FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Wed Nov 11, 2009 11:52 am

Пэрэз чинь одоо Есүс юм уу хаашайм....

МАНЮ-г аварна, Миланыг аварна, ЛаЛигаг аварна, бүүр цаагуураа Европын хөлбөмбөгийг аварна.... Бөөн өр тавьж байгаад л..... Сүүлдээ бүүр манайхыг авардаг болох юм байна лд....
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Wed Nov 11, 2009 11:54 am

Испайн эр чинь тэгэж боддог юм байна лээ, Песүсээ шүтээл :mrgreen:
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Wed Nov 11, 2009 12:09 pm

spain man wrote:Англи, орос холиж бичээ л .. Танайд л харин харийн шашинтан олон бий шүү.. Есүс, Мосес гээ л нуль ертөнцийн эзний үнэнч боолууд биз дээ.. :mrgreen:

Шашин шүтэх эс шүтэх хүний эрх :grin:
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Wed Nov 11, 2009 11:01 pm

Надад ноён нуруунуудаасаа асуух юм байна аа? Жишээлбэл би фүүтбал мэнэжэр дээр 1-25 хүртэл тоглогчидоо дугаарлах эрхтэй байдаг. Гэтэл адмирал дээр 27 35 гэх мэт дугаартай тоглогч байна. Яагаад ингээд байна? Нэг л ойлгомжгүй санагдаад байх юм. Бас манай хүүхэд залуучуудын баг болон үндсэн багын тоглогч шилжүүлэх дүрэм журам ч гэдиймүү нарийн юмнуудыг бодоод байсан чинь бас сайн мэдэхгүй юм байна аа. Сайхан тайлбар ганц надад биш ард түмэнд хэрэгтэй.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Wed Nov 11, 2009 11:06 pm

ээ сайхан, хоёрдугаар үед "эзэмдээд" хаячихаж ээ... Бояан-ыгаа гоол хийхийг харах сайхан байна.. мань хүн өөрөө ч бөөн баяр хөөр байх шив... Аргагүй сүүлд хааны цомд гоолдлуу.. :help: Пэдро гоолдсоор.. Миэрда нарт маш их харамсаж байна.
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Thu Nov 12, 2009 4:46 pm

A Cup victory “Made in La Masia”

Хааны цомын хариу тоглолтонд Пэп Ла Масия-с төрөн гарсан 7 тоглогчийг гараанд гаргасан билээ....... Пуёол, Инэста, Бускуэтс, Жонатан, Пэдро, Бояан, Жэфрэн..... нар......... дунд урд шугам тэр чигтээ Ла Масия-нхан.......
2-р үед сэлгээгээр мөн л 3 Ла Масия-н бүтээгдэхүүн талбайд гарсан..... Фонтас Шави Мэсси нар.......сэлгээнд Пинто Алвэс Маркэз Максвэлл үлдсэн билээ........
Image

Пэп ер нь Ла Масия-с төрөн гарсан залуу тоглогчдыг ихээр дэмждэг билээ........ тэрээр 1,6 жил Барсаг удирдахдаа Ла Масия-н 9 тоглогчийг үндсэн багт тоглуулсан байна......

Image

энэ өдөр хийсэн 5 гоолыг бүгдийг нь Барса Акадэми буюу Ла Масия-с төрөн гарсан тоглогчид хийсэн.........

Image



өчдөрийн эмчийн үзлэгээр Жэфрэн гэмтэл авсан нь тогтоогджээ..... тэрээр 7 хоног талбайд гарахгүй болсон бөгөөд Испанийн андэр 21-н шигшээгийн Голланд Финляндтай хийх тоглолтыг өнжих боллоо.......
харамсалтай л юм....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Thu Nov 12, 2009 4:58 pm

Cultural Leonesa-тай хийсэн тоглолтын үед багийн дасгалжуулагчдын алба нэг хүн дээр анхаарлаа ихээхэн тавьж түүнийг бүтэн тоглолтын турш тоглуулсан билээ.......
энэ нь Мэксик тоглогч Жонатан Дос Сантос...... түүний ах Жиовани Дос Сантос Барса-с төрөн гарсан ч өнгөрсөн жил Тоттэнхэм баг руу явсан билээ......

Image

харин түүний дүү Жонатан нь ирээдүйн Барса-н хагас хамгаалагчдын нэг гэж нэрлэгдэж байгаа билээ...... тэрээр Културалтай хийсэн тоглолтонд Бояаны 2 дахь гоолонд гайхалтай дамжуулалт өгсөн бөгөөд баруун талд Инэста-н хажууд тоглосон билээ....... тэрээр 87 удаа дамжуулалт гүйцэтгэснээс 76-г амжилттай хийж хаалга руу 3 цохиж, 7 блок, 5 бөмбөг таслалт хийсэн байна.....

Image

энэ жил 19 нас хүрсэн Жонатан улирлын өмнөх 6 нөхөрсөг тоглолтонд хагас үе тоглож байсан билээ.... Жоан Гампэр-н тоглолтонд оролцож шон онож байсан.... нөөц багийн лидерүүдийн нэг болсон түүнийг 10 сарын 28-нд Reino de León - той хийсэн цомын тоглолтонд 80 минутанд Кэйта-р сольж талбайд оруулсан..... энэ нь анхны дэбут нь.....

түүнийг Мэксикийн шигшээд 9 сарын 22-нд дуудаж Колумбийн эсрэг тоглолтонд оролцож анхны шигшээгийн тоглолтоо хийсэн.........
Image

Африкийн цомд Яаяа Кэйта нар явсан үед түүнийг үндсэн багт тоглуулах нь гарцаагүй билээ........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Thu Nov 12, 2009 5:05 pm

A fantastic Cup record

Image

Пэп-н удирдлаган дор БАРСА 11 Цомын тоглолт хийж 9 хожил 2 тэнцээ ганц ч хожигдолгүй явна аа..... гайхалтай цуврал....... Културал-г 5-0-дсон нь 9 дэх хожил.......
нийт 24 гоол хийж 4-г л алджээ...... супер амжилт......

Image

өнгөрсөн жил трэбл хийхэд.....
Хааны цомд 9 тоглож 7 хожил 2 тэнцээ авч нийт 17 гоол хийн 4-г алдсан байна........ замдаа таарсан Benidorm, Atletico Madrid, Espanyol and Mallorca Билбао зэрэг багуудыг хожиж........

энэ жил Културал-г нийлбэр дүнгээр 7-0-р бут ниргэлээ.......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Thu Nov 12, 2009 5:12 pm

Културалын хаалганд хийсэн Пэдро-н гоол Пэп-н удирдаж бх үеийн 200 дахь гоол гэнэ.......

Image

энэ 200 гоолоос 49-г Мэсси хийсэн бх юм...... 25 хувь.... Пэп үеийн мэргэн бууч.......
Мэсси-н дараа 36-г хийсэн Это /зөвхөн өнгөрсөн улирал/ бичигдэж байгаа бол
Thierry Henry (27)
Bojan (14)
Keita (12)
Xavi (12)
Pedro (9)
Ibrahimovic (8) тус тус хийжээ...
Image

2008 оны 8 сарын 13-нд Висла Краковтой хийсэн тоглолтоос хойш нийт 202 гоол хийснээс 158-г өнгөрсөн улиралд 44-г энэ улирал хийгээд бна........ нэг тоглолтонд дунджаар 2,5 гоол......

133 гоолыг лигид, 39 гоолыг ЧЛ-д, 24-г Цомын тоглолтуудад, 5 гоолыг Испанийн супер цомд, 1 гоолыг Европын супер цомд тус тус хийсэн бна.....
Ноу Кампад 118 гоол хийсэн нь нэг тоглолтын дундаж нь 3 гоол бна.........

Пэп нийт 81 тоглолтонд багаа удирдаж 56 хожил /70%/ 17 тэнцээ /21%/ 7 хожигдол /9%/ авсан бна....... Пэп гайхалтай... :-D
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby o_baatar316 » Thu Nov 12, 2009 6:19 pm

Манай Ла Масия ч аймар юм аа...... :eek:
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby o_baatar316 » Thu Nov 12, 2009 6:27 pm

Одоо 21нд Атлэтико-той, тэдний талбай дээр гэж байгаа өнгөрсөн улирал нилээн хэд хожцон байгаа, ууртай байгаа даа цаадуул чинь,3 оноогоо аваал гараад ирэхэд бүх юм болоод явчина даа.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Thu Nov 12, 2009 9:32 pm

Л. Мэсси маань Испаний шилдэг хөл бөмбөгчинөөр шалгаржээ.. Тус шагналын Испаний Марка сониноос олгодог, алдарт Альфредо де Стефаногийн нэрэмжит шагнал юм.. :-D
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Thu Nov 12, 2009 9:32 pm

Thierry Henry "A True Legend"
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby haka » Fri Nov 13, 2009 3:00 pm

Image
Та нар ийм шивээс хийлгэж чадах уу даа :mrgreen:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby haka » Fri Nov 13, 2009 3:22 pm

Image
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Fri Nov 13, 2009 5:53 pm

Ажил ихсээд мэдээ оруулах боломж багасаад байдаг. Зав зайгаараа мэдээ нэмж байхыг хичээж байна. Одоо нэг арилжаа наймааны талаар бөөнд нь биччихье ....


Испанийн futbolmercado сонинд мэдээллэснээр Барса Шахтер донецкийн вингэр, Бразил гаралтай тоглогч Виллиан Боргес Де Силваг Тиерри Анригаа орлуулж болох боломжит тоглогч хэмээн үзэж байгаа гэнэ. Виллиан нь 2007 онд Коринтианс клубээс Украйны уурхайчдад нэгдсэн байна. Түүний төлөөлөгч Пауло Таварес Барселона клуб сонирхож байгааг албан ёсоор илэрхийлээд Севийя, Лион клубүүд ч анхааралдаа авсан байгаа тухай дурьджээ.

"Барселона клуб үнэхээр сонирхож байгаа. Тэд түүнийг маш анхааралтай ажиглаж байгаа бөгөөд нэгдүгээр сар хүртэл энэ үйл ажиллагаагаа явуулах бололтой. Бид оны төгсгөлд энэ талаар ярилцах болно. Хэрвээ Европын том клубүүд дажгүй санал тавьбал бид Шахтерт үлдэхгүй. Шахтер түүнийг 20-22 сая еврогоор үнэлж байгаа. Испанийн Барселона, Севийя клубүүд, Францын Олимпик Лион надтай холбогдсон. Гэвч би дахин хэлье. Яг одоо бол юу ч шийдэгдээгүй байгаа..."


------------------------------------------

Барсагийн хагас хамгаалагч Чави Эрнандэс Барсагийн бүрэлдэхүүнд Сеск Фабрегастай хамтран хүчин зүтгэхдээ туйлаас таатай байх болно гэж мэдэгджээ. Тэрээр Don Balon-д өгсөн ярилцлагадаа Барса дахь өөрийнх нь байрлалын залгамжлагч нь залуу буучин байх аж.

"Би түүнийг миний залгамжлагч, хамтран зүтгэгч минь байгаасай гэж хүсч байна. Хэрвээ Сеск ирэх бол сайн хэрэг. Би үүнд дуртай байх болно. Яагаад гэвэл би түүнтэй талбай дээр мөр зэрэгцэн тоглохдоо туйлаас таатай байх болно. Тэр бол маш сайн тоглогч. Бас Барсагийн гентэй хүн шүү дээ. Тэр довтолгооны сүүлчийн дамжуулалтыг гарамгай өгдөг нэгэн...."


------------------------------------------

Барселона Абу Дабид Манчестер Сититэй нөхөрсөг тоглолт хийх үедээ Робиньогийн талаар ярилцахгүй гэдгийг манай спорт хариуцсан захирал Чики Бегиристайн үгүйсгэжээ.

"Бид Сититэй энэ тухай уулзахгүй. Эхлээд Пэп бид хоёр ярилцах болно. Энэ уулзалт - дасгалжуулагч, ажлын албаныхны хооронд л болно. Бас бид сититэй тоглоно. Ингээд л болно доо..."


----------------------------------------

Яаяа Турегийн төлөөлөгч Димитрий Селюк хэд хоногийн өмнө Британийн Daily Star шар сонинд ярилцлага өгсөн гэнэ. Тус сонинд өгүүлснээр Арсенал, МанЮ тэргүүтэй 8 том клуб Яаяа Турегийн төлөө өрсөлдөж байгаа гэнэ. Украйн эрийн үзэж байгаагаар ирэх зун 15 сая паундын өртгөөр шилжилт хийгдэж магадгүй гэнэ.

Яаяа Турегийн гэрээ 2012 оны зургадугаар сар хүртэл хүчин төгөлдөр байх боловч Пэп Гуардиолагийн сэлгээний бодлого нь түүнд таалагдахгүй байгаа гэнэ. Тиймээс энэ улирлын дараа буйр сэлгэж магадгүй аж.


-----------------------------------------

Испанийн El Mundo Deportivo сонинд мэдээллэснээр Бордегийн залуу од Иоан Горкуфф Барселонаг биширдэг ажээ. Горкуфф өнгөрсөн улирал АС Миланаас Жирондын Борде руу шилжсэн юм. АС Миланд идээшиж чадаагүй Горкуфф нутагтаа буцаж очоод жинхэнээсээ гялалзсан юм. Одоо тэрээр Зинедин Зиданы жинхэнэ залгамжлагчаар бараг л тодроод байгаа билээ. Түүнтэй саяхан Францын Le Telegramme de Brest сонин түүнээс дуртай багийнх нь тухай асуужээ.


"Миний бодлоор сүүлийн 10-15 жилийн хугацаанд хамгийн шилдэг хөлбөмбөг үзүүлж байгаа баг бол БАРСЕЛОНА. Тэд ч үүнийгээ батлан Аваргуудын лигт түрүүлсэн. Тоглогч бүхэн тэдэнтэй мөр зэрэгцэн тоглохдоо таатай байх болно гэж бодож байна. Яг одоо тэд дэлхийн хамгийн шилдэг баг...."


----------------------------------------



ESPN soccernet -ын мэдээллэснээр Английн Премьер лигийн хослол Робиньо, Хавьер Маскерано нарыг нэгэн зэрэг авч чадах чадавхи өнөөгийн Барселонад байхгүй гэсэн байна. Цааш нь Барселона Робиньог зээлэх хүсэлтэй байгаа нь үүнийг баталж буй хэрэг гэжээ. Өнгөрөгч зун Барса Златаны төлөө 66 сая евро зарлагадсан нь санхүүгийн тохиромжгүй байдлыг бий болгосон гэж үзэж байгаа юм.

Робиньо Барса руу очих сонирхолтой байгаа билээ.

"Барса түүнийг зөвхөн зээлээр авах талаар ярилцаж байгаа ба энэ хэлэлцээр биелэх нь хүнд байх болно гэж бодож байна. Хэсэг хугацааны турш Барса Маскераног маш их сонирхож байсан. Тэр үед бол авч чадах уу гэвэл "тийм" гэхээр байлаа. Одоо бол "үгүй" гэх болно. Яагаад гэвэл хөрөнгө дутах болно..."


------------------------------------

sport.co.uk-д мэдээллэснээр Палермогийн хамгаалагч бөгөөд Данийн шигшээ багийн тоглогч Симон Киярыг (Simon Kjaer) Барса сонирхож байгаа гэнэ. Тэрээр эдүгээ 20 настай бөгөөд Сери А-ын гялалзаж буй оддын нэг юм байна. Түүний төлөө Интер Милан, Ювентус, Манчестер Юнайтед, Ливерпуль өрсөлдөж байгаа гэнэ. Хэдийгээр Палермогийн ерөнхийлөгч Маурицио Зампарини аливаа саналыг няцааж байгаа ч Дани залуугийн ирээдүйн талаар ийн өгүүлжээ.

"МанЮ болон бусад ямар ч клуб Киярын тухай бидэнтэй албан ёсоор ярилцаагүй. Зөвхөн хувийн эрх ашгаа бодсон түүний төлөөлөгч л бусад багуудтай ярилцаж байгаа сурагтай. Хэрвээ аль нэг клуб Киярыг хүсвэл хамгийн багадаа 12 саяыг өгөх хэрэгтэй байх. Гэвч энэ өвлийн цонхоор ямар нэгэн шилжилт хийгдэхгүй. Би дахин хэлье. Өвлийн цонхоор ямарваа оролдлогыг тас цохих болно. Бид түүний төлөөлөгчтэй санал зөрөлдөөнтэй байгаа ч гэлээ гэсэн..."


---------------------------------

Английн The Sun сонинд Арсенал клуб Барса Атлетикийн залуу од Игааль Гай Ассулиныг ихээхэн сонирхож байгаа гэж мэдээлжээ. Залуу вингэр Гайд 2007 онд Челси санал тавьж байсан ч няцаасан юм. Тэрээр Камп Ноуд байнгын урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байгаа юм. Аль ч хөлөөрөө сайн тоглогж чаддаг Гай өнгөрөгч улирал Барса Атлетикийн бүрэлдэхүүнд 24 тоглолтод оролцож, 9 гоол оруулсан билээ. Тоттенхэм, МанЮ, АС Милан түүний араас идэвхийлэн хөөцөлдөж байгаа гэнэ.



Зияк нэг иймэрхүү... www.barca.mn
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Fri Nov 13, 2009 9:03 pm

За ойрын өдрүүдэд болох дэлхийн аварга-н урьдчилсан шатны плей-оффын тоглолтууд болон, шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд болох билээ.. Манайхаас 12 тоглогч шигшээдээ дуудагдажээ.. Гэмтэл бэртэлээс холуур байгаасай..
Image
The matches

Friday November 13

Spain-Finland (Andreu Fontàs)
European Championship qualifier

Saturday November 14

Spain-Argentina (Xavi, Sergio, Piqué, Puyol, Iniesta and Messi)
Friendly

Ireland-France (Henry and Abidal)
World Cup Play Off

Ivory Coast-Guinea (Touré)
Last game of World Cup qualifying group

Brazil-England (Alves)
Friendly

Greece-Ukraine (Chygrynskiy)
World Cup Play Off

Tuesday November 17

Holland-Spain (Andreu Fontàs)
European Championship qualifier

Wednesday November 18

Austria-Spain (Xavi, Sergio, Piqué, Puyol and Iniesta)
Friendly

France-Ireland (Henry and Abidal)
World Cup Play Off

Germany-Ivory Coast (Touré)
Friendly

Oman-Brazil (Alves)
Friendly

Ukraine-Greece (Chygrynskiy)
World Cup Play Off
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Fri Nov 13, 2009 10:36 pm

Яаяа явах тухай яригдана гэдэг ч муу зүйл шүү.
Гэхдээ наймааны цуурхалын 110 хувь нь худлаа байдаг гэсэн биздээ. Тэгэхээр явсан хойно нь явлаа, ирсэн хойно нь ирлээ гэхгүй бол Румор, 76 гээд итгэж болохгүй зүйлс ч их байх юм даа.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Sat Nov 14, 2009 2:26 pm

Аршавин: Хэрвээ чи хөлбөмбөгт хайртай бол БАРСА-г хайрлах болно

Каталаны Sport сонинд мэдээллэснээр Андрей Аршавин Барселона клубт үнэхээр дуртай аж. Арсеналын довтлогч маань Коеман, Стойчков, Ромарио тэргүүтэй Барселонагийн тоглолтыг хүүхэд байхдаа үзээд л эргэлт буцалтгүй күлэ болжээ. Тэрээр өнөөдөр ч энэ үзэл бодолдлоо үнэнч нэгэн хэвээрээ байгаа аж.

28 настай Орос күлэ Британийн Daily Telegraph сонинд ярилцлага өгөхдөө “Коеман тэр гоолыг оруулж байсан” хэмээн дурссан байдаг. “Яагаад би Барсад хайртай вэ гэж үү? Тэд хэн дасгалжуулж, хэн тоглож байгаагаас үл хамааран үргэлж довтлон тоглодог заншилтай. Үргэлж шүү...” гэж өгүүлжээ.

Энэ философи бяцхан славян хүүгийн дур сонирхлыг өөрийн эрхгүй татаж, Барселонагийн ялалт, ялагдал, баясал, гунигтай хүйн холбоотой болгожээ. “Хоёр эсвэл гурван жилийн турш Барсад тийм ч сайн байхгүй байх үе гарч байдаг. 6-2 эсвэл 7-4 –өөр ялагдах үе гарч л байсан. Гэхдээ л би дуртай. Учир тэд үргэлж довтолдог! Магадгүй тэдэнд үр дүн чухал бус байдаг ч байж болох юм... Ийм л хөлбөмбөг ФАНТАСТИК! Хэрвээ чи хөлбөмбөгт дуртай нэгэн бол Барсагийн тоглолтод дурлах болно.” хэмээн тэр нэмж хэлэв.

Цааш нь тэрээр “Надад шүтээн тоглогч гэж байдаггүй. Би хэн нэгний өмнө өвдөг сөхрөн суухгүй. Гэхдээ би Ромарио, Роналдо, Стойчков нарыг эрхэмлэн хүндэлдэг. Эдгээр тоглогчдын хэн нь ч тоглолтыг ганцаараа өөрчлөх чадавхитай. Тэд бөмбөгийг авч гүйгээд л асуудлыг шийддэг. Яг Роналдо шиг гэсэн үг. . Тэд надад дасгалжуулагч шиг л санагддаг. Би тийм байхыг хичээдэг.” гэсэн байна.

Андрей Пэпийн Барселонаг анхнаасаа л ихээхэн таашаадаг, тоглолтыг нь үзэх дуртай гэнэ. “Гуа үзэсгэлэнт хөлбөмбөгийг яаж тоглодогийг Барселона үзүүлдэг. Үр дүнг яаж гаргадагийг ч харуулж байна. Мэдээж хэрэг би Аваргуудын лигийн финалд Мачестерыг биш Барсаг дэмжиж байгаа.”

Түүнээс Хэрвээ та Барселонагийн бүрэлдэхүүнд тоглож байна хэмээн төсөөлбөл? хэмээн асуухад “Энэ хэцүү. Би Арсеналын төлөө 8 сарын турш хүчин зүтгээд байна. Шинэ багийнхаа, Арсеналын төлөө ямар нэгэн юм хараахан хийж амжаагүй л байна. Энд бас хөлбөмбөгийг төгс тоглодог. Энэ чинь л чухал шүү дээ.”

Аршавин Венгерийн удирдлага дор маш гайхамшигтай тоглож, гайхалтай дасан зохицож байгаа билээ. Тэдний довтолгоог хөглөдөг гол эгшигүүдийн нэгийг Андрей гэдэг. Британид ирэх замд нь зарим нэг хүндрэл бэрхшээл тулгарч байсныг бид юу эс андахав. “Орост бол бөхий бас захирагд” гэсэн зарчим байдаг хэмээн дурсчээ. Визний асуудал нь яаж удааширч байснаа үүгээр тайлбарласан бололтой. Хүнд суртлаа гэж...

Тэрээр эцэст нь Прьемер лигээс Ла лиг рүү тоглогчид цувж байгаа шалтгааныг татвартай холбон тайлбарласан байна. Английн татвар 50 хувь байдаг бол Испанид 27 хувь байдаг!
Энэ нөхцөл өөрчлөгдөхөөр саяхан асуудал босоод байсан. Битгий өөрчлөгдөөсэй... Ирэх зун Барсад Аршавин, Фабрегас хоёр ирэх ч юм билүү?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby ND » Sat Nov 14, 2009 5:20 pm

Гоё ярилцлага байна, :-D
Фабрегас, Аршавин энэ тэртэй гэрээ хийе гэхэд бол шууд нүүрээ буруулан "Үгүй" гэж хэлэхгүй л юм байна
Өвлийн цонхоор Робино бараг ирэх нь тодорхой болоод байгаа, манай ирээдүй ч улам залуужиж хүчирхэгжээд сайхан харагдаж байнөө...
Форза Барса....
User avatar
ND
Culé
Culé
 
Posts: 980
Joined: Sun Oct 11, 2009 11:54 pm
Location: Камп Ноу-д багаа дэмжээд сууж байна

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Sat Nov 14, 2009 8:50 pm

жилийн өмнө Хлеб энэ тэр гэж балайрч байхаар шууд Аршавин руу чичрэх байсан юм.
Даанч үнэ нь тэнгэрт хадсан байсан. Тэгсэн ч гэсэн өөрөө манайд хандтай байхад нь
Хлеб дээр гаргасан мөнгөн дээр 10 саяыг нэмээд л авч болохоор санагдаж байсан.
Ирсэн байсан бол одоо Анриг явахаар яана даа гэж санаа зовох шаардлагагүй шд.

Ер нь манай хийгдсэн наймаануудаас яг үнэндээ бол Пике, Алвесаас бусад нь тааруухан талдаа
харагдаад байна шүү.

Касерас гэж нөхөрт 16 сая, Хлеб 18-20 сая байсан байхаа.
Одоо энэ Чигринский. Тэнгэрийн үнээр ирсэн гэж байгаа. Ид шид нь одоогоор харагдсан юм алга.

Өнгөрсөн зун байдагаа Ибрад зарцуулаад байгаа гэхээр зунаас Робиньо эсвэл Рибери руу чичрэх
мөнгө багт байхгүй юм шиг санагдаад байна. :smile:
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Tomroo_Kop » Sat Nov 14, 2009 9:28 pm

ND wrote:Гоё ярилцлага байна, :-D
Фабрегас, Аршавин энэ тэртэй гэрээ хийе гэхэд бол шууд нүүрээ буруулан "Үгүй" гэж хэлэхгүй л юм байна
Өвлийн цонхоор Робино бараг ирэх нь тодорхой болоод байгаа, манай ирээдүй ч улам залуужиж хүчирхэгжээд сайхан харагдаж байнөө...

Brazil's Robinho says he’s happy at Manchester City
Намайг Барса руу явна гэсэн шуум удаа дараа гараад л байгаа.Би одоогийн энэ клубтээ хаппи л байна ш дээ гэнэ ээ..
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby TraP » Sat Nov 14, 2009 10:19 pm

Энэ хэн бэ Алвес уу?
Image
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Sat Nov 14, 2009 10:36 pm

Аршавинд ч ирэх боломж цаг хугацаа байхгүй биздээ. Харин Сэксийн хувьд бол Хави Эрнандэзийн хойд дүр гэдгийг дэлхий даяараа мэдэж байгаа лдаа.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Tomroo_Kop » Sat Nov 14, 2009 11:48 pm

Анри ирэх жил БАРСА-г орхиж магадгүй гэнэ.Тэгээд үргэлжлүүлээд Америкийн Нью-Йорк Рэд Буллз багт очих өндөр магадлалтай юм байна.Америкт тоглох саналыг нутаг нэгт сагсан бөмбөгч Тони Паркер санал тавьсан бололтой.Анри Паркер 2 мөн эртнээс сайхан анд нөхрийн харилцаатай сайн найзууд юм гэнэ ээ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron