сайн үр дүн үзүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч байгаа ч би үргэлж гол үүргийг авч яваагаа мэдэрч байдаг.

- Өнгөрсөн улирлыг зөвхөн мөрөөдөж болохоор амжилтаар үдсэн.

- Энэ бол гайхамшиг, миний хувьд амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөрмөрлөж байх ёстой байсан ч тэгж чадаагүй хүнд хэцүү үеийг цайруулахад тусалсан.

- Та гэмтэлтэй байсан улирлынхаа тухай ярьж байна уу?

- Тийм ээ, 2006 онд Парист манай баг финалд үлдэхэд би талбайн хажуугаас хараад сууж байсан нь маш хэцүү байсан шүү. Би гэмтлийн улмаас тоглолтод оролцож чадаагүй юм. Тэрхүү ялалтыг сэлгээний суудалд тэмдэглэж байлаа. Хэдэн жилийн турш бидэнд дахин ийм завшаан тохиолдоогүй ч өнгөрсөн улирал дахин финалд хүрч чадсан. Хэрвээ чи ажлаа хийж л байгаа бол хөлбөмбөг чамд даагаа нэхэх боломж өгдөг юм. Миний таамаглаж чадаагүй гайхалтай зүйл бол нэг улиралд Лига, Эзэн хааны цом, Аваргуудын Лиг болон Бэрнабэу-д Реалыг 2-6 бут ниргэсэн зэрэг байлаа. Эд бүгд нийлээд миний өмнөх хар дарсан зүүдийг үлдэн хөөсөн юм.

- Мэссигийн тухай?

- Би түүний хэрхэн өсөн дэвжиж байгааг хүүхэд байхаас нь хойш л харж байна. Тэр бол яг л “машин” шиг, жинхэнэ мэргэжлийн, гайхалтай ухаалаг. Түүнд амжилтад хүрэхэд хэрэгтэй бүхэн бий.

- Баруун жигүүрт Мэсси Алвэс нартай хамтран тоглох мэдээж гайхалтай байдаг байх.

- Энэ бол гайхалтай. Би үүнд маш их дуртай. Лео хамгийн шилдэг, тэр үргэлж бөмбөгний төлөө тэмцдэг, найдвартай, энэ чанараа хэзээ ч алдахааргүй санагддаг. Харин Алвэсийн хувьд хэрэгтэй үед түүнийг харахад өмнө чинь байж л байна, тэгээд дараа нь хамгаалалтад оролцохоор буцаад гүйдэг. Яг л мотоцикл шиг. Түүнтэй тоглоход үргэлж сэтгэл хангалуун байдаг юм.

- Андрес Иниэста?

- Талбай дээр би түүнд үргэлж намайг харж байгаарай гэж хэлдэг. Бид хамтдаа төвөөс бөмбөгийг удирддаг юм. Тэр бол гоц хүн. Түүний ур чадвар давтагдашгүй. Түүнтэй эн зэрэгцэх хүнийг олно гэдэг маш хэцүү зүйл. Түүнтэй хамт тоглоход ч бас туйлын таатай байдаг. Тэр бол миний төгс хамтрагч.

- Шигшээ багт Чэсктэй тоглох бас адил уу?

- Би үүнийг өмнө нь хэлж байсан. Тэр бол Барсагийн бүтээгдэхүүн, Ла Масиад байхаасаа эхлээд л манай философи, тоглолтын хэв маягаар хүмүүжсэн хүн. Зарим хүмүүс биднийг хэт өөр тоглолттой, таарч тохирохгүй гэхэд миний инээд хүрдэг. Бид бие биенээ харцаараа л ойлгодог, тэр бол Арсенал болон шигшээ багтаа өндөр зэрэглэлийн тоглогч гэдгээ хэдийнэ баталсан.

- Ballon d’Or-ын талаар?

- Би энэ шагналыг бидний амжилтаас шалтгаалаад Барсагийн тоглогч хүртэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь багийн бүх тоглогчдын шагнал байх болно. Мэсси авах байх, энэ бараг тодорхой зүйл.

- Барсагийн амжилтын талаар энэ их магтаалын талаар та юу гэж бодож байна?

- Бид даруу байхыг хүсч байна, шалтгаан нь бид үргэлж ялалт, амжилтаар өлсч байдагтай холбоотой. Аялаж явах үед аль нэг улсад өсвөр насныхан болон хүүхдүүд Барсагийн цамц өмсөөд явж байгааг харах маш тааламжтай байдаг.

- Испанийн шигшээ багийн тоглолтын хэв маяг Барсагийн хуулбар шиг санагддаг уу?

- Шигшээ багт Пуёол, Пике, Иниэста, би болон Чэск байгаа. Бид хөлбөмбөгийг өөрсдийн хэв маягаараа л тоглодог. Висенте дэль Боске-д үүнийг зохицуулах өөрийн арга барил байгаа, түүний өмнө Луис Арагонес-д ч бас байсан шиг. Тэд бидний чадварыг хэрхэн ашиглахаа мэднэ. Силва, Мата, Вилла нар ч Барсагийн хэв маягт хэрхэн зохицохыг мэддэг гэж хэлж болно.

- Дэлхийн Аваргын тэмцээнд хир найдвар тавьж байна вэ?

- Бидний энэ үеийнхэнд Дэлхийн Аваргын Тэмцээнд оролцох туйлын тааламжтай мөч юм. Гэхдээ бид маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүмүүс Америкт болсон Холбооны цомын тэмцээнээс хэрхэн хасагдсанаа санаж байх хэрэгтэй. Бид Европийн аваргууд, бид сайн тоглолт үзүүлж байгаа, гэвч бидэнд Аргентина, Герман, Итали болон Бразил гэх мэт багуудад байдаг шиг нэмэлт ямар нэг зүйл, ялагчийн “ген” хараахан байхгүй байна. Бид тэдэн шиг болохын тулд дэлхийн шилдэг дөрвөн багтай хэд хэдэн удаа тэмцэлдэж үзэх хэрэгтэй байна. Гэхдээ энэ нь бид аварга болж чадахгүй гэсэн үг огт биш шүү.

- Аль баг хамгийн хүчтэй нь вэ?

- Дэлхийн Аваргын тоглолтууд сюрпризээр дүүрэн болдгийг би мэднэ. Миний нэрлэсэн багуудаас гадна Зааны Ясан Эрэг бас нэг өрсөлдөгч байх болно.

- Аваргуудын Лигийн талаар ярилцацгаая. Ямар багууд гол өрсөлдөөнийг гаргах бол?


- Хамгийн эхэнд Челсиг нэрлэмээр байна. Тэдний тоглолтод би дуртай. Анчелотти ирснээр тэдний хамгаалалт сайжирч илүү балансжсан. Тэдэнд Лампард, Баллак, Эссэйн, Дэкү нараар дэмжүүлсэн Дрогба, Анелка зэрэг аюултай довтлогчид байгаа. Тэгээд МАНЮ, Интэр, Ювентус болон Фиорентина, Бордо багуудыг бас нэрлэмээр байна. Лисандротой Лион ч сайн тоглож байгааг би харсан. Аваргуудын Лиг харьцангуй нээлттэй тэмцээн юм. Гэхдээ хэн ч биднийг мартаж болохгүй. Барселона бол одоогоор цом эзэмшиж байгаа, цаашид ч гол өрсөлдөгч байсаар байх болно. Үүнийг санаж яв.

- Урам хугалж байгаа ямар нэг баг байна уу таны хувьд?

- Би Баернаас илүү зүйл хүсч байлаа. Би тэдэнд юу тохиолдоод байгааг ойлгохгүй байна. Тэдэнд сайн дасгалжуулагч, Рибэри гэх зэрэг дээд зэрэглэлийн тоглогчид байна шүү дээ.

- Өөр сонирхуулахаар юу байна?

- Би Арсеналын тоглолтыг үзэх дуртай. Тэд бидэн шиг довтолсон, сайхан тоглолт үзүүлдэг. Түүнчлэн олон сайн тоглогчидтой. Тэдэнд бага зэргийн аз дутаад байдаг юм, яг л 2006 оны финал шиг.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Wed Nov 18, 2009 3:43 pm

Marquez: “We’ll play the Club World Cup as if it were the Champions League”

Image

Рафаэл Маркез бол 2006 онд Барселона багийг Японд болсон “Клубуудын Дэлхийн Цомын Тэмцээн”-ий финалын шатанд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан тоглогчдын нэг юм. Маркез Барсагийн албан ёсны вэб сайтад (fcbarcelona.cat) өгсөн ярилцлагадаа “баг энэ удаа тэрхүү цомыг гэртээ авч ирэх болно” гэж ярьжээ. Уг ярилцлагадаа тэрээр ирэх энэ сард болох тоглолтуудын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Барса энэ хугацаанд Интэр Милан, Реал Мадрид зэрэг хүчирхэг багуудыг гэртээ хүлээн авах бөгөөд Сан Мамэс-д зочилох болно.

- Яг одоогоор бид улирлыг муугүй үргэлжлүүлж байна. Харин таны бодлоор энэ улирлын эхэн үеийг өнгөрсөн улиралтай харьцуулахад хир байна вэ?

- Өрсөлдөгчдөд энэ тухай ярих зүйл хангалттай байгаа байх. Тэд биднийг маш сайн судлахын зэрэгцээ тоглолтын тактикийг өмнөхөөсөө илүү төлөвлөж байна. Гэхдээ баг муугүй үр дүн гаргаж, сайхан хөлбөмбөг үзүүлсэн хэвээр байгаа. Түүнчлэн бидний өмнөх улирлын сэтгэлзүйн байдал хэвээрээ байгаа бөгөөд дасгажуулагч өдөр бүр бидэнд энэ тухай сануулдаг.

- 12-р сард Клубуудын Дэлхийн цомын тэмцээн болно. Энэ цомыг Барса авч үзээгүй байгаа. Тоглогчдын хувьд энэ цом Аваргуудын Лигийнх шиг л ач холбогдолтой байгаа байх даа?

- Энэ бол багагүй чухал тэмцээн. Энэ цомыг хүртэх нь хувь хүний намтарт ч маш сайхан чимэг болох зүйл юм. Бид яг л Аваргуудын Лигт тоглож байгаа юм шиг хичээх болно. Клубын удирдлага болон дасгалжуулагчид ч биднээс үүнийг хүсч байгаа биз.

- Шигшээ багийн тоглолтуудын дараа маш чухал 7 хоног эхлэх гэж байна. Сан Мамэс-т тоглосны дараа Интэр Милан болон Реал Мадридыг хүлээн авна. Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтуудын нөхцөл байдлаас шалтгаалаад Интэрийн эсрэг хийх тоглолт нилээд зүйлийг шийдвэрлэх болно.


- Бид 3 оноо бүтэн авахын тулд айлын талбайд тоглох учраас Билбаогийн эсрэг ч хүнд тоглолт болох болно. Аваргуудын Лигт байдал нилээд хүнд байгаа нь үнэн л дээ. Өмнөх тоглолтуудад хангалттай үр дүнд хүрч чадаагүй. Тиймээс бид одоо гэртээ тоглох давуу талаа ашиглаж бүтэн оноо авахыг хичээх болно. Тэд ч маш их ач холбогдол өгөх нь тодорхой, энэ тоглолтын үр дүн хэн нь дараагийн шатанд шалгарах вэ гэдгийг ч шийдэх боломжтой.

- Интэр Милан Камп Ноу-д хэрхэн тоглох бол?


- Сан Сирод тэд хэрхэн тоглосон, түүнтэй л ижил. Тэд хамгаалах болно. Ер нь Камп Ноу-д багууд бүгд л хамгаалдаг. Тиймээс энэ тоглолт ч нилээд хүнд байх болов уу. Тэдний урд эгнээнд хурдтай, авъяаслаг тоглогчид байгаа. Бид Самуэль болон Милитог сайн мэднэ. Мэдээж тэд сайн довтлогчид, бидэнд багагүй төвөг учруулах нь зүйн хэрэг.

- Барсагийн фэнүүд Это’о-г хэрхэн хүлээж авах бол?

- Зөвхөн түүнийг хэн бэ гэдгийнх нь хувьд бодож үзэхэд л клубт маш их зүйлийг хийж бүтээсэн дээд төвшний тоглогч юм. Тэр энд хүндэтгэлтэйгээр угтуулах гавъяатай хүн.

- Үүний дараа Реал Мадридынхан хүрэлцэн ирнэ.

- Энэ тухай ярихад арай л эрт байна. Гэхдээ бид оноогоор давуу яваа нь сайн хэрэг. Бид байгаа боломжоо ашиглаж давуу талаа хадгалахыг хичээнэ дээ. 29-нд бид гэртээ тоглох бөгөөд ганц ч оноо алдахыг хүсэхгүй байна.

- Яг одоогоор Барса Реалаас нэг алхмын өмнө байна гэж ойлгож болох уу?


- Өнгөрсөн улирлаас хойш бид тоглолтын өвөрмөц хэв маягтай болсон, яг л дасгалжуулагчийн хүссэнээр. Үүнийгээ ч муугүй өөриймшүүлж чадсан. Бид багийн тоглолт үзүүлдэг бол манай ривал үүнийг хийж чадаагүй байгаа.




Бага сага алдаа эндэгдэл байвал ойлгоод уншаарай....
барса.мн-д эрхтэй хүн байвал энэ 2-г хийчихээрэй..... Мань яаж ордогоо мартчиж...... :mrgreen:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Edin Dzeko » Wed Nov 18, 2009 5:37 pm

Шави манайхаас бас зурхшээдэгл юм бна.Агуу жил дээрээ арай гэж хожсон харин энэ жил таарвал бараг тодорхой юм бна даа
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Wed Nov 18, 2009 8:36 pm

TJ good job. :eek: :eek: :eek:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Miro Klose » Wed Nov 18, 2009 8:40 pm

Шави авчуул уул нь бүх хүн баярлана даа. Мессид бол дараа нь цаг зөндөө байна.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Thu Nov 19, 2009 12:09 am

Бамбууш wrote:Ер нь Барса ямар аймар вадаржийнаа... Манай буучин хоёрын тулгын чулуудаас сугалчихгаад л... Реал нь бас хажууд нь Жеррардыг авна энэ тэр гээд... Ла Лийг яг яахгаад байна?
Та нар ч ер нь Яаяагаа л авч үлдчих санаатай байгаа биз дээ?
Гэхдээ манай Машег жаахан муулж зуулахгаад байна уу үгүй юу тэр Усурсах цабаан мабаан ааайн?
Яаяа бол Машегын өгзөг хавьцаа татаж мэдэх юм..

Манайхаан Бамбуушийн еэвэнг өглөө цай майндээрээ идвэл дажгүй амттай юм байна лээ шүү үзээрэй.
За солиорох ч яахав Машэгийн өгзөг Яягаас ихийг чаддаг байх нь хамаагүй шдээ. Копуудад Машэ нь хэрэгтэй Күлүүдэд Яя нь хэрэгтэй гэсэн үг шдээ хө айн! Шөвөлзөхөөсөө өмнө сайхан амисгалаа гүн аваад анхаарлаа төвлөрүүлээд оюун ухаанаа мэдрээд удаан гэгч нь уншиж байлдаа хө!
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Gooner » Thu Nov 19, 2009 12:18 am

Miro Klose wrote:Шави авчуул уул нь бүх хүн баярлана даа. Мессид бол дараа нь цаг зөндөө байна.

Oops!
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Бат-Оргил » Thu Nov 19, 2009 9:01 am

Miro Klose wrote:Шави авчуул уул нь бүх хүн баярлана даа. Мессид бол дараа нь цаг зөндөө байна.


:-o :-o
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Fri Nov 20, 2009 3:38 am

Бамбууш wrote:Ер нь Барса ямар аймар вадаржийнаа... Манай буучин хоёрын тулгын чулуудаас сугалчихгаад л... Реал нь бас хажууд нь Жеррардыг авна энэ тэр гээд... Ла Лийг яг яахгаад байна?
Та нар ч ер нь Яаяагаа л авч үлдчих санаатай байгаа биз дээ?
Гэхдээ манай Машег жаахан муулж зуулахгаад байна уу үгүй юу тэр Усурсах цабаан мабаан ааайн?
Яаяа бол Машегын өгзөг хавьцаа татаж мэдэх юм..


Бамбуушаа миний хөгшин одоо нэг мөсөн куле болчихгүй юу дөө :RD
Цаана чинь улаан ууганаа хүртэл Миерда болох хайр зарлаад нүхээ ухаад
сэдэвээр нь эргэлдээд сүйд майд болж байна. :beer
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Moza » Fri Nov 20, 2009 11:39 am

Танай Ибра эль классико-г өнжиж магадгүй гэнэ дээ...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Fri Nov 20, 2009 11:54 am

Ибра харин эргэлзээтэй болчихож....

Сайхан мэдээ, Маршал маань бараг эдгэсэн байна.... Боливартай хийсэн нөхөрсөг тоглолтод оролцжээ... 45 минут тоглуулж үзэж....
Милито: “there was no pain. It has been a very special day. I have recovered that good old feeling even after being out for so long”.

“A lot of things have changed lately. I have gained much more confidence, security and optimism. I am making great strides, though I’m only just in the throes of full recovery. I still have time left to play in the team’s official matches. I do not know exactly when but (I’m sure) it won’t be long”.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Fri Nov 20, 2009 12:16 pm

Ибра гэмтэлтэй гэдэг асуудалтай байна даа, атлеткотой ч яахав Бояаныг гаргах байх, харин Интер, реал дээр заавал Ибра хэрэгтэй, Интер дээр эдгэрээсэй.
Милито маань ашгүй урт удаан гэмтлийн эцэст эргэж ирж, гэхдээ формондоо орно гэж бас нэлээн удах байх, бараг дараа жилийн хааны цомын тоглолтонд хэд орж байж л гайгүй болох байхдаа.
Дээр нөхөрт: Анригийн францын шигшээд гараараа гоолдох манайхтай ямар ч хамаагүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Fri Nov 20, 2009 4:59 pm

Cule :eek: Сайхан ярилцлагууд байна. баярлалаа.. Шави Ballon d’Or-г авчихвал гоё л доо..

Том хамарт Миэрда, Интэр хоёр дээр тоглохгүй бол ёстой сүйрэл шүү.. Гайгүй байх л гэж найдья..

Маршалдаа эргэж бидэндээ ирсэнд туйлын их баяртай байна. :sup:
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Fri Nov 20, 2009 5:05 pm

Mia Hamm in Barcelona
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Fri Nov 20, 2009 5:22 pm

Image

Guardiola 5 - Caparrós 0

Пэп Капаррос-тай 5 удаа тоглохдоо 5 ялж бсан....... лигид 2, Цомын финалд 1, Супер цомын финалд 2 удаа.....
өнгөрсөн улиралд лигид Сан Мамэст ЭтоО-н гоолоор хожсон бол хариу Ноу Камп-н тоглолтонд Бускуэтс Мэсси нарын гоолоор 2-0-р хожсон....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Fri Nov 20, 2009 5:23 pm

tsenguun wrote:Mia Hamm in Barcelona
Image


манай Америк дахь элч төлөөлөгч биз дээ......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Fri Nov 20, 2009 5:36 pm

Бояан 100 дахь тоглолтоо хийхэд бэлэн болжээ

Image

Барселона клубын үндсэн багт элссэнээс хойших 3 дахь улиралдаа Бояан Кркич 100 дахь тоглолтдоо оролцоход хэдийнэ бэлэн болжээ. Тэрээр энэ тойрогт Атлетик Билбаогийн эсрэг тоглоход л энэ үзүүлэлтийг хангах юм. Каталаны спортын сэтгүүл болох “Спорт”-д түүний амжилт, гоолууд болон бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгснийг хүргэж байна.

- 100 тоглолт. Та клубын хувьд энэ үзүүлэлтийг хангасан хамгийн залуу тоглогч болж байна.

- Энэ бол маш үнэ цэнэтэй үзүүлэлт юм. 19 насандаа, Барселона шиг клубт, өдий тооны тэмцээнд оролцох гэдэг бол миний хувьд маш эрхэм зүйл билээ.

- 100 дахь тоглолтоо өөрийн ривал Билбаогийн эсрэг хийх боломж бий. (Эзэн Хааны Цомын тэмцээний шигшээ тоглолтод Билбаогийн хаалганд хийсэн Бояаны гоолын ачаар Барса түрүүлж байсан)

- Тийм шүү, тэдний цэнгэлдэхэд энэ тоонд хүрч чадвал туйлын таатай байх болно.

- Хэдий тийм боловч тэмцээн бүрт тоглолтын төгсгөл хүртэл тоглож чадаагүй биз дээ?

- Энэ үнэн. Гэхдээ хэдийгээр миний талбайд өнгөрүүлсэн хугацаа харьцангуй бага ч гэлээ энэ бол миний хувьд маш том тоо учраас сэтгэл хангалуун байна.

- Тэгээд 26 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан байх аа?

- Тийм, би энэ бүхэнд сэтгэл ханамжтай байдаг. Энэ бол муугүй үзүүлэлт гэж бодож байна. Нэмж хэлэхэд гоолын үр дүнгээр л тэмцээнүүдэд түрүүлдэг шүү дээ. Би маш их зүйл сурч байгаа. Би гоол хийсэн, би багтайгаа байхад сэтгэл дүүрэн байдаг, тиймээс би ямар нэг байдлаар гомдоллож чадахгүй.

- Та энэ 100 гэсэн тоонд хүрснээр мэдэрч байгаа зүйл чинь өөрчлөгдөх болов уу?

- Тийм ээ тэгнэ.

- Тодруулбал аль талаараа?

- Амьдралд ямар нэг өөрчлөлт байдаг шүү дээ, ерийн аж амьдралд ч гэсэн, намайг анх Барсагийн хувцасны өрөөнд орсноос эхлээд зөвхөн хөлбөмбөгийн хувьд ч биш, миний хувийн амьдрал хүртэл өөрчлөгдсөн.

- Гэхдээ өнгөрсөн жилийн яг энэ үед үүнтэй чи төстэй зүйл ярьж байсан. Тоглолтод харьцангуй цөөн минутаар орж байгаа гэж. Энэ бүхнээр чамайг тодорхойлж болох уу?


- Намайг ингэж тодорхойлж болох эсэхийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ Эзэн Хааны Цомын тэмцээнд тоглосноос илүү хугацаагаар бусад тоглолтод оролцсон, энэ үнэн шүү. Хүн бүрийн хувьд энэ бүх тэмцээний турш маш олон тоглолтууд болж өнгөрөх бөгөөд энэ үйл явцын дунд би давуу тал олж авна гэдэгтээ найдаж байна. Тиймээс би энэ бүхэнд маш тайван ханддаг.

- Гол 3 тэмцээнд ердөө ганц ч минут талбайд гарч тоглохгүй байх тохиолдолд энэ чамд шударга бус санагдах уу?

- Сонсооч, яг ийм нөхцөлд байгаа ямар ч тоглогч тоглохыг л хүснэ. Гэхдээ хамгийн гол нь энэ бол Барса гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энд дээд ангиллын маш олон тоглогчид ирдэг. Талбайд гарах боломж олно гэдэг маш хэцүү. Тиймээс маш их хөдөлмөрлөж, өөрт олдсон хугацаандаа хэн болохоо харуулж, мөн хөлбөмбөгчнийхөө хувиар өсч сайжрах хэрэгтэй.

- Одоо байгаа газраа өөрийнхөө байх ёстой газар гэж боддог уу?

- Тэгэлгүй яахав, би дэлхийн хамгийн шилдэг клубт хүчин зүтгэж байна. Би үүнээс илүү ихийг нэхэж чадахгүй байх, яагаад гэвэл одоо би ердөө л 19 настай.

- Гэхдээ энэ тодорхой бус байдлаас болоод чамайг сэтгэл дундуур байгаа тухай нотлон ярих хүмүүс байдаг

- Хүмүүс юу хүссэнээ л ярьж болно, чөлөөтэй. Гэхдээ энэ яриа бүхлээрээ хуурмаг зүйл. Миний эрүүл мэнд маш сайн байгаа, амьдрал минь ийм сайхан байгаад би бурханд талархдаг, эцэг эх маань намайг цаг үргэлж дэмжиж тусалж байдаг. Би өөртөө үнэхээр сэтгэл хангалуун байдаг.

- Иймэрхүү мэдээлэл эхэндээ чамд нөлөөлсөн л байх даа?

- Ийм зүйлд бэлэн биш байсан болохоор эхэн үедээ тодорхой хэмжээнд нөлөөлдөг байсан. Харин одоо дахиж хэзээ ч нөлөөлөхгүй биз, иймэрхүү зүйлд дасчихаж.

- Испанийн U-21 шигшээд багтаж чадаагүй нь чамд нөлөөлсөн үү?

- Шигшээд багтаагүйгээ мэдэж байсан болохоор өөрийн хийх ёстой зүйлээ л үргэлжлүүлэх нь зөв байсан.

- Барселона-д талбайд гарахгүй байгаагаас болоод чамайг шигшээд дуудаагүй юм биш үү?

- За боль доо.

- Чинийхээр бол шалтгаан нь энэ биш юм байна.

- Шалтгааныг нь би мэдэхгүй байна. Би зөвхөн тэр сонголтод багтаж чадаагүйдээ бага зэрэг харамсаж байна.

- Дэлхийн Аваргын тэмцээн зорилго чинь мөн үү?

- Тийм ээ энэ бол миний зорилго. Испанийн бүх тоглогчдын адил бид түрүүлэхийн төлөө тэмцэлдэх болно. Хэдийгээр энэ тийм ч ойрхон сонсогдохгүй байгаа ч маш шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Хөлбөмбөгт юу болохыг тааварлах аргагүй.

- “Чэскийн наймаа”-ны талаар ид шуугиж байна. Үүнд чамайг оролцуулсан солилцоо болох болов уу?

- Надад арай өөр бодол байна. Намайг энд байх хугацаанд миний шилжилтийн тухай яриа гарсаар байгаа хэдий ч клуб надад маш их анхаарал тавьдаг. Гэхдээ Венгер шиг дасгалжуулагч намайг сонирхож байна гэдэг би магтаал өргөмжлөл хүртэж байгаа хэрэг юм.

- Хэзээ нэгэн цагт эндээс явах тухай бодож байв уу?

- Хэзээ ч үгүй. Миний сонирхлыг татаж байгаа ганц зүйл бол эндэх ажлаа үргэлжлүүлэх.

- 12-р сард тун завгүй байх нь.

- Маш олон тоглолттой нилээд хүнд сар болох гэж байна. Миний өмнө хэлсэн хүн бүрт олдох боломж чинь энэ шүү дээ, тиймээс багтаа туслахын тулд бүгд бэлэн байх ёстой.

- Өнгөрсөн жилийнхтэй адил байна уу?

- Тийм ээ, маш шахуу хуваарьтай байсан, би өнгөрсөн жил агуу түүхийг бүтээсэн багийн гишүүн байснаараа нилээд давуу эрхтэй болоод байгаагаа мэдэрч байгаа шүү.

- Аваргуудын Лигийн 2-р шатанд шалгарч чадалгүй азгүйтэх вий гэж бодож үзсэн үү?

- Бид огт тэгж бодохгүй байгаа. Бид гэртээ тоглох болно, бид ялалтын төлөө явах болно.

- Робиньогийн талаар ярилцаж байна. Илүү өрсөлдөөнтэй болох нь дээ?

- Би үргэлж нэг зүйлийг хэлдэг. Солилцоо наймаа бол клубын шийдвэрлэх асуудал, тоглогч, дасгалжуулагчийн ажил биш. Хэрвээ тэр ирвэл бид түүнийг халуун дулаанаар угтах болно.

- Дашрамд нь нэг зүйл асуухад, довтлогчийн хувьд хэрхэн гоол хийдгийг хэзээ нэгэн цагт мартаж чадах болов уу?

- Хэзээ ч үгүй. Үнэхээр мартаж чадахгүй байх.

- Энэ чиний улирал болж чадах болов уу?

- Хамт олны хувьд бүх зүйлс сайн сайхан болох байх гэж найдаж байна. Яагаад гэвэл бид бүгд үүнийг хүсч байгаа.

www.barca.mn
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby o_baatar316 » Fri Nov 20, 2009 5:50 pm

Cule :eek:
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Fri Nov 20, 2009 5:51 pm

ТЖ :eek:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Fri Nov 20, 2009 6:14 pm

:eek: Сайхан хөдөлмөрлөж байна шүү залуу :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Fri Nov 20, 2009 7:13 pm

Манайхны хувийн веб. Их сонирхолтойн байна шүү, даанч ихэнх гоё юм нь испани дээр, испани хэл сурах хэрэгтэй болох нь дээ.
http://andresiniesta.es/
http://www.carles5puyol.com/
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Sat Nov 21, 2009 1:17 am

Athletic Club de Bilbao v FC Barcelona
ImageVSImage
San Mamés
Image

11-ээр Тойрог буюу “үхлийн” тоглолтуудын өмнөх тулаан..
За бид ингээд хэсэг завсарласны эцэст эргээд хайртай багийнхаа тоглолтыг үзэхнээ.. Энэ тоглолтоос хожил авч баг болон тоглогчид ирэх хүнд, хэцүү бас, дэндүү чухал хоёр [Энэ нь Интэр милан, Риал мадрид] тоглолтонд өндөр сэтгэл зүйтэй тулалдахад их дөхөм болох байх..
Баскуудын газар, нутагт тоглох нь ямар ч багт хүсэх зүйл биш. Цэнгэлдхийн уур амьсгал, багаа дэмжих хөгжөөн дэмжигчдын тэр гайхалтай орчин, сүрдмээр.. Хүссэн үр дүнгээ бид авахад юу саад болох вэ?
Хариулах гээд үзье: Улс улсынхаа шигшээд тоглоцгоогоод ирсэн манай залуус багаггүй ядарцгаасан байгаа.. Дээр нэмэгдээд өнөөх муу гэмтэл бэртэлүүд биднийг тайван байлгахгүйн.. Абидал, Ибра нарын гэмтэл, Франц эрийг Максвелл орлочихоно.. “Том хамартыг” маань Бояан? Эсвэл Анри-г төв рүү шилжүүлэхүү? Мэсси-гээч дунд руугаа татаж болох л байх, Магдагүй Пэп, Пэдро-г гараанд “зоож” мэднэ...
Миний гарааны 11 ийм байна.
Иниэста....Анри...Мэсси
Кэйта...ЯЯ...Шави...
Максвелл...Пикэ..Ахлагч.....Алвэс
.. ВВ...
Дунд Кэйта байснаар Баскуудын хүчний тоглолтонд дээрлэхүүлэхгүй болвуу..Нээх гол тоглогчиддоо нөөхгүй байх, эртхэн л гоол хийчихвэл амар, Анри-н оронд Бояан хүү байж ч болох юм.. Түрүү гайхалтай улиралын хааны цомын Финалд Бояан гоолдож байсан билээ.Тэгвэл улирал эхлэхийн өмнөх Сүпэр цомд ялалт авчирсан ганц гоолыг энэ жил “цоороод” буй Пэдро хийсэн..
Бид юуг анхаарах вэ?
Үүнд хамгийн их анхаарах зүйл бол сөрөг довтолгооноос, Бөмбөгөө бариж, довтолж, илүү эсрэг багийнхаа талбайд тоглодог манай багийг, айл сөрөг довтолгоогоор л “дархийг” бодох биз.. Энэ улирал эхэлснээс хойш бид хэд, хэдэн удаа бөмбөгөө дунд таслуулж гоол алдаад байгаа, хамгийн наад захын жишээ. Татарын Рубин байна.. Үүн дээрээ анхаархын сацуу, бас Стандарт цохилтууд, чөлөөт болон булангын цохилтууд их уршиг удна даа..Эцэст нь ирж буй хүнд учраануудтайгаа тоглох тоглолтоос өмнө нэмж тоглогчоо гэмтээхгүйхэн шиг л хожоосой доо..
Баскууд Хүснэгтийн 8-дугаарт байгаа ба, 5хожил, 1тэнцээ, 4хожигдолтой байна..Гэртээ 3 ялж, 2 ялагдаж, нэгч тэнцээгүй байх юм, гэртээ нэг бол хождог, үгүй бол хожигддог байх нь...
11 гоол эсрэг багтаа хийж,13-г хаалгандаа алдажээ.. Гоол оруулах, алдах нь энэ тэнцүүхэн бол. Сүүлийн 3-н тоглолтоос нэг хожигдол, хоёр хожил авчээ..

Эдгээр этгээдүүд “дайсний гол дүрүүд”
Fernando Llorente, Javi Martínez, Etxeberria
ImageImageImage
За тэгээд Аваргуудын лигийн Интэртэй хийх тулаан болон, Эль Классико гэсэн “үхлийн тоглолтуудин өмнө сайхан биеээ, бэлтгэлээ хангаад, “хөнгөхөн” ялалт аваасай!
Visca el barca!!!
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 32 guests
cron