by Цоомоо » Wed Jun 28, 2006 10:44 pm
Миний бодлоор Арагонесын тактикийн алдаа гарлаа гэж бодож байна.
Эхний 45 минутанд тоглосон багт Чави, Фабрегас, Алонсо, Раул гээд хагасууд нь дандаа төвийнхөн. Нэг ч жигүүрийн хүн байдаггүй, тэгэхлээр ерөөсөө жигүүрийн довтолгоо байхгүй. Бөмбөг илүүтэй эзэмшээд л байсан ч олигтой довтолгоо огт гараагүй, талбайн төвд тэр их бөөгнөрсөн юман дотор яаж ч тоглолт гарахав дээ...Бөмбөг л зээмшээд байдаг, довтолгоо зохион байгуулж чаддаггүй ээ...2-р үед вингер гарч ирээд тоглолт өөрчлөгдөж л байсан, тэгээд бас сэлгээг яасан эрт хийдийн. Раулыг хагасаар гаргах хэрэг юу байна аа, заавал гаргамаар байсан юм бол довтлогчоор Виллагийн оронд гаргаад Виллаг 2-р үед ашиглахгүй...Фабрегас, Раул 2-ын оронд Хоакин, Луис Гарсиа гээд гарсан бол дээр байх байлаа. Рейесийг ч ашигламааршд. ..Пенальти бол тохиолдлынх, Испани гоол хийгээгүй гэж хэлэхэд болно.
Испанийг дэмжиж л байсын, даанч хол явсангүй, Францыг барахгүй бол хаа ч хүрэхэв дээ...Явж явж манай Пуойл энэ тэмцээнд тааруухан наадчлаа даа, Риберигийн гоолын хариуцлагыг төвийн хамгаалагчдад тохно, бас сүүлд Зиданд хүүхэд шиг хуурагдана лээ..Уг нь тэр гоол ороогүй бол ядаж таавар дээр бичсэн 1:2 гэсэн үр дүн зөв болж, 10 оноо авахгүй юу ккэ...Хэдий Испанийг дэмжиж байсан ч Францын хагасууд, тухайлбал Вейра, Макелеле нарын туршлага Францыг хожуулж болох юм гэж бодсон, зөв л бодсон байна.