by El Payaso » Tue Oct 27, 2009 3:16 pm
Кун 2006-2007 он анх Европт ирсэн жил нь... 18 настай байсан...
25 тоглолт гараанд гарч 14 тоглолт сэлгээгээр тоглож 6 гоол 3 дамжуулалт өгчээ... Торрес хамтрагч нь байлаа...
2007-2008 оны улирал
Форланы хамт тоглосон... 19 настай байсан... 40 гараа 3 сэлгээнээс тоглосон... 22 гоол 9 дамжуулалт
2008-2009 оны улирал... 20 настай... 40 гараа 5 сэлгээ... 20 гоол 10 дамжуулалт... Форлан ла лигад Роналдогоос хойш анх удаа 30+ гоол хийж пичичи болж байваа...
Пато 2007-2008 оны улиралд анх Европт ирсэн... 18 настай байсан...
15 удаа гараанаас 5-н удаа сэлгээнээс тоглож 9 гоол хийж 1 дамжуулалт өгсөн... тэр үед Миланы довтолгоонд бүтэлгүй Жила, хөгшин Инзаги байсан бол хагас дээр нь Пирло Кака гэсэн шилдэг найруулагчид байлаа...
2008-2009 оны улирал анхны бүтэн улирал европ дахь... 19 настай байсан... 27 гараа 9 сэлгээнээс тоглосон...
15 гоол 5 дамжуулалт... байнга гэмтдэг Борриело хөгшин Инзагитай урд тоглож байлаа... Кака Пирло дамжуулалтаар дэмждэг байлаа...
Интэрнэшнл түвшинд Пато 2007 оны залуусын ДАШТд багтайгаа 16-д чадарсан бол Кун тэмцээний шилдэг тоглогч мэргэн бууч болж багаа аварга болголоо... 2008 оны Олимпт Пато гараанд гарч чадахгүй байсан бол Кун бүх тоглолтонд гараанд тоглож 2 гоол орууллаа...
Пато араасаа дэмжих сайн хагасуудтай урд бол өөртэй нь бодитой өрсөлдөх хэмжээний довтлогчгүй багт тоглож байлаа...
Харин Кун төдийлөн сайн биш хагасууд Рауль Гарсиа, Манише гэх мэт харин урд Торрестэй нэг жил Форлантай 2 жил хамт тоглосон... аль аль нь ла лигийн шилдэг довтлогчдийн нэг байлаа...
Интэрнэшнль түвшинд Пато одоо болтол өөрийн байр суурийг олоогүй бол Агуеро шигшээд 20 тоглолтонд оролцжээ...
хэрвээ тоглогчийн насны зөрүүг холбоотой гэж үзвэл Куны 07/08 оны улирал Патогийн 08/09 оны улирлыг харьцуулж үзэж болно...
Кун 40+3 тоглолт 20 гоол 10 дамжуулалт: Гоолын харьцаа 0,46 дамжуулалт 0,24
Пато 27+9 тоглолт 15 гоол 5 дамжуулалт: Гоолын харьцаа 0,41 дамжуулалт 0,13
ийм байна... тийм болохоор би Куныг арай илүү юм болов уу? гэж ойлгоод байгаа... яхав ирээдүйд юу болхыг бол хэн ч мэдэхгүй... би ягаад Патог нээх үнэлдгүй вэ гэхээр ерөөсөө олигтой довтлогчгүй багт байгаа хирнээ гоол машин шиг ажиллаж чададгүй...
Кун-дажгүй сонголт болж магадгүй гэхдээ Челсид флопдох байх гэж бодоод байдаг...
Пато-Дажгүй хослож магадгүй... гэхдээ ПЛт ях нь бас тодорхойгүй...
Виия-Манайх зарахгүй зарлаа гэхэд Вилла шиг олон жил нэг багт бурхан нь байсан хүн Дрогбатай амбиц таарах ч үгүй биз цохих бөмбөгөө булаалдах биз...
Тевез-ПЛ ын туршлагатай... нэг их том амбицгүй... дажгүй сонголт... дрибль хийж бөмбөг эзэмшиж боломж гархад пассаар хангана...
Лавеззи-Тевезийн арай муу хувилбар...
Пато Тевез 2 л дажгүйм шиг байна эндээс хархад...
Vamos Argentina!!!