Танай Adebayor Африкийнхаа шилдэг нь болжээ.
Mэргэжлийн хөлбөмбөгчин Sheyi Emmanuel Adebayor нь (1984 оны 2 сарын 26 ) Того улсад төрсөн бөгөөд одоогийн байдлаар Английн Premier League-ийн Manchester City болон Того улсын шигшээ багт довтлогчийн байрлалд тоглодог 1.91 м өндөртэй тоглогч юм. Adebayor өмнө нь FC Metz, AS Monaco (Франц) болон Arsenal багуудад хүчин зутгэдэг байжээ. Мөн 2008 оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон байна. Тэрээр карьераа өөрийн төрсөн нутаг болох Тогод de Lome багаас эхэлж байсан байна. 2002-2003 оны улиралд Metz багт тоглож байхдаа 35 тоглолт хийж 17 гоол хийсэн ба 2003 онд Монако багтай гэрээ хийн Монако багт 17 тоглолт хийхдээ 7 гоол хийн хувь нэмрээ оруулжээ. Ингэсээр түүний Монако багтай хийсэн гэрээ нь 2006 онд дуусав.
Arsenal
2006 оны 1 сарын 13-нд түүнд дэлхийн хэмжээний супер од болох алтан боломж өгсөн санал ирлээ. Энэ бол мэдээж Английн топ 4 багийн нэг болох Arsenal. Adebayor ч юу гэж татгалзахав 4 сая паундийн гэрээнд гарын үсэг зурж Arsenal багийн гишүүн болов. Tэнд очих үед тэр "BABY KANU" хэмээх хоч авчээ. Энэ нь хуучин Arsenal-д байсан од тоглогч Nwankwo Kanu-тай төстэй учир хошигнон өгсөн хоч юм. Adebayor ч өөрөө түүнийг залуудаа шүтдэг байв. Түүний Arsenal-д очсоноосоо хойш анхны тоглолт нь Birmingham city-тэй хийсэн тоглолт байлаа. Adebayor 21 дэх минутанд гоол хийж анхны гоолын гараагаа тавив. Тэрээр Arsenal-д зүтгэсэн эхний улиралдаа 10 тоглолтонд гарч нийт 4 гоол хийн амжилттай эхлэв. 2007-2008 оны улирал дуусахад түүнд AC Milan, Barcelona багуудаас 30 сая паундын санал ирэхэд Adebayor татгалзан багтайгааүргэлжлүүлэн гэрээгээ сунгав. Энэ улиралд тэр гэмтэл бэртэл авч, олон улаан карт авч байсан ч өөрийн уран тоглолтоороо хэт трик (hat trick) хийж олныг гайхуулж байлаa. Adebayor Arsenal-д тоглосон сүүлийн хугацаандаа 2008-2009 оны Champions league-д шөвгийн 4-т үлдэн нутаг нэг баг болоx Manchester United-аас хожигдол хүлээн харамсалтайгаар тэмцээнийг орхиж байлаа. Мөн Premier league-ийн сүүлийн 2 тоглолтонд бэртлийн улмаас тоглож чадаагүй ч Arsenal багийн мэргэн буучдын жагсаалтад Robin Van Persie-ийн 20 голын араас 16 гоолтойгоор дэд байрт орж байжээ.
Manchester City
2009 оны 7 сарын 1-нд Adebayor 25 сая паундын 5 жилийн гэрээнд гарын үсэг зурж Manchester City-ийн эгнээнд элслээ. Manchester City-ийн төлөө тоглосон 4 дэх тоглолтондоо өөрийн хуучин баг болох Arsenal-тай хийсэн тоглолт нь Adebayor-ийн хувьд нилээн ширүүн, чухал тоглолт болох нь харагдаж байлаа. Manchester City-ийн талбай болох City of Manchester Stadium-д болсон энэ тоглолтонд 4:2-ийн харьцаатай City-чүүд бут ниргэж дараалласан 4 дэх хожлоо авлаа. Мөн Аdebayor хөлбөмбөгчний ёс зүйд үл нийцэх алдаа гарган хуучин багийн анд Van persie-ийн нүүр лүү санаатайгаар жийсэн, мөн 3 дахь гоолыг өөрөө хийн Аrsenal-ийн хөгжөөн дэмжигчид рүү очин хор шарыг нь малтаж муухай авир гаргаснаас 3 тоглолтонд тоглох эрхээ хасуулж, хөлбөмбөгийн холбооноос зэмлэл хүртжээ. Гэхдээ дараа нь Adebayor энэ бүхнийхээ төлөө уучлал гуйсан юм. Аrsenal-ийн фанатуудын дургүйцлийг ингэж хүргэхийг багийн дасгалжуулагч (Mark Hughes) Adebayor-т санал болгожээ. Учир нь үүнд Manchester City-ийн фанатууд тааламжтай байх болно гэж түүнд хэлсэн гэж мэдээллэжээ. shildeg.mn