Ливерпүүл 09/10: All for One, One for All

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Барнаба » Mon Oct 26, 2009 8:10 am

:-D :-D :-D Үнэхээр сайхан хожил байлаа...... :eek: :eek: :eek:

Карра, Аггер 2 маань ёстой час хийтэл тоглолоо.....
Аурелио, Жонсон, Маше, Коёт гээ л гайхалтай байлаа....
Лукас ч мөн ч сайхан боломж алдах юм аа.... бас баг алах гээд л байлаа..
Инсуа яахав, давгүй тоглосон шүү... гэхдээ бас алдаа гаргаж л байна лээ....
Торрес маань ямар ч формгүй тоглосон гэхэд бурхан минь ямар аймаар байв аа... Тоглолт эхлээд л 2 жигүүр төвдөө гээ л зогсоо зайгүй л дайрч байлаа....нэг стандарт цохилтон дээр мөн сайн хамгаалваа.... :eek: мааш үр бүтээлтэй тоглосон ....

Маангар том шүүмж хэлчихье..... та нар яагаад Бена-г магтаад байнаа ааа..... миний харж байгаагаар бол Торрес-д өгсөн ганц дамжуулалтыг ЭС ТООЦВОЛ үнэхээр хогийн тоглох шиг болсон.... дэндүүүү амиатаж тоглосон... ерөөсөө хэд хэдэн боломжтой сөрөг дээр нухсаар байгаад л алдчих юм.... (mannn

Image

Эхний хагас....
http://rapidshare.com/files/297793980/p ... .part1.rar
http://rapidshare.com/files/297793730/p ... .part2.rar
http://rapidshare.com/files/297795057/p ... .part3.rar
http://rapidshare.com/files/297793721/p ... .part4.rar
http://rapidshare.com/files/297795110/p ... .part5.rar
http://rapidshare.com/files/297790860/p ... .part6.rar


Сүүлийн хагас...
http://rapidshare.com/files/297794037/p ... .part1.rar
http://rapidshare.com/files/297793543/p ... .part2.rar
http://rapidshare.com/files/297795354/p ... .part3.rar
http://rapidshare.com/files/297795521/p ... .part4.rar
http://rapidshare.com/files/297801329/p ... .part5.rar
http://rapidshare.com/files/297791597/p ... .part6.rar
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby MJ » Mon Oct 26, 2009 10:01 am

tsoko wrote:ImageImageImageImageImageImageImage



хаха энэ ёстой гоё смайл бна ш дээ.
За за юу хэлхэв дээ бид жаахан тааруу явж бсан н үнэн гэхдээ энэ бол хамгийн ТОМ РИВАЛ шүү дээ. Тэхэд манайхийг дачкуу бх өө гээд бсан.
Манайх бүгд ерөнхийдөө жигдхэн сайн бсан. Хамгаалалт ялангуяа учраа олоод үнэхээр сайн тоглоод эхэллээ. Рэйна бас сайн бсан шүү дурдахгүй өнгөрч болохгүй.
Лүкас сайн ч гэж дээ яахав голд бол хамгаалалтад боломжийн л бсан л даа харин 16 ийн гадна 2,3 фрий алддаг дээр дан Лүкас очоод л алдаа хийгээд бсан ш дээ. Өмнө н 16 дотор алдаа хгээд пэналт алдаад бсан, одоо бол 16 ийн гадна алдаа хийдэг болж тун сайжирчээ ккк
Инсуа арай л биш юмаа яг бүтээлтэй тоглохгүй л бгаам шиг, бас хурд н үнэхээр удаан юм өө.

Бас нэг юм н Инсуа намхан, Машэ намхан,Аврелио нээх хангалттай өндөр биш , Бэна бас мөргөөд бх н худлаа талдаа гэхээд Стандарт аас бөмбөг мөргөж аюулгүй болгоно гэх хүн тун ховорхон харагдана лээ. Юу гэж боджийн доо??
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby El Payaso » Mon Oct 26, 2009 10:04 am

Энэ шувуунууд чинь нээрээ буланд шахагдхаараа сайн тоглодог гээд байсан нь үнэн бололтой шүү гэгэгэ... муу чөөгийнүүдийг гаргахаа байжээ... сүүлийн гурван тоглолт шаачихлаа ш дээ гэгэгэ... Рафагийн зонын хамгаалалтын учрыг САФ нэг л олдгүй юм аа даа янз нь гэгэгэ...
Гарааны 11 хархад Рафаг ахиал гайхлаа ойрд нэг их байнга тоглуулаагүй Аггерийг гараанд гаргасан байхаар нь... бас л гэнэтийн ротэшн хийдэг нөхөр шүү гэхдээ Аггер бол сайн тоглосон... их хичээгээ биз гарааны байр авах гээд... ер нь Шкртель Карра 2-т байдаггүй Аггерийн нэг давуу тал нь бөмбөг сайн эзэмшдэг дамжуулалт сайтай нөгөө 2 нь болохоор шууд баруун солгойгүй цөлөх гээд байдаг Аггер бол хөөрхөн хойноос довтолгоо эхлүүлчих гээд байдгаараа өөр... өчигдөр ч гэсэн энэ байдал нь харагдаад арын дамжуулалтууд арай цэгцтэй болж байх шиг санагдсан...
Тэр цэнгэлдэх рүү шидэж байсан улаан бөмбөгнүүдийг харж баахан баясах шив... Рэйна сайн тоглосон... хамгаалалтын хэд бүгдээрээ л сайн тоглоно лээ... манай Инсуа бол Валенсиаг гаргаагүй ш дээ... гэгэгэ... Карра нэг алдаа 16-д гаргасан ч шүүгч үлээгээгүй... сүүлд Оуэн дээр хийсэн алдаанд нь уг нь улаан өгөх байсан ч шүүгч арай зориглоогүй... гэгэгэ... Ер нь тэгээд эвгүй алдаа гаргачих гээд байдаг болж дээ... ууг нь надад их мундаг хамгаалагч санагддаг юм... тэр СЛ түрүүлдэг жил дараа нь СЛ финал хүрдэг жилд бас л хамгаалалтыг яж удирдадгийг мундаг харуулсж байсандаа... гэхдээ хараад байсан жаахан хурд дутуу л санагдсан... хагас дээр Маше хийдгээ хийсэн... сүүлд дэмий улаан авсан гэхдээ нөхөр улаан авуул авсан ч яхав гэсэн бодолтой жийгээд орчих шиг болсон л доо гэгэгэ... Суга гээд байдаг Лукас хүртэл өчигдөр бол гоёо тоглож байна лээ ш дээ... Алансог лав үгүйлээгүй... Маше Лукас 2 бол төвийг контролдчихож байна лээ... Ёосси... ягаад Рафа онийг бэнчээс гаргаад байдагийг үнэхээр ойлгохгүйм... өчигдөр бол юун Жи гэмээр л тоглож байна лээ... Жи тийм уралдуулсан дамжуулалт гоёо хаяад байдаггүй... харин Ёосси тийм пассуудыг үнэн мундаг өгөх юм... талбай харах чадвар энэ тэр бол лайтай лайтай... Жи арагшаа татаад Ёоссиг Торресийн ард эсвэл Койтыг жийгээд гараанд шууд гаргамаар юм... ер нь Акуа гэж дэмий горьдож байхаар Ёоссиг яж ашиглахаа ярилцсан нь дээр юм шигээ... Койт ч яхав бүтэлгүй амьсгаа арай бүтэлтэй нөхөр байсан бол аль хэдийн гоол хийгээд нухчих байсан газар л даа... ягаад ч ийм бойтог юм бүү мэд... сайжрахгүй шаасссс тээд... Аурелио... эхний үе мундаг... 2-р үед харагдаагүй... гэхдээ Бабель Риера 2-оос илүү зүүнд тоглохоор санагдлаа... Зүүн хагас дээр гараанд гаргаад Риераг бэнчээс тоглуулбал илүү үр дүнтэйм шиг... Торрес... за нөхөртэй ч юу ярихав дээ... Эвра Видичд хуудас бэлэглэсэн... Риог дээрэлхэж гоолдсон... үнэхээр суперод хүн гэж дифференс яж гаргадгийг яруу тодоор харуулсан... надад боломж олгоодох тэгвэл би гоолдоод л байна гэж байх шиг байна лээ... мундаг финиш... Рио яж ч чадаагүй...
Эцэст нь хэлхэд сайхан хожил сайхан тоглолт... сүүлд Оуэн Валенсиад хаяад Валенсиагийн аймаар буудсан орсон бол янааа..... гэгэгэ... Оуэн нэг гоол хийчээсэй гэж бодогдоод байсан шүү Энфилдэд юу болхыг харахгүй юу тэгсэн бол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Адмирал » Mon Oct 26, 2009 10:10 am

Ливерпуль 2-0 Манчестер Юнайтед
ПЛ-ийн 10р тойрогт Английн болон дэлхийн хамгийн ширүүн дерби тоглолт болох Ливерпуль vs Манчестер гэсэн тулаан боллоо.
Тоглолт эхлэхэд Улаанууд өнөөх л үндсэн формээшн болох 4-2-3-1 ээрээ гарч ирлээ. Гэхдээ өмнөх тоглолтуудаас бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оржээ. Хамгаалалтад Шкэртэлийн оронд солгой Дани залууг, Бенаюунг баруун жигүүрт тавьж, харин Коетыг Жеррардын байрлал болох довтлогчийн ард тавьсан байлаа. Оролцох эсэх нь эргэлзээтэй байсан Торрес энэ тоглолтод гараанд гарсан нь копуудыг маш их баярлуулав...
Харин Чөөгийнүүдийн хувьд үндсэн 4-4-2 оороо тоглохоор гарч ирсэн. Мөн л бэртэлтэй байсан Рууний гараанд гарсан байв..
Ингээд тоглолт эхэллээ.. Талбай дээрээ байгаа манайхан арай санаачлагатай тоглон довтолж тоглож байв.. Эхний довтолгоог Лукас хүү 16 гийн шугам орчмоос хаалга руу цохьсон ч нилээн зайтай өнгөрсөн..
Бэртлээс ирсэн Алтан Жаал маань нилээн идэвхтэй тоглож байв.. Жигүүрээс бөмбөг аван довтолгоонд оролцож Патриц Эвраг маш их сандаргаж байлаа. Үүнийхээ хүчинд Эвраг шар жавтийгаар шагнуулж, маш эвгүй байрлалаас чөлөөт цохилт цохих эрхтэй болов. Цохилтыг Фабио Аурелио цохихоор бэлдэнэ. Түрүү жил Олд Траффордод яг энэ байрлалаас хаалттай цохилтоос гоолдож байсан билээ. Ер нь ч Саар энэ байрлалаас гоол алдаж байсан нилээн хэдэн тохиолдол мэдэх юм байна.. Хэдэн жилийн өмнө Шунсуке Накамура 2 цохио л 2 гоол хийж байсан.. Аурелио маань яагаад чадахгүй гэж... Ингээд цохилтыг гүйцэтгэсэн боловч Саар энэ удаа харин маш гайхалтай хаалт хийж багаа аварлаа.. Гайхалтай цохилт, фантастик сэйв...
....Удалгүй талбайн төвөөс бөмбөг тасалж сөрөг довтолгооноор Коет бараг л 1 эсрэг 1 гаран цохьсон боловч хаалгаа оносонгүй.. Хариуд нь Манчестерийхэн довтолж Валенсигийн дамжуулалтаар Рууний мөргөж эгээтэй л гоолдчихсонгүй.. Рейна байрандаа байж бөмбөгийг аюулгүй болголоо.. Энэ тоглолтод Манчестерийн хамгийн аюултай довтолгоо энэ байсан байх.. Манайхан прессинг сайн хийж, бөмбөг сайн тасалж МанЮг бараг л довтлуулахгүй байлаа...
...Ингээд 2-р үед гоол ороогүй ч тоглолт ширүүн үргэлжилжсээр байлаа.. Манчестерийн хэд хэдэн тоглолт шар жавтий хүртсэн бол манайхаас Каррагер мөн шагнуулаад байв..
Тоглолтын дэх мин. Сөрөг довтолгооноор Коет дээр бөмбөг ирж, мань хүн баруун талаар гүйж байсан Бенад дамжуулж, Израйл залуу маань ч нэг их нухалгүй 2 хамгаалагчын дундуур Торрест уралдуулсан пасс хаяв.. Торрес торгуулийн талбайд бөмбөг хүлээж аван, Фердинандыг биеэрээ хашин шууд хаалга руу цөм цохьлоо.. Хаалгач хаах ямар ч боломж байсангүй.. ГОООЛ!!! Гайхалтай финиш..Тиймээ ингээд бид 1-0 ээр тэргүүлж эхэллээ.. Алтан жаал маань ингээд 9 гоолтойгоор ПЛ-ийн мэргэн буучийг тэргүүлсэн хэвээр үлдлээ...
...Өнөөдөр манай хамгаалалт тун сайн байлаа. Жонсон бэртлээс эргэн ирсэн дээр Даниел Аггер гараанд гарсан нь нүдээ олсон сонголт болжээ.. Рафа ахиж гоол хийх гэж нэх улайрахгүй байгаа бололтой гоолын эзэн Торресыг суулгаж Давид Нгогийг оруулж ирлээ..
Гэнэт сөрөг довтолгооноор Коет хаалгачийн эсрэг гарах боломжтой байсан ч Видич түүнийг татаж унагааснаар энэ тоглолтод 2 дахь шар хуудсаа авч талбайг чөлөөллөө.. Видич ч манайх дээр улаан авах заяатай төржээ :mrgreen:
Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгч 5 минут нэмэв. Энэ эгзэгтэй үед дуусашгүй хугацаа мэт санагдаж байлаа... Бөмбөг таслах гэж хэтэрхий улайрсан Машерано маань Саар дээр алдаа гаргаж мөн л 2дахь шар хуудсаа хүртэн талбайг чөлөөлөв.. Бас л МанЮ дээр улаан авах заяатай төрчжээ. :mrgreen: Шал дэмий л газар алдаа гаргачлаа даа...
Шүүгчийн мэдлийн цаг бараг дуусаад байлаа...Гоол алдсандандаа улайрч довтолсон МанЮ хамгаалалтдаа алдаа гаргаж мөн л сөрөг довтолгооноор Нгог хаалгачын эсрэг ганцаараа гараад ирлээ. Энэ удаа Франц залуу маань маш тайван байж Ван Дер Саарын баруун буланд цохьж гоолдоод 2-0!!! Ингээд конец филма... Хавьд төрөөгүй сайхан мэдрэмж...
Маш хүнд дарамтан дор тоглож ялалт байгуулж биднийгээ баярлуулсан мерсисайдын дайчиддаа баярлалаа... Одоо энэ эрчээрээ сэргэж, байнга хожиж байх болтугай...
Энэ тоглолтод тоглосон бүрэлдэхүүнийг өөрийхөөрөө дүгнэвэл:
Рейна: 10 оноо. Хэдийгээр ажил багатай байсан ч алдаа гаргалгүй тоглож клийн шийт хийсэн...
Жонсон: 9 Бэртлээс ирээд бас л дажгүй тоглолт үзүүллээ.. Урьдных шигээ довтолгоонд сайн оролцож чадаагүй ч хамгаалалтад сайн байсан..
Каррагер: 9 Өнөөдөр Карра маань нэг шар хуссаныг эс тооцвол гайхалтай байлаа.. Үнэхээр зоригтой дайчин байсан.. Кэррик дээр ч эвгүй такл хийсэн дээ кк..
Аггер: 10 Энэ залуу ч өнөөдөр гайхалтай байсан даа..Ямар ч алдаа гаргаж харагдаагүй.. Одоо гараанд гаргаад байвал ч..
Инсуа: 9 Манай жижкэн залуу идэвхтэй сайн тоглолт үзүүлсээн. Хамгаалалтад сайн байсан..
Лукас: 9 Байнга бүтэлгүйгээр дуудуулдаг мань хүн өнөөдөр нэг шувуу буудсаныг эс тооцвол тун дажгүй тоглов...
Машерано: 9 Уул нь 10 өгчмөөр байсан ч улаан хуудас авцан болохоор 9 болгочлоо.. Маше ч ямар хүн бэ гэдгээ харуулсан даа..
Бенаюн: 9 Яг санасанд хүртэл тоглоогүй ч Торрест гайхалтай пасс өгсөн дөө...
Аурелио: 9 Довтолгоонд маш идэвхтэй оролцож байсан. Чөлөөт цохилтууд дээр ч Саарыг түгшүүлж байсан байх даа кк.
Коет 8: Хэд хэдэн гоё боломж байсан ч ашиглаж чадаагүй...Гэхдээ л хөдөлмөрч Коет хэвээрээ л байсан.. Гоолын довтолгоонд оролцсон, Видичийг улаан авахуулсан гээ л...
Торрес 10: Хийх ёстойгоо л хийсэн дээ.. Бэртлээс ирмэгцээ МанЮд гоолдоо л.. Бараг нэг цохио л нэг гоол хийцэн байх шүү... :eek: Одоо ахьж л бэртэл гэмтэлд баригдчихгүй байгаасай даа... :)
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Mon Oct 26, 2009 11:31 am

Image
залуухан харагдаж байна дөө манай хүн бол.

Image
бөмбөг бөмбөг хөөрхөндө, бөмбөгөөр тоглох гоёхондоо...

Image
эхний хагасыг лаг зэрэгцэж сууж үзчээд 2-р үеийг салж суугаад үзэж байна лээ.\

Image
Аврэлиө ч эвгүй эвгүй мөргөөд байдаг болжээ дээ.

Image
ахаха энэ Фэрдинанд алиа гарчиж.

Image
яахын бээ айн ?

Image
фэнүүддээ талархий

Image
дараа гэрт чинь очоод дахиад алнаа.

Image
САФ: шүүгч яагаад 10 минут цаг сунгахгүй байнаа айн?
РАФА: Торрес-ээ өөрийгөө бүрэн дайчлахгүй, дарж тоглоо.

Image
намайг дэмжээрэй...

Image
Лукас ганцаараа лаг сондгойроод гарчиж.

Image
намайг хэн тааруу тоглоод байна гээд байнаа айн...

Image
СААР ахаа та ч хөгширчээ...

Image
Ливэрпүүлийн төлөө зүтгий. yes_sir
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby haka » Mon Oct 26, 2009 1:28 pm

Image
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Realist » Mon Oct 26, 2009 5:48 pm

Премьершип ч дажгүй газар байнлээ.
Image

Image

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Damon » Mon Oct 26, 2009 9:37 pm

Давид Нгог нэмэлт цагт гоолдсон мөчөө карьерийнхээ хамгийн сайхан үе гэж хэлжээ

Эл Ниног сэлгэж орж ирсэн Франц довтлогч шүүгчийн мэдлийн цагт гоол хийснээр Чөөгийнүүдийг 2-0 оор хожлоо.

Энэ тоглолт нь зөвхөн хожил авснаараа ч бус Рафагийн 200 дахь лигийн тоглолт байснаараа онцгой байсан юм.

“Энэ бол багийн миний болон багийнхны маань хувьд гайхалтай цаг мөч байсан ба ялангуяа миний хувьд хөлбөмбөгт учирч байсан хамгийн сайхан цаг мөч маань байсан" гэж 24 дугаартай довтлогч маань LFC.tv-д ярьжээ.

“Би Ливерпүүлийн бүрэлдэхүүнд тоглох болсноосоо хойш чөөгийнүүдийн хаалганд гоол хийхийг мөрөөдөж байсан бөгөөд үүнийгээ хийсний дараа үнэхээр сайхан мэдрэмж төрөөд байх юм”

"Би энэ гоолоо үргэлж намайг дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ болон Ливэрпүүлийн фэнүүддээ зориулж байна (мэдээж форумын Копууд үүнд орно шүү :mrgreen: ). Манай хөгжөөн дэмжигчдэд энэ ялалт ямар их хэрэгтэй байсныг бид мэдэж байсан шүү.

Мөн надад тусалж байдагт нь багийнхандаа, мөн үргэлж итгэл үзүүлж байдаг дасгалжуулагчдаа их баярлажийноо.

“Бидэнд нөөц бололцоо байсан бид түүнийгээ ашиглаж маш их хичээж зүтгэсэн учраас энэ ялалтыг авчирсан юм.”

"Гоолын баяраа тэмдэглэхэд над дээр ирсэн эхний хүн нь Пепе Рейна байсанд би жаахан гайхсан шүү. Гэхдээ л энэ бол энэ ялалт бидэнд хичнээн чухал байсныг харуулж байгаа юм”

Буучидтай хийх Карлингийн цомын 4-р тойргийн тоглолтонд тэрээр 3-р тойрогт Лийдсийн эсрэг тоглосон шигээ үүрэг рольтойгоор тоглохыг хүсэж байгаагаа ч илэрхийлээд авсан.

“Бид үргэлж урагшаа харж, өөрсдийн зүгээс хийж болох бүхнээ хийнэ гэдэгт та бүхэн итгэж болно шүү”

"Би багийнхаа төлөө чадах бүхнээ зориулах болноо, итгээрэй"

Image
Image
User avatar
Damon
 
Posts: 143
Joined: Fri May 04, 2007 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Ladykop » Mon Oct 26, 2009 9:40 pm

Энэ олон үгтэй хулганаа хүүд зориулж нэг юм бичихээс. Шүүгч буруу шийдвэр гээл солиороод байхын.
Daily Mail

Нэгэн үеийн английн хөлбөмбөгийн хамгийн эрх мэдэлтэй, мэдлэгтэй шүүгчдийн нэг болох Грэм Полл өчигдрийн Ливерпүүл-Манчестер юнайтедын тоглолтыг шүүсэн Андре Маринерийн шийдвэрийн тухай ярьжээ.
Сэр Алекс Фергюсен шүүгчийг буруу шийдвэр гаргаж, тоглолтын үр дүнд нөлөөлсөн гэж буруутгасан байна.
26 жилийн турш янз бүрийн түвшний олон тоглолтыг шүүсэн Грэм Полл : "Ээлжит чухал тоглолт, ээлжит шүүгчдийг буруутгал.
Шүүгчдийн дургүйг хамгийн их хүргэдэг зүйл бол зөв шийдвэр гаргасан байхад мэргэжлийн бус нөхдүүд тоглолтын дүрэм мэдэхгүй байж шүүмжилдэгт байгаа юм.
Алдаа гаргаж, довтолгоог зогсоосон тоглогчийг талбайгаас хөөхийн тулд тухайн тоглогчийг хаалганы шугам руу чиглэсэн бус харин хаалга руу шууд хүрэх замд нь зогсоосон байх ёстой. 87 дахь минутанд Майкл Овенийг газар унахад Андре Марринер маш энгийн бөгөөд зөв шийдвэр гаргаж, гэмтэнд шар хуудас өгөн, торгуулийн цохилтыг гүйцэтгүүлсэн. Алекс Фергюсен болон телевзийнхэн юу гэж хэлэх нь хамаагүй. Улаан өгөх шаардлагагүй байсан.
Сүүлд Видич дээр ч мөн зөв шийдвэр гаргасан. Гоолын довтолгоог зогсоогоогүй ч шар карт авах алдаа байсан.
Каррагер Каррикаас бөмбөгийг цэвэр авсан. Инерцээрээ түлхэн унагасан ч араас нь биш хажуугаас нь орсон бөгөөд бөмбөгөнд түрүүлж хүрсэн.
Сэр Алекс Марринерийг Биг -4 ийн тоглолтыг анх шүүж байгаа туршлага муутай гэж хэлсэн ч тэр бол олон улсын хэмжээний шүүгч, Английн шүүгчийн рейтингэд 5д ордог. 6 жил дээд лигэд ажиллахдаа 60 гаруй тоглолтонд оролцсон хүн" гэж хэлсэн байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Mon Oct 26, 2009 9:41 pm

NGOG: BEST MOMENT OF MY CAREER
Image
Лионы эсрэг хийсэн тааруу тоглолтоороо олон ч хүний эгдүүцэлийг хүргээд байсан Франц нялх довтлогч маань өнгөрсөн Чөөгий нартай хийсэн тоглолтонд тус тоглолтын гол баатар Нандогоор сэлгэгдэн гарч ирэн цаг дуусах мөчид гоалдаж багаа итгэл төгс ялалт байгуулахад өөрийн зохихуйц хувь нэмрээ оруулсан билээ...
"Өчигдрийн тоглолт миний хувьд ч тэр багийнхны маань хувьд ч тэр үнэхээр үгээр хэлэхий аргагүй мөч байлаа.Би хөлбөмбөг тоглосноосоо хойших хамгийн сайхан мэдрэмжийг өчигдөр мэдэрлээ" хэмээн сэтгэл хөдлөлөө хуваалцсан байна.
Мөн тэрээр "Би үргэлж өст Чөөгий нарт гоалдахыг мөрөөддөг байсан,харин тэр маань биелсэнд үнэхээр баяртай байна.Үнэхээр гоё мэдрэмжийг мэдэрч байна" гэж хэлжээ

Оффишл дээр байсан түүний хэлсэн үгнээс өөрт таалагдсан хэсгээ өөрийнхөөрөө орчуулаад тавьчихлаа...

Өсөн дэмжээд бай Нгонг минь.Энэ цэвүүн цагт чам мэтийн дайчин залуус багтаа үнэхээр их тус болж чадна шүү.Торрес ахаасаа их сур...Бас жоохон төмөр өргөж бак болоод Фердинанд Видич нарыг уйлуул :D
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Ladykop » Mon Oct 26, 2009 9:50 pm

Damon wrote:[b]
"Гоолын баяраа тэмдэглэхэд над дээр ирсэн эхний хүн нь Пепе Рейна байсанд би жаахан гайхсан шүү. Гэхдээ л энэ бол энэ ялалт бидэнд хичнээн чухал байсныг харуулж байгаа юм”


Image


Хахахаха. Рейна нээрээ үнэн хөөрхөөн. Харж баахан инээсэн ш д. Хаалганы тэндээс гүйхэд 100-110 м орчим гэж бодоход мань хүн 9 сек гүйж байна лээ ш д. Саваагүйтэж тоолж үзсийм.
Image
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby Цоомоо » Tue Oct 27, 2009 11:59 pm

Uuganaa wrote:
Цоомоо wrote:Рафа сайжирна, эсвэл сайн тоглох нөөцтэй, авьяастай нтр гээд маш олон дундаж гэж хэлж болохоор, эсвэл дундаж үнэтэй гэж хэлж болохоор тоглогч авсан. Эдгээрээс Бенаюн л хүссэн хэмжээнд нь хүртэл тоглож байна...Бусад олон тоглогч нар тэр бүр сайн тоглоогүй. Харин их мөнгө төлж авсан Торрес нь бол гүүд.
Тиймээс Рафа одоо хойшид наймаа хийвэл хийсэн шиг хийгээд хийхгүй бол хийхгүй л байх хэрэгтэй.


Жонсон бол ЭЭМЭР шд.
Алберто бас удахгүй ПЛ ийн ОД болох гэж байна.
ЛУКАС бас байна. Сайжраал байгаа шд.
Инсуа манайд маш их мөнгө хэмнэж байгаа.
Аврелио дэлхийн аврагад Бразилын шигшээтэй явах гэж байна. Тэр бас л сайн
Нгог байна.
Риера бас сайн. Гэхдээ өөрөө нэг жил Espanyol ийг чирж байгаад ирсэн сайн тоглогч шүү.

Жонсон бол угаасаа өөрийгөө түрүү жил харуулцан, үнэтэй ч ирсэн.Наймаа хийвэл Жонсон, Торрес шиг л хийх хэрэгтэй. Лукас бол арай л удаан сайжирч байх шиг байна. Инсуаг сайн мэдэхгүй. Риера, Аурелио бол боломжийн санагддаг.
Гэхдээ муу наймаанууд нь илүү их.
Ийм олон тоглогч хольж сольж юугаа хийнэ ээ?
Тэгээд үр дүн нь одоо гараагүй л байна.


Liverpool total net spend 2004-09: £122m loss

2004-05 Net spend: £31.05m loss in total
Players in + fee: Djibril Cisse £14m, Josemi £2m, Luis Garcia £6m, Xabi Alonso £10.5m, Antonio Nunez £2m, Mauricio Pellegrino free, Fernando Morientes £6.3m, Scott Carson £0.75m.
Players out + fee: Markus Babbel free, Danny Murphy £2.5m, Michael Owen £8m, Stephane Henchoz free.



2005-06 Net spend: £23.4m loss
Players in + fee: Pepe Reina (£6m), Mark Gonzalez (£4.5m), Boudewijn Zenden (free), Antonio Barragan (£0.25m), Mohamed Sissoko (£5.6m), Peter Crouch (£7m), Godwin Antwin (£0.5m), Jack Hobbs (£0.75m), Paul Anderson (£1m), Jan Kromkamp (Swap), David Martin (£0.5m), Daniel Agger (£5.8m), Robbie Fowler (Free).
Players out + fee: Vladimir Smicer (Free), El Hadji Diouf (£1.5m), Mauricio Pellegrino (Free), Gregory Vignal (Free), Antonio Nunez (£0.5m), Ritchie Partridge (Free), Milan Baros (£6.5m), Josemi (Swap).

2006-07 Net spend: £32.85m loss
Players in + fee: Craig Bellamy £6m, Gabriel Paletta £2m, Fabio Aurelio Free, Jermaine Pennant £6.7m, Dirk Kuyt £9m, Nabil El Zhar £1m, Alvaro Arbeloa £2.6m, Francisco Manuel Duran Free, Javier Mascherano £18.6m.
Players out + fee: Fernando Morientes £3m, Bruno Cheyrou (£0.5m), Dietmar Hamann (£0.4m), Carl Medjani Free, Antonio Barragan (£0.7m), Djimi Traore (£2m),Neil Mellor £1m, Jan Kromkamp £1.7m, Chris Kirkland £2m, Darren Potter £0.25m, Stephen Warnock £1.5m, Salif Diao Free.



2007-08 Net spend: £23.3m loss
Players in + fee: Andriy Voronin Free, Krisztian Nemeth £0.5m, Charles-Hubert Itandje £3.5m, Fernando Torres £26.5m, Yossi Benayoun £5m,Ryan Babel £11.5m, Emiliano Insua £2m*, Damien Plessis (£1m), Martin Skrtel (£6m).
Players out + fee: Florent Sinoma Pongolle £2.7m, Danny O’Donnell £0.1m, Luis Garcia £4m, Boudewijn Zenden Free, Djibril Cisse £6m, Craig Bellamy £7.5m, Mark Gonzalez £4.2m, Jerzey Dudek Free, Robbie Fowler Free, Mohamed Sissoko £8.2m, Gabriel Paletta Swap.

2008-09 Net spend: £6.45m loss
Players in + fee: Philipp Degen free, Andrea Dossena £7m, Diego Cavalieri £3.5m, David Ngog £1.5m, Robbie Keane £20.3m, Vitor Flora Free, Albert Riera £8m.
Players out + fee: Anthony Le Tallec £1.1m, Harry Kewell Free, Peter Crouch £9m, Danny Guthrie £2.5m, Scott Carson £3.25m, John Arne Riise £4m, Steve Finnan £2m, Robbie Keane £12m.

2009-10 Net spend: £4.95m loss
Players in + fee: Glen Johnson £18m, Alberto Aquilani £20m, Sotiros Kyrgiakos £2m.
Players out + fee: Paul Anderson £0.25m, Sebastian Leto £1.3m, Sami Hyypia Free, Jermaine Pennant Free, Alvaro Arbeloa £3.5m, Xabi Alonso £30m.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby che » Wed Oct 28, 2009 9:48 am

Fanzone: Liverpool 2 - Manchester United 0
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby MJ » Wed Oct 28, 2009 10:00 am

Наймааний тал дээр Цоомоотой санал нэг бдийн. Хэтэрхий олон халаа сэлгээ энэ хооронд хийсэн. Ууганаагийн хэдлэгээр мөнгө бололцоондоо тааруулсан бж болхийм гэхдээ л гаргаж ирчээд яг ашиглах цаг н ирэхээр алдаад бхаар ямар хэрэг бна./Sissoko, Alonso, Luis Garcia/
Оуэн ийг 8 саяар явуулчаад оронд н 14 саяар Сиссэ г авсан бх жишээтэй.
Ялангуяа довтлогчийн байранд дан гачин гачин сонголт хийсэн л дээ. Сиссэ, Мориэнтэс,Диюүф, Бэллами, Крауч, Вронин гээл. Энэ дундаас Крауч л ашиглаад явбал хэрэгээ гаргах бсан болов уу. Гэхдээ потэнцалаа манайд бараг л бүрэн ашиглаад явсан дөө.
2006-07, 2007-08 онд л аймаар наймаанууд хийжээ. Шкртэл, Бабэл, Торрэс, Бэна, Күйт,Аврэлио, Машэ, Пэннант, Арбэлөа гээл дан одоо манай багийн цөм болсон тоглогчид бна. Мөн үүний араас Рэйра, Акуа, Жонсон гээд сайчуудийг аваад бгаа. Тэгхээр наймааний ухаан илүү сайжраад, хөрөнгө мөнгөний бололцоо ч нэмэгдэж бна гэж ойлгож бна. Дараа жилээс өшөө нэг сайн сүпэр хүн авах хэрэгтэй maybe WINTER
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby Адмирал » Wed Oct 28, 2009 10:22 am

Image
RAFA REVEALS AQUILANI DEBUT PLAN

Алберто Акуалани үндсэн бүрэлдэхүүнд дебют тоглолтоо хийхээр зэхэж байна. Карлинг Капын 4р тойргийн Арсеналтай хийх тоглолтын бүрэлдэхүүнд түүний нэр багтжээ..

25 настай хагас хамгаалагч маань Эмирэтсд болох тоглолтод гарааны 11т гарахгүй ч Рафа түүнийг сэлгээгээр тоглуулахаар болсон байна.

Босс liverpoolfc.tv-д хэлэхдээ: Тиймээ тэр бидэнтэй нэгдэнэ.. Түүний фитнесс сайжирсаар байгаа, тиймдээ ч тэр Арсеналтай хийх тоглолтын бүрэлдэхүүнд багтсан..

Тэр гараанд гарч тоглохгүй ч бид түүнийг цөөн минут тоглуулна.. Хэрвээ тэр болмоор байвал түүнийг дараагийн тоглолтоос ашиглаж эхэлнэ гэжээ..

Рафа Итали хагас хамгаалагчид итгэл үзүүлж түүнийг энэ зун Ромагаас гэмтэлтэй байхад нь худалдан авсан ба түүнийг шинэ орчин, шинэ шалгуурууд хүлээж байгаа.

"Түүний бэлтгэлийг бид үргэлж ажиглаж байгаа. тэр бол ухаалаг тоглолт,хурдан хөдөлгөөнтэй зэрэг сайн чанаруудтай.. Тэр бол зүгээр нэг тоглогч биш"..
хэмээн Испани эр маань хэлжээ.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby Барнаба » Wed Oct 28, 2009 11:15 am

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby MJ » Wed Oct 28, 2009 12:35 pm

ХАХАХА МАНАЙ ХҮН ЖИНКЭН БҮЛТ ҮСЭРЧВҮҮ ЯАВ??? АРАЙ ИНГЭЖ ШУЛУУХАН ХЭЛЭЭГҮЙ БАЙЛТАЙ :smile:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby Bold9 » Wed Oct 28, 2009 12:38 pm

Image
Ирчихээсэй..гүйцэтгэл, чөлөөт цохилт, бөмбөгтэй харьцах чадвар сайн гээл бүх зүйл байдаг залуу...Аяаксын залуу ахмад гээл...Рафа уг нь ахмадуудыг авдаг даа...авчаасай.. :help:
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby Ladykop » Wed Oct 28, 2009 1:15 pm

:-o Ууганаа чи тэр Лукас дээр тоглоом хийсэн байлгүй дээ тэ. Лукас Лейва Бразилийн багийн найруулагч болчихвол би ... за за. Гэхдээ дандаа бас яаж муулахав. МАНЮ тай тоглоход сайн тоглосоон. Волд класс од болохгүй юмаа гэхэд сайжрах л байлгүй залуу хүн. Харин Аурелиог дуудсанд ёстой их баярлаж байна. Миний дуртай тоглогчдын нэг.
Энэ Карлинг Капад манай баг хамгийн их цом авч байсан ч сүүлийн хэдэн жилүүдэд дан Лондонгийн багууд шавар хааж зогсоосон байх юм. Кристал Палас, Арсенал, Челси, ноднин Тоттенхэм.
Арсеналтай 10 таарч байснаас 5 хожиж, 4 хожигдож, 4 тэнцэж байж. 3 жилийн өмнө манайх Арсеналтай хамгийн сүүлд таарахад ёстой алуулсан. Манангаас болж тоглолт хойшлогдсоны дараа тоглолтонд 3:6 аар хожигдсон. Энфильдэд.
3 гоолыг манайхаас Жеррард, Хьюпия, Робби Фаулерын манайд хийсэн эцсийн гоолоор хийсэн байна.
Эмирейтсд Ливерпуль Арсеналыг ерөөсөө хожиж үзээгүй юм байна.
Өнөө оройны тоглолтыг Алан Вайли шүүнэ гэнэ.
Энэ доорхи бичлэг 3 жилийн өмнө тоглолт хойшлуулсныг манай залуус эсэргүүцэж байгаа нь. Хөөрхөн fun video
[flv]<object style="height: 344px; width: 425px"><param name="movie" value="http://www.youtube.com/watch?v=iC-H2-C8rxk&feature=player_detailpage"><param name="allowFullScreen" value="true"><param name="allowScriptAccess" value="always"><embed src="http://www.youtube.com/watch?v=iC-H2-C8rxk&feature=player_detailpage" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowScriptAccess="always" width="425" height="344"></object>[/flv]
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby boboZ » Fri Oct 30, 2009 9:01 pm

Карлинг жижигхэн ч гэсэн Арсенал манайх мэтийн цангацан багуудад бол нээх хаяаад байхаар биш л болчоод байсан шд.. :mrgreen:

Гэхдээ манайх юун Карлингтайгаа байсан гэхэд гайгүй л тоглосон байна. Акуа халит тоглов. Сүүлд манайд пеналти өгвөл өгчихөөр л харагдана лээ. Инсуа аймар гоол хийж.

Нээрээ манай резервийн хүүхдүүд чөөгийгийн резервийг Ланкашер капаас мулталчиж.. :mrgreen: Энэ чөөгий нарыг бүр хүүхдээсээ хөгшинөө хүртэл гаргаахаа байлаа гэж.. Энэ жилийн резервийн тойргын тоглолтонд бас Нгог гоолдож 1-0 оор хожиж байсан байна..

Манчестерийнхныг хэд ч хожчив тоогоо алдчлаа сүүлийн үед гах гах..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Fri Oct 30, 2009 11:21 pm

Фулхэмтэй тоглох тоглолтонд Жонсон Ахлагч 2 тоглохгүй юм шиг байна.Торрес маань харин гарч магадгүй.Алберто маань яах юм болоо...Шагайны бэртэл нтр нь бол эдгэрээд ОК болцон л юм байна лээ ш дээ.

Одоогоор манайхнаас бэртэл гэмтэлтэй байгаа тоглолгч нар...
Ахлагч /Хуучин бэртэл нь сэдэрсэн л гэсэн/
Жонсон/уг нь нээх хүнд бэртэл биш.Ирэх 7 хоногт ирэх ирчих байх/
Рэйра/шөрмөсний гэмтэлтэй/
Мартин Келли/Шагай/
өөр хэн хэн ч байгаа билээ дээ...Миний санахын энэ хэд байна.Хурдан эдгэрээсэй.Багийн уур амьсгал бүрэн тогтвортой болоогүй байгаа энэ үед бэртэл гэмтэл ядаж биднээс хол байгаасай билээ.

Лондонгийн багууд манайд ойрын хэдэн жил гай тариад байгаа.Өнгөрсөн жил л гэхэд АЛ-с Цэнхэрүүд манайхыг мулталсан,бас Карлинг кафт мулталсан шиг санаж байна...ПЛ-д Романы гоалаар Тот-д бас нухуулсан.Энэ жил Цэнхэрүүдэд талбай дээр нь хожигдсон. Хэдхэн хоногийн өмнө манай залуучууд Залуу буучдыг баралгүй Карлинг Кафаас мулт.
Одоо энэ Фулхэм бас гай тарих вий дээ...Өнгөрсөн жил Чөөгий нарыг нэг сайн нухаж манайхныг баярлуулж байсан улс яаж ч мэднэ шүү :!:
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby Bbuudei » Sat Oct 31, 2009 12:49 am

За манай багийн уур амисгал бол сайхан байгаа гэж Бинэтиз айлдсан байна. арсэнал тай тоглосон тоглолт сайхан тоглолт болсон, бас тэр манай нэг гоолийг лайтай гоол байсан гэж хэлжээ. Эмиратад манайх арай илүү, Тэгэээд ер ни үр дүн бол жоохон эсрэг гартсан гэж байна, нээх тоож байгаа юм алга бна доо, ману нухсанаар нилээн кайфтай байгаа гэжийнэ. Одоо санаа зовж байгаа зүйл ни бэртэлтэй байгаа тоглогчид бас аргэнтина залууд санаа зовж байгаан байна, яг барса-н мэсси тэй адил. Улс ни урдчилсан шатний хунд тоглолтууд байгаа, амралт бага гэсэн байна, гэхдээ маширано ална доо, түүний форум энэ тэр торгон ирэн дээрээ байгаа хурдан хээр азаргатай адил л гэсэн байна хэхэ. Машэ Ману-г нугаслахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж магтсан байна. За тээд өнөөдөрийн тололтонд Fulham boss Roy Hodgson-г сайн залуу сайн дасгалжуулдаг гэж хэлж бас Danny Murphy -г бас л лайтай тоглогч гэж бас бус магтаад авжээ, бусд ни за яаахав дээ л гэсэн шиг байна. Fernando Torres, Steven Gerrard 2-г 23-man shortlist for FIFA World Player багтсан гэж сайшаасан байна, энэ ни манай багийн уур амисгалд хэрэгтэй гэжээ, угаасаа ер ни топ класс шдээ л гэсэн байна. тээд фуулхэм-г бол барчина л гэж айлдсан байна даа.
User avatar
Bbuudei
 
Posts: 136
Joined: Sun Oct 04, 2009 6:18 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby meesh » Sat Oct 31, 2009 1:44 am

Сайн яваарай, хэр удах юм бэ?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby che » Sat Oct 31, 2009 4:26 am

Валэнсиа-гаас Мата-г өвөл 17 саяар авна гэнэ дээ. Бабэл-аа шургуулаад өгүүл таарна эсвэл Риэра-г.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby che » Sat Oct 31, 2009 11:05 am

Image
За Мата-г авна гэсэн шуум улам ихсээл байна ер нь бусад багууд Вилла, Силва гэж байх зуур нь нээх үнэтэй биш Мата-г авчихад бол буруудку үнэн сайхан наймаа болохнээ гэж.

Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 6 guests
cron