Челси 09/10 True Blue: Through and Through...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Tue Nov 03, 2009 10:43 am

Нөгөө комби :mrgreen:
Image
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Edin Dzeko » Tue Nov 03, 2009 11:04 am

:-D Chelseagiin fanat forumiin shine gishuun bna,tuslaj demjij bgaarai
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Edin Dzeko » Tue Nov 03, 2009 11:23 am

http://chelseafc.mn/site/index.php?opti ... &Itemid=66
Ene zaluu barag irehguim bish uu?Villa helehdee minii England dahi ehnii songolt bol Manu gej avch,Teheer Alexandre Pato l deer bh daa,Tegeed Anhel Di Maria.Dzagoev,Marin ntrees ovol sugalchuul tgeed bolj bgaa m daa. :england: :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Tue Nov 03, 2009 11:29 am

Chelsea: Jan Sebek; Nikki Ahamed, Danny Mills, Nana Ofori-Twumasi, Ben Gordon; Conor Clifford, Jacopo Sala (sub Michael Woods 64), Nemanja Matic (sub Daniel Philliskirk 85), Josh McEachran (sub Billy Knott 89); Fabio Borini, Milan Lalkovic.

Манай нөөц 3-2-дуулж. Стоукд
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Chelsea

Postby Edin Dzeko » Tue Nov 03, 2009 11:43 am

Manaihand Spaind ch hojil heregtei dee,Yu geheer CL-d turuulj bsan ihenh baguud GROUP STAGE-EES 14oos deesh onoo avch bsiim bna
Perfect season has started....Just waiting for what will happened...
All in all,we can win...
User avatar
Edin Dzeko
 
Posts: 237
Joined: Tue Nov 03, 2009 11:02 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Tue Nov 03, 2009 11:46 am

Edin Dzeko тавтай морил, аль болох криллээр бичихийг хичээгээрэй.


erde wrote:Гэмтэлтэй байгаа Микелийг маань шигшээ баг дуудаж.


Надад энэ ёстой таалагдахгүй байна. 2 жилийн өмнө байх аабас гэмтэлтэй байхад нь манай зөвшөөрөлгүйгээр шигшээдээ дуудаад 90' тоглуулж байсан.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby mercer » Tue Nov 03, 2009 12:20 pm

Танайх гоалыг зүгээр fun болгож хийгээд байдаг, манай ар тал shaky байдаг.

Танай эсрэг гайгүй тоглоосой доо.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby avarga » Tue Nov 03, 2009 12:30 pm

Аагий wrote:Edin Dzeko тавтай морил, аль болох криллээр бичихийг хичээгээрэй.


erde wrote:Гэмтэлтэй байгаа Микелийг маань шигшээ баг дуудаж.


Надад энэ ёстой таалагдахгүй байна. 2 жилийн өмнө байх аабас гэмтэлтэй байхад нь манай зөвшөөрөлгүйгээр шигшээдээ дуудаад 90' тоглуулж байсан.

Гайхлаа ш д. Жеко тавтай морил гэхээр нь ирчихсийн болов уу гэж бодлоо...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Aagii_03 » Tue Nov 03, 2009 12:34 pm

Түрүүчээсээ ирж л байна. Тэгээд ориг нь ирэх байлгүй дээ. :mrgreen:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby *R9* » Tue Nov 03, 2009 12:42 pm

4 тоглолт дараалан 17-аас дээш гоол оруулсан улиралууд:
1971/72 (22-2)
Jeunesse Hautcharage (UCWC a) 8-0, Derby (Div 1 h) 1-1, Sheffield Utd (Div 1 a) 0-1, Jeunesse Hautcharage (UCWC h) 13-0.

1966/67 (18-6)
Charlton (Lge Cup h) 5-2, Aston Villa (Div 1 a) 6-2, Arsenal (Div 1 h) 3-1, Man City (Div 1 a) 4-1.

1960/61 (21-6)
Newcastle (Div 1 h) 4-2, Arsenal (Div 1 a) 4-1, Doncaster (Lge Cup a) 7-0, Man City (Div 1 h) 6-3.

1905/06 (17-2)
Chesterfield (Div 2 a) 2-0, Burslem Port Vale (Div 2 h) 7-0, Barnsley (Div 2 a) 2-1, Clapton Orient (Div 2 h) 6-1.

1905/06 (18-6)
Glossop (Div 2 a) 4-2, Stockport (Div 2 h) 4-2, Blackpool (Div 2 h) 6-0, Bradford City (Div 2 h) 4-2.

2009/10
Atletico Madrid(CL h) 4-0, Blackburn Rovers(PL h) 5-0, Bolton Wanderers(CC h) 4-0, Bolton Wanderers(PL a) 0-4

Энэ улирал хамгийн гол нь гоол алдаагүй байгаа юм байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Tue Nov 03, 2009 12:45 pm

Аая лайк ит :mrgreen:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby El Payaso » Tue Nov 03, 2009 1:42 pm

МАНЮ ч тэгээд Маше Лукас 2ыг төвдөө дийлээгүй улс Эссиен Ламп Деку Баллакийг бараадахгүй байлгүй дээ... челси хожих байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Mojul » Tue Nov 03, 2009 1:44 pm

:lol:

Түрүү улиралд Гиггз Флетчер энэ хэдийг чин амбаардаад явуулж бсым шүү. 3:0....
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Mish » Tue Nov 03, 2009 1:49 pm

тэр үед хямралд орсон байсан бөлгөө, Сколари байсан шүү дээ
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Mojul » Tue Nov 03, 2009 1:51 pm

Mish wrote:тэр үед хямралд орсон байсан бөлгөө, Сколари байсан шүү дээ

энэ хэдэн залуус бсан байлгүйдээ. эсхүл хөл гарыг нь аргамжаад талбайд гаргасан юмуу...
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby avarga » Tue Nov 03, 2009 1:52 pm

Би бол алийг нь ч дэмжихгүй. Тэнцчихээсэй.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Mish » Tue Nov 03, 2009 1:54 pm

Можул wrote:
Mish wrote:тэр үед хямралд орсон байсан бөлгөө, Сколари байсан шүү дээ

энэ хэдэн залуус бсан байлгүйдээ. эсхүл хөл гарыг нь аргамжаад талбайд гаргасан юмуу...

аватар дээрээ барих уу? 1сарын хугацаатай
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby VicKtoR » Tue Nov 03, 2009 1:59 pm

mercer wrote:Танайх гоалыг зүгээр fun болгож хийгээд байдаг, манай ар тал shaky байдаг.

Танай эсрэг гайгүй тоглоосой доо.



Харин тиймээ, тоглолтын өмнөх өдөр л хэн хэн нь ямар байна, бэртэл гэмтэл, тоглолтын марал, сэтгэл санаа гээд л тэгээд маргаашийнх нь тэнгэр мэдэх байх даа :smile:
Улаануудыг хожиход бол сэтгэл өндөр байж байгаад л хожсон, Чөөгийнүүдийг Копууд хожиход хүртэл Москва-д очоод хөлдсөн хамартай нөхдүүдийг гэсэх гэсээр байтал хожичих байлгүй гэж бодож байсан, Коммунити дээр ч итгэлтэй байсан.
Харин одоо бол бөмбөг хаашаа ч эргэж мэднэ,

Манай талд:
Талбай дээрээ
Гэмтэлтэй тоглогч бараг байхгүй (Микел)
Бүх тоглогчидын марал сайн байгаа ялангуяа түлхүүр тоглогчид болох (Дрогба, Эссиен, Баллак, Терри)
Харин Ману-н хамгаалалт Рио, баруун Броун тэгээд тоглолт өнжсөн Видич (Out: Owen Hargreaves (knee), Ji-Sung Park (knee), Ryan Giggs (knee), Nemanja Vidić (calf), Rio Ferdinand (calf), Daniel Welbeck (knee))

Айлын талд:
Манай АЛ дээр айлчлан тоглолт хийнэ, тиймээс аян зам, цаг уураас ядрах магадлалтай
Манайхан сүүлийн үед дунд шугам байнга тоглогчидоо сэлгэж байгаа барьцгүй
Берба, Рууний гоолдоод эхэлчихсэн
Босингва гэмтэлтэй байгаа учраас Нани, Евра-д сайхан боломж
ВДС иргээд ирчихсэн

За тэгээд энэ Ал-н тоглолт нилээд нөлөөлнө дөө :smile: тиймээс дөхүүлж байгаад л үгээ хэлье :mrgreen:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Gunnerz » Tue Nov 03, 2009 1:59 pm

барь барь эр хүмүүс чинь зоригтой сайхан ш дээ
Тэнцчихвэл харин Манай аватарыг зүүчих :mrgreen:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Mojul » Tue Nov 03, 2009 2:03 pm

VicKtoR wrote:Айлын талд:
Манай АЛ дээр айлчлан тоглолт хийнэ, тиймээс аян зам, цаг уураас ядрах магадлалтай

[/color][/b]

манайх гэртээ тоглоно 8-)
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Tue Nov 03, 2009 2:06 pm

Можул өөрөө сайн умш. Манайх айлчилна гэж бичсэн байна, тэр нь танайд ашигтай тал болж мэднэ... гэх гэж байгаам шиг байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby Gunnerz » Tue Nov 03, 2009 2:06 pm

Можулаа тэгээд барьчихааа эр хүн зоригтой бол хэн юу яадаг ш дээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby mick » Tue Nov 03, 2009 4:22 pm

Вийяад £33m санал бэлдсэн гэж цуурч байна цаагуур чинь...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby MGL_Carfield » Tue Nov 03, 2009 4:28 pm

ug in villa gej bhaar aguero deer dee bas jiguur bas heregtee shuu chelsea-d :beer
MGL_Carfield
 
Posts: 31
Joined: Fri Oct 16, 2009 2:20 pm

Re: Челси 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Tue Nov 03, 2009 4:36 pm

ШҮГЭЛ ДУУГАРАХЫН ӨМНӨ: АТЛЕТИКО МАДРИД vs ЧЕЛСИ

Болтонтой хийсэн 2 тоглолтын өмнө нийтлэл оруулж чадсангүй...
Энэ форум ажиллаж байхдаа ч ажил хийлгэхгүй, ажиллахгүй байхдаа ч “ажил” хийлгэхгүй юмаа... :RD
За багийнхаа тухайд ярихад багийн түүхэн дэх гайхалтай цаг мөчүүдийн гэрч бид нар болж байна...
Өөрөөр хэлбэл сүүлийн 4 тоглолтод 17-0 гэсэн харьцаагаар өрсөлдөгч нараа буулган авлаа...
Одоо харин энэ формоо хадгалж, Аваргуудын лигид дахин гялалзаж чадах уу?


ЯРИХ СЭДЭВ:

Өнөө оройны өрсөлдөгч нар болох Атлетико Мадрид, Челси багийн энэ улиралд үзүүлж байгаа амжилт яг эсрэг, тэсрэг байна...

Аваргуудын лигийн хэсгийн 3 тоглолтод 1 ч гоол хийж чадаагүй Испанийн нийслэлийн баг дасгалжуулагчаа сольж, Валенсигийн хуучин дасгалжуулагч Кики Санчез Флоресийг томилоод байна... тэрээр анхны тоглолтоо цомын тэмцээнд ялалт байгуулж эхэлсэн боловч лигийн тоглолтдоо Бильбаод ялагдчихлаа... тоглолтын туршид 3 ч удаа шон оносон тэд энэ жил нэг л азгүй байна даа...

Тэгвэл Челси ямар амжилттай явааг Санжаагийн оруулсан мэдээллээс харж болно...
дээр нь Испанид зочилсон сүүлийн 5 тоглолтод ялагдаагүй шүү...
Бас нэг чимэг болох үзүүлэлт бол Аваргуудын лигид гоол алдаагүй, оноо алдаагүй ээ...
Орой хожвол хэсгээсээ шалгарах болзлоо хангана гэсэн үг...
Харин Атлетико заавал ялалт байгуулах ёстой... үгүй бол 3 дугаар байрны төлөө үзэх болно...

Үүнтэй холбогдуулж Аваргуудын лигид хэсгээ толгойлсон буюу өндөр рейтингтэй багууд ямар амжилттай явааг ажиглая...
Манай хэсэг бол УЕФА-гийн гаргадаг пот буюу бүлгийн дарааллаар явж байна...
Өөрөөр хэлбэл, Челси, Порту, Апоель, Атлетико Мадрид гэсэн үг...

Харин F хэсгийн сүүлийг Интер Милан (уг нь 2 дахь бүлэг) мушгиж байгаа бол А хэсгийн толгойлогч Бавари Мюнхэн 3 дугаар байранд тууна... G хэсгийн дэд толгойлогч Шотландын Рэйнжерс Румыний аваргуудад алуулсан байж байх жишээтэй... ЦСКА ч бас хэмжээндээ тоглож чадахгүй байна...

Энэ дундаас Ливерпүүл буюу Е хэсгийн толгойлогч Мэндээгийн хэлэх дуртай “флопдсон” явж байгаа нь анхаарлыг татаж байна... маргааш тэд Лионтой үхэх сэхэхээ үзнэ... тэнцээ ч тэдний хувьд чамлалттай байх болно... үгүй бол Фиорентина боломжийг алдахгүй биз ээ... Гэхдээ тэдний бүтэлгүйтэл бидний болон бусад Английн багуудын хувьд үргэлж сайн мэдээ байдаг нь санхүүгийн шалтгаантай давхар холбоотой юм...

Учир нь энэ агуу тэмцээний мөнгөн орлого бол бас л аймаар эд...
Ялалт байгуулах бүр шагналын хэмжээ өснө, мөн ТВ-ийн эрхээс, дээр нь тоглолтын билетийн орлого мэдээж нэмэгдэнэ...
Хэсгийн тоглолтод шалгарахад 7 сая евро, ялалт байгуулах бүрт 800 мянган евро бонусаар, тэнцэхэд тал нь, хэсгээс шалгарахад 3 сая евро, шөвгийн 8-д үлдвэл 3.3 сая евро, хагас шигшээд бүр 4 сая евро, дэд байр 5.2 сая евро, за тэгээд Мадридад түрүүлбэл 9 сая евро авна...

Бүүр шүлс гоожчихлоо... :RD

За тэгээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээс олох орлогыг улсаар нь ангилж, гэхдээ амжилтыг нь харгалзаж хуваарилнаа...
Өөрөөр хэлбэл, ТОП-4 гэгддэг багуудын лигидээ эзэлсэн байр, тухайн улиралд Аваргуудын лигид үзүүлэх амжилтаас шалтгаална гэсэн үг...
Тэгэхлээр Ливерпүүл хэсгээсээ мултарвал (Челси, Манчестер Юнайтед, Арсенал шалгарах нь бараг тодорхой болж байна...) нөгөө 3-т хуваарилах мөнгө нэмэгдэнэ...
Бид нар бас санхүүгийн талаа бодолцмоор байна... уучлаарай, Лаануудаа... :mrgreen:

ЗАРИМ ТОО БАРИМТААС:

За тэгээд багаа магтаад баахан юм оруулаад байх дэмий биз дээ...
Яахав, Аваргуудын лигид нийт 86 тоглосноос (сонгон шалгаруулалтыг хасаад) 43 ялж, 27 тэнцэж, 16 ялагдсан байна....

Бас Испанид зочлон тоглоход хүнд ч гэлээ, хүссэн үр дүнгээ ер нь үзүүлээд байдаг болсон...

Сүүлийн 5 жил Аваргуудын лигид:

2004/05 – Хагас шигшээ
2005/06 – Шөвгийн 16
2006/07 – Хагас шигшээ
2007/08 – Дэд аварга
2008/09 – Хагас шигшээ

Энэ байдлаас харахад энэ жил эсвэл түрүүлнэ, эсвэл мяарна... :lol:

Малуда тогловол энэ нь түүний Челсид хийсэн 100 дахь тоглолт болно...
Мөн түүнчлэн Жо Коул, Дрогба нар Европын тавцанд Челсигийн төлөө 50 дахь удаа зодоглох бол, Босингва 50 дахь Аваргуудын лиги, Жирков 50 дахь удаагаа Европын тавцанд тус тус тоглох нь... баахан 50 болчихлоо... :D

Манайх 3 гоол хийвэл Европын тавцанд айлын талбайд оруулсан 100 дахь гоолын баяраа хийх нь ээ...

Өрсөлдөгчийн талаар өмнөх нийтлэлд оруулаагүй юм байна лээ...

1903 онд байгуулагдсан, Ла лигийн 9 удаагийн аварга тэд хамгийн сүүлд 1996 онд цом өргөжээ...

Өнгөрсөн жил лигидээ 4 дүгээр байранд орж, сонгон шалгаруулалтад Панатинайкосыг хожиж хэсгийн сугалаанд оролцсон...

Аваргуудын лигид Диего Форлан айлын хаалганд нийт 10 удаа цохилт хийсэн гэдгээрээ тэргүүлж байна... :smile:
тэгвэл Симао 10 алдаа хийснээрээ тэргүүлж байна... :grin:
Маккаби Хайфа багийн адилаар ердөө гоол хийгээгүй 2-хон багийн нэг...

Тэд Английн багуудын эсрэг энэ тэнцүү үздэгийн шалтгаан нь Висенте Калдероны нэрэмжит цэнгэлдэхтэй холбоотой юм... учир нь тэд Европын тавцанд талбайдаа Английн багт ердөө хожигдож үзээгүй бөгөөд нийтдээ сүүлийн 20 тоглолтод хожигдоогүй үзүүлэлттэй... дажгүй шүү...

Атлетико сүүлийн таван жилд Аваргуудын лигид:

2004/05 – Интертото цомын шигшээ
2005/06 – Оролцоогүй
2006/07 – Оролцоогүй
2007/08 – УЕФА цомд шөвгийн 32
2008/09 – Аваргуудын лигид шөвгийн 16

ТАКТИКИЙН ТАЛААР:

Айлын шинэ менежерийн хувьд тэдний хамгаалалт толгойны өвчин болж байна...
Дээр нь довтолгооны их буунууд нь нэг л бүтэлгүй байгаад байна...
Сая харин Флоран Синама Понголлег гаргаж үзсэн нь үр дүнгээ өгсөн байна...
Гэхдээ Форлан, Агуеро хослох биз дээ...

Манайхаас Дрогбагийн шийтгэл дууссан боловч бүтэн сайны чухал тоглолтод нөөх байхаа... Болтоны Самуэль араас нь өшиглөж жаахан бэртэл өгсөн... амарч байсан нь дээр дээ... бидэнд Калу байгаам чинь...
Эшли маань яг цагаа олоод эдгэрсэн байна... учир нь Жирков гэмтэлтэй, Феррейра Аваргуудын лигид оролцох нэрсийн жагсаалтад ороогүй юм байна...

ТҮҮХИЙН БУЛАН:

Энэ багтай тулсан түүх шинэхэн буюу ердөө 2 долоо хоногийн өмнө...
харин дасгалжуулагч Кикитэй нь бид эртний танил...

Местаяад оруулсан тэр Эссьений гоолыг мартахгүй ээ... :-D
Манай бизон-галт тэрэг-хүн хар гөрөөс-алмас-за ёстой юу гэнэ үү, өөрсдөө л мэд нэртэй хайр татсан залуу маань гэмтлээс дөнгөж орж ирчихээд 91 дэх минутад цөм өшиглөсөн нь Английн аль нэг баг Местаяад 40 жил ялаагүй байсан хар цувралыг өндөрлүүлсэн түүхтэй...

Дараа жил нь хэсгийн тоглолтод таарсан бөгөөд тэр үед Авраам Грант Жозег дөнгөж орлоод байсан цаг... Жо Коул, Дрогбагийн гоолын ачаар талбайд нь хожсон бол хариу тоглолтод Кики ирээгүй... тэр халагдсан байлаа...

Аваргуудын лигид Челсигийн айлын талбайд авсан хамгийн том хожил
20/10/1999 Галатасарай 0-5 Челси (Хэсгийн тоглолт)

Аваргуудын лигид Атлетикогийн өөрийн талбайд авсан хамгийн том хожил
11/09/1996 Атлетико 4-0 Стяуа Бухарест (Хэсгийн тоглолт)

ТАЛБАЙН ГОЛД:

Шүүгчээр Бёорн Күйпэрс буюу 36 настай Голланд нөхөр томилогдож...
Энэ нь түүний Аваргуудын лиги дэх дөнгөж 2 дахь тоглолт юм байна...
Харин түүний “даргаар” бидний эртний танил Пьерлуижи Коллина ажиллах юм байнаа...

БУСАД:

Шар карт (3 шар карт авбал 1 тоглолт өнжинө)

Атлетико: Ассунсао 2, Домингез 1, Переа 1, Раул Гарсия 1.
Челси: Бэллетти 1, Эссьен 1, Иванович 1, Калу 1, Малуда 1.

Челси Аваргуудын лигид хамгийн сүүлд гоол алдсанаас хойш – 181

Атлетико тус тэмцээнд гоол оруулсанаас хойш – 252 өдөр тус тус өнгөрөөд байна...

эцэст нь тэгээд:
Хөх тугаа өндрөөс өндөрт мандан бадруулцгаая...
Last edited by rednasca on Tue Nov 03, 2009 5:01 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 34 guests
cron