Аагий wrote:Нэг талаас харсан бичлэг гэж Испани эрийн бичлэгийг л хэлэх байх. Тоглолт үзээгүй хүн Испани эрийн бичлэгийг ун*a*д Челси эдлүүлж эдлүүлж, баахан шүүгчийн ивээл авч авч, ганц гоол мөн булхайгаар хийсэн гэж ойлгогдохоор байна. Зиго ч гэсэн энэ дээрхи цохилтыг Дрогба өөрөө гүйж ирж өшиглүүлсэн гээд байгаа биз. Эванс яг байрандаа үсэрсэн байна тээ. Та нар битгий ингэж төгс юм бичиж байгаам шиг бай л даа. Бид Адебаяорын хөл доор РВП толгойгоо хавчуулсан гээд байвал мэдээж **н** хэрэг, гэхдээ та нарын бичиж байгаа чинь энүүнтэй ижил шахуу л байна.
Би уг нь энэ нөхцөлийг тайлбарлаж нэг юм хэлсэндээ. Эванс бол түрүүлээд бөмбөгөнд хүрэх нь тодорхой байсан, үүнийг нь мэдсээр байж түүнийг эвж унагаах нь тодорхой байдлаар Дрогба гүйж очсон. Яг энэ үед Эванс тэр бохир үйлдэлийг хийсэн. Гэхдээ мэдээж энэ үйлдэлийг хийх нөхцөлийг Дрогба бүрдүүлсэн бөгөөд Эванс өөрөө буруудахгүй гэдгээ мэдэж байсан учраас л жийгээд авсан. Гэхдээ би яагаад Эвансыг тэгтлээ буруутгахгүй байна вэ гэхээр тэрээр өвдөгөө бүрэн тэнийлгэж жийгээгүй, даравгарын цээжинд хүрэнгүүтээ хөлөө татсан байгаан. Тэгээд бас хэлсэн шүү дээ. Хэрвээ Эванс ингэж "хөлөөрөө өөрийгөө хамгаалаагүй" бол Дрогба түүнийг мөргөж унагаан залуу чөтгөр өрөвдөлтэй харагдах байлаа. Яахав тоглолтын хэмнэл, өрсөлдөөн ширүүссэн байдал нтр хоёр тоглогчид иймрхүү үйлдэл хийхэд хүргэсэн байх. За тэгээд эдгээр нөхцөлүүдийг тооцож үзхээр Эвансыг шууд "араатан" мэтээр ярих хэрэггүй л гэмээр байна даа. Бас нээрээ энэ бичлэг дээр Эвансын бөмбөгөнд хүрж байгааг харуулахгүй байгаа болохоор яг л Дрогбаг шууд үсэрч очоод өшиглөж байгаа мэт харагдаж байгаан. Энэ бол зүгээр л хүний сэтгэхүйгээр тоглох гэсэн хайчилбар юм.