ШҮГЭЛ ДУУГАРАХЫН ӨМНӨ: АТЛЕТИКО МАДРИД vs ЧЕЛСИБолтонтой хийсэн 2 тоглолтын өмнө нийтлэл оруулж чадсангүй...
Энэ форум ажиллаж байхдаа ч ажил хийлгэхгүй, ажиллахгүй байхдаа ч “ажил” хийлгэхгүй юмаа...
За багийнхаа тухайд ярихад багийн түүхэн дэх гайхалтай цаг мөчүүдийн гэрч бид нар болж байна...
Өөрөөр хэлбэл сүүлийн 4 тоглолтод 17-0 гэсэн харьцаагаар өрсөлдөгч нараа буулган авлаа...
Одоо харин энэ формоо хадгалж, Аваргуудын лигид дахин гялалзаж чадах уу?ЯРИХ СЭДЭВ:Өнөө оройны өрсөлдөгч нар болох Атлетико Мадрид, Челси багийн энэ улиралд үзүүлж байгаа амжилт яг эсрэг, тэсрэг байна...
Аваргуудын лигийн хэсгийн 3 тоглолтод 1 ч гоол хийж чадаагүй Испанийн нийслэлийн баг дасгалжуулагчаа сольж, Валенсигийн хуучин дасгалжуулагч Кики Санчез Флоресийг томилоод байна... тэрээр анхны тоглолтоо цомын тэмцээнд ялалт байгуулж эхэлсэн боловч лигийн тоглолтдоо Бильбаод ялагдчихлаа... тоглолтын туршид 3 ч удаа шон оносон тэд энэ жил нэг л азгүй байна даа...
Тэгвэл Челси ямар амжилттай явааг Санжаагийн оруулсан мэдээллээс харж болно...
дээр нь Испанид зочилсон сүүлийн 5 тоглолтод ялагдаагүй шүү...
Бас нэг чимэг болох үзүүлэлт бол Аваргуудын лигид гоол алдаагүй, оноо алдаагүй ээ...
Орой хожвол хэсгээсээ шалгарах болзлоо хангана гэсэн үг...
Харин Атлетико заавал ялалт байгуулах ёстой... үгүй бол 3 дугаар байрны төлөө үзэх болно...
Үүнтэй холбогдуулж Аваргуудын лигид хэсгээ толгойлсон буюу өндөр рейтингтэй багууд ямар амжилттай явааг ажиглая...
Манай хэсэг бол УЕФА-гийн гаргадаг пот буюу бүлгийн дарааллаар явж байна...
Өөрөөр хэлбэл, Челси, Порту, Апоель, Атлетико Мадрид гэсэн үг...
Харин F хэсгийн сүүлийг Интер Милан (уг нь 2 дахь бүлэг) мушгиж байгаа бол А хэсгийн толгойлогч Бавари Мюнхэн 3 дугаар байранд тууна... G хэсгийн дэд толгойлогч Шотландын Рэйнжерс Румыний аваргуудад алуулсан байж байх жишээтэй... ЦСКА ч бас хэмжээндээ тоглож чадахгүй байна...
Энэ дундаас Ливерпүүл буюу Е хэсгийн толгойлогч Мэндээгийн хэлэх дуртай “флопдсон” явж байгаа нь анхаарлыг татаж байна... маргааш тэд Лионтой үхэх сэхэхээ үзнэ... тэнцээ ч тэдний хувьд чамлалттай байх болно... үгүй бол Фиорентина боломжийг алдахгүй биз ээ... Гэхдээ тэдний бүтэлгүйтэл бидний болон бусад Английн багуудын хувьд үргэлж сайн мэдээ байдаг нь санхүүгийн шалтгаантай давхар холбоотой юм...
Учир нь энэ агуу тэмцээний мөнгөн орлого бол бас л аймаар эд...
Ялалт байгуулах бүр шагналын хэмжээ өснө, мөн ТВ-ийн эрхээс, дээр нь тоглолтын билетийн орлого мэдээж нэмэгдэнэ...
Хэсгийн тоглолтод шалгарахад 7 сая евро, ялалт байгуулах бүрт 800 мянган евро бонусаар, тэнцэхэд тал нь, хэсгээс шалгарахад 3 сая евро, шөвгийн 8-д үлдвэл 3.3 сая евро, хагас шигшээд бүр 4 сая евро, дэд байр 5.2 сая евро, за тэгээд Мадридад түрүүлбэл 9 сая евро авна...
Бүүр шүлс гоожчихлоо...
За тэгээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээс олох орлогыг улсаар нь ангилж, гэхдээ амжилтыг нь харгалзаж хуваарилнаа...
Өөрөөр хэлбэл, ТОП-4 гэгддэг багуудын лигидээ эзэлсэн байр, тухайн улиралд Аваргуудын лигид үзүүлэх амжилтаас шалтгаална гэсэн үг...
Тэгэхлээр Ливерпүүл хэсгээсээ мултарвал (Челси, Манчестер Юнайтед, Арсенал шалгарах нь бараг тодорхой болж байна...) нөгөө 3-т хуваарилах мөнгө нэмэгдэнэ...
Бид нар бас санхүүгийн талаа бодолцмоор байна... уучлаарай, Лаануудаа...
ЗАРИМ ТОО БАРИМТААС:За тэгээд багаа магтаад баахан юм оруулаад байх дэмий биз дээ...
Яахав, Аваргуудын лигид нийт 86 тоглосноос (сонгон шалгаруулалтыг хасаад) 43 ялж, 27 тэнцэж, 16 ялагдсан байна....
Бас Испанид зочлон тоглоход хүнд ч гэлээ, хүссэн үр дүнгээ ер нь үзүүлээд байдаг болсон...
Сүүлийн 5 жил Аваргуудын лигид:2004/05 – Хагас шигшээ
2005/06 – Шөвгийн 16
2006/07 – Хагас шигшээ
2007/08 – Дэд аварга
2008/09 – Хагас шигшээ
Энэ байдлаас харахад энэ жил эсвэл түрүүлнэ, эсвэл мяарна...
Малуда тогловол энэ нь түүний Челсид хийсэн 100 дахь тоглолт болно...
Мөн түүнчлэн Жо Коул, Дрогба нар Европын тавцанд Челсигийн төлөө 50 дахь удаа зодоглох бол, Босингва 50 дахь Аваргуудын лиги, Жирков 50 дахь удаагаа Европын тавцанд тус тус тоглох нь... баахан 50 болчихлоо...
Манайх 3 гоол хийвэл Европын тавцанд айлын талбайд оруулсан 100 дахь гоолын баяраа хийх нь ээ...
Өрсөлдөгчийн талаар өмнөх нийтлэлд оруулаагүй юм байна лээ...1903 онд байгуулагдсан, Ла лигийн 9 удаагийн аварга тэд хамгийн сүүлд 1996 онд цом өргөжээ...
Өнгөрсөн жил лигидээ 4 дүгээр байранд орж, сонгон шалгаруулалтад Панатинайкосыг хожиж хэсгийн сугалаанд оролцсон...
Аваргуудын лигид Диего Форлан айлын хаалганд нийт 10 удаа цохилт хийсэн гэдгээрээ тэргүүлж байна...
тэгвэл Симао 10 алдаа хийснээрээ тэргүүлж байна...
Маккаби Хайфа багийн адилаар ердөө гоол хийгээгүй 2-хон багийн нэг...
Тэд Английн багуудын эсрэг энэ тэнцүү үздэгийн шалтгаан нь Висенте Калдероны нэрэмжит цэнгэлдэхтэй холбоотой юм... учир нь тэд Европын тавцанд талбайдаа Английн багт ердөө хожигдож үзээгүй бөгөөд нийтдээ сүүлийн 20 тоглолтод хожигдоогүй үзүүлэлттэй... дажгүй шүү...
Атлетико сүүлийн таван жилд Аваргуудын лигид:2004/05 – Интертото цомын шигшээ
2005/06 – Оролцоогүй
2006/07 – Оролцоогүй
2007/08 – УЕФА цомд шөвгийн 32
2008/09 – Аваргуудын лигид шөвгийн 16
ТАКТИКИЙН ТАЛААР:Айлын шинэ менежерийн хувьд тэдний хамгаалалт толгойны өвчин болж байна...
Дээр нь довтолгооны их буунууд нь нэг л бүтэлгүй байгаад байна...
Сая харин Флоран Синама Понголлег гаргаж үзсэн нь үр дүнгээ өгсөн байна...
Гэхдээ Форлан, Агуеро хослох биз дээ...
Манайхаас Дрогбагийн шийтгэл дууссан боловч бүтэн сайны чухал тоглолтод нөөх байхаа... Болтоны Самуэль араас нь өшиглөж жаахан бэртэл өгсөн... амарч байсан нь дээр дээ... бидэнд Калу байгаам чинь...
Эшли маань яг цагаа олоод эдгэрсэн байна... учир нь Жирков гэмтэлтэй, Феррейра Аваргуудын лигид оролцох нэрсийн жагсаалтад ороогүй юм байна...
ТҮҮХИЙН БУЛАН:Энэ багтай тулсан түүх шинэхэн буюу ердөө 2 долоо хоногийн өмнө...
харин дасгалжуулагч Кикитэй нь бид эртний танил...
Местаяад оруулсан тэр Эссьений гоолыг мартахгүй ээ...
Манай
бизон-галт тэрэг-хүн хар гөрөөс-алмас-за ёстой юу гэнэ үү, өөрсдөө л мэд нэртэй хайр татсан залуу маань гэмтлээс дөнгөж орж ирчихээд 91 дэх минутад цөм өшиглөсөн нь Английн аль нэг баг Местаяад 40 жил ялаагүй байсан хар цувралыг өндөрлүүлсэн түүхтэй...
Дараа жил нь хэсгийн тоглолтод таарсан бөгөөд тэр үед Авраам Грант Жозег дөнгөж орлоод байсан цаг... Жо Коул, Дрогбагийн гоолын ачаар талбайд нь хожсон бол хариу тоглолтод Кики ирээгүй... тэр халагдсан байлаа...
Аваргуудын лигид Челсигийн айлын талбайд авсан хамгийн том хожил20/10/1999 Галатасарай 0-5 Челси (Хэсгийн тоглолт)
Аваргуудын лигид Атлетикогийн өөрийн талбайд авсан хамгийн том хожил 11/09/1996 Атлетико 4-0 Стяуа Бухарест (Хэсгийн тоглолт)
ТАЛБАЙН ГОЛД:Шүүгчээр Бёорн Күйпэрс буюу 36 настай Голланд нөхөр томилогдож...
Энэ нь түүний Аваргуудын лиги дэх дөнгөж 2 дахь тоглолт юм байна...
Харин түүний “даргаар” бидний эртний танил Пьерлуижи Коллина ажиллах юм байнаа...
БУСАД:Шар карт (3 шар карт авбал 1 тоглолт өнжинө)
Атлетико: Ассунсао 2, Домингез 1, Переа 1, Раул Гарсия 1.
Челси: Бэллетти 1, Эссьен 1, Иванович 1, Калу 1, Малуда 1.
Челси Аваргуудын лигид хамгийн сүүлд гоол алдсанаас хойш – 181
Атлетико тус тэмцээнд гоол оруулсанаас хойш – 252 өдөр тус тус өнгөрөөд байна...
эцэст нь тэгээд:
Хөх тугаа өндрөөс өндөрт мандан бадруулцгаая...