Челси 09/10 True Blue: Through and Through...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Kenzo » Sat Nov 07, 2009 3:43 am

Наска :eek:
If you're working alone, wear a mask
User avatar
Kenzo
RoyaL Blue
RoyaL Blue
 
Posts: 1762
Joined: Thu Jul 31, 2008 7:21 pm
Location: Everywhere........

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Hotspur » Sat Nov 07, 2009 10:05 am

Realist wrote:Зуны салхидалтаар олс татахад Лондонгийнхон их хүчтэй байж түрүүлсэн тэхэд би бодсийн эдний багийнхан Премьер лигийн тайтл авахнээ гэж :RD


Хээнцэрүүд дотор нэг буучин, нэг чөөгий байгаа нь юуг зөгнөж байгаан зурхайчаа :mrgreen:
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby che » Sat Nov 07, 2009 10:05 am

Image
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Edin Dzeko » Sat Nov 07, 2009 11:14 am

Эдин ирчүүл,өчигдрийн мэдээнд ташаа зүйл оруулсан бол уучлаарай.Сайн орчуулж чадаагүй бсийм.
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Edin Dzeko » Sat Nov 07, 2009 11:16 am

che wrote:Image

Хөөрхөн мэдээ байна ш дээ
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby TraP » Sat Nov 07, 2009 12:30 pm

Манай бан хүчингүй болжээ ЛА ЛА ЛА :disco:

In light of numerous media enquiries, Chelsea can confirm that the Court of Arbitration for Sport has informed us that it has agreed to a stay of the two-window transfer ban and the playing ban on Gael Kakuta imposed by Fifa's Dispute Resolution Chamber until the appeal has been heard and completed.
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Realist » Sat Nov 07, 2009 1:54 pm

Hotspur wrote:
Realist wrote:Зуны салхидалтаар олс татахад Лондонгийнхон их хүчтэй байж түрүүлсэн тэхэд би бодсийн эдний багийнхан Премьер лигийн тайтл авахнээ гэж :RD


Хээнцэрүүд дотор нэг буучин, нэг чөөгий байгаа нь юуг зөгнөж байгаан зурхайчаа :mrgreen:


Улирал дуусахад эдний араас жагсах гэж байгаан.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Sat Nov 07, 2009 2:13 pm

Image

Chelsea supporters map гэнэ. Монголд байгаа хүнтэй нь уулзана гээд байсан яасан бэ? манайхан
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Бээгий » Sat Nov 07, 2009 2:22 pm

Орсод 1ч байддаггүй наас
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Lampard » Sat Nov 07, 2009 5:30 pm

Nogoo surhii orsod baidagguin baina :smile:
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Deck » Sat Nov 07, 2009 6:58 pm

Байгаад ч яахын Челси чинь оросын клуб шүү дээ Англид байхгүй л байгаа биздээ тэрэнтэй адилхан. Сайт нь хүртэл орос хэлдээр байдаг шд.
Deck
 

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Edin Dzeko » Sat Nov 07, 2009 7:33 pm

Дээр нэг Абрамович яръж бсийн,Челси гранд болох,одод цуглуулах нъ зөвхөн цаг хугацааны асуудал гэж үнэн л бж.
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Sat Nov 07, 2009 7:56 pm

erde wrote:Chelsea supporters map гэнэ. Монголд байгаа хүнтэй нь уулзана гээд байсан яасан бэ? манайхан


Мань хэд анх байгуулагдаж байна гэж сонсоод л холбоо барин гэж нэлээн оролдсон. Холбоо барих утас нь хүртэл ажиллахаа байсан, оффис маягийн юм байгаа гээд байсан тэрийг нь тухайн үед Мик ах бид 2 хайгаад олоогүй. Тэгээд үйл ажиллагаа ч юм уу, ер нь юм хум хийгээд эхэлвэл аяндаа учир нь олдох байх аа. За энэ яахав.

Трансфер бан хойшилсонтой холбоотой Карло иймэрхүү юм ярьсан байна.

Клубын хувьд мэдээж сайн хэрэг, хэрвээ бид шаардлагатай бол тоглогч авах боломжтой боллоо. Гэхдээ яг энэ үед бол тийм ч чухал биш гэж бодож байна. Хэрвээ бид 1-р сарын цонхоор тоглогч авахгүй, цаашлаад давж заалдаад 2 цонх бандуулвал 2011 оны зуны цонх хүртэл шинэ тоглогчий бараг харахгүй. Гэхдээ энэ тийм том асуудал биш, бидэнд одоо боломжийн нөхцөл , байдалтай /формтой/, хүчтэй бүрэлдхүүн байна. Миний туршлагаас нас нь явж байгаа тоглогчид тийм ч их асуудал болоод байдаггүй. Би өмнө нь 40 хүрсэн тоглогчидыг ч дасгалжуулж явлаа. Тэхээр одоогийн Челси-н тоглогчид дахиад удаан хугацаанд тоглож чадна. гэсэн байна.

Тэхээр хүн авахад нэг их хүчтэй анхаарал хандуулж яарахгүй гэж. Ингэж хэлж байгаа ч манай скаутууд бол ажилласаар байгаа. Өвлийн цонхоор хүн авна байх аа. Ялангуяа бидний хүсээд байгаа довтолгоонд залуу тоглогч авах бх оо. Гол анзаарагдаад байгаа зүйл бол Карло ирээд нэг ч наймаа хийгээгүй байгаа, өөрөө бол одоо ямар тоглогч дутагдаад байгаа гэдгийг аль хэдийн тооцсон байх. :D


Тэрнээс гадна /хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур :mrgreen: / Гаел Калкута ч гэсэн эргэн тоглож эхэлж байгаам байна. Ирэх нэгдэх өдөр нөөцийн багийн бүрэлдхүүнд багтаж Фулхамийн эсрэг тоглох юм байна. Энэ хүү ч сайн даа. :eek:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Sat Nov 07, 2009 8:21 pm

Манайхыг энэ жил тэнгэр 1 л харж үзээд байх шиг... дандаа азгүйтнэ гэж ч юу байхав дээ...
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Kun Aguero » Sat Nov 07, 2009 8:51 pm

Манай хүн Челси рүү явахгүй л гэж авч,

Челсид жинхэнэ хэрэгтэй хүн бол Luis Fabiano л байгаам даа,Дээр нъ Mesut Ozil,Marko Marin,Marcus Berg залуусаас сонирхвол,

Харж л бхааас даа,Лотти бидэнд наймаа хийх бодол алга л гэж,Агуерог хүчилж бхаар Вийя,Пато гээд шунаад үзүүл яадаг бол.
I was born to play at Chelsea
User avatar
Kun Aguero
 
Posts: 48
Joined: Tue Nov 03, 2009 8:27 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby ТӨӨГӨӨ » Sat Nov 07, 2009 9:14 pm

Kun Aguero wrote:Челсид жинхэнэ хэрэгтэй хүн бол Luis Fabiano л байгаам даа,Дээр нъ Mesut Ozil,Marko Marin,Marcus Berg залуусаас сонирхвол,

Шууд Бундесийг цөлмөх нь бна шдээ. Дундаа бол ямар ч асуудал байхгүй урдаа довтолгоонд 2 хүн авчуул 2 жил бнуу 3 жил бнуу банн хамаа алга бна даа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Kun Aguero » Sat Nov 07, 2009 9:26 pm

ТӨӨГӨӨ wrote:
Kun Aguero wrote:Челсид жинхэнэ хэрэгтэй хүн бол Luis Fabiano л байгаам даа,Дээр нъ Mesut Ozil,Marko Marin,Marcus Berg залуусаас сонирхвол,

Шууд Бундесийг цөлмөх нь бна шдээ. Дундаа бол ямар ч асуудал байхгүй урдаа довтолгоонд 2 хүн авчуул 2 жил бнуу 3 жил бнуу банн хамаа алга бна даа

Бас Загоев Абра юм бодож байгаа байхаа
I was born to play at Chelsea
User avatar
Kun Aguero
 
Posts: 48
Joined: Tue Nov 03, 2009 8:27 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Kun Aguero » Sat Nov 07, 2009 9:27 pm

Kun Aguero wrote:
ТӨӨГӨӨ wrote:
Kun Aguero wrote:Челсид жинхэнэ хэрэгтэй хүн бол Luis Fabiano л байгаам даа,Дээр нъ Mesut Ozil,Marko Marin,Marcus Berg залуусаас сонирхвол,

Шууд Бундесийг цөлмөх нь бна шдээ. Дундаа бол ямар ч асуудал байхгүй урдаа довтолгоонд 2 хүн авчуул 2 жил бнуу 3 жил бнуу банн хамаа алга бна даа

Бас Загоев Абра юм бодож байгаа байхаа

Сайн сайн хүүхдүүд бараг ихэнх нъ тэнд бгаам байна.
I was born to play at Chelsea
User avatar
Kun Aguero
 
Posts: 48
Joined: Tue Nov 03, 2009 8:27 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Kun Aguero » Sat Nov 07, 2009 9:30 pm

Манайх 3-0дэх бх,хариугаа бол даацтай авнаа хөө.
Алъ алийг нъ бодсон ч манайх хол илүү дөө
I was born to play at Chelsea
User avatar
Kun Aguero
 
Posts: 48
Joined: Tue Nov 03, 2009 8:27 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Mr S » Sat Nov 07, 2009 9:31 pm

Карло-н энэ яриа тактик бж болохын.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Mr S » Sat Nov 07, 2009 9:45 pm

Дрогба-н 8 настай хүү нь Атлетико-н хаалганд даблдаал хийсэн сэлэбршнд нь тун сэтгэл хангалуун бус байгаа гэнэ............ хүү нь Чэлси-н андэр 9 настнуудын багт тоглодог........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Sun Nov 08, 2009 12:51 am

ENGLAND'S MOST SKILFUL FOOTBALLER

Хэдхэн цагийн дараа 28 насыг зооглох гэж байгаа Жое Коулдоо баяр хүргэе. Энэ явдалыг далимдуулаад хөлбөмбөг сонирхогчиддоо өөрийн хүндэлж, байнга тоглолтыг нь үзэх дуртай тоглогчийнхоо тухай бяцхан танилцуулга хүргье гэж шийдлээ.

Full name ---------------- Joseph John "Joe" Cole
Date of birth ------------- 8 November 1981
Place of birth ------------ Paddington, London, England
Height ------------------- 1.76 m
Playing position ---------- Attacking Midfielder, Winger

Лондон хотын Паддингтон гэдэг газар 1981 оны 11-р сарын 8-нд төрж тэндээ 6 нас хүртлээ амьдарч байгаад Камден руу нүүжээ. Тэрээр Гэгээн Мэригийн бага сургуулийг дүүргэн дараа нь Английн хамгийн шилдэг сургууль гэгддэг Haverstock-н сургуулиар дамжин, хойд Лондонгийн St. Aloysius RC College-г төгсжээ.

Хөлбөмбөгийн замнал

Image

Тэрээр хөлбөмбөгийн каррераа West Ham United-н академид эхлүүлжээ. West Ham United-н академид байхдаа Англи, Испанийн тоглолтонд Английн оруулсан 8 гоолын 7-г нь хийснээр гайхамшигтай авъяаслаг гэдгээ батлаж олны анхаарлыг татжээ.
Түүнийг Английн дээд доод лигийн багууд маш ихээр сонирхож, удаан хугацааны турш түүнийг авхаар хөөцөлдөх болжээ. Тэдний дунд МанЮ ч юунаас дутахав түүнд 16 настайд нь 10 саяын саналыг тавьж байсан удаатай.
Тэрээр 17 настайдаа West Ham United-н 1-р багтаа дебут хийжээ. 1999 онд West Ham United FA Youth Cup-д Coventry City 9–0 р хожиход Michael Carrick-тай цуг тоглон аваргалж байсан байна.
Image
Image

2003 оны 1 сард West Ham United-н дасгалжуулагч Glenn Roeder Коулыг 21 настай байхад багийн ахлагчийн туузыг өгчээ. Гэвч тэр жилээ West Ham United доод лигт унасан нь багийн ахлагчид хүндээр нөлөөлж 2003 оны 8 сарын 6-нд өнөөдрийн энэ амжилтандаа хүрэхийн тулд Челси рүү £6,600,000-р явжээ. "Hammer of the Year award" - г 2003 онд хүртсэн. Анхныхаа багт Жое 5 жил гэдэг багагүй хугацааг өнгөрөөхдөө 126 тоглолтыг гараанд, 23 тоглолтыг сэлгээнээс хийж, 13 гоол оруулсан байна.

Image

Энэ тоглогчийг энд байхад нь анх харж, тоглолт нь их таалагдаж, алсдаа юм дуулгахаар л хүү байна даа гэж бодсоор өдийг хүрж, миний итгэлийг ч алдалгүй явсаар л байна... :mrgreen:

Челсид

Энд ирсэнээс хойш Жое 2 жилийн дотор 2005 онд Английн шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалыг эзэгнэх болсон. Түүний зүүн хөлөөрөө 22 яардын зайнаас Norwich-н хаалганд хийсэн гоол нь 2004–05 Premier League-н топ 10-н гоолын нэгээр шалгарч байсан. Энэ улиралыг тэрээр 10 гоолтой дуусгасан ба Premier League Champions, PFA's team of the season гэсэн анхныхаа 2 шагналыг авлаа. Тэр West Ham United-д ч байхдаа багийн ахлагчийн туузыг зүүдэг байлаа, Челсид ч гэсэн ирээд Лотти түүнд ахлагчийн туузийг зүүлгэн талбайд гаргасан нь түүнийг ямар хэмжээний тоглогч вэ? гэдгийн дахин 1 нотолгоо нь буйза...

Image

Ингэж тэрээр өөрийнхөө олонд танигдан од болох замыг эхэлж одоог хүртэл уран чадварлаг хууралт, гоёмсог бас ухаалаг дамжуулалтууд, шийдвэрлэх гоолуудаараа биднийгээ баярлуулсаар явна. Одоогийн байдлаар энд 166 тоглолтыг гараанд, 75 тоглолтыг сэлгээнээс хийж, 37 гоол оруулаад байна. Энэ үзүүлэлт улам арвижина гэдэг ойлгомжтой.

Бүжиглээд байгаа юм уу яагаад байна...

Image

Image

Шигшээ багт

"ДАШТ 2006"-д Английн дунд бүс ямар ч багийн хаалгач, хамгаалагчдын зүрхэнд шар ус хуруулж байсан 4 их буу гэж нэрлэгдсэн 4 тоглогчийн 1 нь манай хүн байлаа.

Image

Image

Image

ДАШТ-ын гайхалтай гоол

Image


Жое-н шигшээн дебут 2001 оны 5 сард Мексикийн эсрэг байлаа. 2002 оны ДАШТ-нд шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдан явсан боловч гарааны 11-т гаралгүй зөвхөн ганц удаа сэлгээгээр гарсан байна. 2004 оны ЕАШТ-нд мөн л шигшээ багт дуудагдсан боловч түүнд талбайд гарах боломж олдсонгүй.
Түүнд төдийлөн талбайд гарах боломж олдохгүй байсанд шантарч ухралгүй улам мэрийж 2006 оны ДАШТ-ын өмнөх олон нөхөрсөг тоглолт, хэсгийн тоглолтуудад амжилттай тоглон үүний үр дүнд 2006 онд Германийг зорьж улмаар Челсигийн багийн анд Shaun Wright-Phillips-ыг сэлгээний сандалд суулган ДАШТ-ын эхний тоглолт болох Парагвайтай хийсэн тоглолтонд дархан жигүүртээ дүүлэн нислээ.
Та бүхэн түүний дэлхийн аваргын шилдэг гоолуудын 1-д тооцогдох гоол хийснийг санаж байгаа нь лавтай (дээрх гоол). Тэрээр шигшээ багийн Man of the match-р нэлээдгүй олон шалгарч байсан удаатай, яг хэдийг би үл мэднээ :D

Миний хамгийн нүд халтирч, зүрх шимширмээр харсан зүйл гэвэл Англи Хорватын талбай дээр тоглосон тоглолт ид дундаа ороод, ид сайхан манайх хожиж байтал ийм болсонд би хараад шоконд ороод 1 хэсэгтээ дугарч чадалгүй харж зогсож байлаа... Одоо яаанааа юу болчвоо гээллл... тэр үед ч аймар байсан шүү... бурхан минь

Image

Хувийн амьдралд

Коул 2009 оны 6 сарын 20нд фитнессийн багш 25 настай Карли Зукер хэмээх бүсгүйтэй хуримаа хийжээ. Одоогоос 2 жилийн өмнө 'London celebrity' ресторанд оройн хоол идсэний дараа гэрлэх санал тавьсаныг Карли яахан зөвшөөркү байж зүрхлэх билээ.

Image

Коул Surrey-д байрлах гэртээ £50,000 үнэтэй бөгж бэлэглэсэн томоос том гэнэтийн бэлэг болсон гэж Карли одоо дуу алдан ярьж байна. Өнгөрсөн 9 сард тэд анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн гэнэдээ.

Гавъяа нь

West Ham United

* FA Youth Cup: 1999

Chelsea

* FA Premier League: 2004-05, 2005-06
* FA Cup: 2006/07
* Football League Cup: 2004/05
* FA Community Shield: 2005

Individual

* West Ham 'Hammer of the Year': 2003
* PFA Team of the Year; 2006
* Chelsea Player of the Year: 2008
Last edited by nandin_cole on Sun Nov 08, 2009 12:35 pm, edited 4 times in total.
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Villa_Bayaraa » Sun Nov 08, 2009 12:59 am

Вэстхам ч гайхалтай л даа. Хичнээн ч одуудыг төрүүлэв дээ.
Жо Коул ч миний хамгийн хүндэлж, харж дэмжиж явдаг тоглогчдын нэг.
Жо Коул сэлгээнээс ороод ирэхээр л тоглолт шууд темп нь өөрчлөгдөөд довтлох чиглэл рүүгээ болоод явчдын. Челси энтэрт сэлгээнд сууснаас манайд энтэр ирээд супер од болж болдгүйм байх даа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Sun Nov 08, 2009 1:00 am

Челсид ч сэлгээнд суух нь ч юу байхав. Удаан хугацааны бэртлээс ирээд формондоо орход жаахан хугацаа хэрэгтэй байгаа. Удалгүй гараанд гарна өөө....
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Sun Nov 08, 2009 1:03 am

Joe Cole :birthday
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 21 guests
cron