Энэ бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд миний бүрдүүлсэн хамгийн сайн баг!
МОН ийнхүү өгүүлжээ. Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа:
- Энэ удаад би багийнхаа гарааны бүрэлдэхүүнд үе үе өөрчлөлт оруулж байх болно. Өнгөрсөн улрилаас үүнийг би голдоо ортол ойлгож авсан. Челси, Ливэрпүүл зэрэг топ багуудаас оноо авсны дараа бидний дээр ирж байгаа хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Гэхдээ бидний сэлгээнд, бүр сэлгээнд ч багтаж хараахан амжаагүй байгаа авьяаслаг чадварлаг залуус багт минь олон байгааг харахад таатай байна. Бидэнд маш том нөөц бололцоо байна.
Өнгөрсөн улиралд бид 3-т явж байгаад Челсид хожигдон доош унаж 4-д орж байсан. Цаашдаа доошилсоор 6-д дууссан.
Бид маш цөөхөн тоглогчидтой байсан маань бидний алдаа болсон.
Харин энэ удаад бид алдаанаасаа суралцах болно.
Бид хэрвээ Челсиг ялж чадсан бол бид өөр ямар ч багийг хожиж чадна.
Би тоглочиддоо улирлын эхнээс хэлж байгаа. Энэ улиралд ротэйшн /гарааны тоглогчдыг тактикийн үүднээс сэлгээнд суулгах/ их хийнэ гэж. Баг тамирчид маань үүнд бэлтгэлтэй байх ёстой.
Бид чаднаа гэжээ...