Би нэг Моцартын ярилцлагыг оллоо.
Rosický predicting Arsenal ascendancy
http://www.uefa.com/competitions/ucl/ne ... 12917.html
Арсенал клубын хагас хамгаалагч Томаш Росицкий урт удаан хугацааны гэмтлээс эргэж ирээд байгаа билээ.
Тэр энэ улиралд Арсен Вэнгерийг олон цом түрүү авна гэдэгт итгэлтэй багаа бөгөөд өөр түүний нэг хэсэг байна гэдэгтээ итгэлтэй байна.
Америкаас нэгэн асуулт: Кристофер Кассота Аризона, АНУБи Ганнеруудын фанат, таныг эргэж ирсэнд үнэхээр баяртай байна, Одоогийн бүрэлдхүүн бидэнд цом авчирч өгч чадах болов уу?ТР: Би ч бас тэгж бодож байгаа.
Энэ баг цом өргөхөд хангалттай чанар чансаатай бүрэлдхүүнтэй, Энэ улирал ер нь ямар нэгэн байдлаар амжилт гаргана гэдэгт би итгэлтэй байгаа Яагаад ПЛ-ийн цом болохгүй гэж? та харж байгаа байх бидэнд гоол оруулахад ямар нэгэн бэрхшээл алга. ПЛ-ын дотор бид бусад багуудаас хавь илүү олон гоолтой тоглолтыг үзүүлж байна. улирлын турш энэ хэвээрээ байвал бид авч чадна
Бхавя, ЭнэтхэгУдаан хугацааны турш гэмтэлтэй байж байгаад эргэж ирхэд ямаршуу байна?ТР: Одоогийн байгаа богинохон хугацааны гэмтлийг үл тооцвол сайхан байнаа надаа таалагдаж байгаа үнэхээр би хөлбөмбөгийг маш их саначихаж
Симон липиски, ПольшТа урьдын шигээ тоглож чадах болов уу?
ТР: Тэгж найдаж л байна. 2008 онд бэртсэн гэмтэл маань арай ч зодог тайлах хэмжээний биш болохоор урьдынх шигээ тоглоход ямар нэгэн хүндрэл бэрхшээлийг олж харахгүй л байна.
Матью Каруга, Кени
Энэ жилийн арсеналыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулхад?ТР: Бид одоо хүртэл залуу баг хэвээрээ гэхдээ бид жилээс жилд улам туршлагажиж байгаа, Бид Адъяа, Туре 2-ыг алдсан тэгсэн ч бид Маш сайн хамгаалагч Верминатортай гэрээлж чадсан. Дээр нь нэмээд Өвөл ирсэн Шава байна. Дуду бид 2-ын эргэн ирэлт ч гэсэн энэ бүгд дээр туршлага хүч, арга, ухаан нэмж байгаа байх
Крис жонес, ФранцТа гэмтлээс эргэж ирэхдээ багтаа юу авчирч байна вэ?ТР: Намайг эргэж ирэхэд Дасгалжуулагч аль хэдийн текниктэй, бүтээлч тоглогч нартай болсон байна. Дээр би хэлсэн манай баг залуу хэвээрээ байгаа, би 29-тэй энэ маань намайг бүрэлдэхүүн дотор гол тоглогчдын нэг болгож болох юм.
Том Дентон, ЛондонАрсен Венгэрийн онцлог ер нь юу вэ?
ТР: Нэгдүгээрт тэр өөрийн багтаа сонгосон тамирчиндаа үнэхээрийн их итгэдэг. тэр тамирчин нь ялах хүсэл эрмэлзэлтэй, хөлбөмбөг тоглох чин хүсэлтэй тоглочид байдаг.
би үүнийг л онцгой стиль гэж хэлэх гээд байна. Би урьд нь өөр дасгалжуулагч нартай ажиллаж байхад хэн ч түүн шиг философтой байгаагүй. Тэр тоглогч нарт тоглохыг заана мөн өөрийн хүсэл эрмэлзэлийг маш хурдан хугацаанд тоглогч нарт ойлгуулж чаддаг хүн.
Карлос Каден, КолумбиТа аль байрлалд тоглох хамгийн дуртай вэ?ТР: Би төвд хагас хамгаалагчийн байрлалд дуртай.Гэхдээ Баруун, Зүүн жигүүрт ч тоглох нь ч нээх асуудал болдоггүй. энэ нь намайг олон байрлалд тоглож чадахыг харуулж байна гэсэн үг. Гэхдээ чи өөрөө байрлалаа сонго гэвэл яалтчгүй төвийн хагасыг л би сонгоно.
Прадааш, ЭнэтхэгВест хэмтэй тэргүүлж явж байгаад тэнцсэн. Алкмаартай ч гэсэн, Мөн Олд трафорддод ч гэсэн тэргүүлж явж байгаад хожигдсон, Яагаад Их Буучид маань тэргүүллээ хадгалж чадахгүй байна вэ?ТР: Нэг жижигхэн шалтгаан байж болох юм тэр нь тэргүүлээд эхлэхээр төвлөрөлөө алдах,
Гэхдээ би боддогийн бид шүүгчийн шүгэлийн дууг сонсох хүртэлээ хамаг бүхнээрээ тоглох ёстой гэж, Гэхдээ бид энэ алдаанууд дээрээ ажиллаж байгаа, бид үүнээс том сургамж авсан.
Стю Моррисон. Манчестер, АнглиТа Бэлтгэл дээр ч Тоглолтон дээр ч Андрей Аршавинтай хамт байгаа, Тэр ер нь хэр залуу вэ? Тэр Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин номинацад өрсөлдөж чадахуйц тоглогч байж чадах уу?
ТР: Тэр бол таны цуг тоглохыг хүсдэг таалагддаг тоглогч. Шаваа бол их ухаалаг, түргэн сэтгэдэг хөлбөмбөгчин. тэр бол манай багийн түлхүүр тоглогчдын нэг
Тони Чан, ХонгконгТаны хобби юу вэ? ямар нэгэн юм цуглуулдаг уу?ТР: Би цуглуулагч биш ээ, миний дуртай зүйлсийн нэг бол гитар дарах, би тийм сайн биш л дээ гэхдээ үргэлж хичээллэж байхыг оролддог юм.
Хелдер Фрейтас, ПортугальМэргэжлийн хөлбөмбөгчинийн хамгийн хэцүү зүйл нь юу вэ?ТР: Би бол аялах л гэж хэлнэ дээ. Надаа аялах нь ёстой таалагддаггүй, Миний амралтын өдрөөр ихэвчлэн аялна гээч, үргэлж автобусанд, онгоцонд гээд жинхэнэ залхмаар ,Тэгээд очсон газрын юуг нь ч үзэж чадахгүй буцаад хүрээд ирнэ. Би Дэлхий хаа сайгүй аялж үзсэн гэхдээ дэлхийн юуг ч үзээгүй/инээв/.
Ханна Лерман, Лондон Та хэрвээ хөлбөмбөгчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?
ТР: Магадгүй өөр спорт, теннис ч юм уу, Хоккей ч юм уу, 2-уулаа л манай оронд алдартай спорт л доо. ер нь Би Спортгүйгээр нэг ч өдөр тэр тусмаа жирийн ажил хийж байна гэж төсөөлж үзээгүй юм байна.
Зак Уйлээр, АНУТаны гэмтэлтэй байх үеийн хамгийн хэцүү мөч хэдийд байв? Тэр үед ямар зүйлийг бодож цагийг өнгөрөөж байв?
ТР: 2008 оны намар 2-дахь мэс заслын дараа үнэхээрийн тэсэхийн аргагүй өвддөг хэцүү үе байсан. тэр үед сонин унших зэрэг үйлдлийг хийхэд үнэхээрийн хэцүү байлаа. Дотроо Хөл бөмбөг ахин тоглож байна гэж төсөөлөөл, Үүнийг тайлбарлахад хэцүү л дээ. Магадгүй би хөлбөмбөгт дургүй болцон байсан бол өдийд ингэж явж чадахгүй л байх байсан.
Петр, ПрагаТа өөрийг хэнтэй харьцуулж нэрлэх вэ? тоглолтын хэв маяг гэх мэт зүйлсээр мөн дуртай шүтээн чинь болсон ямар тоглогч байдаг уу?
ТР: Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах нь хэцүү л дээ.Гэхдээ би залуу байхдаа Зизугийн бүх юмыг дуурайхыг оролддог байлаа. Түүний ур чадвар нь надаа таалагддаг.
Алекс Сорлей
Та хамгаалагч нартаа бөмбөг аваад тулахаараа юу гэж боддог вэ?ТР: Яаж хурдан тойрч өнгөрөх вэ? гэж л бодно ш дээ. хэхэ
Гэхдээ яг цагаа тулахаар тийм их юм бодож амжихгүй. Тухайн тоглогчийн бэлтгэл сайн байвал тэр дор нь арга олчихно.
Жон Керр, ШотландЧехийн шигшээ ДАШТ-сонгон шалгаруулалтын хамгийн хэцүү хэсэгт орсны улмаас хэсгээсээ шууд гарч чадсангүй?
ТР: Наад чинь бол үнэн шүү. нэг ёсондоо үхлийн хэсэгт орчихсон. Гэхдээ миний хувьд дүгнэлт өгч чадахгүй би зөвхөн сүүлийн 2-3 тэмцээнд л орсон. Буцаад шигшээдээ тоглож эхлэхэд бүх зүйл бараг дуусчихлаа.
http://t0.gstatic.com/images?q=tbn:nGtc ... zech-3.jpgФерас Захави, СириЭнэ бүгдээс үзэхэд Чехийн шигшээ баг тэртээх 1996 оны алтан өдрүүд шигээ тоглож чадах болов уу? Та шигшээ багийн өөрчлөлтийг яаж төсөөлж байна вэ?
ТР: Би ч бас тэр үед чинь дуртай шүү. Гэхдээ асуултын гол хариулт бол өөрсдийн авъяаслаг, ур чадвартай хүүхдүүд шинэ үеийнхны хөгжилөөс хамаарна.
Анди Давиэс, Лондон Та Хагас сайны Хойд Лондонгийн дербиг өнжих нь ээ? Та энэ дербиг бусад дербинүүдтэй харьцуулвал?
ТР: Надаа ч Дербид тоглох туршлага байгаа шүү Спарта-Славия багуудын Прагын дерби, Дортмунд-Шальке багуудын дерби, бүх дербинүүд л нэг л янзын уур амьсгалтай, бүгд л их эмоцтой, гэхдээ би эсрэг багынхаа тоглогч нарыг үзэн ядахгүй л дээ.
Хагас сайны тоглолт бас хүнд ширүүн тоглолт болох ойлгомжтой.
Нилээнийг товчилсон шүү тэр хүмүүсийн нэрийг бол залхуураад духлаа аа.шив