Сэхээтнүүд 5:0 Тэнүүлчид буюу Бид буцаад ТОП :eek:
За ингээд энэ жилийн нэгэн сайхан тоглолтын тоймыг мутарлах гэж байгаадаа өчүүхэн би баяртай байна
Удахгүй хэдхэн цагийн дараа хоёр улаан тулах гэж байна Ливер л хожоосой билээ
Энэ яахав гол сэдэврүүгээ орий....
Тоглолтын өмнө таавар дэвшүүлдэг сайтууд дээр манайхыг 2:0-оор хожно гэж айлдсан байлаа манай нэг гишүүн арай бага тоо тавьчихаж гэж байсан залуу минь чи Орос явж тэмцээнд нөгөө юуны билээ тэмцээнд орохоо болчихжээ
Гарааны хувьд манайханы цангааг тайлаад өгий гэсэн шиг гараа гаргасан байлаа.
Жог гараанд гаргасан ч Эйшлиг гараанд багтаагаагүй нь эрүү мултарч нүд бүлт үсрэх шахлаа
Беллити настан маань түүнийг орлохоор гарч ирсэн байлаа гайхалтай КАСКАДЁР....
Гараа:Chelsea (4-diamond-2): Cech; Belletti (Ferreira 60), Carvalho (Bruma 66), Terry (c), Ivanovic; Essien; Ballack, Lampard; J Cole (Sturridge 76); Anelka, Drogba.
Тоглолт эхлэнгүүт л Супер залуугийн ганган богино хөөргөсөн дамжуулалтыг Жо мөргөсөн үл ялиг зөрлөө ооох гоол гээд өндийтөл зөржээ гэж сайхан эхлэл...
Аргагүй дээ бүхэл бүтэн 8 сар бэртэлтэй байсан хүн... гэхдээ л сайн байсан
Эхний сайн мэдээ Баллакаас Анелкад баруун жигүүрээр уралдуулж хаясан пассыг Анелка төврүү хөндлөн дамжууллаа тэнд манай хүн байгаа хэн гээч гүйдэг хар даанч айлын хамгаалагч айснаас болоод өөрөө хийчихлээ за тэгээд айлын хүн хүрээгүй бол манай хар манартал туух байсан доо Оноо 1:0.....
Энд нэг юм хэлхэд манай довтолгооны 2-ийг Халзан Харын хоршил гэж байгаашд... Дро суухгаад Калу Стариж 2-ын аль нэг нь гарч ирсэн ч халзан харын хоршил хэвээрэй л байна
Энэ өдөр ер нь манай 2 азгүй биш Робсон муу хар хог л азтай байсанд хамаг учир байгаад байгаам лол...
Манайхан гоол хий боломжыг тоглолтын турш хайж байлаа ээлжит оролдлого Ламдардаас Беллити-д зүүн жигүүрээр хөөргөж хаясан дамжуулалтыг Беллити төврүү хаялаа айлын хамгаалагч энэ удаа зайлуулсан чинь бөмбөгийг Жо чиглэлийг нь өөрчилж Баллакд хаялаа Баллак урагшаа хаяаад Лампард эхлүүлсэн довотолгоондоо цэг тавих гэж оролдсон ч бүтсэнгүй бас зөрлөө....
Бас нэг оролдлого төвөөс зайлуулсан бөмбөгийг Беллити айлын 2 ч хамгаалагч дундаас салгаад Лампардад гаргаж өгсөнг манай хүн айлын хамгаалалтын зай дундуур туусаар хаалгаруу чиглэлээ өөр цохих нь уу гэтэл Дрогбаг гүйж орж ирхийг мэдэрч бөмбөгийг зогсоолд тавилаа..... манай хар ч хар эрчээрээ орж ирээд цохилоо.... Робсонг бурхан харж үзсээр л... Яг очоод мань хүнийг онохын... лол(гэхдээ эрийн сайнаар хаасан шүү
)
Хоёр дахь сайн мэдээ Хар алтын Дрогбад урдуулсан дамжуулалтыг урагш хаялаа гүйдэг хар маань гүйж орж ирээд төврүү яг хаалганы өмнүүр хөндөлөн хаялаа..... төвд... төвд хүн байх ёстой.... байнаа
Анелка Баллак 2 байраа эзэлж..... манай 2 арай хүрч чадсангүй... айлын хамгаалач орж ирсэн бөмбөгийг зайлуулсан ч дутуу хийлээ Супер залуу хойноос орж ирээд дэлбэ цохилоо ГООООООЛ......
Супер залуугийн гоол ороод эхэлчихжээ гэж...
Гурав дахь сайн мэдээ... Баллак төвд Эссиенийг төвд сул байхыг хараад дамжууллаа Хар алт маань 20-оод метрээс Робсоны хаалганы баруунд бууланд цөм цохиод ГОООЛ....... Естой нэг хар гамшиг юмаа гэж айлын фанатууд бодож байгаа байхдаа
За хөөрхий Робсон минь бурхан чамайг харин ч 48-дахь минут хүртэл харж үзлээ
Одоо чамд хамгаалагчиддаа найдаад залбирхал үлдэждээ
Гэтэл юу болов.....
Хамгаалагчид харин ч харж үзсэнгүй бурхан харин тэднээс ч илүү чамайг харж үздэг юм байна
Анелкагийн Дрогбад гаргаж өгсөн дамжуулалт дээр хамгаалагчид яагаад ч манай хүнийг барсангүй алдлаа... Алдсандаа бантаад манай харыг араас жийгээд унгачихлаа... Penalty given!!!!
Хохирогч: Дрогба
Хэрэгтэн: Нелсэн
Шийтгэврийг: Шүүгч
Гүйцэтгэгч: Супер залуу ГОООЛ асуудал алга 4:0 гүйцээ....
Тэнүүлчид минь та нарт одоо нэр төрөө л аврах үлдлээ... Нэр төрийнхөө хойноос алхаад марш....
Тэдний нэр төрийн хойноос үхэн хатан хөөцөлдөж байх хооронд манайхан дахин боломжоо гаргаж авлаа....
Булангийн цохилт..... Гүйцэтгэгч нь энэ удаа хэв маяг эвдсэн шийдвэр байлаа.... Баллак
Сонин юмаа булангаас ирсэн бөмбөгийг манай хүн мөргөдөг л болохоос цохиж байсаныг харсангүй....
Өгөгдөл хангалттай байлаа гүйцэтгэл нь Дрогба ГОООЛ..... ГАЙХАЛТАЙ булангийн цохилт.... Супер гүйцэтгэл....
Үүнээс хойш булан цохидог лийстэнд нэг хүн нэмэгдлээ... тэр нь Баллак....
Тэнүүлчид нэр төрөө хайсаар....
Эцсийн нэг боломжыг тэнүүлчид гаргаж чадлаа Педерсоны манай хамгаалагчилыг давуулсан дамжуулалтыг Оолссон Чехийг давуулж хаалга чиглүүлэн цохилоо.... Эцсийн мөчид Төмөр хүн тэнүүлчдийн боломжыг үгүй хийлээ...
Яг орж явсан бөмбөгийг ахлагч маань мөргөөд гаргачихлаа.....
Шүгэл..... Челси 5:0 Тэнүүлчид.... Гүйцээ бид эргээд ТОП
Зарим боломжуудыг бас орхигдууллаа миний бие тэр болгоныг тайлбарлахад үнэхээр мөхөсдөж байна...
Наска андын зөвлөсөнөөр тоглогчидоо оноо өгий....
Чех 6/10 - нээх олон довтолгоо хүлээж аваагүй ч агаарт дажгүй байлаа....
Беллити 7,5/10- Гүүд каскадёр Эйшлийг сайн ороллоо
Терри 8/10- Гүүд капитан... хамгаалалтын бүсээ болоод багаа маш сайн удирдлаа тэнүүлчдийн сүүлчийн боломжыг үгүй хийсэн
Буржгар 7/10- Ер нь энэ долоо хоногт супер байгаа айлын дунд бүсээр ирсэн дамжулалтыг амжилттай тасалж байлаа
Иван 8/10- Баруун жигүүрийн эзэн байлаа 2 хамгаалагчтай хөнгөхөн л үзэж байна лээ
Лампард 9/10- Төгс байлаа.... Супер залуу эргээд ирлээ...
Жо 9/10 - Яах аргагүй энэ тоглолтын чимэг байлаа.... төгс байлаа дамжуулалт болгон эзэн олж скийлл энэ тэр хэлэх үг байхгүй... Анчи маань суулгахдаа бидний өмнөөс нэг сайн тэвэрээд авсан
Баллак 9/10 - Гайхалтай байлаа... эхний гоолын эхлэлийг сайхан тависан... 5-дах гоолын буланг цохисон.....What a great corner it was.....
Эссэйн9/10- Төгс хамгаалалт.... төгс довтолгоо.... төгс хурд....
Анелка9/10 - Бараг л МОМ болох шахсан кккк Робсон золиг иих азтай байлаа.... Эхний гоолын дамжуулалтыг өгсөн
Дрогба9/10- 4дэхь гоолын пеналтыг авчирсан... Булангаас ирсэн бөмбөг бүрт хүрч байлаа нэг нь гоол болсон...
МОМГэхийн бол зөндөө зөндөө хүнийг л нэрлэмээр байна Баллак Лампард Эссэйн Анелка Дрогба гээл....
Хамгийн сайхан нь Жо эргээд ирлээ энэ үйл явдал бас л МОМ.....
Сайхаан сайхан
Go Blues.....