Ажил ихсээд мэдээ оруулах боломж багасаад байдаг. Зав зайгаараа мэдээ нэмж байхыг хичээж байна. Одоо нэг арилжаа наймааны талаар бөөнд нь биччихье ....
Испанийн futbolmercado сонинд мэдээллэснээр Барса Шахтер донецкийн вингэр, Бразил гаралтай тоглогч Виллиан Боргес Де Силваг Тиерри Анригаа орлуулж болох боломжит тоглогч хэмээн үзэж байгаа гэнэ. Виллиан нь 2007 онд Коринтианс клубээс Украйны уурхайчдад нэгдсэн байна. Түүний төлөөлөгч Пауло Таварес Барселона клуб сонирхож байгааг албан ёсоор илэрхийлээд Севийя, Лион клубүүд ч анхааралдаа авсан байгаа тухай дурьджээ.
"Барселона клуб үнэхээр сонирхож байгаа. Тэд түүнийг маш анхааралтай ажиглаж байгаа бөгөөд нэгдүгээр сар хүртэл энэ үйл ажиллагаагаа явуулах бололтой. Бид оны төгсгөлд энэ талаар ярилцах болно. Хэрвээ Европын том клубүүд дажгүй санал тавьбал бид Шахтерт үлдэхгүй. Шахтер түүнийг 20-22 сая еврогоор үнэлж байгаа. Испанийн Барселона, Севийя клубүүд, Францын Олимпик Лион надтай холбогдсон. Гэвч би дахин хэлье. Яг одоо бол юу ч шийдэгдээгүй байгаа..."
------------------------------------------
Барсагийн хагас хамгаалагч Чави Эрнандэс Барсагийн бүрэлдэхүүнд Сеск Фабрегастай хамтран хүчин зүтгэхдээ туйлаас таатай байх болно гэж мэдэгджээ. Тэрээр Don Balon-д өгсөн ярилцлагадаа Барса дахь өөрийнх нь байрлалын залгамжлагч нь залуу буучин байх аж.
"Би түүнийг миний залгамжлагч, хамтран зүтгэгч минь байгаасай гэж хүсч байна. Хэрвээ Сеск ирэх бол сайн хэрэг. Би үүнд дуртай байх болно. Яагаад гэвэл би түүнтэй талбай дээр мөр зэрэгцэн тоглохдоо туйлаас таатай байх болно. Тэр бол маш сайн тоглогч. Бас Барсагийн гентэй хүн шүү дээ. Тэр довтолгооны сүүлчийн дамжуулалтыг гарамгай өгдөг нэгэн...."
------------------------------------------
Барселона Абу Дабид Манчестер Сититэй нөхөрсөг тоглолт хийх үедээ Робиньогийн талаар ярилцахгүй гэдгийг манай спорт хариуцсан захирал Чики Бегиристайн үгүйсгэжээ.
"Бид Сититэй энэ тухай уулзахгүй. Эхлээд Пэп бид хоёр ярилцах болно. Энэ уулзалт - дасгалжуулагч, ажлын албаныхны хооронд л болно. Бас бид сититэй тоглоно. Ингээд л болно доо..."
----------------------------------------
Яаяа Турегийн төлөөлөгч Димитрий Селюк хэд хоногийн өмнө Британийн Daily Star шар сонинд ярилцлага өгсөн гэнэ. Тус сонинд өгүүлснээр Арсенал, МанЮ тэргүүтэй 8 том клуб Яаяа Турегийн төлөө өрсөлдөж байгаа гэнэ. Украйн эрийн үзэж байгаагаар ирэх зун 15 сая паундын өртгөөр шилжилт хийгдэж магадгүй гэнэ.
Яаяа Турегийн гэрээ 2012 оны зургадугаар сар хүртэл хүчин төгөлдөр байх боловч Пэп Гуардиолагийн сэлгээний бодлого нь түүнд таалагдахгүй байгаа гэнэ. Тиймээс энэ улирлын дараа буйр сэлгэж магадгүй аж.
-----------------------------------------
Испанийн El Mundo Deportivo сонинд мэдээллэснээр Бордегийн залуу од Иоан Горкуфф Барселонаг биширдэг ажээ. Горкуфф өнгөрсөн улирал АС Миланаас Жирондын Борде руу шилжсэн юм. АС Миланд идээшиж чадаагүй Горкуфф нутагтаа буцаж очоод жинхэнээсээ гялалзсан юм. Одоо тэрээр Зинедин Зиданы жинхэнэ залгамжлагчаар бараг л тодроод байгаа билээ. Түүнтэй саяхан Францын Le Telegramme de Brest сонин түүнээс дуртай багийнх нь тухай асуужээ.
"Миний бодлоор сүүлийн 10-15 жилийн хугацаанд хамгийн шилдэг хөлбөмбөг үзүүлж байгаа баг бол БАРСЕЛОНА. Тэд ч үүнийгээ батлан Аваргуудын лигт түрүүлсэн. Тоглогч бүхэн тэдэнтэй мөр зэрэгцэн тоглохдоо таатай байх болно гэж бодож байна. Яг одоо тэд дэлхийн хамгийн шилдэг баг...."
----------------------------------------
ESPN soccernet -ын мэдээллэснээр Английн Премьер лигийн хослол Робиньо, Хавьер Маскерано нарыг нэгэн зэрэг авч чадах чадавхи өнөөгийн Барселонад байхгүй гэсэн байна. Цааш нь Барселона Робиньог зээлэх хүсэлтэй байгаа нь үүнийг баталж буй хэрэг гэжээ. Өнгөрөгч зун Барса Златаны төлөө 66 сая евро зарлагадсан нь санхүүгийн тохиромжгүй байдлыг бий болгосон гэж үзэж байгаа юм.
Робиньо Барса руу очих сонирхолтой байгаа билээ.
"Барса түүнийг зөвхөн зээлээр авах талаар ярилцаж байгаа ба энэ хэлэлцээр биелэх нь хүнд байх болно гэж бодож байна. Хэсэг хугацааны турш Барса Маскераног маш их сонирхож байсан. Тэр үед бол авч чадах уу гэвэл "тийм" гэхээр байлаа. Одоо бол "үгүй" гэх болно. Яагаад гэвэл хөрөнгө дутах болно..."
------------------------------------
sport.co.uk-д мэдээллэснээр Палермогийн хамгаалагч бөгөөд Данийн шигшээ багийн тоглогч Симон Киярыг (Simon Kjaer) Барса сонирхож байгаа гэнэ. Тэрээр эдүгээ 20 настай бөгөөд Сери А-ын гялалзаж буй оддын нэг юм байна. Түүний төлөө Интер Милан, Ювентус, Манчестер Юнайтед, Ливерпуль өрсөлдөж байгаа гэнэ. Хэдийгээр Палермогийн ерөнхийлөгч Маурицио Зампарини аливаа саналыг няцааж байгаа ч Дани залуугийн ирээдүйн талаар ийн өгүүлжээ.
"МанЮ болон бусад ямар ч клуб Киярын тухай бидэнтэй албан ёсоор ярилцаагүй. Зөвхөн хувийн эрх ашгаа бодсон түүний төлөөлөгч л бусад багуудтай ярилцаж байгаа сурагтай. Хэрвээ аль нэг клуб Киярыг хүсвэл хамгийн багадаа 12 саяыг өгөх хэрэгтэй байх. Гэвч энэ өвлийн цонхоор ямар нэгэн шилжилт хийгдэхгүй. Би дахин хэлье. Өвлийн цонхоор ямарваа оролдлогыг тас цохих болно. Бид түүний төлөөлөгчтэй санал зөрөлдөөнтэй байгаа ч гэлээ гэсэн..."
---------------------------------
Английн The Sun сонинд Арсенал клуб Барса Атлетикийн залуу од Игааль Гай Ассулиныг ихээхэн сонирхож байгаа гэж мэдээлжээ. Залуу вингэр Гайд 2007 онд Челси санал тавьж байсан ч няцаасан юм. Тэрээр Камп Ноуд байнгын урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байгаа юм. Аль ч хөлөөрөө сайн тоглогж чаддаг Гай өнгөрөгч улирал Барса Атлетикийн бүрэлдэхүүнд 24 тоглолтод оролцож, 9 гоол оруулсан билээ. Тоттенхэм, МанЮ, АС Милан түүний араас идэвхийлэн хөөцөлдөж байгаа гэнэ.
Зияк нэг иймэрхүү...
www.barca.mn