09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал түрүүлэх багийн нэр

1. МАН
42
20%
2. Чэлси
75
36%
3. Арсэнал
39
19%
4. Ливерпул
44
21%
5. СИТИ
3
1%
6. Бусад
5
2%
 
Total votes : 208

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Wed Nov 11, 2009 4:29 pm

12-Р ТОЙРОГ……….

11 САРЫН 7-НД…….

Villa Park - 38101
Aston Villa 5 - 1 Bolton Wanderers
5' Ashley Young 1 - 0
43' Gabriel Agbonlahor 2 - 0
44' 2 - 1 Johan Elmander
53' John Carew 3 - 1
72' James Milner (pen miss)
72' James Milner 4 - 1
75' Carlos Jimenez Cuellar 5 - 1
Shots (on Goal) 23(12) 13(6)
Fouls 16 17
Corner Kicks 8 1
Offsides 2 1
Time of Possession 57% 43%
Yellow Cards 1 4
Red Cards 0 0
Saves 5 7
Мартин Онэл-н залуус БОЛТОН-г Вилла Паркдаа 5-1-р бут ниргэлээ…….. 5 өөр тоглогч гоолджээ.......
Энэ тоглолтонд багийн ахлагч Пэтров торгуультай байсан тул Мартин Онэл Рэо Кокэр-г 9 сард бэлтгэл дээр муудалцснаас хойш анх удаа гараанд гаргаж ахлагчийн тууз зүүлгэжээ.......
Тоглолт эхлээл 4 минутанд Яанг-н цохисон булангийн цохилтыг ойроос Куэллар мөргөснийг Болтоны хашир туршлагатай хаалгач Яаскилайнин хааж чадлаа.....
Гэсэн ч удалгүй Яааски гоол алдлаа...... 1 минутын дараа л баруун жигүүрээс өгсөн Милнэр-н кроссыг хаалганы урдаас Карэу мөргөснийг Яаски хаасан ч ойсон бөмбөгийг Яанг нэмж цохиол гоолдлоо........ 1-0....... Яанг 2 тоглолт дараалан гоолдлоо........
Норвэгийн үлэмж биет Карэу экс багийн андууд болон Найт, Кахилл нарыг агаарт дээрэлхжийна дөө........
43 минутанд Карэу-н зүүнээс өгсөн дамжуулалтыг Агбонлахор хаалганы урд тогтоон цохиж гоол....... 2-0..... Яааски-н салтаагаар бөмбөг орчихлоо....... Агбонлахорын 6 дахь гоол.......
Дараахан нь Болтоныхон тооны зөрүүг багасгалаа...... Кахилл-н цохилт баруун шонг онож ойсон бөмбөгийг Элмандэр нэмээд гоол......... 2-1........ энэ улирлын эхний гоол.......
2-р үе.....
53 минутанд Норвэги довтлогч Карэу гайхалтай оролт хийж хаалганы урдаас цохиж гоолдлоо....... 3-1.... арай л супер байлаа...... мань эр дамжуулалтыг тогтоон авч орон экс багийн анд Кахилл-н салтаагаар бөмбөг гарган Яааскитай тулаад яллаа....... арай л тасархай бна аа......
72 минутанд Болтоны ахлагч Кэвин Дэвис Карэуг 16 дотор унагаж шүүгч Клаттэнбург пэналти заалаа...... пэналтиг Милнэр цохилоо....... Яааски хаачихав........ харин ойсон бөмбөгийг Сидвэл нэмсэн нь баруун шонд ойгоод буцсныг Милнэр өөрөө нэмж цохиол гоол.......... 4-1........ Яаски ч аргагүй л хуучин бууны хугархай шүү...... пэналти энэ тэр хаагаал....... даан ч хамгаалагчдын алдаанаас болж 4 гоол алдчихаад бна.......
Энэ гоолоос хойш 3 минутын дараа зүүн жигүүрээс хөөргөж өгсөн Милнэрын дамжуулалтыг 16-с Куэллар мөргөөд гоол........ 5-1...... Испани эрийн энэ улирлын анхны гоол........
Сүүлд Ашли Яанг холоос фрий кик цохисныг Яааски гайхалтай хааж чадлаа....... энэ тоглолтонд Яаски 7 сэйв хийжээ....... 5 гоол алдаж 7 сэйв........... тоглолтын дараа ч Болтоны коуч Мэгсон түүнийг маш сайн тоглосон харин бусад нь муу байсан гэж ярьсан.......... Найт Кахилл 2 урвагчид шиг байсан даа.......хэхэ
Тоглолтын баатар мэдээж Норвэги эр......... тэрээр эхний 4 гоолонд бүгдэд нь оролцсон...... нэгийг нь бүр өөрөө хийсэн........... тэр гоол нь тасархай гоол байсан.........
Астон Вилла сүүлийн 4 тоглолтоос анхны хожлоо авлаа.......... өмнөх тойрогт Чэлсид 4-0-дуулсан Болтон энэ удаа ч 4 гоолын зөрүүтэй хожигдлоо.........
Image

Image

Image

Ewood Park - 23110
Blackburn Rovers 3 - 1 Portsmouth
15' 0 - 1 Jamie O'Hara
53' Jason Roberts 1 - 1
73' Ryan Nelsen 2 - 1
86' Jason Roberts 3 - 1
Shots (on Goal) 8(4) 9(2)
Fouls 13 18
Corner Kicks 8 5
Offsides 9 1
Time of Possession 52% 48%
Yellow Cards 3 3
Red Cards 0 0
Saves 1 1
БЛЭКБУРН Помпэйг 3-1-р Эвууд парктаа буулган авлаа……. Эхэлж гоол алдсан ч 2-р үед 3 гоол дараалан хийж хожлоо…… сэлгээгээр орж ирсэн Робэртс даблдлаа…… тэрээр гахайн ханиадаар өвчилсөн бсан….. эдгэсэн тул Биг Сэм сэлгээгээр оруулсан……..
15 минутанд Портсмоут-н ОХара маш холоос /30 яардаас/ зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол……… 0-1…… тун санаандгүй цохилт байлаа………. Блэкбурн-н хаалгач Робинсон яаж ч чадсангүй ээ………
2-р үе эхлээл сэлгээгээр Робэртс, Бэнни Мккарти нар орлоо……Сэм-н энэ дабл сэлгээ нь ч үр дүнгээ өгч……. 53 минутанд эзэн багийн Данн-н цохисон булангийн цохилтыг Нэлсэн 16-с мөргөж дамжуулсныг Робэртс хатгаал гоол………. 1-1…….
20 минутын дараа дахин Данн-н цохисон булангийн цохилтыг 16-с багийн ахлагч Нэлсэн мөргөж гоол…….. 2-1……. Шинэ зэланд эрийн эхний гоол…….
Цаг дуусахаас 4 минутын өмнө Бэнни-н зүүнээс өгсөн кроссыг хаалганы урдаас Робэртс хатгаал гоол……. 3-1….. Робэртс даблдлаа…….
Чэлси /5-0/ МАН /2-0/-д дараалан хожигдсон Блэкбурн энэ удаа хожлоо…….. Помпэй өнгөрсөн тойрогт гайхалтай хожил авсан ч жагсаалтын доод байрнаас хөдлөхгүй нь ээ...…….
Image
ГАЛЗУУ ЦОХИЛТ БАЙСААН………

Image
АХЛАГЧ ГООЛДООЛ…… ГАРУУД ҮҮРҮҮЛЭЭЛ……

Image
ГАХАЙН ХАНИАД ТУССАН ЗАЛУУ ЛАГ БНА АА……...

City of Manchester Stadium - 47205
Manchester City 3 - 3 Burnley
19' 0 - 1 Graham Alexander (pen)
32' 0 - 2 Steven Fletcher
43' Shaun Wright-Phillips 1 - 2
55' Kolo Toure 2 - 2
58' Craig Bellamy 3 - 2
87' 3 - 3 Kevin McDonald
Shots (on Goal) 17(7) 8(4)
Fouls 13 11
Corner Kicks 8 3
Offsides 7 1
Time of Possession 53% 47%
Yellow Cards 1 3
Red Cards 0 0
Saves 1 4
СИТИ Барнлитай 3-3-р тэнцчихлээ……. Барнли роуд тоглолтонд тун муу гэтэл…… тэд өмнө нь 5 тоглож 5 хожигдоод байсан гэтэл Сити-н талбайгаас анхны оноогоо авлаа даа….. анхны роуд оноо………. Мөн улирлын анхны тэнцээ…………
харин СИТИ 5 дараалан тэнцээд байна…..
энэ тоглолтонд Коло Тоурэ Адиабаёор нар гэмтлээс эргэн ирж гараанд гарсан........
19 минутанд эзэн багийн хамгаалагч Лэскот бөмбөгөнд гар хүрч БАРНЛИ-н ахлагч Алэксандр пэналтигаас гоолдлоо......... 0-1....... улирлын 4 дэх гоол........
13 минутын дараа зочин багийн Крис Ийглэс-н баруунаас өгсөн кроссыг Стивэн Флэтчэр хаалганы урдаас шууд цохиж гоол 0-2....... талбайн эзэд ч хүнд байдалд орлоо доо.........
Бэллами тооны зөрүүг багасгах гэж зүүн жигүүрээр орон 16-с цохисныг Барнли хаалгач Жэнсэн хаачихав.......
43 минутанд СИТИ-н Врайт Пилипс баруун жигүүрээр орон 16-с маш гоё эргүүлэгтэй цохиж гоол.......... 1-2.....
55 минутанд Бэрри-н цохисон холын фрий кик-г 16-с Лэскот баруун хөлөөр цохиж дамжуулсныг СИТИ-н ахлагч Коло Тоурэ мөргөж хаалганд орууллаа........ 2-2....... тэнцүүллээ...... энэ улирлын анхны гоол........
3 минутын дараа Врайт Пилипс-н баруун жигүүрээс өгсөн кроссыг 16-с Бэллами цохиж 3-2......... эзэд тэргүүлж эхэллээ..... улирлын 5 дахь гоол.......
Үүнээс хойш талбайн эзэд ахин гоол хийх гэж улайрч байгаад
Цаг дуусахаас 3 минутын өмнө хаалгандаа гоол алдаад тэнцчихлээ...... холын дамжуулалтыг Флэтчэр 16-с мөргөж тавьж өгснийг сэлгээгээр орж ирсэн МкДоналд чихээд гоол....... 3-3....... улирлын анхны гоолоо хийж СИТИ-с оноо салгалаа..... Флэтчэр 1 гоол 1 дамжуулалт хийлээ........
200 гаруй сая фунтаар боссон баг дээд лигит шинээр орсон багийг барсангүй ээ.........
Image
БАГИЙН АХЛАГЧ ТОГЛОЛТЫН САЛХИЙГ ХАГАЛЛАА…….

Image
КОЛО-Н МӨРГӨЛТ……..

Image
ЭВГҮЙ ЗУРАГ БНА ДАА…..

Image
МКДОНАЛД ТЭНЦҮҮЛЖ БНА…….

White Hart Lane - 35955
Tottenham Hotspur 2 - 0 Sunderland
12' Robbie Keane 1 - 0
52' Darren Bent (pen miss) САНДЭРЛАНД
68' Tom Huddlestone 2 - 0
Shots (on Goal) 15(3) 18(7)
Fouls 11 19
Corner Kicks 4 4
Offsides 7 5
Time of Possession 52% 49%
Yellow Cards 1 2
Red Cards 0 0
Saves 7 1
Спарс Хар муурнуудыг талбайдаа 2-0-р хожлоо……… экс Спарс тоглогч Бэнт пэналтигаас Гомэзт хаалгаал……..
Энэ тоглолтонд Спарс-н довтлогч Дэфоэ торгуулиас эргэн ирж гараанд гарсан.........
12 минутанд зүүнээс өгсөн эзэн багийн фулбэк Экотто-н кроссыг 16-с Кроуч мөргөж дамжуулсныг Кийн чихээд гоолдчихлоо……..1-0……… улирлын 6 дахь гоол……..
6 минутын дараа Хар муурнуудын Ричардсон 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы гадуур…….
38 минутанд зочин багийн Риэд хамгаалагчийн мөргөсөн бөмбөгийг цээжин дээрээ ойлгон шууд хүчтэй өлгөж цохисон нь хаалганы зүүн шон хуслаа……. Аймаар цохилт байлаа……..
дараахан нь СПАРС-н Горлука багаа алах дөхлөө…. Хаалгач Гомэз руу тун сул өгснийг дундаас нь Ричардсон авсныг Гомэз блокдож чадлаа.........
51 минутанд СПАРС хаалгач Гомэз хар муурнуудын довтлогч Бэнт-г 16-д унагаж шүүгч К.Фрэнд пэналти заалаа....... уул нь бараг л хүрээгүй л дээ....... пэналтиг Бэнт өөрөө цохилоо...... Гомэз хааж чадлаа.......
54 минутанд Стив Малбранкью холоос хүчтэй цохисныг Гомэз хаачихлаа.....
Спарс-н довтлогч Дэфоэ хар муурнуудын хаалгач Гордон-н гарыг өшиглөөл мань эр цаашид тоглож чадахгүй бол нөөц хаалгач Фулоп орж ирлээ......
68 минутанд 16-н шугам дээрээс Хадлэстоун Дэфоэ-н дамжуулсныг шууд маш хүчтэй цохиж гоол......... 2-0.... бөмбөг дээд хөндөлд ойгоол хаалганд орлоо........ энэ улирлын анхны гоол.......
83 минутанд Сандэрланд-н Кэмпбэл-н кроссыг 16-с Турнэр мөргөснийг Гомэз маш гайхалтай хаалаа........
Тоглолтын баатраар ч Гомэз тодрох болов уу.... тэрээр 7 сэйв хийсэн...... пэналти хаагаал.......
Стоук Арсэналд дараалан хожигдоод байсан Спарс энэ хожлыг авснаар топ 4-т багтаж чадлаа……….. Сандэрланд сүүлийн 3 тоглолтоос 1 л оноо аваад байна……….
Image
ИНГЭЖ ЧАДАХ УУ……

Image

Image
СУПЕР ГОМЭЗ……..

Image
НИСЛЭЭ......

Molineux Stadium - 28937
Wolverhampton Wanderers 1 - 4 Arsenal
28' 0 - 1 Ronald Zubar (og)
35' 0 - 2 Jody Craddock (og)
45' 0 - 3 Cesc Fábregas
66' 0 - 4 Andrei Arshavin
89' Jody Craddock 1 - 4
Shots (on Goal) 7(1) 13(5)
Fouls 11 15
Corner Kicks 4 4
Offsides 1 8
Time of Possession 38% 62%
Yellow Cards 2 3
Red Cards 0 0
Saves 3 0
Ганнэрс Волвэрхэмптон-г талбайд нь 4-1-р бут ниргэлээ………… өөрсдөөр нь 2 ч гоол хийлгээл………. Эзэн баг 3 гоол хийсэн ч 4-1-р хожигдлоо…….. хэхэ…… Энэ тоглолтонд эзэн багийн Краддок өөртөө эсрэг багтаа тус бүр 1,1 гоол хийгээл………..
булангийн цохилтыг 16-с эзэн багийн довтлогч Блэйк мөргөсөн нь хаалга оносонгүй ээ……..
28 минутанд Фабригас-н цохисон булангийн цохилт хаалганы өмнө байсан Зубар-н хөлд ойгоол хаалганд орчихлоо…….. 0-1….. Зубар Эдуардо-с өрсөөл өөртөө хийчихлээ……..
35 минутанд 16-н шугам дээрээс Эдуардо хөөргөж цохисон нь Крэддок-н толгойд бага зэрэг чигээ өөрчлөн хаалганд орлоо….. 0-2……
45 минутанд Ван Пэрси-н дамжуулалтыг Фабри 16-с цохиж гоол…. 0-3…… лигийн 6 дахь гоол……….. сүүлийн 3 тоглолтонд 4 гоол…. /ЕПЛ боло ЧЛ/
Аршавин зүүн жигүүрээр орон 16-с цохисныг хаалгач Hennessey блок……
66 минутанд Фабригас-н цохисон булангийн цохилтыг эзэн багийн хаалгач Hennessey хатгаж ойсон бөмбөгийг Аршавин нэмээд гоол……… 0-4……..
Цаг дуусахын өмнө Жарвис-н цохисон булангийн цохилтыг 16-с Крэддок мөргөж гоол…….. 1-4......... нэр төрийн гоол...........
АРСЭНАЛ 7 тоглолт дараалан хожигдолгүй явна...... 6 хожил 1 тэнцээ........ энэ улирал 13 тоглолт /бүх тэмцээнд/ дараалан хожигдоогүй бна....
Эзэн багийн хувьд 3 дараалан тэнцээд байсан энэ удаа хожигдож рэлэгшн зоонд байсаар л..........
Image

Image
ГООЛДООЛ БНА ДАА….. БУЛАНГИЙН ЦОХИЛТУУД НЬ ДАНДАА ГООЛ БОЛЖ БНА.......

Image
ОРОС ЭР……..
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby MJ » Wed Nov 11, 2009 5:18 pm

Яааая ёстой гого шүү Мр С. :eek:
ЭНД ЧИН ХАРИН ХӨЛБӨМБӨГ ӨРНӨЖ БНА Ш ДЭЭ
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Wed Nov 11, 2009 10:43 pm

11 САРЫН 8-НД..........

Upton Park - 32466
West Ham United 1 - 2 Everton
27' 0 - 1 Louis Saha
64' 0 - 2 Dan Gosling
65' Tony Hibbert (og) 1 - 2
Shots (on Goal) 20(4) 11(5)
Fouls 13 19
Corner Kicks 5 4
Offsides 2 0
Time of Possession 59% 41%
Yellow Cards 0 5
Red Cards 0 0
Saves 3 4
ВЭСТ ХЭМ талбайдаа Эвэртонд 2-1-р хожигдлоо...........
8 минутанд эзэн багийн Фаубэрт-н баруунаас өгсөн кроссыг хаалганы урдаас Франко шууд хаалга руу цохисон нь хаалга оносонгүй ээ........ маш сайхан боломж байсан.......
12 минутын дараа Паркэр зүүн жигүүрээр маш сайхан орон 16-с цохисныг Эвэртоны хаалгач Ховард бариад авлаа.............
27 минутанд Эвэртоны ахлагч Кахилл-н тавьж өгснийг Са 16-н гаднаас зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол............... 0-1............. энэ улирлын 7 дахь гоол.........
Са ч ВЭСТ ХЭМ-н хаалганд дуртай нэгэн билээ.......... тэрээр 1999 онд МЭТЗ багт хүчин зүтгэдэг бхдаа Интертото цомын финалд ВЭСТ ХЭМ-н хаалганд нэгэн супер гоолыг хийж байсан....... түүнээс хойш 10 жилийн дараа ч гоолдсоор л............ өнгөрсөн жил Са 6 гоол лигид хийсэн үүнийхээ 4-г ВЭСТ ХЭМ-н хаалганд хийжээ........... 2 удаа 3-1-р хожих бүрт даблдсан байна..................
Кахилл хаалганы өмнөөс хальт цохиол........ хальт ч гэж бараг л зөрсөн дөө..........
2-р үе..........
60 минут – Паркэр-н холоос цохисон эргүүлэгтэй цохилт хаалганы гадуур...........
Дараахан нь Станислас холоос цохисон нь мөн л хаалга оносонгүй ээ............
64 минутанд урагш гаргаж өгснийг баруун талаар орсон Гослинг авч баруун хөлөөр хүчтэй цохисныг хаалгач хааж ойсон бөмбөгийг өөрөө зүүн хөлөөр нэмж цохиол гоол........ 0-2..........
Тун удалгүй............ сэлгээгээр орж ирсэн Диамэнтэ-н холын дамжуулалтыг 16-с Станислас хаалгачийг давуулж цохилоо......... хаалганд орж байсан бөмбөгийг Хиббэрт татаж гаргах гээд бүтэлгүйтэж Станислас-н гоолыг өөр дээрээ бичүүллээ............. 1-2................
72 минутанд Диамэнтэ зүүн талаас тун эвгүй цохилт хийсэн нь хаалганы дээхнүүр гарлаа............
3 минутын дараа эзэн багийн Хайнэс тэнцүүлэх маш сайхан боломжийг алдчихийм........... хаалгачийн эсрэг ганцаар гараад цохисон нь хаалганы гадуур..............
Дараахан нь дахиад Хайнэс алдчихлаа......... энэ удаа хамгаалагчаас ойсон бөмбөгийг авч тун хүнд байдлаас цохисон нь хаалганаас хол зөрлөө............
78 минутанд 16-н гаднаас Диамэнтэ фрий кик маш хүчтэй цохисныг Ховард хааж чадлаа..............
ВЭСТ ХЭМ ч ёстой нүдэж байна аа.......... гэсэн ч гоолдож чадаагүй........... сүүлд Франко гоолдсон ч отон гээд тооцоогүй......... уул нь бараг л отон биш байсан даа...........
энэ Диамэнтэг яагаад Зола гараанд гаргадаггүй юм бол........... гараанд гаруул хожил авчирмаар л харагдаад байгаам даа.........

ЭВЭРТОН сүүлийн 5 тоглолтоос анхны хожлоо авлаа............ өмнө нь 3 тэнцэж 1 хожигдоод байсан......... хожигдсон ВЭСТ ХЭМ-н хувьд байдал бүр хүнд байна аа....... 11 тоглолтонд 1 л хожил......... рэлэгшнд байсаар л...........
Image

Image
СА ГООЛ.....

Image
ЗОЛА......


Stamford Bridge - 41836
Chelsea 1 - 0 Manchester United
76' John Terry 1 - 0
Shots (on Goal) 12(6) 18(2)
Fouls 13 15
Corner Kicks 0 7
Offsides 1 2
Time of Possession 47% 53%
Yellow Cards 3 3
Red Cards 0 0
Saves 2 5
Гигантуудын тулаан талбайн эзэд яллаа................ ЧЭЛСИ-н ахлагч Жон Тэрри хожлын буюу тоглолтын цорын ганц гоолыг хийсэн............ улирал эхлээл лигийн 6 home тоглолт дараалан хожлоо.......... үүнээс 5 тоглолт дараалан клийн шийт.......... Стэмфордод гоол алдаагүй 14 цаг болж бна......... бүх тэмцээнд 11 home win……..
Энэ тоглолтонд талбайн эздээс гараанд – Чэх, Иванович, Карвало, Тэрри, А.Коул, Эссиэн, Баллак, Лампард, Дэку, Анэлка, Дрогба нар гарч сэлгээгээр Ж.Коул, Калоу, Алэкс нар тоглосон..............
МАН-н гараанд Ван дэр Сар, Броун, Эванс, Эвра, Оши, Каррик, Андэрсон, Флэтчэр, Гигс, Рууний, Валэнсия нар гарч, сэлгээгээр Обэртан, Оуэн нар тоглосон......... МАН-н хамгаалалтын гол хоёр болох Рио Видич нар гэмтлийн улмаас гараагүй бөгөөд Бэрба мөн гэмтлийн улмаас тоглосонгүй ээ...........
Тоглолт эхлээл
4 минутанд Иванович баруун жигүүрээр орон хаалга руу цохисныг Ван дэр бариад авлаа..........
Рууний ганцаар бөмбөг авч орсон ч аз болж хажуугийн шууд отон заав............ Тэрнээс ч.... отон биш байсан ганцаар хаалгачийн эсрэг гараал гоолдоно........
Багийн ахлагч маань тун эрсдэлтэй алхам хийгээл........ Валэнсияг бөмбөг аван орох үед унагачихав....... аз болж шүүгч пэналти энэ тэр болсонгүй..........
28 минутанд Анэлка маш холоос хүчтэй цохисныг Ван дэр хааж чадлаа...........
1 минутын дараа Гигс холын дамжуулалтыг 16-н шугам дээрээс шууд хатгасан нь хаалга давчихав.............
32 минутанд Анэлка баруун жигүүрээр орон 16-с зүүн хөлөөр тун эвгүй цохисныг Ван дэр хааж чадлаа.............баруун гараараа..........
1-р үеийн төгсгөлд Дрогба баруун талаас хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ.......... шал худлаа цохилт.........
61 минутанд Лампард хамгаалагчийн мөргөсөн бөмбөгийг 16-н шугам дээрээс зүүн хөлөөр шууд цохисныг Ван дэр бариад авлаа.......... сулхан цохилт байсан л даа............
Жо Коул сэлгээгээр орж ирлээ........... энэ өдөр түүний төрсөн өдөр нь байсан билээ......... 28 насны..........
67 минутанд Рууний 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь аз болж хаалга оносонгүй ээ.............. тун хүчтэй цохилт байлаа........
Дараахан нь Рууний 16-н гаднаас баруун хөлөөр маш эвгүй эргүүлэгтэй цохисныг Чэх маш сайн хаалаа...........
Бөмбөгний төлөө үсэрч байсан Дрогба-н цээж рүү Эванс бацаан жийгээд унагачихлаа........... энэ бол яалт ч гүй Эванс-н алдаа........ зүүн хөлөө хэт өндөрт гаргаж Дрогбаг ирж байсныг харсаар байж жийгээл.......... гэтэл шүүгч Дрогбад шар карт өгөөл............ яахав хэт их жүжиглэдэг болохоор нь жинхэнэ эвгүй юман дээр тоохгүй бна л гэж ойлгохоос доо......... Дрогба-с өөр хүн байсан бол иймэрхүү зүйлд өртүүл эванс-г шууд л хөөх байсан л даа..........
16-н гадна Флэтчэр А.Коул дээр алдаа гаргаж. Шүүгч Эткинсон алдаа заалаа......... алдаа гарсан газраас /зүүн талаас/ Лампард фрий кик цохиж хаалганы урдаас Тэрри мөргөж гоол............. 1-0.............
Гоол орсноос хойш аваргууд жинхэнэ довтолж гарсан даа.......... тоглогчид нь шатаал......... гэсэн ч ЧЭЛСИ хамгаалсаар тоглолтыг дуусгаж чадлаа...........
Ахлагчийн энэ улирлын анхны гоол ялалт авчирлаа........ тэр тусмаа МАН-с 3 оноо салгалаа.................
Image

Image

Image
ЭССИЭН............

Image

Image
СУПЕР АХЛАГЧ.........

Image


11 САРЫН 9-НД...........

Anfield
Liverpool 2 - 2 Birmingham
13' David Ngog 1 - 0
26' 1 - 1 Cristian Benitez
45' 1 - 2 Cameron Jerome
71' Steven Gerrard (pen) 2 - 2
Shots (on Goal) 35(7) 5(2)
Fouls 8 9
Corner Kicks 11 1
Offsides 2 3
Time of Possession 78% 22%
Yellow Cards 1 2
Red Cards 0 0
Saves 0 5
Улаанууд талбайдаа Бирмингэмтэй 2-2-р тэнцэж Рафа-н байдал ч улам хүндэрлээ............ энэ тоглолтонд улаануудын гэмтэлтэй байсан Жонсон, Риэра, Скртэл нар эргэн ирж гараанд гарсан бол шилдэг довтлогч Торрис нь банзанд ч байсангүй ээ........ харин гэмтэлтэй гэгдэж байсан Жэрард нь сэлгээнд сууж байсан бөгөөд сэлгээгээр орж тэнцээний гоолыг хийсэн.........
11 минутанд Улаануудын залуу довтлогч Нгог хаалганы урдаас зүүн хөлөөр цохисныг Бирмингэм-н хаалгач Жо Харт бариад авав........
Үүний дараахан Жонсон баруун жигүүрээр маш сайхан орон кросс өгснийг Нгог шууд цохиж Харт хаачихав...... ойсон бөмбөгийг Куйт шууд зүүн хөлөөр дахин хаалга руу хүчтэй цохисныг Харт мөн л хааж ойсон бөмбөгийг Риэра авч хөөргөж дамжуулсныг Нгог шууд зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол......... 1-0......... Харт дабл сэйв хийлээ........ Нгог сүүлийн 2 тоглолтондоо 2 гоол......... өмнө нь МАН-н хаалганд гоолдож байсан..........
4 минутын дараа Бирмингэм-н Тайнио гэмтэж Карсли сэлгээгээр орж ирсэн.........
23 минутанд Глэн Жонсон дахин баруун жигүүрээр маш сайхан орон кросс өгснийг Харт гарч ирээд бариад авав......
26 минутанд Бирмингэм-н МкФаддэний цохисон холын фрий кик-г Жонсон зүүн талаас мөргөж дамжуулсныг Данн мөргөж хаалганы урд байсан Чучо мөн л мөргөөд гоол....... 1-1.......... Бирмингэм 2-р давхарт мундаг бна аа............. энэ зун Бирмингэмд ирсэн /трансфэр рэкорд – 7.7 сая фунт/ тэрээр анхны гоолоо хийлээ.........
31 минутанд Машэрано холоос хүчтэй цохисныг Харт баруун гараар хатгаж булангаар гаргалаа......... ......
Дараахан нь Лукас 16-с хаалга руу цохисныг хаалганы өмнө зогсож байсан хамгаалагч блокдчихлоо.........
Улаанууд хамаагүй илүү довтолж байсан ч гоолдож чадахгүй л байлаа............ хаа хамаагүй холоос буудаал /Риэра Лукас гээл/ эсвэл Бирмингэм-н хамгаалагчид дамжуулалтыг ньтаслаал......... блокдуулаал......... дээр нь тэд агаарын довтолгоонд тун тааруу байлаа...........
Үр дүнгүй довтолж байтал золтой л сөргөөр гоол алдчихсангүй........... Бирмингэм сөрөг довтолгоо хурдан хийж Чучо хаалгачийн эсрэг зүүн жигүүрээр гарч ирээд цохисон нь хаалга оносонгүй ээ........... Рэйна ч зөв үед гарч ирж сандарсан Чучо шууд цохисон.........
1-р үеийн төгсгөлд Рафа гэмтэлтэй гэгдэж байсан Анфэлд-н талисман Жэрардыг Риэрараар сольж талбайд орууллаа.............
Удаагүй байтал Бирмингэм-н Жэромэ бараг талбайн төвөөс /30 яардаас/ баруун хөлөөр маш хүчтэй хөөргөж цохиол гоолдчихлоо......... 1-2....... Рэйна яаж ч үсрээд хүрсэнгүй ээ........ аймаар цохилт байлаа........ шүүгчийн мэдлийн цагт гоол алдлаа........... улаануудын фанатууд ч хүнд байдалд орлоо доо......... Жэромэ-н энэ улирлын анхны гоол.........
2-р үе эхлээл 4 минут өнгөрч бхад Лукас холоос цохиж Жэромэ дуурайсан ч Харт бариад авлаа............
Дараахан нь Куйт 2 хамгаалагчийн дундуур зүтгэн баруун жигүүрээр хаалга руу дөхөж цохисон нь хаа хамаагүй нисчихлээ..............
Дахиад баахан холоос буудалтууд........ Бэнаёон хаалга оносонгүй бол Машэрано блокдуулчихлаа............
63 минутанд Жэрард гоолдох тун дөхлөө.......... Глэн Жонсоны баруун жигүүрээс өгсөн кроссыг ойроос мөргөсөн нь зүүн шон онолоо........... азгүй бна аа.......
69 минутанд 16 руу орж байсан Нгог-н хөлд нь Карсли суух үед Нгог дайв хийж шүүгч Пэтр Валтон пэналти заачихлаа........... жинхэнэ жүжиг байлаа....... Карсли-н хөл огт хүрээгүй бхад сайхан худлаа дайвдаал пэналти салгалаа.......... пэналтиг Жэрард цохиж 2-2...........
74 минутанд Бэна 16-с хүчтэй цохисныг Харт хааж чадлаа............
6 минутын дараа Жэрардын баруунаас өгсөн кроссыг Нгог ойроос хатгасан нь хаалганы гадуур.............
81 минутанд Жэрард 16-н шугам дээрээс хүчтэй өлгөж цохисон нь хаалга давчихав.............
Энэ тоглолт ч бөөн асуудлыг улаануудад авчирлаа даа......... хэрэггүй тэнцээ дээр нь шинэ дайвэр.......... лигийн сүүлийн 5 тоглолтонд /3 хожигдол/ 1 л хожил авсан бол бүх тэмцээнд 9 тоглолтонд 1 л хожил............ Бирмингэм-н хувьд сүүлийн 3 тоглолтонд ялагдсангүй.......... 1 хожил 2 тэнцээ............
Image
БИРМИНГЭМ-Н БОСС.........

Image
НГОГ-Н ГООЛ.........

Image
ШИНЭ ДАЙВЭР..........

Image
АЙМШИГТАЙ ГООЛ ХИЙСЭН ЭР............

Image
Ж ТЭНЦҮҮЛЛЭЭ...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby CAHAKA » Thu Nov 12, 2009 4:03 am

Тэр тоглогчдын энгэр дээрх улаан цэцэг шиг юм юу байсан бэ ? Би анх Челси Ман-н тойм харчаад Дрогбагийн энгэрээс цус гартал жийлээ гэж хараад байсан ш д ккк.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Thu Nov 12, 2009 10:21 am

Image

Remembrance Day /Veterans Day/ ахмад дайчдын өдөр....
уул нь яг жинхэнэ өдөр нь 11 сарын 11 юм билээ..... дэлхийн 1-р дайнаас улбаатай...
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Thu Nov 12, 2009 10:45 am

12 ТОЙРГИЙН ДАРААГААР...... ЧЭЛСИ 5 ОНООГООР ЛИГИЙГ ТЭРГҮҮЛЭЭЛ..........

1 Chelsea 12 тоглолт 10 хожил 0 тэнцээ 2 хожигдол 29-8 30 оноо
2 Arsenal 11 8 1 2 36-14 25
3 Manchester United 12 8 1 3 23-12 25
4 Tottenham Hotspur 12 7 1 4 23-17 22
5 Aston Villa 12 6 3 3 20-12 21
6 Manchester City 11 5 5 1 21-14 20
7 Liverpool 12 6 1 5 27-18 19
8 Sunderland 12 5 2 5 20-19 17
9 Stoke City 13 4 5 4 12-15 17
10 Fulham 12 4 4 4 14-14 16
11 Burnley 12 5 1 6 15-25 16
12 Everton 11 4 3 4 15-17 15
13 Wigan Athletic 12 4 2 6 13-22 14
14 Blackburn Rovers 11 4 1 6 14-25 13
15 Birmingham 12 3 3 6 10-14 12
16 Bolton Wanderers 11 3 2 6 15-24 11
17 Hull City 12 3 2 7 10-25 11
18 West Ham United 12 2 4 6 16-20 10
19 Wolverhampton Wanderers 12 2 4 6 12-22 10
20 Portsmouth 12 2 1 9 10-18 7


МЭРГЭН БУУЧИД.......

1 Fernando Torres Liverpool 10
2 Didier Drogba Chelsea 9
3 Darren Bent Sunderland 8
4 Louis Saha Everton 7
Robin Van Persie Arsenal 7
Wayne Rooney Manchester United 7
7 Robbie Keane Tottenham Hotspur 6
Jermain Defoe Tottenham Hotspur 6
Carlton Cole West Ham United 6
Cesc Fábregas Arsenal 6
Gabriel Agbonlahor Aston Villa 6
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Thu Nov 12, 2009 11:04 am

Чэлси-н Босингва 3 сар талбайд гарахгүй гэнэ....... өвдгөндөө мэс засал хийлгэх аж...........
Image


БАРСА-н 18 настай Вингэр Гаэ Ассулинг АРСЭНАЛ сонирхож бгаа гэнэ......... Фабри-н наймаанд ашиглаж ч магад юм.....


Улаанууд ВЭСТ ХЭМ-н 26 настай довтлогч Карлтон Коул-г сонирхож бгаа билээ....... харин ВЭСТ ХЭМ 20 сая фунтаар үнэлээд байна.......


ВЭСТ ХЭМ-н довтлогч Дийн Аштон энэ долоо хоногт зодог тайлах гэнэ........ 25 настай тэрээр 14 сар тоглоогүй билээ...... шагайны гэмтлээс болж......
Аштон ВЭСТ ХЭМ-д Норвич-с 2006 оны 1 сард 7,25 сая фунтаар ирээд 43 тоглолтонд 19 гоол хийсэн билээ..... гэмтэл бэртлээс болж залуудаа зодог тайлах нь дээ......... тэрээр шигшээ багт хүртэл дуудагдаж байсан билээ......
Image


ЭВЭРТОН Бэнфика-н 22 настай хагас хамгаалагч Жавиэр Гарсияг /13 сая фунтын үнэтэй/ авахаар үзэж байна........ тэрээр экс Улаануудын тоглогч Луйс Гарсия-н үеэл гэнэ......... Чэлси мөн сонирхож бгаа аж........


ВИЛЛА Ипсвич-н wonderkid 16 настай Connor Wickham-г таргэтлаад бна....


TOTTENHAM striker Roman Pavlyuchenko will 'insist' on leaving the club in January.


САНДЭРЛАНД 1 сард БОРО-н England Under-21 star Адам Жонсон, Виганы Honduras defender Maynor Figueroa нарыг 12 сая фунтаар авах гэнэ.......


Fulham manager Roy Hodgson удахгүй гэрээгээ сунгах гэнэ........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Sat Nov 14, 2009 8:39 pm

зарим нэг ньюс.........

Image
"I have a contract with Man City until 2014, but I am thinking of retiring if Argentina win the World Cup.
"I am tired of football, really tired. I want to enjoy my family, to stop and have some quiet in my life. I have already won a lot. I am exhausted.

"I have lived in England for four years and I can't say a word in English.
"Even my daughter talks in English! At night she asks me to tell her a story, and I have to invent one, but she laughs at me.
"But I am happy in England. I play golf after the training sessions and that relaxes me. And I spend as much time as I can with my wife and daughter."
Араб эрийн цуглуулганууд иймэрхүү л юм ярихийм даа........... эсвэл анхаарлын төвд орох гээд ядаад бна уу


Jose: My heart is in England
Жозэ ЕПЛ-д эргэн ирэх хүсэлтэй явдаг аж........... түүнийхээр бол тэр хувиа бодсон амьтан биш аж........... Италид одоо байгаа тэрээр Интер-н ирээдүйг буй болгож байгаа гэжээ......... тэрээр ямар ч багт очсон тэр багийн ирээдүйд ихээхэн анхаарал тавьж өсвөрийн хөлбөмбөгчид бэлдэх тал дээр ихээхэн ажилладаг......... харин Италид ингэж ажиллахад жаахан асуудалтай харин ЕПЛ-д илүү дээр юм бх.........


ЧЭЛСИ гэмтэл бэртлийн дайрлагад өртөөд байна..........
Босингва 3 сар талбайд гарахгүй /өвдөгний хагалгаа хийлгэх болсон/ болсон тухай яригдаад удаагүй бтал А.Коул /шилбэ/ гэмтэл авсан гээд.........
удаагүй байтал Лампард шигшээгийн бэлтгэл дээр гэмтэж 3 долоо хоног талбайд гарахгүй болсон.......... гэтэл сүүлийн үеийн мэдээгээр Дрогба 3 долоо хоног аут гэнэ....... хавирга нь хугарсан аж *мх** Эванс цээж рүү жийгээл.........
өчдөр бас ахлагч маань шигшээгийн бэлтгэл дээр шагайгаа гэмтээгээд Бразилтай хийх нөхөрсөгт орохгүй болсон гэнэ.........
Image


мотоцикл-н аймшигт осолд орсон Гудичиниг хуучин багийн анд мэргэжил нэгт Чэх эдгэрч тэнхэрнэ гэдэгт итгэж бгаагаа ярьжээ.......... яг өөр шигээ...........
3 жилийн өмнө Чэх толгойдоо маш том гэмтэл авч бсан билээ........... хэдийгээр дахин томоохон доргилт авахад үхэлд хүрч ч болзошгүй гэж байсан ч Чэх эргэн талбай дээр гарч чадсан билээ........... Чэх хэлэхдээ Гуди-г энэ бүхнийг даван гарч ирэх чадвартай хүн гэжээ............
Image


Фэргитэй муудалцаад байгаа Наниг Италийн акулууд болох МИЛАН ЮВЕ багууд сонирхоол..........
гэхдээ тэд лооноор авах сонирхолтой байгаа аж........... мань эрийн хувьд Фэрги-г нилээн муулчихсан......... Фэрги ч түүнийг яаж хашраахаа мэднэ л дээ.......... тэхээр мөрөөдлийн театрт үлдэх нь түүнд тм ч таатай биш.........


Английн багууд favourite болоол бгаа БОРДО-н Чамак.......... МАН Ганнэрс ВЭСТ ХЭМ Сандэрланд гээл олон багууд авахаар үзэж бгаа.......... Арсэнал 7 сая фунтын bid өгөөд рэжэктлүүлсэн.........
сүүлийн үеийн мэдээгээр ЭВЭРТОН энэ өрсөлдөөнд нэгдсэн сурагтай............
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Uuganbayar » Sun Nov 15, 2009 1:02 am

Mr S wrote:зарим нэг ньюс.........


ЧЭЛСИ гэмтэл бэртлийн дайрлагад өртөөд байна..........
Босингва 3 сар талбайд гарахгүй /өвдөгний хагалгаа хийлгэх болсон/ болсон тухай яригдаад удаагүй бтал А.Коул /шилбэ/ гэмтэл авсан гээд.........
удаагүй байтал Лампард шигшээгийн бэлтгэл дээр гэмтэж 3 долоо хоног талбайд гарахгүй болсон.......... гэтэл сүүлийн үеийн мэдээгээр Дрогба 3 долоо хоног аут гэнэ....... хавирга нь хугарсан аж *мх** Эванс цээж рүү жийгээл.........
өчдөр бас ахлагч маань шигшээгийн бэлтгэл дээр шагайгаа гэмтээгээд Бразилтай хийх нөхөрсөгт орохгүй болсон гэнэ.........
Image


мотоцикл-н аймшигт осолд орсон Гудичиниг хуучин багийн анд мэргэжил нэгт Чэх эдгэрч тэнхэрнэ гэдэгт итгэж бгаагаа ярьжээ.......... яг өөр шигээ...........
3 жилийн өмнө Чэх толгойдоо маш том гэмтэл авч бсан билээ........... хэдийгээр дахин томоохон доргилт авахад үхэлд хүрч ч болзошгүй гэж байсан ч Чэх эргэн талбай дээр гарч чадсан билээ........... Чэх хэлэхдээ Гуди-г энэ бүхнийг даван гарч ирэх чадвартай хүн гэжээ............
Image


Ээ бүү үзэгд юу болхоно энэ вээ. :sad:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Аагий » Sun Nov 15, 2009 12:05 pm

Онцгой нэгэн би Англид очноо л гэсэн байна.

Jose Mourinho plans England return

http://www.football.co.uk/chelsea/jose_ ... 6217.shtml

"I love Inter and would love to build for the future here.

"In fact, I am doing it now, because I am not a selfish coach and I'm thinking about the future in terms of youth development and the age structure of my first team.

"But Italy is not the country for this. England is the country and my football is English football."
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby zizou » Mon Nov 16, 2009 2:07 am

Evans Drogba-г аймар жийж унагасоон тэр арай л дэндүү мөргөлдсөн яаж тэсэхэв.
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby monhoo_ts2003 » Tue Nov 17, 2009 8:56 pm

http://www.youtube.com/watch?v=kLPepay38XE

The Lemons - The Hooliganz Factory official video

The Lemons hoofa
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Villa_Bayaraa » Tue Nov 17, 2009 10:59 pm

Mr.S үнэхээр сайн хөдөлмөрлөсөн байна шүү. :eek:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Thu Nov 19, 2009 9:43 am

Английн шигшээд хамгийн их тоглогч гаргасан ПЛ-ийн багууд.

1. Aston Villa - 68
2. Tottenham - 62
3. Everton - 59
4. Liverpool - 58
5. Man United - 57
6. Arsenal - 54
7. Blackburn - 48
8= Man City, West Brom - 42
10= Chelsea, Sheff Wed - 41
12. Nottingham Forest - 37
13. Derby - 36
14= Sheffield United, West Ham - 35
16= Newcastle, Wolves 33
18. Leeds - 30
19. Middlesbrough - 29
20= Bolton / Southampton - 26
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Thu Nov 19, 2009 9:47 am

Одоогоор толгойгоор их гоал хийсэн багууд болон их гоал алдсан багууд.

Team Headed Goals Scored
Arsenal 5
Aston Villa 5
Bolton 5
Tottenham 5
West Ham 5
Chelsea 4
Manchester United 4
Sunderland 4
Wolves 4
Manchester City 3
Portsmouth 3
Stoke City 3
Everton 3
Wigan 3
Birmingham City 2
Blackburn Rovers 2
Fulham 2
Hull City 2
Liverpool 2
Burnley 1


Одоогоор толгойгоор их гоал алдсан багууд.


Team Headed Goals Conceded
Arsenal 6
Everton 5
Portsmouth 5
Wigan 5
Bolton 4
Chelsea 4
Hull City 4
Liverpool 4
Manchester City 4
Stoke City 4
Wolves 4
Birmingham City 3
Blackburn Rovers 3
Burnley 3
Fulham 3
Manchester United 3
West Ham 3
Tottenham 2
Sunderland 1
Aston Villa 0
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby soccer » Thu Nov 19, 2009 1:12 pm

THE LIST: The top 50 teenage sensations in Premier League history

http://www.dailymail.co.uk/sport/footba ... l?ITO=1490


Баяраа сайхан бантагнаад орчуулаач хөө
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Gunnerz » Thu Nov 19, 2009 2:23 pm

che wrote:Одоогоор толгойгоор их гоал хийсэн багууд болон их гоал алдсан багууд.

Team Headed Goals Scored
Arsenal 5
Aston Villa 5
Bolton 5
Tottenham 5
West Ham 5
Chelsea 4
Manchester United 4
Sunderland 4
Wolves 4
Manchester City 3
Portsmouth 3
Stoke City 3
Everton 3
Wigan 3
Birmingham City 2
Blackburn Rovers 2
Fulham 2
Hull City 2
Liverpool 2
Burnley 1


Одоогоор толгойгоор их гоал алдсан багууд.


Team Headed Goals Conceded
Arsenal 6
Everton 5
Portsmouth 5
Wigan 5
Bolton 4
Chelsea 4
Hull City 4
Liverpool 4
Manchester City 4
Stoke City 4
Wolves 4
Birmingham City 3
Blackburn Rovers 3
Burnley 3
Fulham 3
Manchester United 3
West Ham 3
Tottenham 2
Sunderland 1
Aston Villa 0

Сонин шүү их хийнэ их ч алдана манайх нээрээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Fri Nov 20, 2009 3:13 pm

Жаахан ньюс....

Ансилотти Чэлсиг Италийн шигшээгийн төлөө дараа жил орхихгүй гэнэ...... ДАШТ-н дараа одоогийн шигшээгийн коуч Липпи ДАШТ-д гаргасан амжилтаас хамаарахгүйгээр шигшээ багаа орхино гэж байгаа билээ...... Ансилоттиг очих нь гэсэн цуу яриа дэгдээд байгаа билээ...... Итали эр энэ зун Чэлсид ирж 3 жил ажиллахаар гэрээ зурсан..... тэрийгээ дуусгах сонирхолтой бгаа аж....
Image


энэ өвөл ихээхэн наймаа хийж магадгүй ЧЭЛСИ Атлетико-н Аргэнтин довтлогч Агуэро-н төлөө 50 сая фунт санал болгосон гэсэн шуугиан газар аваад байна.......


Эссиэн шигшээдээ очиж Анголын эсрэг нөхөрсөг тоглолтонд оролцоогүй гээд банга авахуулах нь дээ....... Асамоа Жиан, Мунтари тэр 3 дасгалжуулагчаасаа зөвшөөрөл аваагүй аж... Ганын хөлбөмбөгийн холбоо асуудлыг шалгахаар болжээ.....


Шигшээдээ зүгээр тоглодог мөртлөө клубт гэмтэлтэй гэгдээд байдаг Жирков Английн цаг уурыг гэмтлийнхээ шалтгаан болгочихож......


НАПОЛИ-н Хамсикийн төлөө 25 сая фунтын bid ЧЭЛСИ өгсөн гэсэн яриа гараад бсан.... үүнийг НАПОЛИ няцаажээ..... ямар ч bid ирээгүй гэж........
Image


МАН-н хамгаалалтын лидер Рио он гартал талбайд гарахгүй болжээ.......... нурууны гэмтлээ эмчлэх аж.......


Хэдхэн хоногийн өмнө аймшигт осолд орсон Гудичини маш хурдаж эдгэрч бгаа гэнэ....... мэс заслын дараа түүний бие сайжирсан бөгөөд 3 сарын талбайд гарч магадгүй гэнэ.......
Image


Тоттэнхэм Конго-н довтлогч LOMANA LUALUA-г авах гэнэ…… 28 настай тэрээр фрий агэнт болсон билээ..... экс босс Харри Рэднэп /Помпэйд хамт ажиллаж бсан/ Араб руу явчихаас нь өмнө өөрийн болгочих гээл...... Харри-н хувьд Павлучэнко 1 сард явах нь тодорхой болсон тул довтлогч хэрэгтэй бгаа л даа.........
Image


Спарс мөн дасгалжуулагч Дэшамтай муудалцаад бгаа Marseille's Hatem Ben Arfa-г урвуулчих гээл…… гэхдээ түүнийг лоондох аж.....
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Бээгий » Fri Nov 20, 2009 3:18 pm

Mr S wrote:
Хэдхэн хоногийн өмнө аймшигт осолд орсон Гудичини маш хурдаж эдгэрч бгаа гэнэ....... мэс заслын дараа түүний бие сайжирсан бөгөөд 3 сарын талбайд гарч магадгүй гэнэ.......
Image



Сайхан мэдээ бна :-D :-D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Fri Nov 20, 2009 3:26 pm

13-р тойрог......

Saturday, November 21, 2009
Nov 21 12:45 UK Liverpool v Manchester City Anfield
энэ ч жинхэнэ тулаан болно доо...... Рафа-н хувь заяаг шийдэх тоглолт болно доо....... СИТИ-нхэн бүгд топ 4-т багтах эсэхээ харуулах бол улаануудын хувьд хайртай коуч Рафа-н суудлыг хамгаалах тоглолт болно.......
гэмтэл бэртлийн дайрлагад өртөөд байгаа улаануудын гол тоглогчид энэ тоглолтонд орох гэнэ..... Жэрард Аггэр Г.Жонсон нар фит болчихно гэж бгаа....... мөн лидер довтлогч Торрис ч энэ тоглолтонд амжаад ирчих аж....... бэлтгэлдээ гарсан сурагтай...... тэгэхээр ч ганган тулаан болно доо.....

Nov 21 15:00 UK Birmingham v Fulham St Andrews Stadium
Nov 21 15:00 UK Burnley v Aston Villa Turf Moor
Барнли талбай ч чанга шүү...... гэхдээ ВИЛЛА-н гэмтэлтэй хэд нь эргэн ирж бгаа гэнэ........ Коллинз Хэски нар фит болсон бол гэмтлийн улмаас зун ирснээсээ хойш ВИЛЛА-н төлөө ганц ч тоглоогүй шинэ цэрэг Доунинг бэлтгэлдээ гарсан сурагтай........ 12 сараас дэбутээ хийх аж........
Nov 21 15:00 UK Chelsea v Wolverhampton Wanderers Stamford Bridge
гэмтэл бэртэл нүүрлээд бгаа ч Волвэрхэмптон зэргийгээ нухна л даа......
Nov 21 15:00 UK Hull City v West Ham United Kingston Communications Stadium
Nov 21 15:00 UK Sunderland v Arsenal Stadium of Light
хүндхэн тоглолт болно доо... Сандэр ч нилээн зовоох бх аа.... ганнэрс-н хувьд сайн мэдээ нь Гиббс-н гэмтэл эдгэж бгаа гэсэн.... бараг орох бх.....
Nov 21 17:30 UK Manchester United v Everton Old Trafford

Sunday, November 22, 2009
Nov 22 13:30 UK Bolton Wanderers v Blackburn Rovers Reebok Stadium
Nov 22 15:00 UK Tottenham Hotspur v Wigan Athletic White Hart Lane
Nov 22 16:00 UK Stoke City v Portsmouth Britannia Stadium
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby sOx » Fri Nov 20, 2009 9:14 pm

тийм байна тодорхой байна,
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Hartsaga » Sat Nov 21, 2009 6:19 pm

Энэ тоглолтыг хүлээж байна, ливерпүүл туршлагаар шааж магадгүй харин жинхэнэ хүчээрээ бол хол хэвтэнэ дээ.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby TraP » Mon Nov 23, 2009 7:29 pm

EPL-ийн жижгээ нар :D
1 Emiliano Insua Liverpool 165 cm
2 Aaron Lennon Tottenham 165 cm
3 Shaun Wright-Phillips Manchester City 166 cm
4 Christian Benitez Birmingham 168 cm
5 Steed Malbranque Sunderland 168 cm
6 Paul Scholes Man Utd 168 cm
7 Jay Spearing Liverpool 168 cm
8 Carlos Tevez Manchester City 168 cm
9 Jermain Defoe Tottenham 169 cm
10 Leighton Baines Everton 170 cm
11 Nick Barmby Hull City 170 cm
12 Dos Santos Giovani Tottenham 170 cm
13 Fernando Guerrero Burnley 170 cm
14 Matthew Hill Wolves 170 cm
15 Matthew Jarvis Wolves 170 cm
16 Andrew Johnson Fulham 170 cm
17 Charles N'Zogbia Wigan Athletic 170 cm
18 Martin Olsson Blackburn 170 cm
19 Kevin Phillips Birmingham 170 cm
20 Andy Reid Sunderland 170 cm
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby TraP » Mon Nov 23, 2009 7:31 pm

Энэ томоо нар нь :mrgreen:
1 Stefan Maierhofer Wolves 202 cm
2 Peter Crouch Tottenham 198 cm
3 Marton Fulop Sunderland 198 cm
4 Zat Knight Bolton 198 cm
5 Diego Penny Burnley 197 cm
6 Pascal Zuberbuhler Fulham 197 cm
7 Asmir Begovic Portsmouth 196 cm
8 Petr Cech Chelsea 196 cm
9 Colin Doyle Birmingham 196 cm
10 Matt Duke Hull City 196 cm
11 Anthony Gardner Hull City 196 cm
12 Wayne Hennessey Wolves 196 cm
13 Nwankwo Kanu Portsmouth 196 cm
14 Carlo Nash Everton 196 cm
15 Thomas Sorensen Stoke City 196 cm
16 Wojciech Szczesny Arsenal 196 cm
17 Stuart Taylor Manchester City 196 cm
18 Ali Al Habsi Bolton 194 cm
19 Marouane Fellaini Everton 194 cm
20 Brede Hangeland Fulham 194 cm
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Tomroo_Kop » Mon Nov 23, 2009 9:30 pm

Тот бас эргэлзээтэй гоал алдсан байна.Handry-гийн дур зураг бас давтагджээ...Энэ гараараа өөртөө хаядаг Пасс бас МОДА гээч зүйл нь боллоо л доо ЛОЛ (mannn
ФА шүүгч нартаа хариуцлага тооцмоор байна аа...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 58 guests
cron