rednasca wrote:эцэст нь хэлэхэд МанЮ Стэмфордын Гүүрэнд хожих гэж ирсэнгүй...
нягт хамгаалах, бохир тоглох, хүчний тоглолт үзүүлэх, шүүгчид дарамт үзүүлэх, сөрөг довтолгоонд найдахаар ирсэн байлаа...
сул багууд нэг тиймэрхүү тактик барьдаг нь санаанд орж энэ тэр...
Улаан залуутай санал нийлэхгүй нь ээ. Сул баг гэж манайхыг хэлсэн бололтой. Баахан түүх, цомын тоо бичиж элийрээд яахав. Манайхыг Англи, Европт яж тоглож бгааг бугд мэдэх газар. Танайхыг ч үүхгүй, түүхгүй, өчүүхэн жижиг баг гэхгүй ээ. Дэлхийн шилдгүүдэд тооцогдох 2 багийн ээлжит ширүүн өрсөлдөөн л гэж бодож бна. Танайх шиг бүрэлдэхүүнтэй багтай, гэрт нь очоод манайхан сайн тоглосон. Үр дүн л новш болхоос. Тэгээд ч тэр талаар том том шинжээчид Daylight Robbery At Stamford Bridge сэдвийн доор өчигдөржингөө л маргалаа. Флетчер алдаа байснуу, Дрогба Броунг унагасан, отонгоос үзүүлсэн идэвхи зэрэг нь хаалгачид хэрхэн нөлөөлөв, энэ гоол үнэхээр тооцогдох ёстой бсан эсэх гээд л.
Хожих гэсэнгүй, сөрөгт найдах нтр гэж ямар үндэслэлээр бичсэн юм бол доо. Гараа хараад тэгнэ гэж баймааргүйсэн. 4-5-1 гэж байнга тоглодог баг ч бий. Танайх шиг нягт хамгаалалттай, хурд сайтай багт сөрөг хэцүү. Тэгээд үнэхээр тоглолтоо үзсэн бол арай л өөр байсан даа. Тоглолтын дараа өгсөн оноог харсан ч гэсэн. Рүүни 8, Дрогба 5 бсан. Бусад нь ямархуу блаа даа. Манайх илүү л бсан юмдаг.
Нягт хамгаалсан гэдэг бол үнэндээ маазарсан байлгүй дээ. Арай ч дээ. Буруутгамаар байвал өөр юм ол л доо. Хүчний тоглолт ч бас. ПЛ-н бараг имиж, танай нэрийн хуудас болсон эд. Бохир гэж Эвансийг хэлэх гээд бгаа бол тэр талаар өчигдөржин маргасан. Бусдаар гэвэл гоол орсны дараа манайхан шатаж тоглоод бсан нь үнэн. Гэхдээ тэнцүүхэн өрсөлдөгчтэйгөө сайхан тоглочихоод, шүгэл барьсан мануухайн мунхаг шийдвэрээс болж урссан хөлс нь үнэ цэнэгүй болоход ямар ч тоглогч тэгдэг л биз дээ. Танайхан ЧЛ-н хагас шигшээгээ мартаагүй байх гэж бодож бна.