Ливерпүүл 09/10: All for One, One for All

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby MJ » Fri Oct 23, 2009 1:42 pm

hehe aimaar oilgomjtoi haragdjiin shd :mrgreen:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby MJ » Fri Oct 23, 2009 1:46 pm

Тэр For, For/game гэдэг үзүүлэлт н Гоол ийг хэлж бгаам аадаа??
Бид Жи байхгүй ч Торрестой хэзээ ч хожигдож бгаагүйн бна :eek:
Торрес сайн тоглохгүй ч бсан хамаагүй ямартайч тоглоосой. :mrgreen:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Аагий » Fri Oct 23, 2009 2:05 pm

Скай спортс баримт, үзүүлэлтийн талаар асуулт хариултын /Мартин Тайлор-н/ булан байдаг юм байна. Тэнд нэг нөхөр ингэж асууж: Би лаануудын фен, надад нэг тийм итгэл, найдвар хэрэгтэй байна. Таныг надад өгнө гэж найдаж байна. ПЛ-т эхний 9-н тоглолтын дараагаар 4 хожигдсон баг түрүүлж байсан уу?

Мартин Тайлор: Ёстой тийм юм байхгүй. ПЛ-т аварга болж байсан багуудын 9-н тоглолтын дараа ямар оноотой явж байсан талаар хүснэгтээс харна уу. Аварга болж байсан багууд дээд тал нь эхний 9-н тоглолтын байдлаар 2 хожигдож байсан байна. Энд хамгийн тааруу үзүүлэлт нь Чөтгөрүүд 92-93 оны улиралд 17 оноо авч байсан байна. Одоо улаанууд 15 оноотой, тээд ПЛ-д түрүүлэх юм бол энэ үзүүлэлтийг эвдэх нь. :mrgreen: За тэгэхээр энэ үзүүлэлтүүд Рафа Бенитезийн хүмүүст сайхан харагдахгүй нь лавтай.

2009: Man Utd P9 W5 D3 L1 PTS18
2008: Man Utd P9 W6 D2 L1 PTS20
2007: Man Utd P9 W7 D1 L1 PTS22
2006: Chelsea P9 W9 D0 L0 PTS27
2005: Chelsea P9 W6 D2 L1 PTS20
2004: Arsenal P9 W7 D2 L0 PTS23
2003: Man Utd P9 W5 D2 L2 PTS17
2002: Arsenal P9 W5 D4 L0 PTS18
2001: Man Utd P9 W5 D3 L1 PTS18
2000: Man Utd P9 W6 D3 L0 PTS21
1999: Man Utd P9 W5 D3 L1 PTS18
1998: Arsenal P9 W5 D4 L0 PTS19
1997: Man Utd P9W5 D4 L0 PTS19
1996: Man Utd P9 W6 D2 L1 PTS20
1995: Blackburn P9 W5 D3 L1 PTS18
1994: Man Utd P9 W7 D1 L1 PTS22
1993: Man Utd P9 W5 D2 L2 PTS17

Эцэст нь бяцхан горьдлого төрүүлэх үзүүлэлт байна.
However, the last time a team lost four of their first nine games and went on to win the title was in the 1963/64 season. The champions that year? Liverpool. They lost to Forest, Blackpool, West Ham and Sheffield United but won nine of their next 10 and had tied their sixth title up with three games to go, despite their poor start! It was a 42-game season, but maybe there is some hope for you, Копуудаа. :D
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Fri Oct 23, 2009 2:17 pm

Liverpool versus United: It will be war
За даа энэ тоглолтын талаарх элдэв шалдав мэдээ энд тэнд цуураад эхэлж...
Can Rafa Benitez put one over on Alex Ferguson?
Vidic: United aware of Reds threat
гэх мэт асуулт болон мэдэгдлүүд энд тэнд гараад эхэлчиж...

Зарим нэг сайт дээрээс уншсан зүйлээ өөрийнхөө бодолтой холиод бантагнаад хаячий
Хүмүүс Сандэрландад Улаануудыг хожигдоход бүгд л Торрес Жи байхгүй болохоор хожигдлоог гээд яриад байна.Энэ 2 байхгүй нь нөлөөлсөн ч нэг хүнийг мартаад байна.
Энэ хүн бол Машерано.Багийн ялалтанд хүргэж чадахгүй ч ялалт байгуулахад нь бүх хар ажлийг нь хийдэг энэ залуу тоглоогүй шүү дээ.
Мартаагүй бол өнгөрсөн жил Чөөгийг хожиход Маше бөмбөг тасалж гоалын хорыг найруулсан санагдаж байна.
Тэгээд ч Ливерпуль хичнээн форм муутай байсан ч Чөөгийд амархан бууж өгөх баг биш шүү дээ...

Гэхдээ бас өрсөлдөгчөө магтахгүй байхын аргагүй...Түлхүүр тоглогч нар нь гэмтэлтэй үед Хүйтэнд ажирахгүй тоглоод хожиж чадсан...Үлгэн салган гээд л манайхан гоочлоод байгаа болохоос эцсийн үр дүнд ялж чадаж байна.Ямар нэг байдлаар оноо салгаж чадаж байна.Ямар Латин Америк биш,Энэ чинь Европ шүү дээ. Тоглолтын өрнөл гоё муухай нь хамаагүй...Хамгийн чухал нь тоглолтын үр дүн.

Зуун зуун жилийн түүхтэй энэ 2 багийн тоглолтоос Коп бид нар хүсэн хүлээсэн сэргэлт тэсрэлтээ л хүлээгээд байгаа.Тэр цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэж байна :eek:
Last edited by Tomroo_Kop on Fri Oct 23, 2009 2:25 pm, edited 1 time in total.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby MJ » Fri Oct 23, 2009 2:25 pm

Аагийд баярлалаа гоё стат бна ш дээ. Манайх л чадна өөр баг чадахгүй л юм бна. :mrgreen:

Төмөрөө гийн хэлсэнг харин би бодоод бгаан. Манайх Чөтгөр тэй тоглох доо арай ондоо сэтгэл зүйтэй тоглоно бх. Чөтгөр гэхээр уур н хүрч уушиг н савсайж бгаа болов уу
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Miro Klose » Fri Oct 23, 2009 2:55 pm

Торрес Жеррард 2 тоглохгүй харамсалтай юм уул нь бүх мундагууд нь гараад үзвэл гал гарсан гоё тоглолт болно доо. Рафагын хувь заяа ч энэ тоглолтоор шийдэгдэж магадгүй байна.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Fri Oct 23, 2009 3:08 pm

Манай довтлогчидын нөөц жаахан тиймэрхүү байна. Торрес, Нгог, Воронин....Челси, Маню-г довтлогчидын хос дэлхийн хэмжээнд..Berbatov, Rooney, Owen...Drogba, Kalou, Anelka

МАНЮ-тай тоглох тоглолт сэтгэл гэгэлзүүлж байна..Ахмад маань тоглохгүй ч..бид чадах бүхнээ хийх болно..Торрес эргэлзээтэй л байгаа юм байна..уг нь 2 долоо хоног гэж уншсан санагдаж байна.

Бид 4 тоглолтонд дараалж хожигдоод байна..яг энэ байдал 1987 онд тохиолдож байсан юм байна..4 тоглолт.. :sad:
Хэрвээ муугаар бодоод 5 тоглолт дараалж хожигдвол тэртээ 1957 оноос хойших хамгийн муу цуврал болно.

Өнгөрсөн улирал МАНЮ-г 2 удаа хожиж байсан..эхний тоглолт Бабел, Видич-н гоолоор 2-1, Дараагийн тоглолт Мөрөөдлийн театрт нь 1-4 хожиж байсан..
МАНЮ-тай хийх тоглолтонд Глен Жонсон тоглоно, мөн Торресийн талаар магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.
2 багын гараа ийм байх болов уу
Liverpool: Reina; Johnson, Carragher, Agger, Insua; Mascherano, Lucas; Kuyt, Aurelio, Benyoun; Torres. /4-4-1-1/
Manchester United: Van der Sar; O'Shea, R Ferdinand, Vidic, Evra; Valencia, Scholes, Carrick, Giggs; Berbatov, Rooney. /4-4-2/
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Fri Oct 23, 2009 3:08 pm

Miro Klose wrote:Торрес Жеррард 2 тоглохгүй харамсалтай юм уул нь бүх мундагууд нь гараад үзвэл гал гарсан гоё тоглолт болно доо. Рафагын хувь заяа ч энэ тоглолтоор шийдэгдэж магадгүй байна.

За даа чамтай харин шал эсрэг бодолтой байна шүү...Багийн гол цөм болсон тоглогч нар үгүйлэгдэх ч Энэ бол Дэрби тоглолт гэдэг утгаар ямар ч үед ямар ч бүрэлдэхүүнтэй тоглосон хамаагүй...ТУХАЙН ТОГЛОЛТЫН УУР АМЬСГАЛ УГААСАА ХАЛУУХАН ӨРНӨЖ,ТОГЛОЛТ ЯАЛТ Ч ҮГҮЙ СОНИРХОЛТОЙ БОЛНО...тэрнээс биш гол тоглогч нар тогловол сонирхолтой,үгүй бол тйим биш гэсэн ойлголт байж болохгүй л байх...Мадрид Барса 2н тулаантай яг ижил...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Fri Oct 23, 2009 3:34 pm

Манай Бабел thisisanfield-д фенүүдийн асуултад хариулсан байна..
Image

Асуулт: Саяхны нэг санал асуулгаар чиний хамгийн сайн тоглодог байрлалыг довтлогч гэж манай фенүүд үзсэн байсан энэ талаар?

Би үргэлж л миний үндсэн байрлал бол довтлогчын байрлал гэж хэлж байсан. Мөн Торресийн ард түүнийг дэмжиж довтолж тоглохыг дандаа боддог боловч харамсалтай нь надад тийм боломж олгодоггүй.

Дахиад хэлий би бол довтлогч шүү жигүүрийн тоглогч биш..

Асуулт: Чи бэлтгэл дээр голчилж юу бэлддэг вэ? Өөрийнхөө хамгийн дутагдалтай талыг хэлээч?

Би зүүн хөлөөрөө тоглох чадвараа сайжруулахыг хичээж ажилладаг. Би бол сайн финишер ч гэсэн надад үүнээсээ илүү сайжрах боломж байгаа сайжрахыг хүсэж байна. Би 1 гоол оруулахын тулд 3н боломж ашигладаг байхыг хүсэхгүй байна. Бүх боломжоо гоол болгохыг хүсэж байна.

Асуулт: Бенитэзийн талаар?

Тэр бол маш сайн менежер хөлбөмбөгийн болон тактикын талаар бараг бүх зүйлийг мэднэ. Бас Бенитэз үргэлж Ливерпүүлд тоглоно гэдэг ямар учир утгатай болохыг бидэнд хэлж өгдөг. Би энд 3дахь улиралдаа байна одоо Ливерпүүлийн төлөө тоглоно гэдэг чухам юу гэсэн үг гэдгийг бүрэн мэддэг болсон доо..

Асуулт:
Чи өөрт олдож байсан боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж байсангүй гэж харамсдаг уу? Мөн өөрт чинь одоо тоглож байгаа тоглолтын тоо чинь шударга санагдаж байна уу?

Яг наад асуултанд чинь хариулж чадахгүй нь гэхдээ ямар ч тоглогчид өөрийгөө харуулах сайн боломж олги гэвэл 4-5 тоглолтонд дараалуулаад тоглуулах хэрэгтэй гэе л дээ яахав...

Асуулт: Чиний дуртай реппер болон продюсер?

Хамгийн шилдэг яг одоо дуулж буй реппер бол Jay-Z продюсер Dr.Dre.

Асуулт: Англид амидрахад яг юу нь таалагддаг вэ? ТВ хөтөлбөр, Соёл, хоол гм..?

Английн соёл нь Холландыхаас өөр. Англи хүмүүс илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй тэрийгээ үргэлж гаргаж байдаг. Би энэнд нь дуртай ч заримдаа арай хэтрүүлээд байгаам шиг санагддаг л даа үнэндээ. Англи бол том улс бас би Лондон, Ливерпүүл 2д хамгийн дуртай.

Асуулт:
Чи чөлөөт цагаараа хэр залуустайгаа гардаг вэ? Эсвэл Каррагын Баранд хэдэн шил юм уудаг л байх даа..!?

Надад нийлж гардаг 2 л гар байдаг Dave Martin, Philip Degan хоёр..

Асуулт: Бид чамайг Twitter дээр дагахдаа их дуртай байдаг, өөр залуусаас хэн нэгэн нь чам шиг Tweet-лэх ч юмуу интернетээр дэмий сэлгүүцдэгүү?

Миний мэдэж байгаагаар би л байдаг байх.. Гэхдээ би удахгүй Twitter-ээ устгий гэж бодож байгаа, учир нь энэ зүйл маш олон сөрөг зүйл дагуулж эхэлсэн. Twitter дээр байгаа хүмүүс үргэлж өөрсдийгөө Ливерпүүлийн том фен шиг жүжиглэж намайг арай өөр хүн байлгахыг хүсдэг. Би бол өөрийн юу бодож байгаа, миний амьдрал хэрхэн өрнөж байгаагаа заавал Twitter дээр дэлгэдэггүй төрлийн хүн.. Twitter ууг нь зугаатай цагыг өнгөрөөхөд зориулж хийсэн эд биздээ, гэтэл одоо энэ нь огтхон ч зугаатай санагдахаа болисон доо...
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby carlsberg_mgl » Fri Oct 23, 2009 5:57 pm

Liverpool interests Pats owner

Eurosport - Fri, 23 Oct 10:09:00 2009
Buzz Up!

American businessman Robert Kraft has said he is still interested in buying Premier League club Liverpool.


The 68-year-old tried to purchase the Anfield club in 2005 but lost out to fellow Americans George Gillett and Tom Hicks, who have since endured a troubled tenure.

Kraft, who owns NFL franchise the New England Patriots, tempered any notion he could be tempted into taking the club off their hands, however, admitting he harbours reservations about the lack of a salary cap in the Premier League.

Asked if he was still interested in buying the Reds, Kraft said: "Yeah, in the right situation. I love the game.

"I've said this before - I love competing with fair management - how well I can manage against you. (But) I don't like losing and at some point it's not economic, people just throwing money at it.

"I wanted to do the deal up there but in the end we only go into business ventures where we think we can compete at a high level. Because we like winning, and we like to win consistently."

Kraft has enjoyed success since buying the Patriots in the mid-1990s, claiming their three Super Bowl successes in 2001, 2003 and 2004.

He is due to arrive in London ahead of their match against the Tampa Bay Buccaneers at Wembley this weekend - the third time the NFL has played a regular season game in the United Kingdom.

And Kraft believes the idea of a Premier League's 39th game would be successful in his homeland.


PA Sport
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Fri Oct 23, 2009 6:37 pm

Өнгөрсөн улиралын тоглолтуудын хэдэн зураг оруулчихья..Бүтэн сайнд тэр газарт чинь уулзья.
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Fri Oct 23, 2009 11:10 pm

Uuganaa wrote:Ryan Shawcross

Өвлийн цонхоор яг ирнэ гэнэ дээ....

Image
1,91 см, 22 настай гээд энэ залуугаас нуль ирээдүй ханхалж байна аа...Дээр нь Англи үндэстэн гэж байгаа...Манайхан бол Англичуудыг ИРА ИРА гээд л байгаа ш дээ.Стөүк ситид 07-08 оны улиралд зээлээр ирж тэгээд 2008 онд албан ёсны тоглогч нь болсон гэж байгаа.Зээлээр тоглосон улирал болон өнгөрсөн улиралдаа нийт 76 тоглолт Стөүкийн бүрэлдэхүүнд хийж 11 гоал оруулсан амжилттай... мөн Английн Андэр-21 багт тоглосон гэж байгаа.Ирээдүй бол байна а байна.Грек үлэмж биетэн нтр гэж байснаас уг нь иймэрхүү ирээдүйтэй хамгаалагч авсан бол тэ...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Чинзо » Sat Oct 24, 2009 2:30 am

Torres back in training
Image
Image
Image
Image

Торрес, Жонсон нар Мэлвүүдэд бэлтгэлээ хангаад эхэлжээ. Бүтэн сайны агуу ривал тулаанд манай хайрууд орох боломжтой л байгаа юм байна даа. Лион дээр ч гэсэн ахлагчыг амраасан байх. За тэгээд Акуа фит болчуул бүүр тэгээд янзын болоод ирнэ дээ.
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Sat Oct 24, 2009 10:11 am

Damon wrote:Ээ дээ бүрэн фит болоогүй хүмүүсийг тоглуулах ч дэмий л байхдаа. Ядаж байхад чөөгийнүүд бол май чи гээд л аймаар таклдаад. нэг хожлын төлөө хайран күмсээ бүр гэмтээлгэх бий дээ

Харин тийм ээ,ялангуяа Албертогоо өдий болтол эдгэрэхийг хүлээсийн байна тэ.Цаашиад зөндөө тулаан тоглолт байна...
Бас довтолгооны ганц эрдэнэ ээ хайрлаж гамнаж фит болгож байж л талбайд гаргасан дээр дээ...
Ер нь энэ сүпер сандэйн тоглолт багийн сэргэлт,тоглогч нарын сэтгэл зүй,цаашлаад багийн дасгалжуулагчтай холбоотой гээд үнэхээр чухал ач холбогдол өгч байгаа.Гэлээ гэхдээ бүрэн фит болоогүй тоглогч нарыг гаргаад бол дэмий байхөө.Үнэхээр Жонсон шиг өөртөө итгэлтэй НАМАЙГ ТОГЛУУЛ,БИ ЧӨӨГИЙ НАРЫГ АВЛАХ АВД ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ЯВМААР БАЙНА гээд хэлүүл бас өөр ш дээ...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Sat Oct 24, 2009 11:34 am

Real target Reds skipper Gerrard
Image
За ирэх бүтэн сайны тоглолтын дуулианаар ийм мэдээлэл гарсан уу,эсвэл гал дээр тос нэмэх гэсэн үү Чөтгөр бүү мэд...
Алонсо Арбэлоа гээд Улаануудын армид тулалдаж байсан залуусыг Спайнд газардуулсан Пэрэз гээд өнөөх гайхал чинь Ахлагч руу маань хандархаад эхэлж...30 сая Паунд бэлдээд байгаа сурагтай...Ер нь ирэх зун бас нэлээн хэдэн хүн Тоочиглоод байгаагийн тэргүүн эгнээнд ахлагч байгаа бололтой...
Энэ муу Пэрэз өөрийгөө Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэж бодсийн байх даа.Ирэх зун хандархаад ирэхийн цагт Мөнгө бүхнийг шийддэггүй гээд ХАДРААД явуулах байлгүй.

Зүгээр л шуум байхаар нь оруулчихлаа шүү манайхаан.

http://tvnz.co.nz/football-news/real-ta ... rd-3091961?
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Sat Oct 24, 2009 4:13 pm

PRE-MATCH OPINION vs Manchester United
Image

Жонсон: Би энэ тоглолтыг анх Ливерпүүлд ирсэнээсээ хойш хүлээсэн.. Бүтэн сайны тоглолт гайхалтай болох болно!!

Кенни Далглиш: Энфилдэд бид бүгдээрээ Юнайтедийг угтаж авах болно.. Бид нэгэн бүхэл шүү!!

Машерано
: Энэ бүтэн сайн бидний улиралын өнгийг эргүүлэх болно!!

Мөн энэ хэцүү үед манай домогт буурал үст Сами хаа байсан Германаас хуучин багынханаа зоригжуулж байна. Тэрээт хамгийн эхний ПЛ-ын гоолоо Чөөгий нарын эсрэг хийж байжээ.

Сами: "Бид тэр тоглолтонд 3-2 оор хожигдож байсан. Би анхныхаа гоолыг хийж тэнцүүлж байсан минь мартагддагүй юм."

"Мөн би Копуудын өмнө ч зүүн хөлөөрөө чөөгий нарт гоолдож байж билээ. Би ер нь тийм ч олон гоол оруулаагүй болохоор оруулсан бүх гоолоо цээжээрээ мэддэг..'

"Намайг байх үед ОТ-д бид 2 ч удаа хожиж байсан."

"Ливерпүүл бол гайхалтай фенүүдтэй гайхалтай клуб, би тэдэнд амжилт хүсэж байна"

Мөн хэрэв энэ бүтэн сайнд Ливерпүүл Стоук, Тот ч юмуу өөр ямар нэгэн багийн эсрэг тоглох байсан бол Рафа залуусаа сайн зоригжуулж итгэлийг нь сэргээх гэж ажиллах байсан ч энэ бүтэн сайны тоглолт дээр ийм дэмий ажил хийх шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ..

Рафа: Энэ хувиар өөрөө манай тоглогчдыг зоригжуулж ялах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж байгаа.. Учир нь энэ бол Юнайтед шүү дээ.. Ямар ч нөхцөлд байсан Манчестерийн нэрийг харахад л бүх фен, тоглогчдын ялан дийлэх хүсэл оволздог.

Тэгүүл манай харш чөөгийнүүдээр сонин сайхан юутай байна вэ?

САФ энэ тоглолтонд өөр ямар ч тоглолтоос илүү ихээр манай талбайд хожихыг хүсэж байгаагаа нуусангүй. Мөн зарим нэг экспертүүд Рүүний болон чөөгий нарын скуад бүрэн бүрэлдэхүүнээрээ баруун хойд нутгийн дайсануудынхаараа зочлоно гэж итгэж байгаа аж..

Хэрэв чөөгий нар одоо Энфилдэд Ливерпүүлийг ийм хэцүү байгаа үед нь хожиж чадвал бараг биднийг энэ жилийн тайтлын өрсөлдөөнөөс хүчээр гаргаж байгаа явдал болох нь.. Энэ тэдэнд маш сайхан зүйл гэдэг нь ойлгомжтой, харин бидэнд энэнээс илүү доромжлол байхгүй.. Хувь заяаны даажингаар хэдхэн жилийн өмнө Энфилдэд: Ноён Кантона, хэрэв сачий чинь хүрвэл 18 тайтл авчаад Энфилдэд ирээрэй гэж даажигнаж байсан тоглоом маань шоглоомдоо тулаад бүх л Ливерпүүлийнхнийг түгшүүлж байна..
Image

Өнгөрсөн жил чөөгий нар адилхан 18 дахь тайтл авахад л Ливерпүүлд том доромжлол болсон бол, хэрэв энэ жил тэд 19дөхөө авчихвал олон олон Копуудын удаан хадгалж бахархаж ирсэн бахархал нуран унана..

Some FACTs of England Grand Derby


Фенүүдийн эмх замбраагүй байдал, архидан согтуурахаас хамгаалж энэ гранд дербиг үргэлж орон нутгийн цагаар 15-00д буюу өдрийн 3н цагт хийдэг байна.

Хоорондоо 30хан милийн зайтай байдаг баруун хойд Английн 2 хотын дайсагнал бүр эрт дээр үеэс уламжлалтай. Анх Манчестер хотын оршин суугчид Мерси голоор усан онгоцны суваг барисанаас болж маш олон нутгийн Скоусерүүд ажлаа алдаж их уур хилэн үлдээж байсан байна.

Тэд үргэлж нэгнийгээ эмзэг сэдвээр оролдож үзэн ядалтаа дэврээж байдаг байсан. Хамгийн том жишээ нь Хиллсборо болон Мюнхений ослыг даажигнасан дуу нар юм..

1980-1990 онуудад энэ 2 багын хулигаанууд хамгийн аюултайдаа тооцогдож үргэлж хоорондоо том жижиг зодоон эмх замбраагүй байдал гаргадаг байжээ. Одоо ч мэр сэр ийм явдал болдог.

Нутгийн удирдлагууд энэ тоглолтын фенүүдийн аюулгүй байдал дээр маш их анхаарж ажилладаг. Тусгай экспресс автобусаар Манчестер-Ливер 2-ийн хооронд үйлчилгээг харилцан хийдэг.
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby meesh » Sat Oct 24, 2009 7:18 pm

За манайхан урам зориг дүрэн л байгаа юм байна.

Image
Ливерпүүл, HDR image.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Sun Oct 25, 2009 4:31 pm

Арсене Венгер, Харри Реднапп нар Бенитезийг хамгаалж хэдэн үг хэлсэн байна.

Арсене: "Том клубыг дасгалжуулна гэдэг үргэлж аюултай байдаг. Чи маш их тэвчээртэй, хүлээцтэй мөн хүчтэй байх хэрэгтэй. Өнгөрсөн жил манай баг маш муу эхэлж байхад надад ч бас яг одоо Бенитезийг шүүмжилж байгаа шиг дарамтууд ирж байсан. Гэхдээ бид энэ бүхнийг даваад л гарна."

Реднапп: "..Би Бенитезийн чадварт хэзээ ч эргэлзэж байгаагүй.. Хэдийгээр одоо Ливерпүүл муу тоглож байгаа ч гэсэн."

"Хүмүүс түүнийг АЛ-д энэ багийг авж явж түрүүлүүлж бас дахин нэг финалд үлдээж байсаныг мартах ёсгүй. Тэр мөн ФА капыг хожиж дэлхийн хамгийн шилдэг клубүүдийн нэгийг авах ёстой шагналуудыг нь авхуулж эхэлсэн."

"Бенитэз бол топ-класс менежер байсан байсаар ч байгаа.. Хэдийгээр тэд гэртээ Лионд хожигдсон ч гэсэн би Ливерпүүл үлдсэн бүх тоглолтоо хожоод аваргуудын лигийн хэсгээсээ гарна гэдэгт итгэж байна. "

"Мерсисайдынхан одоо дасгалжуулагчаа солих цаг нь яавч биш.."

"Бенитэз бусад ямар ч дасгалжуулагчын хөнгөхөн атаархлыг төрүүлэм амжилттай дасгалжуулагч. Мөн Ливерпүүл бол хөлбөмбөгийн хот тэндэх хүмүүс тэвчээртэй байснаар ямар амжилтанд хүрдэгийг мэддэг"
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Sun Oct 25, 2009 9:21 pm

Torres and Johnson back


The Liverpool XI in full is: Reina, Johnson, Insua, Carragher, Agger, Mascherano, Lucas, Aurelio, Benayoun, Kuyt, Torres. Subs: Cavalieri, Voronin, Babel, Ngog, Spearing, Degen, Skrtel.

Reina

Johnson-----Agger----Carragher----Insua

Masherano

Kuyt----Bena-----Aurelio

Torres
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Sun Oct 25, 2009 9:52 pm

Image

твиттэр энэ тэр дээр трэнд хийгээд эхэлжээ гэж. :eek:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby SAVAGE » Mon Oct 26, 2009 12:44 am

За үр дүн бол сайхан л байна лаа.

Гэхдээ бид бас төдийлэн сайн тоглолт гаргаж чадахгүй л байлаа... Сайхан боломжуудыг ашиглаж чадахгүй....

Инсуа залуу хүүхэд байж удаан юмаа... намхан болохоор бас бярдуулчих гээд байх юм...
Карра, Аггер хоёр харин алдаа гаргалгүй тоглолоо... Сүүлд Оуэн дээр гаргадаг алдаа дээр бараг улаан өгчихөөр л алдаа Карра хийнэ лээ...

Жонсон ч хийх ёстой юмаа хийлээ хамгаалалт сайн байсан... Довтолгоонд сүүлийн тоглолтуудад нэг их орохоо байжээ...

Лукас суга... суга хэвээрээ л байх юм... Довтолгооонд гоё боломж хийсгэж байсан... Сүүлд бас эвгүй юм зөрөөд Нани д бөмбөг алдсан...

Маше сүүлд дэмий юман дээр алдаа авчих юм даа... Гоол хийчих гээд шуначих шиг бололтой...

Бена бол гайхалтай... Алберто, Жи ирсэн ч гэсэн гараанд байнга л байж байх хэрэгтэй хүн санагдаж байна... Одоо цохих юман дээрээ цохьчихдог болох хэрэгтэй... дарах гэж байгаад нэг гоё юм алдав...

Аурелио гийн чөлөөт цохилт уг нь янзын байсан даа... Ерөнхийдөө л Инсуад туслаж тоглох шив....

Торрес ч гоол хийтэлээ сайн тоглохгүй л байлаа... сонин сонин шийдвэр гаргаад л... Яг тэгээд сугарахаараа ямар ч хурдан юм...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Mon Oct 26, 2009 12:49 am

Гоалууд


Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby TraP » Mon Oct 26, 2009 1:32 am

Миний хувьд Рафагын асуудалд хэдэн хувилбар байна үлдэхэд:
Ал-д дор хаяж руннер ап-дахдахад :smile:
Бүүр муугаар бодоход энэ жилдээ УЕФА СUP авахад :mrgreen:
Фа-ч аваад бас таваг давхар авахад. :sad:
Мөн мөрөөдлийн 19 өө авахад. Рафа үлдэж болох юм

Явахаас өөр аргагүй:
Ал-д 8д үлдэж чадахгүй бол.Эсвэл хэсгээсээ гарж чадахгүй бол
Өвлийн цонхын үед ПЛ-д эхний 4т чагсаж чадаагүй тохиолдолд

Бодох л асуудал...
Амжилт :)(
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Mon Oct 26, 2009 1:41 am

Шүгэл дугарсан эхний минутаас л манай хөвгүүд хожлын төлөө үнэхээр бүх юмаа гаргаж ойрын үед харагдаагүй дайчин тоглолт гаргалаа.. Муулаад байх хүн үнэндээ байсангүй.

Торрес- Бүрэн фит болоогүй тоглосон гэхэд л тоглолтыг эргүүлэхтэйгээ байна шд.

Жонсон-Том багийн эсрэг том тоглож чаддаг гэдгээ харууллаа.

Бена- Чи минь Мерсисайдын Кака юмдаа нээрээ..

Карра- Жинхэнэ дайчин цэрэг, хөгширж байгаа ч дайснуудтайгаа л байна..

Аггер- Тоглолтоор цангацан байж байгаад ханатлаа тоглолтоо гаргах шиг боллоо..

Лукас- Чамайг магтах арай болоогүй. Ядаж ингээд баг алахгүй 2-3 тоглочих лол...

Койт- Non-stop

Аурелио- Энэ залууг бараг тоглолт болгонд гаргахаар формлог байна.. Стандарт цохилт, булан гээд бүх зүйлээр аюул учруулж байна..

Маше- Яг жинхэнэ өөрийнх нь тоглолт.. Гүйж харайж үсэрж наалдаа л.. Чөөгий нарыг юу ч хийлгэсэнгүй голд..

Инсуа- Зүгээр дажгүй.. Бага багаар туршлага суусаар байна.. Одоо жоохон хурд суугаадах..

Рейна- Их л уйтгартай тоглолт боллоо мань эрд.. Камераар их л цөөхөн харагдаад байхаараа сүүлд Нгог дээр гүйж очиж нэг бараагаа харуулах шив гах гах..

Нгог- Чи гоё финиш хийдэг л юм байшд.. Жоохон бяр л суучих..

Нээрээ Овенийг орж ирэх үед түүнд зориулсан 2 ч сайхан дуу Копуудын зүгээс эгшиглүүлж хүндэтгэлээ үзүүлэв.. Тэр 2 нь:

Where were you in Istanbul?

Once a Manc never a red..

YNWA
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Чинзо » Mon Oct 26, 2009 1:52 am

absolutely brilliant. Title race batle гэдэг нь л жинхэнэ болж байна даа. Гайхалтай сэтгэл хөдлөөд юу ч гэж бичихээ мэдэхгүй байна. Бэна гайхалтай байлаа, Торрес, Машэрано. Хамгаалалт төгсийн төгс байсан гээд хэлчихэд буруутхааргүй ажиллалаа манай хамгаалалт өнөөдөр. Баярлалаа Ливэрпүүлдээ
Image
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 21 guests