Эмгэнэл

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Re: Эмгэнэл

Postby kayo » Thu Oct 15, 2009 12:43 am

Үнэхээр гоё хамтлаг байсан шүү, их сонсдог байж билээ, харамсалтай л байна. Хэдийн дахиж нэгдээд, хоёр гурван шинэ дуу гаргачихсан, аялан тоглолтоо хийгээд, шинэ цомгоо гаргах гэж байсан гэсэн
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Эмгэнэл

Postby monhoo_ts2003 » Thu Oct 15, 2009 2:21 am

R.I.P
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Эмгэнэл

Postby suldees » Thu Oct 15, 2009 5:57 am

RIP нөгөө геркулесийн дуу нь гоё шүү ганцаараа дуулсан.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Эмгэнэл

Postby avarga » Thu Oct 15, 2009 12:34 pm

RIP
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Эмгэнэл

Postby Ali » Thu Oct 15, 2009 12:43 pm

Анх хараал дурлаж билээ, Англид очихоороо уулзана гэж боддог байсан юмсан :sad:: Anyway Love u, will love u forever...
Ali
 

Re: Эмгэнэл

Postby meesh » Thu Oct 15, 2009 12:53 pm

Goy hamtlag bailaa gej...

RIP

Gesnees gay bsan gej sonsoj bsan yum bna.Ugui biluu nuguu Mickey ni biluu?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Эмгэнэл

Postby MJ » Thu Oct 15, 2009 1:00 pm

Харин бага байхад дуртай байсан сүүлд нь Гэи гэж дуулаад таалагдахаа больсон. Нэг л наалинхай ч юм шиг дуулаад байгаа санагдаад. Хөөрхий яаж байгаад өнгөрчдөг байнаа. R.I.P :sad:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Эмгэнэл

Postby Devil 7 » Thu Oct 15, 2009 3:26 pm

R.I.P
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Эмгэнэл

Postby kayo » Thu Oct 15, 2009 5:26 pm

Бүүр гэрэлчихсэн гэсэн шдээ, нэг гартай, сүүлд нэг клипэн нэг залуутай тэврэлдээд байсан, анхны боёбэнд гэй клип болсон гэсэн .
http://v.youku.com/v_show/id_XNTMyMDE4NzY=.html

R.I.P
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Эмгэнэл

Postby Бээгий » Thu Oct 15, 2009 9:17 pm

Nomer 10 wrote:Олон хоног янз бүрийн ажил, хөдөө гадаа гэж яваад нэтгүй болцон байсан. Өчигдөр нэг юм залгуулаад шөнө Байерн Ювег үзэхээсээ өмнө нэг юм нэт рүү орсон. Хамгийн түрүүнд Юнайтедынхаа топик руу ордог л доо. Тэгсэн гарчиган дээр нь РИП Дэгдээхэй гэсэн байхаар нь жаахан цочирдсон ч Манчестерийн нэг гадаад фэн ч юм уу эсвэл багтай холбоотой нэг юм болж гэж бодоод нэг их тоосонгүй шууд л сүүлийн хуудсан дээр нь дарсан... Шоконд ороод жаахан гөлөрч сууж байгаад цааш форумдах ямар ч хүсэлгүй болоод компьютерээ унтраасан. Тоглолт ч үзсэн болоогүй. Аймшигтай юм гэхээс өөр үг орж ирэхгүй байна. Тэгээд сая өмнөх хуудсуудыг уншлаа. Сүүлийн хэдэн хуудас зөвхөн өчигдрөөс хойш бичигдсэн байлаа. Өмнөх гээд л дараад байлаа. Тэгж байтал 25-р хуудсанд Дамчаа гуай, Жексон, Говь Алтайн хүмүүс гээд өөр нэрнүүд гарч эхэлсэн. Гүйлгээд явж байтал хамгийн доор нь Цоомоо хамгийн анх бусаддаа дуулгасан байсан. Бүх л хуудсыг эргүүллээ. Доорх бичлэгийг ун*a*д өөрийн эрхгүй нулимсаа барьж дийлсэнгүй.


Secret7 wrote:---------------------------------Хорин нас хүрэх юмсан-----------------------------------------------
Нэг л мэдэхэд хорин насыг хүрэх гэж явна. Алдаатай оноотой, баяртай гунигтай энэ хорин жилд хүн болж төрснийх сайн сайхан бүхнийг л үзлээ. Аз болж аймшигтай муу муухайгаас хол явжээ. Гэвч бурхан надад энэ сайхан амьдралыг өгсөн мөртлөө ийм хурдан эргүүлээд авах гээд байгааг ойлгохгүй юм. Би төрөлхийн зүрхний гажигтай төрсөн юм. Тийм болоод ч тэрүү хүн болгон л эвий минь гэж харьцана. Би ч бардам зантай юм болохоор хүнд муугаа үзүүлэхгүй санаатай өвдсөн ч өвдөөгүй юм шиг толгой дээгүүр алхдаг нэгэн.
Уул нь надад асар том зорилго бий. Тэр зорилгодоо хүрэхийн тулд биеэ хайрлахгүй зүтгэж байгаа ч атгахан зүрх минь дийлэхгүй юм шиг байна. Хайртай аав ээжийгээ баярлуулж өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хариулахыг хүсэж байгаа ч яалтай билээ. Үлдсэн амьдралынхаа багахан хугацааг сайн сайхан юманд зориулах юмсан. Хөөрхөн дүү нартаа үлгэр дууриалалтай эгч нь байх юмсан. Заримдаа гол тасартал өвдөхөд нь үхэх юмсан гэж бодовч өвдөөгүй үед нь ингээд л амьд явах юмсан гэж бодох юм. Ноднин жил төрсөн өдрөөрөө ээжийнхээ засч өгсөн ширээний ард сууж байхдаа дараа жил төрсөн өдрөө тэмдэглэж чадах болов уу гэж бодоод өөрийн эрхгүй нулимс гарсан ч буцаагаад л залгичихсан Нөгөө л муу бардам зан. Аав минь уг архи уудаггүй л дээ. Гэхдээ одоо хааяахан халамцуу орж ирээд намайг энгэртээ наан удаан гэгч тэврээд мэгшдэг. Ийм л үед амьдрах юмсан гэсэн хүсэл ямар ихээр төрдөг гээч. Гэхдээ би шантрахгүй ээ. Би хорин насныхаа тэр байтугай 50, 60 бүүр 100 насныхаа ойг тэмдэглэх болно. Миний бас нэг инээдтэй гэмээр мөрөөдөл бол ихэр хүүхэдтэй болох. Тэгээд зөндөө олон хүүхэдтэй болчихоод тэд нартайгаа тоглоод л..... Даанч намайг хүүхэд гаргаж болохгүй гэсэн. Дийлэхгүй гэнээ.
Нээрээ ийм форум байдгийг зааж өгсөн танил ахдаа үнэхээр их баярладаг. Багахан хугацааг та нартай хамт өнгөрүүлсэн ч амьдралын минь гэрэл гэгээтэй олон өдрүүд энд бий. Та нараараа хайрлуулж шоолуулж өрөвдүүлж муулуулж байсан мөч бүхэн үнэтэй дурсамж. Та нартаа үнэхээр их баярладаг. 10 ахдаа, Мэндээ, Бибби, Хотспур, КР7, Ууганаа, Цоомоо, Тунгаа, Дэк, Аварга гээд л намайг дэмждэг ойлгодог байсан бүх найзууддаа баярлалаа. Бас надад үл итгэсэн хүмүүст ч баярлалаа. Арга ч үгүй биздээ. Хэн нь ч мэдэгдэхгүй амьтан орж ирээд л худлаа чатлаад байхаар. Уул нь би та нартай уулзахыг ямар их хүсдэг гээч. Даана ч толинд өөрийгөө харах бүрт өдрөөс өдөрт дордож байгаа царай, улам л шингэрээд байгаа үс, хамаг биеийг минь ховх сорж байгаа өвчнөөсөө болоод сэтгэл төвдөхгүй юм. Тэгэд л та нарт арай аятайхан байсан үеийнхээ зургийг үзүүлдэг байлаа. Одоо намайг харвал энэ Уянга мөн үү гэж танихгүй л байх. Ямар сайндаа л Ууганаа намайг 30 гарсан хоолойтой гэж байхав. Цээгийгээс би өөрөөсөө өөр хэнд ч миний энэ аймшигтай болсон царайг хэлэхгүй гэсэн амлалтыг нь авч байж уулзсан. Цээгийд маш их баярлаж байгаа шүү. Найз нь тун удахгүй нэг томхон хагалгаанд орох гэж байгаа. Дийлэх үгүйгээ мэдэхгүй л байна. Уг нь зүрхээ солиулчихвал........... Төмөр зүрхтэй удаан явлаа даа. Тогшиход бараг дон дон гэмээр ккк. Даанч хэн нэгний зүрхийг өөртөө тээмээргүй байдаг. За тэгээд сүүлд нь та нартаа бүгдэд нь хайртай шүү. Найз нь эрүүл болоод эргээд ирнээ.

10 ах – Миний аав шиг
Тунгаа – Миний сайн найзаас ч илүү
Хотспур – Форумаас цор ганц уулзсан залуу маань. Их сайн залуу байна лээ
Мэндээ – Чамтай суусан бүсгүй азтай
Цоомоо – Сэтгэл сайтай залуу
Баяраа – Мундаг
Аварга – Ирж байгаад ганц юмаа ууна аа
Аагий – Анх намайг мик-ээр шалгасан хүн
Адмирал – Улаан тоглоомчин
Сүлдээс – Сайн аав
Чуугий – Бие нь жижиг ч бэлчээр том залуу даа
Дэк – Миний найз жаахан тураарай кк
Бамбууш – Зэвтэй жад
Ганхүү – Чамаар л зургаа авахуулахыг хүссэн юмсан
Ууганаа – Бас л дажгүй залуу шүү
Гүнж – Орос школьтой монгол бүсгүй
Мики – Манай Мики хөөрхөн шд
Бээгий – Хөөрхөн дүү. Зургаа тавьсан нь санаанаас ер гардаггүй юм
Yes man – Тунгаад үнэнч байгаарай. Гомдоовол дэмий шүү
КР7 – Роналдугийн үнэнч шүтэн бишрэгч мсжр-н найз
Алка – Хамгийн хөгжилтэй нь
Гүүнэр – Чи Гүнжийг гомдоож болохгүй шүү
Манай форумынхан чинь их олуулаа болохоор зарим нэг хүмүүсийг орхигдуулсан бол уучлаарай
Энэ бүхнийг бичихүү болих уу гэж удаан бодлоо. Миний өвчин хүнд хамаагүй гэж бодсон ч та нартаа хэлж санаагаа амраах гэсэн юм. Зөвөөр ойлгоно биз дээ
Ум мани бадми хум
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Эмгэнэл

Postby soccer » Sun Oct 18, 2009 4:48 pm

Suugii wrote:Хайран сайхан залуу :sad:

Бас нэг харамсалтай мэдээ

Image

Бидний үехнийг байлдан дагуулж байсан BoyZone хамтлагын гишүүн
Степан 33 насанд өөд болжээ.
Хамтлаг нь удахгүй эргэн нэгдэхээр болоод байсан билээ... харамсалтай юм




Stephen Patrick David Gately - Shooting Star


харин энэ мэдээг сая л мэдээ үзэж байгаад сонслоо... хайртай хамтлаг-н маань бас нэгэн дуучин маань нас барчлаа гэж үү :sad: ... дэлдийчээд, хоолойтой нь ярих юм байхгүй гоё дуулдаг... тайван нойрс доо :smile:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Эмгэнэл

Postby El Payaso » Wed Nov 11, 2009 11:04 am

Enke амиа хорлочихож... RIP
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эмгэнэл

Postby kayo » Wed Nov 11, 2009 11:16 am

RIP. Манайд тоголж байсан залуу, нээх сайн тоглоогүй, тоглох ч боломж олдоогүй дээ, лоан-р өөр багт зээлүүлсээр байгаад л таарсан, Германдаа харин гайгүй байх шиг байсан. Харамсалтай байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Эмгэнэл

Postby Ladykop » Wed Nov 11, 2009 11:21 am

R.I.P Enke. Аймаар юмаа. Охин нь нас барснаас болоод сэтгэл нь хямарсан гэж бичээд байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Эмгэнэл

Postby Mojul » Wed Nov 11, 2009 11:37 am

Ханноверийн хаалгач уу..
Эмгэнэл илэрхийлэе.....
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Эмгэнэл

Postby Khosoo » Wed Nov 11, 2009 11:38 am

Эмгэнэл илэрхийлье
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Эмгэнэл

Postby Оргил » Wed Nov 11, 2009 11:50 am

ёстой сонин юмаа. дажгүй хаалгач. :smile:
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Эмгэнэл

Postby Бээгий » Wed Nov 11, 2009 11:58 am

RIP
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Эмгэнэл

Postby monhoo_ts2003 » Wed Nov 11, 2009 12:17 pm

Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн үндсэн хаалгач, “Ганновер-96” багийн тоглогч Роберт Энке 32 насандаа таалал төгсчээ. Ганновер хотын цагдаа нарын мэдээлснээр алдарт хөлбөмбөгч хотын баруун хойд зүгт орших төмөр замын зөрлөг дээр орон нутгийн цагаар 18.25 цагт галт тэргэнд дайруулж, нас барсан байна. Цагдаа нарын анхны дүгнэлтээр амиа хорлосон болох нь тодорхой байсан гэнэ. Германы хөлбөмбөгийн холбоо энэхүү гэнэтийн аймшигтай мэдээллийг хүлээн авсны дараа Германы хөлбөмбөгийн спортод үнэхээрийн том гарз учирлаа хэмээн мэдэгджээ.

Энкегийн охин Лара 2006 онд маш ховор тохиолдох зүрхний өвчний улмаас хоёрхон настайдаа нас барсан нь түүнд маш хүнд цохилт болж, багагүй хугацаанд хөлбөмбөгийн ногоон талбайгаас хөндий байсан юм. Охиноо нас барснаас хойш хэсэг хугацааны дараа буюу өнгөрөгч тавдугаар сард Энке болон түүний эхнэр Тереза нар найман сартай охиныг өргөж авчээ. Энкегийн ойр дотны хүмүүсийн ярьж буйгаар хайртай бяцхан охиноо алдсан нь түүний амиа хорлох шалтгаан болсон бололтой.

Роберт Энке Германы үндэсний шигшээ багийн хамт найман тоглолтод оролцсон бөгөөд ирэх жил болох ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох учиртай байсан юм. Тэрээр “Карл Цейсс”, “Боруссия”, “Бенфика”, “Барселона”, “Фенербахче” болон “Тенерифе” нарын дээд зэрэглэлийн клубуудад хүчин зүтгэж байсан бөгөөд 2004 онд Бундеслигийн “Ганновер-96” багт эргэн ирсэн байна.

Энке анх 29 настайдаа Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, анхны олон улсын чанартай тоглолтод оролцсон ба “Евро-2008” тэмцээний дараа Йенс Леманн олон улсын карьераа орхисноор Энке үндэсний шигшээ багийн үндсэн хаалгачаар сонгогдсон юм. Тэрээр биеийн байдлын улмаас Германы шигшээ багийн сүүлийн дөрвөн тоглолтыг өнжсөн боловч өнгөрөгч долоо хоногт багтаа эргэн ирээд байжээ.

Роберт Энкег таалал төгссөн гэх мэдээлэл цацагдсаны дараа түүний мянга мянга хөгжөөн дэмжигчид Ганновер хотын “AWD-Arena” цэнгэлдэхийн гадна талбайд цуглаж, багийн ахлагчийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөн лаа асаажээ.
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Эмгэнэл

Postby Realist » Wed Nov 11, 2009 12:22 pm

Дээдийн дээд хүний төрөл олж сайхан амьдарч байж амиа хорлосон бол дэндүү **н** хэрэг байна.
Ядаж багийнхаа олон мянган фэнүүдийг боддог байгаадаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Эмгэнэл

Postby white » Wed Nov 11, 2009 2:06 pm

Үнэхээр харамсалтай юм аа. :sad:: R.I.P
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Эмгэнэл

Postby avarga » Wed Nov 11, 2009 2:17 pm

Харамсалтай юм болжээ... :)
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Эмгэнэл

Postby mick » Wed Nov 11, 2009 2:20 pm

Манай хүргэний дэмджэг багийн хаалгач шт. Бас Германы №1 байсан шт.
Ум ма нэ бад мэ хум
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Эмгэнэл

Postby Doyo » Thu Nov 12, 2009 12:10 am

R.I.P
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1252
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: Эмгэнэл

Postby monhoo_ts2003 » Thu Nov 12, 2009 2:45 pm

Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хаалгач Роберт Энке мягмар гаригийн орой галт тэргэнд дайруулж, таалал төгссөн билээ. Хэргийн газар ажилласан цагдаа нар түүний үхлийг амиа хорлосон хэмээн тогтоогоод байгаа юм. Энэхүү эмгэнэлт явдалтай холбоотойгоор Германы хөлбөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд уг хуралд алдарт хөлбөмбөгчийн эхнэр Тереза Энке мөн оролцжээ. Хатагтай Энкегийн хэлснээр Роберт сэтгэл санааны гүн хямралтай, депресст орсон байсан бөгөөд хамгийн анх 2003 онд сэтгэлзүйч эмчид хандаж, эмчилгээ хийлгэж байсан гэнэ. Мөн тэрээр түүний энэ сэтгэцийн өвчин олон нийтэд ил болж, үрчилж авсан Лейла охиноо алдах вий гэхээс маш их эмээдэг байсан аж. Роберт болон Тереза нарын охин Лара 2006 онд маш ховор тохиолдох зүрхний өвчний улмаас хоёрхон настайдаа нас барсан нь хосуудад хүнд цохилт болсон бөгөөд Роберт үргэлж шаналж, сэтгэлийн дарамттай байсан гэнэ. Улмаар хосууд энэ оны тавдугаар сард Лейла гэх найман сартай охиныг үрчилж авсан юм. Роберт Энке Ганновер хотноо гэртэйгээ ойролцоо орших төмөр замын зөрлөгт галт тэргэнд дайруулж, амиа хорлосон ба сэтгэл санааны энэ хүнд байдлаа нууж байснаа дурдсан захиаг гэртээ үлдээжээ.

Энкегийн гэнэтийн үхэлтэй холбоотойгоор Германы шигшээ баг ирэх бямба гаригт Чилийн багтай хийх байсан нөхөрсөг тоглолтоо цуцалсан бөгөөд энэ байдалтай эвлэрэхийн тулд цаг хугацаа шаардлагатай гэжээ. :) :) :)
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

PreviousNext

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron