09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал түрүүлэх багийн нэр

1. МАН
42
20%
2. Чэлси
75
36%
3. Арсэнал
39
19%
4. Ливерпул
44
21%
5. СИТИ
3
1%
6. Бусад
5
2%
 
Total votes : 208

Re: Barclays Premier League 2009-10

Postby Ladykop » Fri Oct 02, 2009 5:32 pm

What if... Premier League teams were countries?

http://www.mirrorfootball.co.uk/ ын David Anderson гэгч нөхрийн уйдсандаа бичсэн юмыг би бас хийх юм олдохгүй болохоор нь орууллаа.
Image

Болтон бол яг л Бельги. Болхи, бослого дэгдээгч фэнүүдээр дүүрэн. Яг л дуулгаваргүй, эсэргүү Валлун, Фламандууд Бельгийг хуваахаар зүтгэж буйтай адил

Стоук бол Финлянд. Тэд Рори Делапынхаа хамт олон арван жад шидэгч төрүүлж гаргасан скандинавын орон.

Манчестер сити Хятадыг санагдуулж байна. Аль хэдийнэ тогтсон хэвийг бусниулахаар зэхэж буй. Нэгэнт өөрсдийн хүч чадал боломжоо ашиглаад эхэлбэл тогтоох арга байхгүй.

Манчестер Юнайтед бол жинхэнэ АНУ. Сүүлийн хорин жилийн турш ноёрхлоо тогтоогоод өөрсдийгөө хөлбөмбөгийн ганц эзэд гээд бодчихсон. Сэр Алекс Фергюсен Кеннеди гэхээсээ Никсонтой илүү адилхан.

Ливерпуль бол Их Британи. Нэгэн цагт тэдний байгуулсан эзэнт гүрэн хамгийн агуу нь байсан. Харин одоо өмнөх алдар хүндээ авах гэж хүчлэн зүтгэж байгаа. Дээр нь зөндөө өртэй. Бас л янкууд бүх зүйлд буруутай.

Арсенал Арсен Венгер 2-ыг ерөөсөө Францтай л зүйрлүүлж болно. Хээнцэр, ганган харахад жинхэнэ таашаалыг амсана. Гэхдээ 1940 оны Францын тэмцэл шиг тэдний тэмцэл нь ямар ч үр дүнгүй.

Челси бол Орос байх ёстой. Өөрсдийгөө өргөмжлөхийн донтой, бүгдийн дургүйг хүргэсэн шинэ баячууд. Путины адил өрөвдөхгүй бүгдийг цавчдаг нэг эзэнтэй.

Тоттенхэм бол Грек. Тэд эрт цагт хамгийн топуудын нэг байж, өнөөгийн хөл бөмбөгийг босголцогсдын нэг. Гэвч тэр нь эртээ урьдын цагт бөгөөд хэзээ гэдгийг нь хэн ч санадаггүй.

Эвертон бол Португаль. Нэгэн цагт тэд том газар нутагтай байлаа. Харамсалтай нь хэцүү цаг үе дайрч, одоо алдартай хөршийнхээ сүүдэрт байгаа.

Сандерланд бол Польш. Тэд урьд нь илүү том хөршүүдийнхээ сүүдэрт амьдрахаас өөр аргагүй байсан ч одоо тухайн бүсийнхээ шинэ хүч чадал болоод байна.

Блэкберн- Дани. Нэг их сайн биш ч хааяа хааяа том хөвгүүдийг шоглочихоод байдаг

Виган-Лихтенштейн. Жижигхэн боловч нэгэнт нүхээ олчихсон, харахад нүд баясгасан.

Халл бол Ватикан. Удирддаг нөхдүүд нь өөрсдийгөө бурхан гээд бодчихсон.

Портсмут бол Куукийн арлууд ч юм уу эсвэл дэлхийн дулааралд хамгийн их өртөөд байгаа Номхон далайн арлуудын нэг. Хурдан живж байгаа. Удахгүй ул мөргүй алга болох.

Вольвес бол Австри. Эрт цагт хүч чадалтай байсан. Одоо аажмаар сэргэж байгаа.

Бирмингэм бол Албани. Байдаг гэдгийг бүгд мэддэг ч очихыг хүсдэг хүн байхгүй.

Астон Вилла бол Итали. Өөрсдийгөө томчуудын нэг гэж үздэг ч том байж чаддаггүй. Лидерүүд нь жил ирэх тусам улам л залуужаад байдаг.

Вэст Хэм бол Голланд л гэсэн үг. Англиар маш сайн ярина. Дээрээс нь хүн болгоны 2 дахь дуртай баг.

Бернли бол Солонгос. Хэтэрхий хоцрогдсон хойд Солонгос биш л дээ. Ажилсаг, харьцаа сайтай, явсаар явсаар том хөршүүдийнхээ дундаас гарч ирсэн Өмнөд Солонгос

Ингээд Фулхэм үлдэх шив дээ. Нэр цуутай том хөршүүдээр хүрээлэгдсэн. Гэхдээ яг л цаг шиг нэгэн жигд ажилладаг. Швейцарьт тавтай морил...
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby boboZ » Fri Oct 02, 2009 5:47 pm

liverpoolfan :eek:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Barclays Premier League 2009-10

Postby Должко » Mon Oct 05, 2009 12:46 pm

Өчөгдрийн тоглолтийг ямар удаан ярина гээч энэ хүмүүс :grin:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Barclays Premier League 2009-10

Postby monhoo_ts2003 » Tue Oct 06, 2009 5:36 pm

Английн хөлбөмбөгийн холбоо Премьер лигийн есдүгээр сарын шилдгүүдээ нэрлэлээ. Энэ хугацаанд хожигдолгүй явсан “Тоттенхэм”, “Манчестер Сити”-д анхны ялагдлыг нь “бэлэглэж”, “Стук Сити”-г 2:0-ээр хожсон “МЮ”-ын сэр Алекс Фергюсон шилдэг дасгалжуулагч болжээ. Сэр Алексын хувьд 24 дэх удаагаа сарын шилдгээр тодорч байгаа аж.
Түүнчлэн есдүгээр сард таван бөмбөг оруулсан “Ливерпуль”-ийн довтлогч Фернандо Торрес сарын шилдэг тоглогчоор тодорчээ. :D
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Barclays Premier League 2009-10

Postby Bold9 » Thu Oct 08, 2009 11:27 am

Image
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby o_baatar316 » Thu Oct 08, 2009 11:36 am

Beckham tasarhai terguulj bh shiv dee....argagui dee........
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Barclays Premier League 2009-10

Postby Барнаба » Thu Oct 08, 2009 4:21 pm

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby sp_fc kop » Thu Oct 08, 2009 4:22 pm

ахмадын золбоо юу
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: Barclays Premier League 2009-10

Postby Mr S » Thu Oct 08, 2009 4:47 pm

8-Р ТОЙРОГ………

10 САРЫН 3-НД………..

Molineux Stadium - 29023
Wolverhampton Wanderers 0 - 1 Portsmouth
19' 0 - 1 Hassan Yebda
Shots (on Goal) 14(4) 13(4)
Fouls 10 13
Corner Kicks 8 6
Offsides 2 4
Time of Possession 60% 40%
Yellow Cards 1 2
Red Cards 0 0
Saves 3 4
Помпэй анхны хожлоо авлаа........энэ зун Бэнфика-с лооноор ирсэн Иэбда-н гоолын ачаар........... Помпэй-н коуч Пол Харт бөөн баяр........
Помпэй-н эзэн удахгүй бөөн мөнгөөр багаа угжина гэсэн....... Пол Харт ч бөөн баяр бх нь аргагүй ээ.......
Image
ИЭБДА...

Image
АНХНЫ ХОЖИЛ…………

Turf Moor - 20102
Burnley 2 - 1 Birmingham
53' Steven Fletcher 1 - 0
62' André Stéphane Bikey 2 - 0
90' 2 - 1 Sebastian Larsson
Shots (on Goal) 17(5) 11(3)
Fouls 17 13
Corner Kicks 8 4
Offsides 3 2
Time of Possession 59% 42%
Yellow Cards 0 3
Red Cards 0 0
Saves 2 3
БАРНЛИ Бирмингэм-г талбайдаа 2-1-р буулган авлаа………. Барнли талбайдаа ч мундаг бна аа...... тэд талбайдаа МАН Эвэртон Сандэрланд-г өмнө нь хожиж бсан бол энэ удаа Бирмингэм-г хожлоо....... талбайдаа ямар ч багийг хождог баг.........
Барнли-н хувьд 1976 оноос хойш анх удаа Бирмингэм-г хожиж бгаа гэнэ......... тэд 2 сараас хойш талбайдаа хожигдол аваагүй бна....... лиги эхлээд талбайдаа 4 тоглож 4 хожлоо........
Эхний үед....
Барнли-н шинэ тоглогч Давид Нужэнт холоос хүчтэй цохисныг Бирмингэм хаалгач жо Харт бариад авав........
37 минутанд зочин багийн Ли Боэр сайхан боломжийг алдлаа..... Рожэр Жонсоны баруун талаас өгсөн гайхалтай кроссыг мань эр хаалга руу биш өөр тийш нь цохичихийм....... уул нь хаалга бараг хоосон бсан.......
2-р үе эхлээл 8 минут өнгөрч бхал.......
Эзэн багийн довтлогч Флэтчэр сөрөг довтолгоогоор бөмбөг авч орон 16-с зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол...... 1-0.... бөмбөг хаалгачид ойгоол хаалганд орлоо......... Шотландын шигшээгийн довтлогч ЕПЛ-н анхны гоол........ тэрээр Барнли-н рэкорд сайнин билээ....... энэ зун Хибэрниан-с 3 сая фунтаар ирсэн........
Дараахан нь мань эр даблдах сайхан боломжийг алдлаа....... холын дамжуулалтыг 16-д цээжин дээрээ ойлгон авч 16-с зүүн хөлөөр цохисон нь хаалганы зүүн шон хуслаа........ азгүй л бна даа.....
62 минутанд талбайн эзэд тоог 2-0 болгов......... Давид Нужэнт-н урагш маш сайхан гаргаж өгснийг хамгаалагч Бикэй 16-д авч баруун хөлөөр хүчтэй цохиж гоол....... 2-0..... Камэрун эр сальт эргээл......... Бикэй РИЙДИНГ-с энэ зун ирсэн бөгөөд анхны гоол нь........
Эзэн багийн Тайрон Мийрс 16-н шугам дээрээс фрий кик маш хүчтэй цохисныг Жо Харт сайхан хаалаа......... эзэд ч талбайдаа хүчтэй бна аа.......
Цаг дуусах мөчид Бирмингэм-д сэлгээгээр орж ирсэн Ларссон 16-н гаднаас фрий кик цохиж гоол..... 2-1......... маш эвгүй curling цохилт блаа.....
Барнли талбайдаа 4 тоглож 4 хожоод байгаа бол Бирмингэм сүүлийн 5 тоглолтонд 4 хожигдоод байна..........
Image

Image

Kingston Communications Stad - 22822
Hull City 2 - 1 Wigan Athletic
60' Jan Vennegoor 1 - 0
68' Marcio Geovanni 2 - 0
87' 2 - 1 Scott Sinclair
Shots (on Goal) 12(5) 13(5)
Fouls 15 11
Corner Kicks 4 2
Offsides 4 0
Time of Possession 24% 76%
Yellow Cards 0 2
Red Cards 0 0
Saves 4 3
ХАЛЛ Виган-г 2-1-р буулган авлаа…….. лигийн 2 дахь хожил........ өнгөрсөн тойрогт 6-1-р улаануудад бут ниргүүлсэн билээ........ тэд сүүлийн 30 тоглолтоос /2008 оны 12 сараас хойш/ 3 тоглолтонд л хожил авсан бх юм........
Виганы хувьд өнгөрсөн тойрогт 100 хувийн амжилттай явсан Чэлсиг талбайдаа 3-1-р хожоод бсан харин энэ удаа Халл-н талбайд хожигдлоо.......
2 минутанд ВИГАНЫ хамгаалагч Maynor Figueroa 16-д бөмбөгөнд гар хүрсэн ч шүүгч Mark Clattenburg пэналти заасангүй ээ......... ХАЛЛ-нхан пэналти нэхээл.......
12 минутын дараа Виганы Колумби довтлогч Родэлага 16-н шугам дээрээс нисгэчихлээ.....
60 минутанд ХАЛЛ-н Марни-н цохисон булангийн цохилтыг Vennegoor of Hesselink 16-с мөргөж гоол....... 1-0.......... Голланд эрийн анхны гоол............
8 минутын дараа эзэн багийн Заяаттэ-н баруунаас өгсөн кроссыг 16-с Жиовани шууд баруун хөлөөр цохиж гоол......... 2-0..... Бразил эрийн 3 дахь гоол............
87 минутанд Виганы Жорди Гомэз зүүн талаас хүчтэй цохисныг хаалгач Майхилл хаасан ч ойсон бөмбөгийг сэлгээгээр орж ирсэн Синклэр мөргөөд гоолдлоо......... 2-1........... Синклэр энэ зун Чэлси-с лооноор ирсэн билээ....... анхын гоол нь..........
Image

Image

Image

Reebok Stadium - 21305
Bolton Wanderers 2 - 2 Tottenham Hotspur
3' Ricardo Gardner 1 - 0
34' 1 - 1 Niko Kranjcar
69' Kevin Davies 2 - 1
73' 2 - 2 Vedran Corluka
Shots (on Goal) 17(7) 15(6)
Fouls 16 17
Corner Kicks 5 6
Offsides 1 2
Time of Possession 38% 62%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 4 5
Болтон талбайдаа Тоттэнхэм-тай 2-2-р тэнцлээ……….. Тоттэнхэм-н улирлын анхны тэнцээ………
Эхний үе эхлээл 3 дахь минутанд эзэн багийн Гарднэр гоолдчихов……… хажуугаас шидсэн бөмбөгийг Тоттэнхэм-н хамгаалагч Бассонг мөргөж алдсныг Гарднэр хальт дээш мөргөснийг хаалганы хажуугаас Лий шууд цохиж Тоттэнхэм-н хаалгач Гудичини хааж ойсон бөмбөгийг Гарднэр нэмээд гоол………. 1-0………
30 минутын дараагаар зочин багийн Паласиос-н холын дамжуулалтыг Кроуч мөргөж тавьж өгснийг хаалганы урдаас Кранкяар шууд баруун хөлөөр хүчтэй цохиж гоол……. 1-1……….. Хорват эрийн анхны гоол………..
2-р үе……..
Зочин багийн Лэннон баруун талаар авч орон 16-с цохисныг хаалгач Яаски хаачихав………
Кроуч маш сайхан боломжийг алдлаа….. 16-с баруун хөлөөр цохисон нь хаалга давчихав………
69 минутанд эзэн багийн Хангүг тоглогч Лий-н маш гоё өсгийдөж урагш өгснийг Коэн авч кросс өгснийг багийн ахлагч Кэвин Дэвис гүйж ирээл ойроос мөргөөл гоол.......... 2-1.......... Дэвис-н 2 дахь гоол.........
Тоттэнхэм-н Дэфоэ холоос хүчтэй цохисныг Болтоны хаалгач Яаски хаасан ч бөмбөг ойж.......... ойсон бөмбөгийг Кроуч нэмсэн нь Яаски-н хөлд ойн дээд хөндөл хуслаа........... Кроуч ч азгүй л бна даа........
73 минутанд Кранкяар-н цохисон булангийн цохилтыг Горлука 16-с мөргөөл гоол.......... 2-2........ Горлука-н анхны гоол......... Кранкяар 1 гоол 1 дамжуулалт............. 2 Хорват тоглогчид Тоттэнхэмд тэнцээ авчирлаа........
Сүүлд холын фрий кик-г Кэвин Дэвис мөргөж дамжуулсныг Тэйлор ойроос мөргөснийг Тоттэнхэм хаалгач Гудичини хаачихлаа.........
Энэ тоглолтонд эзэн багийн Солонгос тоглогч тун сайн блаа........ 2 гоолонд оролцоол.........
Image
ГАРДНЭР ГООЛДЛОО……..

Image
ГОРЛУКА ТЭНЦҮҮЛЛЭЭ……..

Old Trafford - 75114
Manchester United 2 - 2 Sunderland
7' 0 - 1 Darren Bent
51' Dimitar Berbatov 1 - 1
58' 1 - 2 Kenwyne Jones
85' УЛААН КАРТ - Kieran Richardson САНДЭРЛАНД
90' Anton Ferdinand (og) 2 - 2
Shots (on Goal) 20(5) 5(3)
Fouls 12 17
Corner Kicks 15 1
Offsides 0 1
Time of Possession 62% 38%
Yellow Cards 2 2
Red Cards 0 1
Saves 1 4
Аваргууд талбайдаа Сандэрландтай 2-2-р тэнцлээ……… Рио-н дүү Антоны ачаар……….. Хар муурнууд 1968 оноос хойш МАН-г талбайд нухаж чадаагүй яг хожих гэж бтал........ эцсийн мөчид МАН-н хамгаалагч Рио-н дүү Антон өөртөө гоолдоол..... тэр хожлыг үгүй хийчихлээ...........
7 минутанд зочин багийн Даррэн Бэнт 16-н шугам дээрээс баруун хөлөөр хүчтэй цохиж гоол…… 0-1….. зочид тэргүүлж талбайн эзэд сандраал………… Бэнт 8 тоглолтонд 7 гоол хийгээд бна…………..
Рууний гоолдох сайхан боломжийг хамгаалагчид блокдуулчихлаа……. Баруун өгсөн кроссыг шууд цохисон нь хамгаалагчийг оночихов…….
51 минутанд Оши-н холын кроссыг 16-с Бэрбатов маш гоё унаж татаж өшиглөөл гоолдлоо…… 1-1…… гайхалтай гоол блаа………
Фэрги шүүгч руу дайраал……..
58 минутанд Сандэрланд-н Энди Рэйд-н төвөөс урагш хөөргөж дамжуулсныг Жонэс 16-д хаалгач Фостэртэй мөргөлдөөд мөргөөл гоолдчихлоо……. 1-2……… Жонэс-н улирлын 5 дахь гоол..........
85 минутанд Сандэрланд-н экс МАН тоглогч Ричардсон 2 дахь шар картаа авснаар талбайг орхилоо…… карт өгөхөөр л бсан даа............. зочид 10-уулаа үлдлээ...........
Цаг дуусах мөчид Эвра Каррик-н тавьж өгсөнийг 16-с хүчтэй цохитол Антон өөрийн хаалгандаа хийчихлээ……….. 2-2........ үнэхээр харамсалтай......... хар муурнууд 3 гоол хийсэн ч тэнцчихлээ...........
МАН-н 5 дараалсан хожлын цуврал зогслоо......... Хар муурнууд өмнөх 3 тоглолтонд 2 том хожил /5-1, 4-1/ аваад бсан........ энэ удаа тэнцчихлээ..........
Image
БЭНТ ГООЛ…….

Image
БЭРБА-Н СУПЕР ГООЛ……

Image
ТЭНЦЭЭ……

Image
ЖОНЭС 2-1……..

Image
ЭКС МАН РИЧАРДСОН УЛААН АВЧИХЛАА…..

Image
АЗГҮЙ АНТОН.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Mr S » Thu Oct 08, 2009 5:36 pm

10 САРЫН 4......... СУПЕР САНДЭЙ.....

Stamford Bridge - 41732
Chelsea 2 - 0 Liverpool
60' Nicolas Anelka 1 - 0
90' Florent Malouda 2 - 0
Shots (on Goal) 17(8) 17(3)
Fouls 15 17
Corner Kicks 5 8
Offsides 0 2
Time of Possession 52% 48%
Yellow Cards 1 1
Red Cards 0 0
Saves 3 6
Улаануудыг манайхан талбайдаа сайхан буулган авлаа…….
Манай гараанд – Хиларио, А.Коул, Тэрри, Карвало, Иванович, Лампард, Эссиэн, Баллак, Дэку, Анэлка, Дрогба нар гарч сэлгээгээр Малоуда тоглолоо…… өмнөх тоглолтонд Чэх улаан карт авсан тул нөөц хаалгач Хиларио талбайд гарлаа……. өнгөрсөн жил ЧЛ-д улаануудыг сургаж өгсөн Иванович-г Ансилотти баруун жигүүрт гаргажээ……. Бодуул булан дээр нөгөөхөө хийх бх гэж бодсон бх……….
Тоглолт тун ширүүн болох нь илт блаа……
7 минутанд манай нөөц хаалгач Хиларио Улаануудыг тэст-г сайхан давлаа......... экс Чэлси тоглогч Глэн Жонсоны эвгүй кроссыг торолгүй бариад авав........
Тэрри-н шагай руу Торрис эвгүй жийгээл......... уул нь карт өгөхөөр бсан..... Торрис-н аз бол Мартин Эткинсон кармаа руугаа гараа явуулсан гүй ээ......
Талбайн төвд тэмцэл хүчтэй өрнөөл нээх их хаалга руу довтлохгүй л блаа...... Улаануудын босс Рафа хамгаалах тактик барьсан нь илт....
19 минутанд Риэра холоос хүчтэй цохисон нь хаалганы гадуур.........
6 минутын дараа Анэлка-н зүүнээс өгсөн кроссыг 16-с Дрогба мөргөснийг Улаануудын хаалгач Рэйна бариад авлаа......
28 минутанд Эссиэний кроссыг Анэлка 16-с мөргөөл...... Рэйна байрандаа байна аа.......
2 минутын дараа Улаануудын ахлагч Жэрард 16-н гаднаас фрий кик цохилоо........ аз болж хаалга давчихав........
34 минутанд Баллак хаалга руу мөргөсөн нь мөн л хаалга оносонгүй ээ...........
Эссиэн зүүн талаас хүчтэй цохисныг Рэйна хаачихав.......
40 минутанд торрис золтой л гоолдчихсонгүй..... Куйт-н баруунаас өгсөн кроссыг 16-с мөргөсөн нь газар ойгоод Хиларио дээр ирчихлээ........
4 минутын дараа Хиларио гайхалтай сэйв хийлээ.... Риэра-н маш холын фрий кик-н цохилт яг хаалганы баруун доод буланг чиглэн ирж бсныг мань эр хатгаал булангаар гаргалаа........
2-р үе.........
Жэрардын холын фрий кик-г Хиларио бариад авав........
50 минутанд Иванович маш холоос цохиж үзлээ........ Рэйна байрандаа л бна.......
10 минутын дараа талбайн эздүүд хүссэндээ хүрлээ....... төвд Лампард бөмбөг маш гоё таслан Эссиэнд өгснийг Эссиэн урагш Дэкуд дамжуулж..... Дэку урагш зүүн тал уру Дрогбад гаргаж өгснийг хар алмааз маань авч төв рүү кросс өглөө........ хаалганы урдаас Анэлка кроссыг маш гоё хатгаж гоол......... 1-0......... довтолгооны 2 ч гайхалтай хосолж бна аа............. Дрогбаг Глэн үнэхээр гүйцэхгүй бна аа....... Анэлка-н лигийн 3 дахь гоол...........
67 минутанд Рафа сэлгээ орууллаа.... Риэра-н оронд Бэнаёон.......
74 минутанд Глэн Жонсон холоос хүчтэй цохисон нь хаалганы дээгүүр.......
2 минутын дараа Ансилотти Малоудаг оруулж Дэкуг суулгалаа....... харин Рафа зэрэгцээд Бабэл-г оруулж Лукас-г суулгаж алдсан гоолоо нөхөхийн тулд довтолгоогоо эрчимжүүллээ......
Жэрард Лампард руу жийж ороол шар карт........
78 минутанд Дрогба 16-н гаднаас фрий кик хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ......
Цаг дуусч шүүгчийн мэдлийн цаг явж бхад......
Лампард-н 16-н гаднаас цохисон фрий кик-г Дрогба авч баруун талаар 2 хамгаалагчийн дундуур гайхалтай оролт хийж төв рүү дамжуулсныг хаалганы өмнө бсан Малоуда хаалга руу хийгээд 2-0........ гайхалтай....... Дрогбаг барих хүн улаануудын хамгаалалтанд алга.............
Үүний дараахан Бэнаёон тоог ойртуулах сайхан боломжийг хийсгэлээ...... кроссыг тогтоон хаалга урдаас хоосон хаалга руу цохисон нь далийгаал хаалганы шонгийн хажуугаар гарчихлаа........
Сүүлд Жэрард 16-н гаднаас өнөө айхтар хүчтэй цохилтоо хийхэд Хиларио гайхалтай сайн хаалаа......... тэрээр Чэх-г эзгүйд маш сайн орлон том тоглолтыг авч гарлаа......... Хиларио-с гадна хамгаалалтын хэд үнэхээр супер блаа.... А.Коул, Тэрри Карвало Иванович гээл.........
Ямар ч бсан тун чухал хожлоо авлаа......
Image
ЭССИЭН – ЖЭРАРД……

Image
АГААРТ……..

Image

Image
Image
АНЭЛКА ГООЛ…… ГАЙХАЛТАЙ TOUCH.....

Image
1-0.........

Image
МАЛОУДА НИСЭЭЛ.......

Image

Image
2-0......

Image
ХӨӨРХИЙ Ж.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby monhoo_ts2003 » Fri Oct 09, 2009 7:26 pm

Хонконгийн бизнесмэн, “Grandtop Holding” корпорацийн захирал Карсаон Юнг Английн Премьер-лигийн “Бирмингем” багийн хувьцааны 90 хувийг гартаа оруулжээ. Энэ мэдээг тус багийн ахлах дасгалжуулагч Алекс Маклиш талархан хүлээж авав.
Тэрбээр “Багийн шинэ эзэдтэй гар нийлэн ажиллахр болно. Юнгийн хөрөнгө оруулалт “Бирмингем”-д шинэ эринийг авчирч, хоёр дахь “Ман Сити” болгож чадна гэж найдаж байна” гэжээ :D
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Barclays Premier League 2009-10

Postby Hartsaga » Fri Oct 23, 2009 1:22 pm

Ливерпүүл ч хэрэг алгаа. Шинэ хүн мөн авахгүй бол удахгүй доод зиндааны баг болох нээ. Тэр рена мэна хэрэг алгаа.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Hartsaga » Fri Oct 23, 2009 1:25 pm

Энэ жил тотенхам-г харж байна. Яахав дээ хэд хожигдоод л биз. Чэлси ч яахав удахгүй унана, харин энэ маню л хэцүү байна.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Tomroo_Kop » Fri Oct 23, 2009 1:44 pm

Hartsaga wrote:Ливерпүүл ч хэрэг алгаа. Шинэ хүн мөн авахгүй бол удахгүй доод зиндааны баг болох нээ. Тэр рена мэна хэрэг алгаа.

Рэйна яасийн.Харин хамгийн сайн формтой байгаа ш дээ...Дээрээс нь ПЛ-д алдаж байгаа ихэнх гоалууд стандартаас орж байгаа. Сүүлийн тойрогт л зүггүй фанатын улаан бөмбөлөг гай болох шиг болсон ш дээ :mrgreen: Хамгаалалт муу байна.... Гэхдээ одоогийн багийн амжилтыг шууд Рафатай юм уу гоал аллсан гэх Рэйнатай холбож ойлгож болохгүй.Энэ жилийн багийн форм,сэтгэл зүй,мөн бэртэл гэмтэл гээд олон зйүлтэй холбож ойлгох хэрэгтэй.Багийн эзэд бас үүнд хамаарагдана.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Barclays Premier League 2009-10

Postby Должко » Fri Oct 23, 2009 8:09 pm

Hartsaga wrote:Ливерпүүл ч хэрэг алгаа. Шинэ хүн мөн авахгүй бол удахгүй доод зиндааны баг болох нээ. Тэр рена мэна хэрэг алгаа.

Рена гаагүйл тоголж байгаашдээ.Танай багын бүрэлдхүүн нэг л сонин байгаан удахгүй сайжирна байхоо энэ бүтэнсайнд л хархаас хэр тоглохнуу хэрвээ хожигдуул хэцүү л болхоно дээ
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Barclays Premier League 2009-10

Postby khulgee » Mon Oct 26, 2009 12:33 am

Англид их салхитай байх шиг байна тэ...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Barclays Premier League 2009-10

Postby che » Tue Oct 27, 2009 8:11 am

Miss of the Season - Zamora. Man City vs Fulham
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Barclays Premier League 2009-10

Postby Цогоо » Tue Oct 27, 2009 10:13 pm

che wrote:Miss of the Season - Zamora. Man City vs Fulham
Тасарцан аялгатай ярьдаг гар уу гүй юу энэ тайлбарлагч нь. Англиар ярьж байгаа гэдгийг нь эхэндээ анзаарсангүй шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Аагий » Wed Nov 04, 2009 10:40 pm

ПЛ-н багуудын хамгийн сүүлд торгуулийн цохилт авсанаас хойш хэдэн тоглолт өнгөрч байна вэ?

Хөөрхий Халл хэзээ хамгийн сүүлд пеналти авч байснаа бараг мартсан байх, тэдний хамгийн сүүлд пеналти авч байсан нь 33 тоглолтын өмнө болж байж.

Team | Games since last penalty
Portsmouth 0
Hull City 33
Manchester City 13
Arsenal 10
Liverpool 10
Everton 7
Manchester United 7
Aston Villa 5
Bolton Wanderers 5
Blackburn Rovers 4
Sunderland 4
Tottenham Hotspur 4
Wigan Athletic 4
Fulham 3
Stoke City 2
West Ham 1
Wolves 1
Birmingham City 0
Burnley 0
Chelsea 0
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Аагий » Wed Nov 04, 2009 10:47 pm

Улаан рекорд

Өнгөрсөн вийкэндийн тоглолтуудад 8 тоглогч нийлж ПЛ-н түүхэнд нэгэн рекорд тогтоосон байна. :mrgreen: Philipp Degen, Jamie Carragher, Diniyar Bilyaletdinov, Carlos Cuellar, Kenwyne Jones, Radoslav Kovac, Geovanni , Jlloyd Samuel нар улаан хуудасаар торгуулсан нь рекорд гэнэ ээ. ПЛ-т өмнө нь хэзээ ч ийм олон тоглогч нэг өдөр улаан хуудсаар торгуулж талбайгаас хөөгдөж байгаагүй юм байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Адмирал » Sun Nov 08, 2009 11:40 pm

Манай Ян Венегүүр Хесселинк ч Халлыг аварлаа даа... Сэлгээгээр орж ирээ л гоол хуслаа :eek:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Tue Nov 10, 2009 12:54 pm

MOTD 2 Good 2 Bad
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mojul » Tue Nov 10, 2009 1:05 pm

Тэр Калу сэлгээнээс орж байхад шүдээ угааж байгаа гар тасарчжээ :-o .
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Аагий » Tue Nov 10, 2009 3:05 pm

хэхэ, өвчтэй хог байна.
Саар бас гоол алдаад их бухимджээ, манай Иваныг монжоод л авч байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Gooner » Wed Nov 11, 2009 2:51 pm

Late goals prove more points
ADDED-time goals make a big difference to how we view the Barclays Premier League



Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 28 guests
cron