Ривалдо: Одоо ч Барселонаг дэмждэг1999 онд дэлхийн шилдгээр шалгарч байсан Барсагын домгуудын нэг Ривалдо өдгөө Узбекстаны Бунёдкор клубт хүчин зүтгэж байгаа билээ. Ташкентийн багийн бүрэлдэхүүнд 50 удаа гарч тоглохдоо 30 гоал хийгээд байгаа түүний нэгэн бэсрэг яриаг хүргий.
Таны цэнэг дуусахгүй юмаа?Гэрээ маань 2 жилийн дараа дуусна. Тэр болтол зодог тайлах талаар ярихгүй байхаар шийдсэн.
Узбекстанд амьдрах ямархуу байна даа?Эндхийн хүн болгон надад хүндэтгэлтэй ханддаг. Найрсаг, зочломтгой энэ ард түмэн таалагдаж байна. Удахгүй энд өвөл болж, 45 хоногийн амралтаа эдэлнэ. Тэр үеэр эх орон руугаа буцна даа.
Бунёдкор улсынхаа аваргаас ээлжит түрүүгээ хүртсэнд танд баяр хүргэе.Баярлалаа. Бид энэ жил үнэхээр сайн байсан. Азийн Аваргуудын лигээс хасагдсан нь л тоогүй. Уг нь энэ тэмцээнд түрүүлж, клубуудын ДАШТ-д Барсагын эсрэг тоглохыг хүсч байсан.
Барсаг одоо болтол санагалздаг хэрэг үү?Миний амьдралын мартагдашгүй мөчүүд Каталоны багтай салшгүй холбоотой учраас одоо ч Барсаг дэмждэг. Өнгөрсөн жил хет-трик хийхэд нь үнэхээр баярласан шүү. Надтай хамт мөр зэрэгцэн тоглож байсан Гвардиола довтолсон хөлбөмбөгийг үзүүлж байгаа нь сайшаалтай.
10-н жилийн өмнө та Алтан бөмбөг хүртэж байсан бол энэ оны шилдгээр мөн блуграна тоглогч тодрох магадлалтай байгаа?Мессиг хэлж байна уу? Аваргуудын лиг, Испанийн цомын финалд шийдвэрлэх гоалыг оруулсан болохоор тэр энэ алдрыг хүртэх бүрэн эрхтэй.
Тэр үеийн Ривалдо, одоогын Месси 2т ялгаатай зүйл байна уу?Нас. Тэгэхэд би 27-той байсан, харин Месси дөнгөж 22-той. Ийм залуудаа клубийн түвшинд авч болох бүхнийг хүртсэн, бас тэгээд авьяаслаг учраас Лионел хөлбөмбөгийн домгуудын нэг болохыг үгүйсгэх аргагүй.
Роналдиньютай ярилцаж байхад мөн л Барсаг дурсаж байсан...Ноу Кампаас од болон гялалзсан олон тоглогч бий. Яагаад гэвэл Барса ялагч сэтгэхүйтэй. Бразилд ч тэр, Барсад 2-р байр гэдэг хов хоосонтой үлдсэнтэй адилхан ойлголт. Ийм философи дээр тулгуурласан хөлбөмбөг хамгийн шилдэг нь байх нь тодорхой.
ТЦ сониноос оруулав.