Moderator: rednasca
by kayo » Thu Oct 15, 2009 12:43 am
by monhoo_ts2003 » Thu Oct 15, 2009 2:21 am
by suldees » Thu Oct 15, 2009 5:57 am
by Ali » Thu Oct 15, 2009 12:43 pm
by meesh » Thu Oct 15, 2009 12:53 pm
by MJ » Thu Oct 15, 2009 1:00 pm
by kayo » Thu Oct 15, 2009 5:26 pm
by Бээгий » Thu Oct 15, 2009 9:17 pm
Ум мани бадми хумNomer 10 wrote:Олон хоног янз бүрийн ажил, хөдөө гадаа гэж яваад нэтгүй болцон байсан. Өчигдөр нэг юм залгуулаад шөнө Байерн Ювег үзэхээсээ өмнө нэг юм нэт рүү орсон. Хамгийн түрүүнд Юнайтедынхаа топик руу ордог л доо. Тэгсэн гарчиган дээр нь РИП Дэгдээхэй гэсэн байхаар нь жаахан цочирдсон ч Манчестерийн нэг гадаад фэн ч юм уу эсвэл багтай холбоотой нэг юм болж гэж бодоод нэг их тоосонгүй шууд л сүүлийн хуудсан дээр нь дарсан... Шоконд ороод жаахан гөлөрч сууж байгаад цааш форумдах ямар ч хүсэлгүй болоод компьютерээ унтраасан. Тоглолт ч үзсэн болоогүй. Аймшигтай юм гэхээс өөр үг орж ирэхгүй байна. Тэгээд сая өмнөх хуудсуудыг уншлаа. Сүүлийн хэдэн хуудас зөвхөн өчигдрөөс хойш бичигдсэн байлаа. Өмнөх гээд л дараад байлаа. Тэгж байтал 25-р хуудсанд Дамчаа гуай, Жексон, Говь Алтайн хүмүүс гээд өөр нэрнүүд гарч эхэлсэн. Гүйлгээд явж байтал хамгийн доор нь Цоомоо хамгийн анх бусаддаа дуулгасан байсан. Бүх л хуудсыг эргүүллээ. Доорх бичлэгийг ун*a*д өөрийн эрхгүй нулимсаа барьж дийлсэнгүй.Secret7 wrote:---------------------------------Хорин нас хүрэх юмсан-----------------------------------------------
Нэг л мэдэхэд хорин насыг хүрэх гэж явна. Алдаатай оноотой, баяртай гунигтай энэ хорин жилд хүн болж төрснийх сайн сайхан бүхнийг л үзлээ. Аз болж аймшигтай муу муухайгаас хол явжээ. Гэвч бурхан надад энэ сайхан амьдралыг өгсөн мөртлөө ийм хурдан эргүүлээд авах гээд байгааг ойлгохгүй юм. Би төрөлхийн зүрхний гажигтай төрсөн юм. Тийм болоод ч тэрүү хүн болгон л эвий минь гэж харьцана. Би ч бардам зантай юм болохоор хүнд муугаа үзүүлэхгүй санаатай өвдсөн ч өвдөөгүй юм шиг толгой дээгүүр алхдаг нэгэн.
Уул нь надад асар том зорилго бий. Тэр зорилгодоо хүрэхийн тулд биеэ хайрлахгүй зүтгэж байгаа ч атгахан зүрх минь дийлэхгүй юм шиг байна. Хайртай аав ээжийгээ баярлуулж өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хариулахыг хүсэж байгаа ч яалтай билээ. Үлдсэн амьдралынхаа багахан хугацааг сайн сайхан юманд зориулах юмсан. Хөөрхөн дүү нартаа үлгэр дууриалалтай эгч нь байх юмсан. Заримдаа гол тасартал өвдөхөд нь үхэх юмсан гэж бодовч өвдөөгүй үед нь ингээд л амьд явах юмсан гэж бодох юм. Ноднин жил төрсөн өдрөөрөө ээжийнхээ засч өгсөн ширээний ард сууж байхдаа дараа жил төрсөн өдрөө тэмдэглэж чадах болов уу гэж бодоод өөрийн эрхгүй нулимс гарсан ч буцаагаад л залгичихсан Нөгөө л муу бардам зан. Аав минь уг архи уудаггүй л дээ. Гэхдээ одоо хааяахан халамцуу орж ирээд намайг энгэртээ наан удаан гэгч тэврээд мэгшдэг. Ийм л үед амьдрах юмсан гэсэн хүсэл ямар ихээр төрдөг гээч. Гэхдээ би шантрахгүй ээ. Би хорин насныхаа тэр байтугай 50, 60 бүүр 100 насныхаа ойг тэмдэглэх болно. Миний бас нэг инээдтэй гэмээр мөрөөдөл бол ихэр хүүхэдтэй болох. Тэгээд зөндөө олон хүүхэдтэй болчихоод тэд нартайгаа тоглоод л..... Даанч намайг хүүхэд гаргаж болохгүй гэсэн. Дийлэхгүй гэнээ.
Нээрээ ийм форум байдгийг зааж өгсөн танил ахдаа үнэхээр их баярладаг. Багахан хугацааг та нартай хамт өнгөрүүлсэн ч амьдралын минь гэрэл гэгээтэй олон өдрүүд энд бий. Та нараараа хайрлуулж шоолуулж өрөвдүүлж муулуулж байсан мөч бүхэн үнэтэй дурсамж. Та нартаа үнэхээр их баярладаг. 10 ахдаа, Мэндээ, Бибби, Хотспур, КР7, Ууганаа, Цоомоо, Тунгаа, Дэк, Аварга гээд л намайг дэмждэг ойлгодог байсан бүх найзууддаа баярлалаа. Бас надад үл итгэсэн хүмүүст ч баярлалаа. Арга ч үгүй биздээ. Хэн нь ч мэдэгдэхгүй амьтан орж ирээд л худлаа чатлаад байхаар. Уул нь би та нартай уулзахыг ямар их хүсдэг гээч. Даана ч толинд өөрийгөө харах бүрт өдрөөс өдөрт дордож байгаа царай, улам л шингэрээд байгаа үс, хамаг биеийг минь ховх сорж байгаа өвчнөөсөө болоод сэтгэл төвдөхгүй юм. Тэгэд л та нарт арай аятайхан байсан үеийнхээ зургийг үзүүлдэг байлаа. Одоо намайг харвал энэ Уянга мөн үү гэж танихгүй л байх. Ямар сайндаа л Ууганаа намайг 30 гарсан хоолойтой гэж байхав. Цээгийгээс би өөрөөсөө өөр хэнд ч миний энэ аймшигтай болсон царайг хэлэхгүй гэсэн амлалтыг нь авч байж уулзсан. Цээгийд маш их баярлаж байгаа шүү. Найз нь тун удахгүй нэг томхон хагалгаанд орох гэж байгаа. Дийлэх үгүйгээ мэдэхгүй л байна. Уг нь зүрхээ солиулчихвал........... Төмөр зүрхтэй удаан явлаа даа. Тогшиход бараг дон дон гэмээр ккк. Даанч хэн нэгний зүрхийг өөртөө тээмээргүй байдаг. За тэгээд сүүлд нь та нартаа бүгдэд нь хайртай шүү. Найз нь эрүүл болоод эргээд ирнээ.
10 ах – Миний аав шиг
Тунгаа – Миний сайн найзаас ч илүү
Хотспур – Форумаас цор ганц уулзсан залуу маань. Их сайн залуу байна лээ
Мэндээ – Чамтай суусан бүсгүй азтай
Цоомоо – Сэтгэл сайтай залуу
Баяраа – Мундаг
Аварга – Ирж байгаад ганц юмаа ууна аа
Аагий – Анх намайг мик-ээр шалгасан хүн
Адмирал – Улаан тоглоомчин
Сүлдээс – Сайн аав
Чуугий – Бие нь жижиг ч бэлчээр том залуу даа
Дэк – Миний найз жаахан тураарай кк
Бамбууш – Зэвтэй жад
Ганхүү – Чамаар л зургаа авахуулахыг хүссэн юмсан
Ууганаа – Бас л дажгүй залуу шүү
Гүнж – Орос школьтой монгол бүсгүй
Мики – Манай Мики хөөрхөн шд
Бээгий – Хөөрхөн дүү. Зургаа тавьсан нь санаанаас ер гардаггүй юм
Yes man – Тунгаад үнэнч байгаарай. Гомдоовол дэмий шүү
КР7 – Роналдугийн үнэнч шүтэн бишрэгч мсжр-н найз
Алка – Хамгийн хөгжилтэй нь
Гүүнэр – Чи Гүнжийг гомдоож болохгүй шүү
Манай форумынхан чинь их олуулаа болохоор зарим нэг хүмүүсийг орхигдуулсан бол уучлаарай
Энэ бүхнийг бичихүү болих уу гэж удаан бодлоо. Миний өвчин хүнд хамаагүй гэж бодсон ч та нартаа хэлж санаагаа амраах гэсэн юм. Зөвөөр ойлгоно биз дээ
by soccer » Sun Oct 18, 2009 4:48 pm
Suugii wrote:Хайран сайхан залуу
Бас нэг харамсалтай мэдээ
Бидний үехнийг байлдан дагуулж байсан BoyZone хамтлагын гишүүн
Степан 33 насанд өөд болжээ.
Хамтлаг нь удахгүй эргэн нэгдэхээр болоод байсан билээ... харамсалтай юм
Stephen Patrick David Gately - Shooting Star
by kayo » Wed Nov 11, 2009 11:16 am
by Ladykop » Wed Nov 11, 2009 11:21 am
by Mojul » Wed Nov 11, 2009 11:37 am
by Оргил » Wed Nov 11, 2009 11:50 am
by Бээгий » Wed Nov 11, 2009 11:58 am
by monhoo_ts2003 » Wed Nov 11, 2009 12:17 pm
by Realist » Wed Nov 11, 2009 12:22 pm
by mick » Wed Nov 11, 2009 2:20 pm
by monhoo_ts2003 » Thu Nov 12, 2009 2:45 pm