ШҮГЭЛ ДУУГАРАХЫН ӨМНӨ: ЧЕЛСИ vs МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДЭнэ шүү дээ...
Үүнийг л хүлээгээд байлаа...
Баг маань бидний итгэлийг даах болов уу?
Бид тэргүүллээ баталгаажуулж, өрсөлдөгчдөөсөө тасарч чадах уу?ЯРИХ СЭДЭВ:Аваргуудын лигийн хэсгийн тоглолт авдранд орсон...
Дрогба маань гайхалтай эргэн ирж, 2 гоолоороо бараг л хожил авах дөхсөн...
Гэвч ирээдүйн туслах нь юу чаддагаа үзүүлж мөн дабль хийв...
Чамайг авнаа... Кун гуай...
За ингээд бүх анхаарал лигид...
Бидний энэ удаагийн дайсан бол хамгийн том бул чулуу...
сүүлийн 3 жилийн аваргууд...
тэд үнэхээр сүүлийн жилүүдэд супер байсан...
та нарын амжилтыг хүндэтгэе...
Гэвч одоо ингээд найр тавих цаг өндөрлөлөө...
Ажилдаа орцгооё...
Энэ удаагийн Бүтэн сайн гараг бол Бүтэн супер өдөр болно...
Лигийн тэргүүн, дэд байранд байгаа багууд Коммьюнити Шийлдийн дараа дахин учирч байна...
Чөтгөрүүд ер нь л улирлыг сул эхэлдэг...
гэхдээ энэ улирал Роналдугаа алдсан тэд эвээ олохгүй жаал тонгочсон боловч хүссэн үр дүнгээ, ямар ч хамаагүй аргаар өөрсдийн болгож, бидний ард амьсгалж байна...
Тэдний 23 гоол, 25 оноо, +12 бөмбөгний зөрүү гэсэн үзүүлэлт нь 2008 оны мөн үеийнхтэй харьцуулахад +3 гоол, +4 оноо, +2 бөмбөгний зөрүү илүү байна...
Харин бидний хувьд 27 гоол, 26 оноо, +23 бөмбөгний зөрүү байгаа нь -1 гоол, ижил оноо, +3 бөмбөгний зөрүү байна... адилхан шахуу...
Бид ялах юм бол 5 оноо илүү болно...
гэхдээ үүнд тэгж их ач холбогдол өгч, баярлах нь бас учир дутагдалтай...
Учир нь өнгөрсөн жил 12 тоглолтын дараа бид тэднээс 5 оноо илүү байсан...
гэвч улирлын төгсгөлд 7 оноогоор хоцорч, 3 дугаар байранд үлдсэн гашуун түүх мартагдаагүй байна...
Өнгөрсөн жил бид талбайдаа ялалт авч чадалгүй маш олон тэнцээ хийж, ялангуяа шинэ жилийн зааг дээр 8 тоглолтноос ердөө 2 ялалт авч, улмаар Олд Трэффордод бүр 0-3 гусуулсаны горонд цом алдсан...
Аз болж одоогийн байдлаар Карло тэнцээ хийх дургүй гэдгээ харуулж байна...
хожно, за тэгээд дургүй хүрвэл шууд хожигдоно...
Атлетикотой 2-2 тэнцдэг саяны тоглолт Коммьюнити Шийлдээс хойш хийсэн анхны оноо хуваалт юм...
Хэдийгээр нэг тоглолтод хожигдоход ялгаагүй л 3 оноо алдах боловч ТОП-4-ийн дунд “мини лиг” тусдаа явагддагийг мартаж боломгүй...
Өнгөрсөн улирал бид бас энэ "бяцхан" лигид ялагдал хүлээсэн...
улирлын туршид Манчестер Юнайтед, Ливерпүүл, Арсеналыг ялж чадахгүй явсаар хамгийн сүүлд Нагаан буунуудыг 4-1 хожсон болсон...
Харин энэ улирал бид Ливерпүүлийг 2-0 хожоод байна...
бидэнд хожигдсон тэд Чөтгөрүүдийг хожсон бол, Чөтгөрүүд Буунуудыг бас хожсон...
арай цикль үүсчих юм биш байгаа? Түй түй түй...
Тэрнээс сэргийлээд нэг айхтар тарни уншаадхая...
Челсичүүд Стэмфордын Гүүрэндээ Манчестер Юнайтедын эсрэг 2002 оноос хойш 9 удаа тоглохдоо ялагдал амсаагүй байна... ялагдал хүлээхгүй ээ... дийлдэхгүй ээ... ЗАРИМ ТОО БАРИМТААС:Бид нөгөөдөр өөрсдийн талбайдаа дараалсан 11 дэх хожил авахын төлөө үзнэ...
энэ нь 2006 онд тогтоосон амжилттай дүйцэх юм...
Мөн 8 дараалсан клийн шийт хийх төлөө тэмцэнэ...
бүр 1926/27 оны үед л 10 дараалж хаалгаа цэвэр манаж байжээ...
Бид тэгвэл энэ шинэ үеийнхээ амжилтыг тогтоохоор 13 цаг буюу 782 минутын турш маш шаргуу ажиллаж байна...
Челсигийн лигид үзүүлж буй зарим амжилтаас:Хамгийн цөөн гоол алдсан - 8
Хамгийн олон клийн шийт - 6
Хамгийн олон цохилт - Дрогба 55
Хамгийн олон цохилт (баг) - 202
Шилдэг дамжуулагч - Эссьен 729 (89% оновчтой)
Дамжуулалт - 4,723
Булангийн дамжуулалт - 107
За одоо айлыг жаал магтаж, цагаан хэл ам хүргэнээ...1878 онд байгуулагдсан цагаас хойш дэлхийн шилдэг багуудын нэг болсон...
18 удаа лигид түрүүлж, Ливерпүүлтэй тэнцсэн...
тэр тусмаа сүүлийн 3 жил дараалсан...
3 удаагийн Аваргуудын лиги...
үй түмэн жижиг, сажиг цом... лаг лаг... аймаар аймаар...
Энэ улиралд стандартаас гоол алдаагүй цорын ганц баг гэж байна...
хамгаалагчид нь харьцангуй тааруу, Ван Дер Сар биш, ихэвчлэн Бен Фостер тоглосон гэхэд их сайн үзүүлэлт байна шүү...
Айлаас Рүүний 7 гоолтой тэргүүлж байгаа бол араас нь Бербатов 4, Флетчер 2, Оуэн 2 гоолтой удаалж байна...
МанЮ-гийн эсрэг, бидний эерэг талд байгаа үзүүлэлт бол тэд ТОП-4-ийн нутагт айлчилсан сүүлийн 5 тоглолтдоо ялалт байгуулаагүй явна...
2007 онд Энфийлдэд ялсан нь хамгийн сүүлд юм...
Ерөнхийдөө энэ жил айлын талбайд 3 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй... яагаав Бөөрнлид нэг гэнэдээгүй юу...
Менежер нь: Сөр хэргэмт Алекс Фергусон
8,396 дахь өдрөө ажиллаж байна...
1294 тоглолтоос 759 ялж цэнгэлийн манлай эдэлсэн бол, 305 удаа тал, 230 удаа бүтэн цус харваж байж...
бие сайтай өвгөн шүү...
ТАКТИКИЙН ТАЛААР:Карло, Алекс нар эртний танилууд...
Эд Аваргуудын лигийн тавцанд нийт 4 удаа тулж байснаас 3 удаад нь Карло буюу 2005 онд Креспогийн, 2007 онд Какагийн гавьяагаар ялж байв...
Ялангуяа одоогийн Челсид хэрэгжүүлж буй даймонд хувилбарыг Миланд янзтай үзүүлж байлаа...
Пирло алсаас найруулж, Сийдорж оройд нь гялалзаж, Инзаги эсвэл Жилардиногийн араас Кака од болж байлаа...
мэдээж, Эссьен, Декү, Анелька нарын тоглолтын хэв маяг адилгүй л дээ...
гэхдээ л тэд өөрийн гэсэн өвөрмөц төрх бүхий даймондыг амжилттай хэрэгжүүлж байна...
Бэртэл гэмтлийн хувьд Эшли маань ямар ч байсан эргэн ирж чадлаа...
Микел яаж ч магадгүй... гэхдээ эрүүл байсан ч гаргахгүй байхаа...
Манай довтолгооны хослол харин МанЮ-гийн эсрэг жаахан бүтэлгүй...
Хэдийгээр халзан Франц маань 5 удаа тэдний эсрэг гоол оруулж байсан ч манай багт шилжиж ирээд бүтэлтэй юм болсонгүй...
Бас Хар Алт маань Манчестерийн нөгөө багийг бут ниргэдэг мөртлөө Юнайтедын эсрэг 7 удаа тоглохдоо гоолдож байгаагүй юм...
Айлын хамгаалалтын шилдэг хослол энэ шалтгааны тайлбар байж болох юм...
Үнэндээ Фердинанд, Видич дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор орно...
гэвч яг өнөөдрийн байдлаар Жонни Эванс илүү үүрэг гүйцэтгэж байна...
түүнчлэн Уэс Браун ойрын үед тоглож эхэлсэн...
гэхдээ тэр 2-ын хослол ЦСКА-гийн эсрэг амжилт олоогүй...
Гэри Нэвилл нь торгуультай...
Хаалгачийн хувьд гэмтлээс эргэн ирсэн Ван Дер Сар формондоо хараахан орж амжаагүй мэт...
ЦСКА дээр жаахан сонин л гоол алдаж байна лээ...
Фостер өөрийгөө бүрэн харуулж, улаан хамарт өвгөний итгэлийг олж чадаагүй...
харин тэдний Польш хаалгач нь Голланд хаалгачийнхаа эсрэг үг хэлээд авна лээ...
Харин манай эсрэг сайн үздэг, МанЮ-гийн сэдэв дээр мэтгэлцээний эзэн болсон Флетчер эдгэрээд тоглохоор болж байх шиг байна... би лав хувьдаа Флетчер, Кэррик нарыг өндрөөр үнэлдэг... мэдээж, Рой Кин гэхгүй... гэхдээ л мундаг тоглогчид... хамгийн гол нь хийх ажлаа сайн гүйцэтгэлтэй хийхийн зэрэгцээ талбайн гадна элдэв асуудал үүсгэдэггүй...
Довтолгоонд шинэхэн аав Шрек хүүдээ бэлэг барихаар улайран тэмцэх байх...
2002 оноос хойш эдний довтлогчдоос зөвхөн тэр л манай эсрэг гоол хийж байсан байна...
сонирхолтой л юм...
ТҮҮХИЙН БУЛАН:Баахан түүх ярьж та нарын нойр хүргээд яахав...
Ямартай ч Роман Абрамовичийн эрин эхэлсэнээс хойш бид талбайдаа тэдэнд ялагдаагүй л юм байна...
Хоорондоо нийт 154 тоглосноос
Челси 41 ялж, МанЮ 66 ялж, 47 тэнцжээ...
Стэмфордын Гүүрэн дээр 67 тоглосноос:
Челси 20 ялж, МанЮ 29 ялж, 18 тэнцжээ...
Челси 5-0 МанЮ 03/10/1999 гэж Челси 0-4 МанЮ 29/11/1947 хариугаа авч байжээ...
ТАЛБАЙН ГОЛД:Мартин Эткинсон. Манайх Ливерпүүлийг 2-0, Манчестер Юнайтед Ситиг 4-3 ялахад тус тус шүүж байв...
БУСАД:Яг тэр өдөр 28 дахь насныхаа баяраа хийх Жо Коулдаа баяр хүргэе...
Мэдээж, цаад чинь өөртөө бас, бидэнд зориулж бэлэг бэлдсэн байхаа...
Хэрвээ тогловол (бараг сэлгээгээр орох байх) энэ нь түүний Челсигийн төлөө хийх 250 дахь тоглолт болох юм...
Бид МанЮ-д талбайдаа ялагдсанаас хойш: 2 756 өдөр
МанЮ ТОП-4-ийн талбайд ялалт байгуулсанаас хойш: 691 өдөр тус тус өнгөрөөд байна...
Эдгээр өдрүүд улам бүр алслах болтугай...
ХӨХ ТУГАА ӨНДРӨӨС ӨНДӨРТ МАНДАН БАДРУУЛЦГААЯ...