by Цоомоо » Mon Nov 16, 2009 12:29 am
Африкийн бүсээс ДАШТ-д оролцох 6 багийн 5 нь тодорлоо. Зохион байгуулагч орны хувьд ӨАБНУ ДАШТ-д шууд оролцох бол бусад 5 баг нь сонгон шалгаруулах 3 шатыг давсны эцэст эрхээ авах байлаа.
3-р шатны сонгон шалгаруулалтанд үлдсэн багууд 5 хэсэгт хуваагдан тоглосон бөгөөд сүүлийн тоглолтноос өмнө Гана, Зааны Ясан Эрэг улсууд ДАШТ-ын эрхээ аваад байв. Харин өнгөрсөн шөнө Камерун болон Нигерийн багууд хэсэгтээ тэргүүлснээр ДАШТ-ын эрхээ авлаа.
Сүүлийн тойрогт Камерун Вебо, Это`О нарын гоолоор Марокког хожсон бол Габон Тогод хожигджээ. Хэрэв Камерун хожигдох юм уу тэнцээд, Габон хожсон бол Габон ДАШТ-ийн эрх авах байсан юм. Гэвч яг үүний эсрэгээр болсон.
Харин Нигерийн баг тун азтайгаар ДАШТ-д оролцох болж байна. Сүүлийн тоглолтын өмнө B хэсгийг Тунисийн баг 11 оноотойгоор тэргүүл байсан бол Нигерийн баг 9 оноотой байв. Тунис Мозамбиктай, Нигери Кенитэй учраа таараад байлаа. Тунис чансаа доогуур Мозамбикийг хожиход ДАШТ-ийн эрх авах байсан. Гэвч тэд Мозамбикийг хожиж чадсангүй, 0:1-ээр хожигдсон байна. Энэ завшааныг Нигери алдсангүй, Кенийг хүнд тоглолтын эцэст 3:2-оор хожиж, ДАШТ-д оролцох эрхтэй болов. Нигерийн довтлогч Обафеми Мартинс 83 дахь минутанд хожлын гоол хийжээ.
Энэ хэсгийн тоглолт болохоос өмнө Бразилийн агуу хөлбөмбөгчин Пеле Нигерийг ДАШТ-д оролцох болно гэж таамагласан бөгөөд олон нийт Пелегийн ээлжит буруу таамаглал гэж байсан нь талаар болов.
353257_33_previewС хэсэгт Египт-Алжирийн хооронд шийдвэрлэх тоглолт боллоо. Алжир Египтээс 3 онооны давуутай хэсгээ тэргүүлж байсан төдийгүй 0:1-ээр хожигдоход ч хэсэгтээ тэргүүлэн хэвээр үлдэх байв. Алжир энэ даалгавраа биелүүлэх тун дөхсөн ч 90+5 минутанд Эмад Мотеаб гоол хийснээр Египт 2:0-ээр хожлоо. Ингэснээр 2 баг 2-уул адилхан 13 оноотой болсны дээр гоолын зөрүү ч мөн адил +5 болсноор ирэх Лхагва гаригт дундын талбайд буюу Суданд шийдвэрлэх нэмэлт тоглолт хийх боллоо.
АФРИКИЙН БҮСИЙН УРЬДЧИЛСАН ШАТ:
А хэсэг
1. Камерун 6 4 1 1 9-2 13
2. Габон 6 3 0 3 9-7 9
3. Того 6 2 2 2 3-7 8
4. Марокко 6 0 3 3 3-8 3
B хэсэг
1. Нигери 6 3 3 0 9-4 12
2. Тунис 6 3 2 1 7-4 11
3. Мозамбик 6 2 1 3 3-5 7
4. Кени 6 1 0 5 5-11 3
С хэсэг
1. Алжир* 6 4 1 1 9-4 13
2. Египт* 6 4 1 1 9-4 13
3. Замби 6 1 2 3 2-5 5
4. Руанда 6 0 2 4 1-8 2
D хэсэг
1. Гана 5 4 0 1 7-1 12
2. Бенин 6 3 1 2 6-6 10
3. Мали 5 2 2 1 6-5 8
4. Судан 6 0 1 5 2-9 1
E хэсэг
1. Кот д’Ивуар 6 5 1 0 19-4 16
2. Буркина-Фасо 6 4 0 2 10-11 12
3. Малави 6 1 1 4 4-11 4
4. Гвиней 6 1 0 5 7-14 3