by pipo » Wed Nov 11, 2009 8:15 am
Goal Glut Hides Contribution Of Players Like Bacary Sagna
The Gunners less flamboyant individuals should not be overlooked...
Статистик гэж юу вэ? Статистикийн мөн чанар нь хөлбөмбөг дэх байнгийн маргааны нэг эх үндэс билээ. Орчин үед бид бүхэн тоон үзүүлэлт болон статистикаар бөмбөгдүүлж бөмбөг эзэмшилтийн хувь, амжилтай болсон дамжуулалтууд, таклиуд. хаалга уруу цохисон цохилтын тоо (shots on/off target), хаалгачийн хаалтын үзүүлэлт гэх мэт маш олон тоог хөлбөмбөгт харах болсон. Гэвч энэ бугд юуг илэрхийлнэ вэ?
Марк Твэйн бичсэн байдаг: "Худал дотроо 2 төрөл байдаг. Худлаа, Хараал-идсэн-Худлаа, Статистик" гэж. Хөлбөмбөгт энэ нь үнэнд тун ойрхон гэдгийг та бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Оновчтой ганцхан дамжуулалт, түүнийг дагасан оновчтой ганцхан цохилт бүх тоглолтын хувь заяаг эргүүлж чаддаг. Одоогийн Arsenal үүний жинхэнэ мөн утгийг харуулж тоон үзүүлэлт нь чанарын дэргэд юу ч биш гэдэгийг баталж байна.
Gunners-аас гарч байгаа энэ их гоолууд хаанаас гараад байна вэ гэдэгт хариу олохын тулд юуны өмнө тоон (numbers) болон чанарын (quality) үзүүлэлтийг ялгаж салгах нь чухал. Arsenal энэ улирал эхлээд лиг-д 11 тоглолт хийж 36 гоол (3.27 per game) оруулаад байна. Энэ бол зүгээр л тоонууд. Үүний цаана юу байна вэ? дээд зэрэглэлийн багийн тоглолт(team football), гайхалтайгаар дээшилсэн тоглогчидых ур чадвар(individual improvements), талбай дээрх уян хатан хөдөлгөөн (smooth interchanging movements). Энэ бол одоогийн Arsenal.
Нэгэн жишээ авъя. Лондонгийн нөгөө талд, Chelsea өнгөрсөн Ням гарагт Manchester United-ийг хожиход тоглолтын дараах яриа ихэвчлэн хэн яаж довтолсон, хамгаалсан болон шүүгч хэр шүүсэн талаар тойрч байсан. Хэдийгээр United хаалга уруу 21 удаа бөмбөг цохисон (Chelsea - 12) боловч тоглолт Lampard-ийн нэг л дамжуулалт, Terry-гийн толгой 2-оор шийдэгдсэн билээ.
Үүнээс статистик болон тоон үзүүлэлтүүд нь хөлбөмбөгийн үнэн мөн чанарыг (гоолдсон баг нь хожиж, алдсан баг хожигдох - өөр ямар нэг шалтаг, шалтгаан, авилгал байхгүй) үнэн зөв харуулахад маш хол байгаа нь харагдаж байгаа байх. Ийм л учраас Arsenal-ын ур чадвар нь дээшилж, тоглолт нь сайжирсан тоглогчдыг сайн анзаараx хэрэгтэй. Тэд өөрсөддөө итгэх итгэл маш өндрөөр түрэн гарч ирж байна.
Мэдээж Cesc Fabregas хүн бүрийн хараа булаана. Гэмтэлээс буцаад ирчихсэн, хувийнхаа хамгийн өндөр FORM болон FITNESS-тэй болчихоод байна. Robin van Persie - шинэ байрлалдаа дасан зохицсоноор барахгүй тоглолт нь улам бүр сайжирсаар байгаа. Түүнчлэн Alex Song, Abou Diaby болон өөр олон тоглогчид өөрсдийн топ түвшинд өсөж төлөвшөөд байна.
Сүүлийн үед, тухайлбал Tottenham Hotspurs, Wolverhanpton Wanderers-ийн эсрэг Bacary Sagna үнэхээр гялалзаж гэрэлтэж байсан. Хожигдолгүй цуврал 13-т хүрж, тоглогч бүрийн сэтгэл өндөр байгаа нь Францын шигшээ багийн баруун ар анх багт Auxerre-оос ирсэнээс итгэл алдахгүй тоглолт үзүүлж байгаатай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байж болох. Түүний тоглолт эрс сайжирсан нь Spurs-д 2, Wolves-д 1 гоолын оновчтой дамжуулалтуудаар тэмдэглэгдэнэ.
Өнгөрсөн улирал бол тэрээр хашаа давуулаад ч кросс хаяж чадахгүй мэт, өгсөн дамжуулалтууд нь эхний хамгаалагчаар таслагдаж... сайн байр эзлэлт, өндөр хурд тэгээд довтлогчид бөмбөг дамжуулах болоход булангийн цохилт юм уу, бөмбөгөө булаалгаад дуусч байв. Харин одоо бол тэрээр бөмбөгийн оновчтой дамжуулах, мөн өөрийн үндсэн ажил болох хамгаалалтандаа ч алдаа мадаг багатай байнгийн сайн тоглолт үзүүлж байна. Тэр бол энэ спортод сэтгэл зүрхээрээ зүтгэж байгаа тамирчин.
Багийн ихэнx залуучуудийн адил Sagna шинэ 4-3-3 хувилбарын түүнд өгж байгаа байр, талбай дээрх зай, үүрэг хариуцлаганд үнэхээр сайн зохицож байна. Arsenal-ийн довтлогчидын чөлөөт хөдөлгөөн түүнд урагш довлох зай, боломж гаргаж тэдгээрийн дийлэнх хувийг амжилттай гүйцэтгэж гоол орох гарцаагүй дамжуулалтуудыг тэрээр үйлдвэрлэж байна.
Одоо байгаа form-д нь тулгуурлабал Sagna заавал Францын Дэлхийн Аваргын эрхийн төлөөх Ирландтай хийх тоглолтонд оролцоx буй заа. (BTW: Liam Brady, Arsenal Academy Director, is on Republic of Ireland's Coaching stuff)
Arsenal-ийн 15 тоглогч шигшээ багтаа тоглохоор явж байгаа бөгөөд тэдний зөвхөн 6 нь л ДАШТ-ийн эрхийн төлөө чухал тоглолтонд оролцох юм. Тэр 6-ийн нэг нь Sagna. Бусад нь нөхөрсөг болон Under-21 тоглолтуудад оролцоно. Ирландийн нийслэл Дублиний CROKE PARK-т болох эхний тоглолтонд Sagna багийн нөхөд William Gallas, Abou Diaby нарын хамт оролцох бөгөөд Францын шигшээ багт Arsenal-ийн гурвалын эрч хүч, энерги чухал хэрэг болох нь дамжиггүй.
Мэдээжийн хэрэг Arsenal Academy-ийн Liam Brady өөрийн эx орныхоо тамирчидадаа Sagna-гийн хүчирхэг, тэсрэлтэй хурд, ухаалаг дамжуулалтууд, баруунаас ирэх кроссуудаас болгоомжлохийг сануулах нь гарцаагүй билээ. Эцэст нь хэлэхэд түүний тоглолтуудийг зүгээр энгийн нүдээр л харахад бусадынхаа хөдөлгөөнийг таамаглах чадвар, өрсөлдөгчөөс бөмбөг авах зөв бөгөөд даруу таклууд, байрлал эзэмшилт зэрэг бүхий л ур чадваруудыг өсөн дэвжиж буй залуу хамгаалагчаас дээд зэрэглэлийн гүйцэтгэлтэйгээр үзэж болно.