КучуАль ч улсад шинээр гарч ирж байгаа тоглогчдыг ирээдүйи тэр хэмээн нэрийддэг нь ёс хэрвээ Бразилд мундаг залуу тоглогч шинээр тодорвол шинэ Пеле, Аргентинд бол ирээдүйн Мара гэлцгээдэг гэхдээ тэд тоглолтын стил хэв маягийг нь харсан байдаг заримдаа нүгэлгүй адилхан нь төрсөн ч байдаг Месси Мара ч юмуу. Үүний адилаар Камбиассог 96 онд шинэ Марадона хэмээн Реал өөрийн эгнээндээ нэгтгэж байсан цаг бий 16 настай жаалыг 1,2 саяаар авж байлаа.
1997 онд 16 настай хөвгүүн өсвөрийн дэлхийн аваргад оролцон аваргалахдаа шигшээ тоглолтонд чухал гоол оруулж байсан бол тэртээ хориод жилийн өмнө нь Марадона өсвөрийн дэлхийн аваргын финалд гоолдож багаа хожилд хүргэж байжээ. Энэ нь балчирхан тоглогчын дэлхийн хэмжээний одтой харьцуулах үндэс болсон байх. Тэрээр хэлэхдээ: "Би дөнгөж эхлэж байна Марадона шиг тоглогчтой харьцуулагдах нь утгагүй түүний хийсэн бүтээсэнд хүрнэ гэдэг бол хэцүү бөгөөд гайхамшигтай тэр агуу тоглогч миний шүтээн" хэмээж байжээ.
Кучу нутагтаа иргэн ирэвИспаны эзэн хааны Б багт ирээд 2 жил тоглохдоо сүүлийн жилд нь ахлагчаар тоглож байжээ А багт тоглолт хийлгүйгээр нутаг буцаж зээлээр 4 жил тоглохдоо 3 жил нь Independiente багт сүүлийн нэг жилд нь River Plate багт тоглож чамгүй туршлага хуримтлуулж, River Plate-г аварга авахад хувь нэмрээ оруулж эх нутгийнхаа лигийн тайтл аваад оддыг эгнээндээ нэгтгэсэн Реалд буцаж ирлээ.
Реалд 2002-2004Реалд ирсэн даруйдаа л Макелелегийн хамтаар Зидане, Фигу нараар дэмжүүлсэн хүчирхэг довтолгооны суурь болж тоглож эхэллээ. УЕФА-н супер цом, клубуудын дэлхийн аварга хүртэж Реал дахь тамирчны замналаа гайхалтайгаар эхлүүлсэн энэхүү тоглолтуудад 22 настай залуу гялалзаж байлаа. Ийнхүү эхнийхээ жилдээ эзэн хааны Реал Мадридын гарааны тоглогч болж глактикос нарын хамт Ла лиг, Испаны супер цом хүртэж мөн аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлэв. 2 дахь улирал эхнийх шигээ дардан байсангүй шагайны гэмтэл нь түүнийг бүтэн улирал формлог тоглоход саад болж байлаа улирлын стэжн хагасыг талбайн гадна өнгөрөөх шаардлагатай болов. Түүний шагайны гэмтэл Кучуг ердөө лигийн 11 тоглолт, аваргуудын лигийн 5 тоглолтонд л тоглох боломж олгосон байв. Энэ улирлын төгсгөлд түүний гэрээ дуусаж Кучу Интерийг сонгосон. Дэлхийн шилдгүүдийн тоглохыг хүсдэг багт багахан хугацаанд тоглосон ч түүнийг талбайд тоглох бүртээ шилдэг тоглолтыг үзүүлдэг байсан гэлцдэг.
Интернационалед 2002-оос өдгөө хүртэлСэтгүүлчид анх түүнийг яагаад тоглогчид бүгдийн хүсдэг багийг орхих болов, яагаад гэрээгээ сунгасангүй гэхэд Кучу: "Реал бол чухал баг гэхдээ гэрээг сунгахад 2 тал зөвшөөрөх хэрэгтэй би энд Италид тоглохыг л хүссэн. Италид хүн болгон Интерт тоглохыг хүсдэг шүү дээ. Би Интертэй хамт энд ялахын төлөө ирсэн." хэмээж байлаа. Итали дахь эхний жилдээ Интерийн хамтаар Италийн цомын тэмцээн түрүүлсэн ба хамгаалах чиглэлийн хагас хамгаалалтанд нутгийн ах Вероны хамтаар хосолж тоглож байв. Интерийн төлөөх анхны гоолоо Рома-н хаалганд мөргөж хийж байсан. Кучу хамгаалалт дэмжиж тоглохын зэрэгцээ найруулж гоолдож чаддаг гэдгээ 2007 онд ЦСКА-тай хийсэн тоглолтонд харуулсан 2:0-оор хожигдож байгаад 4 гоол хийж хожиход 2 гоол хийж байсан. Хар хөх өмсгөл өмсөн тоглохдоо улиралд дунджаар 5 гоол хийдэг. Бусад гоол хийдэг цэвэрлэгч нартай харьцуулбал тэр ондоо тэр довтолгоонд нээлттэй оролцож чаддаг хөдөлмөрч тоглогч тиймээс түүний ихэнхи гоолууд 16 дотор хийсэн байдаг. Интерт тоглох жилүүддээ Кучу багтаа тоглосон тоглолт, тоглосон минутаараа топ 3-т бичигдсээр мөн сэлгээнээс тоглолтонд оролцсон үзүүлэлтээр хамгийн багад орж түүнчлэн сэлгээгээр тоглолтоос гарсан үзүүлэлт ч эхэнд орж байгаа нь тогтмол форм сайтай тоглож, тэсвэр тэвчээр, эрч хүчтэй байдгийн илрэл бизээ. 2007/2008 оны улиралд түүний формлог тоглолтууд үргэлжилсээр байлаа ухаалаг тоглолтоороо багтаа том хувь нэмэр оруулж байх үед түүнийг дэлхийн шилдэг цэвэрлэгч дундаас хамгийн формтой байгаа нь гэж зарлаж байсан. Шинэ эзэнтэй болсон Сити түүнийг мега саналаараа авахыг хүссэн хэдий ч Итали дахь амьдралдаа сэтгэл хангалуун байгаа хаашаа ч явахгүй гэж хэлж байсан. Сүүлийн жилүүд Интер дотоодын тэмцээнүүдэд доминант байж чадсан Кучу ч энэ багийн салшгүй хэсэг болж чадсан. 5-аад жилийн хугацаанд тасралтгүй 3 скудетто, Италийн цом болон супер цомууд хүртээд байна. Фэнүүд дунд түүнийг ирээдүйн ахдагч хэмээн нь бий Занеттигаас тууз авах ёстой хүн гэдэг бол багийн зүгээс түүний гэрээг энэ жил 2014 он хүртэл сунгасан. Занетти шиг олон жил тогтмол амжилт үзүүлэх боломж түүнд бүрэн бий.
Шигшээ багтааДээр хэлсэнчлэн 1997 онд өсвөрийн дэлхийн аварга, тивийнхээ өсвөр хөлбөмбөгчдийн аваргад түрүүлсэн бол 2 жилийн дараа уг багаа удирдан өсвөрийн дэлхийн аваргын 16-д шалгарч байсан. Мөн уг ондоо тивийнхээ өсвөрийн аваргад 2 дараалсан түрүүгээ авж байжээ. Жилийн дараа үндсэн шигшээдээ анхны тоглолтоо хийж байсан. 2005 онд Германд болсон тив хоорондын аваргын тэмцээнд шигшээдээ багтан тоглож финалын тоглолтонд мөнхийн өрсөлдөгч Бразилд хожигдоно мөнгөн медал хүртэж байсан. 2006 онд мөн Герман зорих бүрэлдэхүүнд багтан тоглож бүх тоглолтонд оролцож хэсгийн Сербитэй хийсэн тоглолтонд хамгийн олон дамжуулалт хийсэн гоолын төгсгөлийг хийж байсан бол шөвгийн 8-д талбайн эзэдтэй хийсэн тоглолтонд чухал пеналт алдан уйлаад талбайг орхиж байсан. Жилийн дараа тивинхээ аваргын тэмцээнд оролцон шигшээ тоглолтонд мөн л Бразилд хожигдон мөнгөн медаль зүүсэн. 2010 оны дэлхийн аваргын урьдчилсан тоглолтонд 10 тоглолтонд оролцоод байсан түүнийг Марадона шигшээн удирдлагыг авснаас хойш шигшээд дуудагдахаа больсон хэдэн жил төвийн шугамд хамтарсан Машераног ахлагч болгон түүнтэй Гагог хамтруулахыг илүүд үзэх болсон. Энэ нь зөв шийдвэр байсан үгүйг бид аль хэдийн хараад тунгааж болж болхоор байгаа. Эмоц ихтэй залуу маань шигшээдээ 44 тоглолтонд 4 гоол хийгээд байна цаашид дахин олон тоглолт хийж дэлхийн авагад гаргасан алдаагаа өөрийн хүчээр засна гэдэгт итгэж байна.
Талбайн гадна бусдаар хүрээлүүлэгч Ахлагчтайгаа хамтран нийгмээс тусгаарлагдсан хүүхдэд зориулсан буяны сан ажиллуулдаг сайн санаат нэгэн. Мөн найрсаг, нөхөрсөг, халуун дулаан зан нь түүнийг найз нөхдүүд нь үргэлж хүрээллүүлж байдаг байна.