Томкинс: Бодит байдлыг ойлгох нь..Фулхамд хожигдсон тоглолт нь манай тоглосон 11н тоглолтын 8дахь айлын талбай дээр тоглосон тоглолт байлаа.
Хамгийн сүүлийн тоглосон 7 тоглолтын 2 нь л Энфилдэд байв. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоогын Ливерпүүлийн нөхцөлд бүх тоглолтын хожих болон хожигдох харицааг 50-50 гээд хэлчихвэл бараг буруудахгүй байх..
Энэ нь харицаа нь Чэлси. Маню, Лион, Фионрентина, Лион зэрэг багуудыг ч оруулна. Эдгээр bүх багуудын аль нь ч муу баг биш бөгөөд хүснэгтийн эхний хагаст л нэрүүд нь байдаг багууд юм.
Улиралыг муу эхлүүлсэнээс хамаарахгүйгээр Лион, Фиорентина зэрэг багуудад 2 дахь гоол орохоос өмнө бүх зүйл өөр болж болох байсан мөн Сандерленд дээр урьд хожид харагдах байгаагүй гоолоор хожигдсон..
12-р сарын 5н гэхэд 11 айлын талбай болон 5н гэртээ хийх тоглолт байх нь. Тийм учраас цаасан дээрхээр бол байдал тийм ч хурдан сайжрахгүй л харагдаж байна.
Баярлууштай нь үүний дараагаас цаасан дээрх байдал манайд нааштай болж дараагийн 6н тоглолтоос 4 нь гэртээ хийх тоглолт болж өөрчлөгдөх юм байна..
Өнгөрсөн тойргын тоглолт дээр бараг үндсэн багын бүх хүнийг эзгүйд мөн дээр нь хөгийн инээд хүргэм улаан хуудас авсан (Дэгэн) мөн сөрөг довтолгоогоор гоол алдаж хожигдсон гээд бүх зүйл буруугаар явагдаж дууссан юм..
Өнгөрсөн улиралын турш ганц ч улаан хуудасгүй байсан баг нэг тоглолтонд 2ыг зэрэг хүртээдэхлээ.. Каррагын хувид авсан улаан хуудасыг нь өнгөрсөн Маню дээрхтэй холбоотойгоор нөхөж "нэмж" олгох шиг харагдсан надад.. Гэхдээ ингэдэг дүрэм байдаг эсэхийг нь мэдэхгүй л юм..
Торрес 1-1 ын харицаатай байхад суусан. Түүнийг сууснаас хойш яг гоол оруулах боломж гаргаж өгөх хүн өөр байсангүй. Энэ нь одоо миний шүүмжлэлтэй хандаж буй ганц зүйл.
Тоглолтын дараа ч юмуу үр дүн нь өөр гарсаны дараа ихэнх хүмүүс ямар нэгэн бодол үндэслэлгүйгээр олон шүүмжлэл хэлдэг.. Тэр тэгсэн бол тэгэхгүй юу, тэрийг тэгүүлэхгүй т1 Рафа чинь ч гэдиймүү...
Иймэрхүү бодол нь даанч юуг өөрчилж юмуy юунд ч нөлөөлдөггүй нь сайхан.. Хэн ч гэсэн "Торресыг битгий суулга" гээд хэлж чадах боловч хэрэв тэр тоглож байгаад бэртэлээ сэдрээх ч юмуу бүүр хүнд бэртэл авчихвал : "т1 Рафа яах гэж бүрэн фит болоогүйг нь мэдсээр байж ганц Торресыг минь тоглуулаад байваа" гэх зэрэг бла бла нууд хэзээ ч дуусахгүй..
Манюгийн эсрэг Торрес 80дахь мин хүртэл тоглоод оронд нь Нгог орж ирж ялалтыг баталгаажуулсан. Хэрэв тэгэхэд муугаар бодоод бид тэнцсэн эсвэл хожигдсон бол бүх хүн энэ шийдвэрийг зөв эсэхийг нь үл ойшоон буруушаах байлаа.
Хөндлөнгийн ажиглагчид бүх зүйлийг 2 талаас нь хардаг.. Одоо болж байгаа зүйл болон болож болох байсан зүйлүүд юм. Энэ нь маш энгийн.
Хэрэв менежерийн шийдвэр заавал бүх хүнд ойлгогддог байсан бол энэ ажлыг захын хүн хийхэд ямар ч бэрхшээкгүй байх байсансан..
Хөлбөмбөгийн менежерийн ажил нь өөр ямар нэгэн ажилтай харицуулагдахын аргагүй ажил.. Хэрэв бид өөр ямар нэгэн мэргэжлий ажлыг жишээ нь ком-ийн инженерийн ажилд ч юмуу ямар ч дадлага туршлага анхан шатны мэдлэггүйгээр хажуунаас нь шүүмжилж заах гэж оролддоггүй бол инээдтэй гэмээр нь хөлбөмбөгт хүн болгон өөрийгөө мундаг экспетүүд гэж боддог өөрийн санаагаа тулгадаг хэнээс ч ичиж эмээлгүй зарладаг лол...
Ийм хүмүүсийн ихэнх нь амьдралдаа хөлбөмбөгийн ногоон талбайтай ойр байж үзээгүй, эсвэл зүгээр л яаж тоглохыг нь мэддэгээс ямар менежментээр баг явдагийг ойлгодоггүй хүмүүс байдаг.
Жишээ нь Бенаг суулгаж оронд нь эрч хүчтэй залуу довтлогч (резерв багт манюгийн резервийн эсрэг гоол хийсэн)-ыг оруулж ирсэн нь зөв шийдвэр гэдгийг хэн ч баталж чадахгүй итгэх эсэх нь ч таны л хэрэг..
Харин Дегеныг 1000н жилд харагдаж үзэгдээгүй байсан шалтгаанаар хурдхан талбайгаас хөөсний дараа бүх зүйл эргэсэн гэж хэлж болно. (Давид Бентлэй тэр өдөр энэнээс хэд дахин муу такл хийгээд шар ч аваагүй)
Nathan Eccleston Бенагийн оронд орж ирээд гоол хийж чадаагүй нь Рафагийн биш цочир зантай шүүгчийн алдаа гэж хэлж болно.. 1 хүнээ алдсан баг ямар дарамтанд ордог нь тодорхой бол хэдхэн мин өнгөрөөгүй байхад Карраг нэмээд хөөнө гэдэг манай багыг хүний илт дутуу байдал руу оруулсан хэрэг..
Манюгийн Валенси хэрэв хөндлөвч оноогүй тэр нь гоол болсон бол Рафагын тактик нуран унах байсан бол тэгээгүй харин Фулхам, Арсенал дээр нурж унасан.. Арсенал дээр гэхдээ манай өшиглөсөн бөмбөгийг хамгаалагч нь 2 гараараа блок тавиж байж Рафаг хожсон.. (Буучдын фенүүд энийг хараагүй л биздээ бодуул лол..)
Ямар ч тактикын мастер ямар ч сайн багаар тоглож байсан хөлбөмбөгт ганц хором л бүх зүйлийг эргүүлэх хүчтэй байдаг..
Миний хувид хамгийн ойлгомжгүй санагдаж байсан Рафагийн шийдвэр нь 2 улиралын өмнөх Гүүдисөн Паркад Эвэртоны эсрэг 2р үед Жеррардыг суулгаж байсан явдал байв.. Тэр үед надад энэ нь үнэхээр солиотой хэрэг мэт санагдаж байлаа.. Рафа яаж орон нутгийн дэрби дээр нутгийн тоглогч багийн ахлагчыг суулгаж байнаа гээд л..
Гэтэл тэр тоглолтонд сэлгээгээр орж ирсэн Лукас зарчмын хувьд гоол хийсэн юм.. Лукасын бөмбөгийг Фил Невил гайхалтай "сейв" хийж зогсоосноор хөөгдөж Койтын пеналтигаар манайх хожиж байв..
Би юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр үед мөн одоо ч Рафа надаас илүү та нараас ч илүүг тоглолтоос олж харсан харж байнаа гэсэн үг.. Тэр бол менежер түүнээс илүү багаа тоглогчдоо мэдэх хүн өөр байна гэжүү!?
Энэ тоглолтоос би шинэ зүйл сурж авж юмыг 2 талаас нь хардаг болсон.. Өөрөөр хэлбэл РАфа надад хөлбөмбөгт чи менежер бол өөрийн олж харсан итгэсэн зүйлээ хийх ёстой гэдэг хичээл зааж өгсөн хэрэг.. Гэхдээ энэ шийдвэр нь хаашаа эргэж болдог нэг бол үнэхээр тусаа өгж эсвэл хүн болгоны хараалыг хүртэнэ.. Сайн менежер л өөрийн гэсэн шийдвэрээ гаргаж түүндээ үнэнч байдаг.. Бусад нь фенүүд болон эздийн дарамт шахалтаас айж тэдний утсан хүүхэлдэй болдог үүнийг ойлгох хэрэгтэй..
Эцэст нь ерөнхийд нь Рафагийн шийдвэрийг аваад үзэхэд зөв нь буруугаасаа илүү байна. Түүний хожлын хувь манай домгууд болох Боб Пейсли, Шанклей нараас ч илүү байна энэ бол баримт.. Харин том амтай их мэдэгчдэд ямар нэгэн баримт байна уу!?
Саяхан би нэг тайлбарлагч Кенни Далглишын Арсеналын талбай дээр 3н full-back-ыг талбайд тоглуулж ойлгомжгүй шийдвэр гаргаж байсаныг гайхан толгой сэгсрэн байж дурдсаныг нь үзсэн.. Гэхдээ тэр нэг зүйлийг дурдаагүй нь тэр тоглолтонд манайх Арсеналыг талбай дээр нь хожсоныг санаандгүй ч юмуу дурдаагүй өнгөөрчихөв.
Зарим үед дасгалжуулагч зөв шийдвэр гаргасан ч шүүмжлүүлдэгийг тэгэхэд анх тэгэхэд харж байж билээ.. Яг Гүүдисөн паркад Жеррардыг суулгаад бид хожсонтой адилаар..
Тэгэхээр одоо Рафаг халла гэж бодий оронд нь тэгээд хэн менежер хийх вэ!? Та юу!?