Челси 09/10 True Blue: Through and Through...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby spain man » Fri Nov 06, 2009 4:31 pm

Рууний нэг л харагдахгүй байгаа гэснээс рууний л хусна даа.. Хусахгүй юм аа гэхэд эссист хийх биз ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Fri Nov 06, 2009 4:32 pm

mick wrote:Шинэ босс Гурлэй мөнгө олох арга гэж нэг юм бодож болсон юмуу хаа*a* юм.
Стадионы нэрийг зарах санал гаргасан гэнэ. :smile:

Adidas Arena at Stamford Bridge болох юм байхаа... :mrgreen:
манайх цэнгэлдэхээ томруулах гэж зовж байна шдээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby BuG » Fri Nov 06, 2009 4:35 pm

Ядаж нээрээ 60 мянга ордог болчуул тэ... :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Mr S » Fri Nov 06, 2009 4:45 pm

mick wrote:Гурлэй Жо Коултэй хэлэлцээр эхэлцэн байгаа гэжээ...
Бараг Чөтгөртэй тоглох өдөр зурчих ч юмуудаа...


шинэ гэрээгээ мялааж гоолдоно оо....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby mercer » Fri Nov 06, 2009 5:17 pm

Mr S wrote:шинэ гэрээгээ мялааж гоолдоно оо....


2006 онд манайд янзын гоал хийж билээ, дриблэдэж ороод л ...

Image
Last edited by mercer on Fri Nov 06, 2009 5:24 pm, edited 1 time in total.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Realist » Fri Nov 06, 2009 5:19 pm

carlsberg_mgl wrote:нөөдөр орой 21.00 цагаас болохоор байна.
Ирэх 7 хоногоос хагас сайны өглөө байж болохоор зб-тэй нь ярилаа.

Манайхаан орой футзал тоглий...
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Fri Nov 06, 2009 7:03 pm

ШҮГЭЛ ДУУГАРАХЫН ӨМНӨ: ЧЕЛСИ vs МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

Энэ шүү дээ...
Үүнийг л хүлээгээд байлаа...
Баг маань бидний итгэлийг даах болов уу?
Бид тэргүүллээ баталгаажуулж, өрсөлдөгчдөөсөө тасарч чадах уу?


ЯРИХ СЭДЭВ:

Аваргуудын лигийн хэсгийн тоглолт авдранд орсон...
Дрогба маань гайхалтай эргэн ирж, 2 гоолоороо бараг л хожил авах дөхсөн...
Гэвч ирээдүйн туслах нь юу чаддагаа үзүүлж мөн дабль хийв...
Чамайг авнаа... Кун гуай... :sup:

За ингээд бүх анхаарал лигид...
Бидний энэ удаагийн дайсан бол хамгийн том бул чулуу...
сүүлийн 3 жилийн аваргууд...
тэд үнэхээр сүүлийн жилүүдэд супер байсан...
та нарын амжилтыг хүндэтгэе...

Гэвч одоо ингээд найр тавих цаг өндөрлөлөө...
Ажилдаа орцгооё...

Энэ удаагийн Бүтэн сайн гараг бол Бүтэн супер өдөр болно...
Лигийн тэргүүн, дэд байранд байгаа багууд Коммьюнити Шийлдийн дараа дахин учирч байна...

Чөтгөрүүд ер нь л улирлыг сул эхэлдэг...
гэхдээ энэ улирал Роналдугаа алдсан тэд эвээ олохгүй жаал тонгочсон боловч хүссэн үр дүнгээ, ямар ч хамаагүй аргаар өөрсдийн болгож, бидний ард амьсгалж байна...

Тэдний 23 гоол, 25 оноо, +12 бөмбөгний зөрүү гэсэн үзүүлэлт нь 2008 оны мөн үеийнхтэй харьцуулахад +3 гоол, +4 оноо, +2 бөмбөгний зөрүү илүү байна...

Харин бидний хувьд 27 гоол, 26 оноо, +23 бөмбөгний зөрүү байгаа нь -1 гоол, ижил оноо, +3 бөмбөгний зөрүү байна... адилхан шахуу...

Бид ялах юм бол 5 оноо илүү болно...
гэхдээ үүнд тэгж их ач холбогдол өгч, баярлах нь бас учир дутагдалтай...

Учир нь өнгөрсөн жил 12 тоглолтын дараа бид тэднээс 5 оноо илүү байсан...
гэвч улирлын төгсгөлд 7 оноогоор хоцорч, 3 дугаар байранд үлдсэн гашуун түүх мартагдаагүй байна...

Өнгөрсөн жил бид талбайдаа ялалт авч чадалгүй маш олон тэнцээ хийж, ялангуяа шинэ жилийн зааг дээр 8 тоглолтноос ердөө 2 ялалт авч, улмаар Олд Трэффордод бүр 0-3 гусуулсаны горонд цом алдсан...

Аз болж одоогийн байдлаар Карло тэнцээ хийх дургүй гэдгээ харуулж байна...
хожно, за тэгээд дургүй хүрвэл шууд хожигдоно... :RD
Атлетикотой 2-2 тэнцдэг саяны тоглолт Коммьюнити Шийлдээс хойш хийсэн анхны оноо хуваалт юм...

Хэдийгээр нэг тоглолтод хожигдоход ялгаагүй л 3 оноо алдах боловч ТОП-4-ийн дунд “мини лиг” тусдаа явагддагийг мартаж боломгүй...

Өнгөрсөн улирал бид бас энэ "бяцхан" лигид ялагдал хүлээсэн...
улирлын туршид Манчестер Юнайтед, Ливерпүүл, Арсеналыг ялж чадахгүй явсаар хамгийн сүүлд Нагаан буунуудыг 4-1 хожсон болсон...

Харин энэ улирал бид Ливерпүүлийг 2-0 хожоод байна...
бидэнд хожигдсон тэд Чөтгөрүүдийг хожсон бол, Чөтгөрүүд Буунуудыг бас хожсон...
арай цикль үүсчих юм биш байгаа? Түй түй түй... :)

Тэрнээс сэргийлээд нэг айхтар тарни уншаадхая...

Челсичүүд Стэмфордын Гүүрэндээ Манчестер Юнайтедын эсрэг 2002 оноос хойш 9 удаа тоглохдоо ялагдал амсаагүй байна... ялагдал хүлээхгүй ээ... дийлдэхгүй ээ... :eek:

ЗАРИМ ТОО БАРИМТААС:

Бид нөгөөдөр өөрсдийн талбайдаа дараалсан 11 дэх хожил авахын төлөө үзнэ...
энэ нь 2006 онд тогтоосон амжилттай дүйцэх юм...

Мөн 8 дараалсан клийн шийт хийх төлөө тэмцэнэ...
бүр 1926/27 оны үед л 10 дараалж хаалгаа цэвэр манаж байжээ...

Бид тэгвэл энэ шинэ үеийнхээ амжилтыг тогтоохоор 13 цаг буюу 782 минутын турш маш шаргуу ажиллаж байна...

Челсигийн лигид үзүүлж буй зарим амжилтаас:

Хамгийн цөөн гоол алдсан - 8
Хамгийн олон клийн шийт - 6
Хамгийн олон цохилт - Дрогба 55
Хамгийн олон цохилт (баг) - 202
Шилдэг дамжуулагч - Эссьен 729 (89% оновчтой)
Дамжуулалт - 4,723
Булангийн дамжуулалт - 107

За одоо айлыг жаал магтаж, цагаан хэл ам хүргэнээ...

1878 онд байгуулагдсан цагаас хойш дэлхийн шилдэг багуудын нэг болсон...
18 удаа лигид түрүүлж, Ливерпүүлтэй тэнцсэн...
тэр тусмаа сүүлийн 3 жил дараалсан...
3 удаагийн Аваргуудын лиги...
үй түмэн жижиг, сажиг цом... лаг лаг... аймаар аймаар... :mrgreen:

Энэ улиралд стандартаас гоол алдаагүй цорын ганц баг гэж байна...
хамгаалагчид нь харьцангуй тааруу, Ван Дер Сар биш, ихэвчлэн Бен Фостер тоглосон гэхэд их сайн үзүүлэлт байна шүү...

Айлаас Рүүний 7 гоолтой тэргүүлж байгаа бол араас нь Бербатов 4, Флетчер 2, Оуэн 2 гоолтой удаалж байна...

МанЮ-гийн эсрэг, бидний эерэг талд байгаа үзүүлэлт бол тэд ТОП-4-ийн нутагт айлчилсан сүүлийн 5 тоглолтдоо ялалт байгуулаагүй явна...
2007 онд Энфийлдэд ялсан нь хамгийн сүүлд юм...

Ерөнхийдөө энэ жил айлын талбайд 3 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй... яагаав Бөөрнлид нэг гэнэдээгүй юу...

Менежер нь:
Сөр хэргэмт Алекс Фергусон
8,396 дахь өдрөө ажиллаж байна...
1294 тоглолтоос 759 ялж цэнгэлийн манлай эдэлсэн бол, 305 удаа тал, 230 удаа бүтэн цус харваж байж...
бие сайтай өвгөн шүү... :-D

ТАКТИКИЙН ТАЛААР:

Карло, Алекс нар эртний танилууд...

Эд Аваргуудын лигийн тавцанд нийт 4 удаа тулж байснаас 3 удаад нь Карло буюу 2005 онд Креспогийн, 2007 онд Какагийн гавьяагаар ялж байв...

Ялангуяа одоогийн Челсид хэрэгжүүлж буй даймонд хувилбарыг Миланд янзтай үзүүлж байлаа...
Пирло алсаас найруулж, Сийдорж оройд нь гялалзаж, Инзаги эсвэл Жилардиногийн араас Кака од болж байлаа...
мэдээж, Эссьен, Декү, Анелька нарын тоглолтын хэв маяг адилгүй л дээ...
гэхдээ л тэд өөрийн гэсэн өвөрмөц төрх бүхий даймондыг амжилттай хэрэгжүүлж байна...

Бэртэл гэмтлийн хувьд Эшли маань ямар ч байсан эргэн ирж чадлаа...
Микел яаж ч магадгүй... гэхдээ эрүүл байсан ч гаргахгүй байхаа...

Манай довтолгооны хослол харин МанЮ-гийн эсрэг жаахан бүтэлгүй...
Хэдийгээр халзан Франц маань 5 удаа тэдний эсрэг гоол оруулж байсан ч манай багт шилжиж ирээд бүтэлтэй юм болсонгүй...
Бас Хар Алт маань Манчестерийн нөгөө багийг бут ниргэдэг мөртлөө Юнайтедын эсрэг 7 удаа тоглохдоо гоолдож байгаагүй юм...

Айлын хамгаалалтын шилдэг хослол энэ шалтгааны тайлбар байж болох юм...
Үнэндээ Фердинанд, Видич дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор орно...
гэвч яг өнөөдрийн байдлаар Жонни Эванс илүү үүрэг гүйцэтгэж байна...
түүнчлэн Уэс Браун ойрын үед тоглож эхэлсэн...
гэхдээ тэр 2-ын хослол ЦСКА-гийн эсрэг амжилт олоогүй...
Гэри Нэвилл нь торгуультай...

Хаалгачийн хувьд гэмтлээс эргэн ирсэн Ван Дер Сар формондоо хараахан орж амжаагүй мэт...
ЦСКА дээр жаахан сонин л гоол алдаж байна лээ...
Фостер өөрийгөө бүрэн харуулж, улаан хамарт өвгөний итгэлийг олж чадаагүй...
харин тэдний Польш хаалгач нь Голланд хаалгачийнхаа эсрэг үг хэлээд авна лээ...

Харин манай эсрэг сайн үздэг, МанЮ-гийн сэдэв дээр мэтгэлцээний эзэн болсон Флетчер эдгэрээд тоглохоор болж байх шиг байна... би лав хувьдаа Флетчер, Кэррик нарыг өндрөөр үнэлдэг... мэдээж, Рой Кин гэхгүй... гэхдээ л мундаг тоглогчид... хамгийн гол нь хийх ажлаа сайн гүйцэтгэлтэй хийхийн зэрэгцээ талбайн гадна элдэв асуудал үүсгэдэггүй...

Довтолгоонд шинэхэн аав Шрек хүүдээ бэлэг барихаар улайран тэмцэх байх...
2002 оноос хойш эдний довтлогчдоос зөвхөн тэр л манай эсрэг гоол хийж байсан байна...
сонирхолтой л юм... 8-)

ТҮҮХИЙН БУЛАН:

Баахан түүх ярьж та нарын нойр хүргээд яахав...
Ямартай ч Роман Абрамовичийн эрин эхэлсэнээс хойш бид талбайдаа тэдэнд ялагдаагүй л юм байна...

Хоорондоо нийт 154 тоглосноос
Челси 41 ялж, МанЮ 66 ялж, 47 тэнцжээ...

Стэмфордын Гүүрэн дээр 67 тоглосноос:
Челси 20 ялж, МанЮ 29 ялж, 18 тэнцжээ...

Челси 5-0 МанЮ 03/10/1999 гэж Челси 0-4 МанЮ 29/11/1947 хариугаа авч байжээ...

ТАЛБАЙН ГОЛД:

Мартин Эткинсон. Манайх Ливерпүүлийг 2-0, Манчестер Юнайтед Ситиг 4-3 ялахад тус тус шүүж байв...

БУСАД:

Яг тэр өдөр 28 дахь насныхаа баяраа хийх Жо Коулдаа баяр хүргэе...
:birthday
Мэдээж, цаад чинь өөртөө бас, бидэнд зориулж бэлэг бэлдсэн байхаа...

Хэрвээ тогловол (бараг сэлгээгээр орох байх) энэ нь түүний Челсигийн төлөө хийх 250 дахь тоглолт болох юм...


Бид МанЮ-д талбайдаа ялагдсанаас хойш: 2 756 өдөр

МанЮ ТОП-4-ийн талбайд ялалт байгуулсанаас хойш: 691 өдөр тус тус өнгөрөөд байна...

Эдгээр өдрүүд улам бүр алслах болтугай... :beer

ХӨХ ТУГАА ӨНДРӨӨС ӨНДӨРТ МАНДАН БАДРУУЛЦГААЯ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby TraP » Fri Nov 06, 2009 7:10 pm

Гайхалтай Наска хэхэ :)( :eek:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Funky » Fri Nov 06, 2009 8:45 pm

Гайхалтай Наска :eek:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Terra » Fri Nov 06, 2009 8:49 pm

Нааска сool! :eek: За тэгээд талбай дээрх тасралтгүй үргэлжлэх хожлоо (МАНЮ-гийн эсрэг) 10 болгох болтугай! Хөгийн гахайн вирус гараагүй байсан бол бөөнөөрөө үзэж жинхэнэ кайф авах байсансан. :sad:
Sin lucha no hay victoría
User avatar
Terra
 
Posts: 446
Joined: Mon Apr 13, 2009 7:06 pm
Location: San Sebastian-Donostia

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Uuganbayar » Fri Nov 06, 2009 8:55 pm

Наска. :)(
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

CASFREEZE BANS

Postby Edin Dzeko » Fri Nov 06, 2009 9:08 pm

In light of numerous media enquiries, Chelsea can confirm that the Court of Arbitration for Sport has informed us that it has agreed to a stay of the two-window transfer ban and the playing ban on Gael Kakuta imposed by Fifa's Dispute Resolution Chamber until the appeal has been heard and completed
ИНГЭХ Ч ГЭЖ ДЭЭ,УРАМ ХУГАРЧЛАА.
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Edin Dzeko » Fri Nov 06, 2009 9:17 pm

какута,трансфер банг хэвээр нъ үлдээхээр болсийм шиг бна,өвөл яанаа?
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Fri Nov 06, 2009 9:22 pm

Түүхийн тоон үзүүлэлтээс харахад МанЮ-гийн талд байна... Гэвч одоо энэ байдлыг өөрчлөх цаг нь болсон нь мэдээж... Энэ Стох мэтийн нөхдүүд энэ явдалд үнэтэй хувь нэмэр оруулах болтугай :) http://www.uefa.com/competitions/uefacu ... =rp.html... тэр long shot technique нтр ч бас байнаа... Яаая Жо маань 28 ингээд хүрчих гэж :sad: ....
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Fri Nov 06, 2009 9:29 pm

Edin Dzeko wrote:какута,трансфер банг хэвээр нъ үлдээхээр болсийм шиг бна,өвөл яанаа?


Энийг мэдсэн юм шиг ирээдүйтэй гэсэн нөхдүүдээ баахан зээлээ биздээ... тэднийхээ хэргийг л гаргах хэрэг болждээ...
Last edited by nandin_cole on Fri Nov 06, 2009 9:39 pm, edited 1 time in total.
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby soccer » Fri Nov 06, 2009 9:32 pm

Челси шаана ш дээ :eek: ...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Tomroo_Kop » Fri Nov 06, 2009 10:06 pm

Эдин Жеко,Кун Агуэро.
Энэ 2 Чэлсид ирвэл ийм никтэй 2 гишүүн яаж баярлах болоо :D
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Bright » Fri Nov 06, 2009 10:06 pm

Edin Dzeko wrote:какута,трансфер банг хэвээр нъ үлдээхээр болсийм шиг бна,өвөл яанаа?


Буруу ойлгожээ. CAS харин манай клубын давж заалдсан талаарх шийдвэр гартал баныг хүчингүй болгож өгөөчээ гэсэн хүсэлтийг ёсоор болгосон байна. Энэ нь бид дор хаяж 1 сарын цонхоор наймаа хийх эрхтэй болсон гэсэн үг.

Ер нь бол би манай клубын давж заалдах шалтгаан, үндэслэлүүд ямар байгаа талаар өмнө нь нэлээд дэлгэрэнгүй бичиж байсан. Тийм учраас миний хувьд лав муудлаа гэхэд дээд тал нь 1 наймааны цонхоор л шийтгүүлж магад, бүр огт хүчингүй болгож ч магад гэсэн бодолтой байгаа. Өөр багуудын болон зарим манай фэнүүдийн бичсэнийг хараад байхад хэтэрхий мэдээлэлгүйгээр дур зоргоороо юм бичих юм аа. Ядаж хүний бичсэн зүйлийг тогтож уншчихаад дараа нь бичиж бай л даа.
Carefree-Wherever you may be-Chelsea FC
User avatar
Bright
 
Posts: 116
Joined: Tue Jan 24, 2006 1:48 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Fri Nov 06, 2009 10:43 pm

Шүгэл дуугарахын өмнө -г хүлээж байлаа. Наска :eek:

Брайт,

Сайхан мэдээ байна. Ашгүй албан ёсны сайт дээр ч тавигдчихаж.

CAS FREEZE BANS
Posted on: Fri 06 Nov 2009
In light of numerous media enquiries, Chelsea can confirm that the Court of Arbitration for
Sport has informed us that it has agreed to a stay of the two-window transfer ban and the
playing ban on Gael Kakuta imposed by Fifa's Dispute Resolution Chamber until the appeal
has been heard and completed.

There will be no further comment.

http://www.chelseafc.com/page/LatestNew ... 09,00.html


Бан хойшилсонтой холбоотой манай өвлийн цонхоор хийх наймааны руморууд ч баахан гарсан байна. :mrgreen:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Fri Nov 06, 2009 10:51 pm

Манай өвлийн цонхоор хийх арилжааны топ 10 бай. :mrgreen:

Sergio Aguero (Atletico Madrid)
Chelsea have been consistently linked with him over the past few months as they seek African Nations cover for Didier Drogba. Chances of Chelsea signing him: 4 out of 5

Gary Cahill (Bolton) Would provide much-needed cover in central defence and fits in with Blues director of football Frank Arnesen's philosophy of keeping a British core to the team. Bolton, heavily in debt, would bow down before Roman Abramovich's wallet. Chances: 3/5

Goran Pandev (Lazio) Has fallen out with his Italian club and they will be eager to sell him before his contract expires in the summer. Chances: 3/5

Jack Rodwell (Everton) Already linked with Manchester City and Manchester United, the 18-year-old is versatile enough to play in central midfield or the middle of defence. Chances: 3/5

Angel de Maria (Benfica) Manchester United and Liverpool are already looking at the man Diego Maradona is tipping to become a global superstar - and Chelsea are always keen to gazump their rivals. Chances: 4/5

James Milner (Aston Villa)
Young, English and versatile. Can fill in at left-back, as he did for England recently. Chances: 2/5

Patrick Vieira (Inter Milan) Needs a move to guarantee his World Cup place - he was dropped from France's qualifying squad - and could get a chance to shine while Michael Essien is at the African Nations Cup. Chances: 4/5

Aaron Lennon (Spurs)
Arnesen is a long-term admirer of the speedy right winger, who looks to have fallen out with Harry Redknapp after refusing tom play on against Stoke. Chances: 3/5

David Villa (Valencia)
Spanish club's money worries mean they may have to cash in on him partner David Silva. Again, a move for him would put United's noses out of joint and test whether the Glazers will spend any more of the Ronaldo cash. Chances: 4/5

Ashley Young (Aston Villa) Arnesen loves him and Young appears to be ready to move on in the summer. Would fill a Chelsea hole down the right. Chances: 3/5
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Fri Nov 06, 2009 11:03 pm

Виера нтр гэж байхаар Жак Родвелл гэж сайхан амьтан байш.... Даанч Микел байгаа болохоор яахын болдоо...
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Fri Nov 06, 2009 11:12 pm

Манайхан дотор Эрдэнэтэд байдаг фен байхгүй юу...
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Dj Tuvshin » Fri Nov 06, 2009 11:50 pm

наска-гийнxаа шүгэл дуугараxын өмнө-ийг иx xүсдэг xүлээдэг болжээ гэж.....ккк :mrgreen: энэ xэсэг иx гоё таалагдлаа.
rednasca wrote:
Яг тэр өдөр 28 дахь насныхаа баяраа хийх Жо Коулдаа баяр хүргэе...
:birthday
Мэдээж, цаад чинь өөртөө бас, бидэнд зориулж бэлэг бэлдсэн байхаа...

Хэрвээ тогловол (бараг сэлгээгээр орох байх) энэ нь түүний Челсигийн төлөө хийх 250 дахь тоглолт болох юм...


Бид МанЮ-д талбайдаа ялагдсанаас хойш: 2 756 өдөр

МанЮ ТОП-4-ийн талбайд ялалт байгуулсанаас хойш: 691 өдөр тус тус өнгөрөөд байна...

Эдгээр өдрүүд улам бүр алслах болтугай... :beer

ХӨХ ТУГАА ӨНДРӨӨС ӨНДӨРТ МАНДАН БАДРУУЛЦГААЯ...

бүтэн сайнд чадвал xамтдаа үзье! прэмьершип тоглолт гаргавал би залгая залуусаа! бүтнээрээ сайн өдөр бүтнээрээ тоглолт үзвэл гоё бишүү? юу ч гэсэн ням-д надруу залгаарай.би xариу xэлэе! миний дугаар 91815151 шүү1
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Sat Nov 07, 2009 1:26 am

Наска :eek:
Нөгөөдөр бол 1-0 байх байлгүй дээ :mrgreen:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Realist » Sat Nov 07, 2009 2:01 am

Image

Зуны салхидалтаар олс татахад Лондонгийнхон их хүчтэй байж түрүүлсэн тэхэд би бодсийн эдний багийнхан Премьер лигийн тайтл авахнээ гэж :RD

Image
Бас Ливерийнхэн ялагдсан ч цоглог нэг нь цоглогоороо л байна :RD

тэр олс таталт яг зөгнөчихсөн байсийм бишүү.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 27 guests
cron