by Аагий » Sat Jul 01, 2006 1:10 pm
by spain man » Sat Jul 01, 2006 1:14 pm
by Аагий » Sat Jul 01, 2006 1:26 pm
by El Payaso » Sat Jul 01, 2006 2:20 pm
by El Payaso » Sat Jul 01, 2006 2:24 pm
чи Аргентинийн хөлбөмбөгийн түүхийг юу мэдэх юм? юу мэддэгтээ ингэж яридаг юм? явж Рүүнийгээ Адрианотойгоо харьцуул за... эрэгтэй хүн мэддэггүй юмаа мэддэгийм шиг ярих муухай байдаг юм... нэг их баг хожигдоод уурласандаа ч хэлж байгаам биш чамд л гэж хэлж байна... хожим өөрт чинь л хэрэгтэй...Breathe! wrote:Энэ пеналти алдах нөхөд яагаад ингээд мэдэгдээд байдаг юм болоо? Аяала маш айсан өөртөө итгэлгүй байсан...
Юу вэ? Энэ Аргентинчууд Германы араас цохиж байна....
Угаасаа иймэрхүү ард түмэн л дээ... фенүүд нь битгий гомдоорой... ийм болохоор би их дургүй байдаг.. түүхэндээ ийм занг маш их гаргаж байсан...
би хэлж л байсан...
by Hristos » Sat Jul 01, 2006 4:02 pm
by Ms.G » Sat Jul 01, 2006 4:41 pm
by Hristos » Sat Jul 01, 2006 4:50 pm
Аврора wrote:Олуулаа үзэж байсан болоод ч тэр үү, pub-d үзэж байсан хүмүүс бүгд 2 хувагдаад орилж байсныг ч хэлэх үү чин сэтгэлээсээ Аргентинаг балиалсан юмсан.. Яагаад??? Зарим нь шүүгч германы талд байсан гэнэ, нөгөө зарим нь Пекерман буруу солилцоо хийсэн гэнэ... Би сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ яагаад тэр Мессиг гаргаагүй юм бэ??? Хажууд байсан залуу дахиж солилцоо хийх эрхгүй болсон гэсэн, тийм юм бас байдаг юмуу??? Үнэхээр пенальти цохиод дуусахад уйлмаар байсан, Испанийг хожигдоход ч тэгж байгаагүй... учир нь Аргентина бол 1/4-т үлдэх ёстой байсан хүчтэй багын нэг ш тээ.... Одоо яаж ч байсан Германыг дэмжихгүй... Бразил, Англи ч байсан хамаагүй гараад немцуудыг нухаасай 8)
by Ms.G » Sat Jul 01, 2006 5:25 pm
by Marco » Sat Jul 01, 2006 5:32 pm
by Marco » Sat Jul 01, 2006 5:50 pm
by Ms.G » Sat Jul 01, 2006 5:52 pm
by Бамбууш » Sat Jul 01, 2006 5:59 pm
el payaso wrote:Миний амьдралын хамгийн муухай өдрүүдийн нэг байлаа өчигдөр... гэхдээ мэдээж 4-н жилийн өмнөхийг яаж гүйцэхэв... тоглолт дууссаны дараа гарч баахан хана балбаад гараа баахан шалбаллаа бүх юм л утгагүй санагдаад л огиудас хүрээд л... мэдээж хожих хожигдох гэдэг байдаг л зүйл л дээ... гэхдээ л 4-н жил хүлээсэн ахиад 4-н жил хүлээнэ гэж бодохоор л... дээх хожих бүрэн боломжтой байхад хожигдчихсон гээд бодохоор аймаар уур хүрч бухимдаад байна... одоо ч ялгаа алга бодохгүй байяа гэхээр л бодогдоод байх юм... яджийхад хүн бүр л хөлбөмбөг яриад л автобусанд ч бассейн дээр ч... зурагт асаахаар өнөө тоглолт гараад л... аймаар байнаа... за за энэ бүх зовлон ч яхав тоглолтын талаар хэдэн үг хэлий... Дартсийн хүссэнээр нүдэнд харагдахаар гоёо тойм бичих чадал ч алга... зүгээр л бодлоо бичеэ...
Пекерманы гарааны бүрэлдэхүүн үнэхээр ухаалаг байсан... гоёо тооцсон... Рикелме дээр Германчууд хамаг анхаарлаа хандуулна гэдэгийг мэдэж байсан болохоор хурдтай хүчтэй Техниктэй Тевезийг гаргаж тоглуулсан... Тевезийг бол үнэхээр Германчууд хаахад хэцүү байна лээ дандаа л алдаа хийж зогсоож байсан... Тевез гарсанаар илүү дайчин шаргуу тоглолт үзүүлж эсрэг багийн хамгаалалтыг өөр дээрээ татаж авчирч бусаддаа довтлох боломж олгож байсан... хэдэн ч гоёо довтолгоо нэгдүгээр үед хийгээд амжсан гэхдээ Германчуудын хамгаалалтыг эцсийн мөчид нэвтэлж чадахгүй байсан... Коллоччиниг гаргадаг нь ч бас зөв шийдвэр байсан биерхүү агаарт сайн тоглодог хамгаалагчийг гаргасан байсан... Луйс Гонзалез ч гэсэн тийм шалтгаанаар л гарсан байх... Сорин урагшаа тоглоод Тевез татаж тоглоод дунд шугам дээр бол манайхан үнэндээ ноёлож чадаж байсан... Гол нь Креспо урд бага зэрэг ганцаардаж байсан... Креспог торгуулын талбайд гоёо пасс авахад гар хүрсэн гэж шүүгч үзсэн... Мань эр тун хашир гараа татаад бөмбөгийг тогтоож авсан ш дээ ууг нь... 6-н хагас хамгаалагч хэрэгтэй үед тун сайн татаад байсан болохоор Германчуудын довтолгоонд нэг их түүртээгүй... Эхлээд Германуудаас айж байсан ч тоглолтын эхний хэсгийг хараад зүрх ороод хожих боломж байна гэж бодож байсан... сайхан ч тоглосон... Манайхан дунд шугамд ноёлоод ирүүт Германы довтолгоо зогсч хагас хамгаалагч нар бүгдээрээ хойшоо татагдаж хамгаалагч нартаа туслах болсоноор Германы тоглолт үндсэндээ нэгдүгээр үед уналтын байдалд орсон хамгаалагч нар нь **н** **н** алдаа гаргачих гээд л... Манайхан ч булангийн цохилт хаалттай цохилт зөндөөг авсан ч даан ч нуруу дутаад гоолдож чадахгүй байсан... Гэхдээ булангийн цохилтыг Рикелме их зөв өгч байна лээ агаараар биш их нам өгөөд Сорин шууд хаалга руу чихэх гээд 2 оролдсон гэхдээ болоогүй... Шүүгчийн хувьд эхний үед давгүй шүүчихсэн...
За эхний үе гарцаагүй манай давамгайллаар өндөрлөсөн... 2-р үе эхлээд ч манайхан эрчээ алдахгүй сайн тоглосон тэгээд булангийн цохилт... Аяала... Рикелме яаг тэр булангаас ЗЯЭ тоглоход Аяалад өгч мань эр гоолдсон ч шүүгч тооцоогүй... 175 см өндөртэй нас нь харьж яваа энэ эр үнэхээр мундаг мөргөсөн... айлын хамгаалагчид шахуулж байгаад л аваад хаячихсан тасархай гоол байсан... Гоолоос хойш манайхан ерөнхийдөө татаж Герман илүү довтолж тоглосон гэхдээ л довтолгоонууд нэг л болж өгөхгүй явсаар... Германы довтолгоо ширүүссэн энэ үед Аяалаг үнэн магтамаар... энэ улирал цөөхөн тоглолт хийсэн форм муутай байх гэж айгаад байсан энэ намхан Аргентин эр Германы агаарын бараг бүх пассыг 16-аас таслаж урагшаа оновчтой дамжуулалт өгч байсан... Германы стандартуудын пассуудад 180, 190 тэй тэр өндөр тоглогчидоос түрүүлж хүрж байсан нь үнэхээр гайхалтай... Бас Машераног дурдахгүй байж болохгүй дөнгөж 22 настай гэхэд үнэн гоёо хашир дэлхийн шилдэг ДМүүд шиг л бөмбөг салгаж ар талын тоглолтыг аяалатай хамтаар удирдаж довтолгоо хамгаалалт 2-ыг гайхалтай холбож байсан... аяаяая аль азтай баг нь энэ залууг өөрийн болгох бол доо... тэгтэл гай газар доороос гэгчээр Аббонданзери гэмтчихдэг юм даа... дотор харанхуйлаад л явчихсан... Бурхан Германчуудын талд байна даа л гэж бодож байлаа... тэгээд нэг солилцоогоо дэмий үрж байгаам... Шүүгч илт Германыг дэмжсэн гэж багаа өмөөрөөд яхав гэхдээ Соринг огт хүрээгүй байхад шар карт өгч байсан үүгээр ч зогсохгүй ер нь хүмүүс бөөгнөрөөд ирвэл шууд л бодох юмгүй манай хаалганы зүг гараа заах юм... Машераногийн шар ч эргэлзээтэй... Гэтэл дараа нь Пекерманы үнэн **н** сэлгээ... Англитай тоглож байхад хожоод явж байхад яаг ийм сэлгээ хийж Рикелмег суулгаад хожигдож байсан... Камбиассог оруулдаг сэлгээг бол би зөв гэнэ... Угаасаа Пекерманы Машерано, Камбиассо гэсэн 2 ДМтэй тоглодог тактик бол яах аргагүй хамгаалалтанд тун тустай нь өмнөх тоглолтонд харагдаж байсан... Гэхдээ яагаад заавал Рикелме гэж? багийн плэймэкерээ ДМ-ээр сольдог сэлгээ яагаад ч зөв биш... Гонзалез тоглолтонд нэг их идэвхитэй тоглохгүй байсан... Гонзалезийг суулгах байсан юм энэ удаад бол... Дараа нь Круз... Герман шиг багтай тоглоход хөлбөмбөгчийн хэлдгээр хүчирхэг тоглогч нар хэрэгтэй л дээ... угаасаа Тевез татаж тоглож байсан болохоор Техник хурдаар биш мэдрэмж биеийн хүчээрээ гоолддог довтлогч урд хэрэгтэй нь гарцаагүй тийм довтлогч манайд 2 л бий нэг нь Круз нэг нь Креспо... энийг нэг их муу сэлгээ гэхгүй ч гол нь бүх сэлгээгээ дуусгах ямар хэрэг байсан юм бэ? энэ сэлгээг хийлгүй юу ч болоо билээ гээд хүлээх байсан юм... Хэрвээ энэ сэлгээг хийгээгүй байсан бол Месси эсвэл аймарыг сүүлд оруулах боломж гарах байсан юм... тэр 2 бас л тоглолтын темпийг эвдэж болох л байсан... за тэгээд Клозегийн гоол үүнд хэний ч буруу байгаагүй ээ үнэхээр яах аргагүй гоол Бровски ч гоёо хаясан Клозе ч гоёо гүйцээсэн... за ингээд нэг нэг болуут л дотор харанхуйлаад ирсэн дээ... угаасаа гол плэймэкерээ суулгачихсан 2- дахь хаалгачтайгаа талбайн эздийн өөдөөс нэмэлт цагт цаашлаад пенальти цохино... угаасаа барахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой гэхдээ найдаад хүлээсэн чадаагүй... гэхдээ манайхан Рикелмегүй ч гэсэн нэмэлт цагт ууг нь илүү тоглосон олон гоёо довтолгоо хийсэн ч аргагүй залуус болохоор туршлага дутаад гүйцээж чадахгүй юм... Максиг торгуулийн талбайд унагадаг бол ууг нь гарцаагүй пенальти л байсан... тэгсэн шүүгч манай хүнд алдаа өгч байдаг... мэдээж хархад хэцүү байх л даа шүүгчид гэхдээ л хажуугийн шүүгч үүнийг харах боломжтой биз дээ? энэ алдааг л зөв шүүсэн бол... за тэгээд пенальтигаар угаасаа барахгүй нь тодорхой байсан л даа... би ч өөрөө пенальтигаар Германыг барахгүй гэж бодож байсан болдогоороо л болсон....
Миний бодлоор энэ тоглолтонд Пекерман сэлгээн дээр хариуцлагагүй хандлаа л гэж бодож байна... гэхдээ мэдээж түүнд бүх бурууг өгөхөд хэцүү л дээ... дунд шугамд ноёлож тоглолтын туршид илүү давуу довтолж ойрын зайнд гайхалтай ойлголцож мэдэрч дамжуулан тоглож байсан тэр уран гоёо тоглолтыг Аргентинчуудад тэр л хийж өгсөн... Дээр нь тэр бол гайхалтай тактикч... дандаа зүүн хамгаалагчаар тоглодог Хэйнцийг төвд тавиад зүүнд нь Соринг гаргаж Сорин урагшаа цөмөрч довтолгоонд хагас хамгаалагчийн үүрэгтэй оролцуулж үүнийгээ Камбиассо ба Машерано гэсэн 2 ДМийг гаргаснаар нөхөж Савиола Тевез гэсэн хурдтай техниктэй довтлогчидийг хойш нь татаж хагасуудын байран дээрээс тоглуулах гээд л сонин сонин өөр дасгалжуулагч нарын хийгээд байдгүй тактикүүдийг ДАШТ-аар хэрэгжүүлсэн... Миний бодлоор энэ Пекерманы тактик бол яаг багийн тоглогчидод тохирсон туйлын уяан хатан тактик байсан... Жишээ нь гэхэд Сорин, Хэйнце гэсэн хоёр сайн зүүн артай байж бусад багууд шиг тоглосон бол нэг нь л талбайд гарч тоглоно... тэгэхэд Пекерман л энэ 2-ыг зэрэг тоглуулах бас урагшаа дайрах дуртай Камбиассог Машеранотой хамт гаргаж ирж энэ тэр ер нь л яаг тактикийн хувьд бол энэ дэлхийн аваргад хамгийн зэвүүн тактиктэй тоглож байсан гэж би бодож байна... Дээр нь Макси, Машерано, Тевез нарын залууст итгэл хүлээлгэн тоглож дэлхийн тавцанд хүрсэн скиллтэй тоглогч нар болохыг нь бүгдэд мэдрүүлсэн гээд л сайн ч юм олон хийсэн... Гэхдээ сэлгээн дээр л алдаа гаргах юм даа... ЗЯЭтэй тоглоход бас Паласиог гаргаж үзэж байсан... ямар ч байсан Пекерман шигшээгийн төлөө зөндөөг хийсэн гэхдээ энэ тоглолтонд бол түүнийг алдсан гэж бодож байна... Савиола Рикелмег муу тоглосон гэж... би бол нэг их тэгэж бодохгүй байна... угаасаа Пекерман энэ тоглолтонд Сорин ба Тевезийг ашиглаж зүүнээр дайрах гээд үзээд байх шиг байсан... тиймдээ ч суулгасан байх... Рикелме хийдгээ хийж нэг дамжуулалт өгсөн... энэ Пекерман хэсгийн сүүлийн тоглолтонд Холландад ер нь бууж өгдөг байсан юм... тэгсэн бол Германтай таарахгүй байхгүй юу...
за тэгээд миний үгийг сонсохгүй ч гэсэн сайхан тоглолтууд үзүүлсэн багийнхандаа баярлалаа гээд хэлчихий... хожигдсон ч гэсэн үнэхээр сайн тоглоод л хожигдлоо... Машерано, Аяала 2ийг бүүр ч илүү нэр дурдмаар санагдах юм даа... ганц энэ тоглолтонд ч биш бүх л тоглолтонд гайхамшигтай байсан... хамгаалалт нэг их сайн гэж яригдадгүй ч энэ 2 мөн Пекерманы тактикийн ачаар энэ ДАШТ-ийн хамгийн шилдэг хамгаалалттай багуудын нэг байсан гэж би хувьдаа бодож байна...
Одоо Германчууд бараг аварга авчих биз дээ... Италиуд сайнгүй байгаа... тэгээд талбай нь ивээх биз дээ... хүслээр болдог бол Франц аварга авч Зизу сүүлийн тоглолтоо цом өргөн дуусгахийг харахыг хүсч байна ингэвэл ч өчигдөрийн гомдол бага ч болов тайлагдах болов уу?... одоо хөлбөмбөгийн тухай бодох л юм бол өчигдөрийн тоглолт санагдаад амар тайван байхгүйм шиг байна хэд хоног форумаас холдож өөр юм бодож амьдархаас даа... шинэ улирал эхэлхээр уулзалдий... сайхан наадацгаагаарай...
by ..::Affictor::.. » Sat Jul 01, 2006 10:21 pm
by oswin » Sat Jul 01, 2006 11:01 pm
Аврора wrote:Олуулаа үзэж байсан болоод ч тэр үү, pub-d үзэж байсан хүмүүс бүгд 2 хувагдаад орилж байсныг ч хэлэх үү чин сэтгэлээсээ Аргентинаг балиалсан юмсан.. Яагаад??? Зарим нь шүүгч германы талд байсан гэнэ, нөгөө зарим нь Пекерман буруу солилцоо хийсэн гэнэ... Би сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ яагаад тэр Мессиг гаргаагүй юм бэ??? Хажууд байсан залуу дахиж солилцоо хийх эрхгүй болсон гэсэн, тийм юм бас байдаг юмуу??? Үнэхээр пенальти цохиод дуусахад уйлмаар байсан, Испанийг хожигдоход ч тэгж байгаагүй... учир нь Аргентина бол 1/4-т үлдэх ёстой байсан хүчтэй багын нэг ш тээ.... Одоо яаж ч байсан Германыг дэмжихгүй... Бразил, Англи ч байсан хамаагүй гараад немцуудыг нухаасай 8)
by oswin » Sat Jul 01, 2006 11:04 pm
by JSP » Sun Jul 02, 2006 2:35 am
by ulka » Sun Jul 02, 2006 6:13 am
Marco wrote:Хайнце чинь герман эцэгтэй,итали ээжтэй. итали,герман 2иргэншилтэй юм байна.Миний таамгаар Бирхофф Аргентины тухай онцгvй vг хэлсэнийг Хайнце сонсоод дайрсан байх.
by lhas » Sun Jul 02, 2006 6:36 am
by robi » Sun Jul 02, 2006 1:20 pm
by ulka » Sun Jul 02, 2006 2:27 pm
lhas wrote:
Soriniig ulaan tsaim durem zurchin unagachihaad tsaashaa urgeljluulen togloson ni gool bolson.
by Hristos » Sun Jul 02, 2006 2:31 pm
by ulka » Sun Jul 02, 2006 2:48 pm
Hristos wrote:Юун чөлөөт цохилт вэ? Баллакад дамжуулалт ирээд баруун талаас өргөж өгсөншдээ. Сорин чинь нөгөө талд биз дээ.
Германыг аварга болоосой гэж бодож байна.
by Hristos » Sun Jul 02, 2006 3:08 pm
by hulbumbugch » Sun Jul 02, 2006 4:58 pm