PRE-MATCH OPINION vs Manchester United
Жонсон: Би энэ тоглолтыг анх Ливерпүүлд ирсэнээсээ хойш хүлээсэн.. Бүтэн сайны тоглолт гайхалтай болох болно!!
Кенни Далглиш: Энфилдэд бид бүгдээрээ Юнайтедийг угтаж авах болно.. Бид нэгэн бүхэл шүү!!
Машерано: Энэ бүтэн сайн бидний улиралын өнгийг эргүүлэх болно!!
Мөн энэ хэцүү үед манай домогт буурал үст Сами хаа байсан Германаас хуучин багынханаа зоригжуулж байна. Тэрээт хамгийн эхний ПЛ-ын гоолоо Чөөгий нарын эсрэг хийж байжээ.
Сами: "Бид тэр тоглолтонд 3-2 оор хожигдож байсан. Би анхныхаа гоолыг хийж тэнцүүлж байсан минь мартагддагүй юм."
"Мөн би Копуудын өмнө ч зүүн хөлөөрөө чөөгий нарт гоолдож байж билээ. Би ер нь тийм ч олон гоол оруулаагүй болохоор оруулсан бүх гоолоо цээжээрээ мэддэг..'
"Намайг байх үед ОТ-д бид 2 ч удаа хожиж байсан."
"Ливерпүүл бол гайхалтай фенүүдтэй гайхалтай клуб, би тэдэнд амжилт хүсэж байна"
Мөн хэрэв энэ бүтэн сайнд Ливерпүүл Стоук, Тот ч юмуу өөр ямар нэгэн багийн эсрэг тоглох байсан бол Рафа залуусаа сайн зоригжуулж итгэлийг нь сэргээх гэж ажиллах байсан ч энэ бүтэн сайны тоглолт дээр ийм дэмий ажил хийх шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ..
Рафа: Энэ хувиар өөрөө манай тоглогчдыг зоригжуулж ялах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж байгаа.. Учир нь энэ бол Юнайтед шүү дээ.. Ямар ч нөхцөлд байсан Манчестерийн нэрийг харахад л бүх фен, тоглогчдын ялан дийлэх хүсэл оволздог.
Тэгүүл манай харш чөөгийнүүдээр сонин сайхан юутай байна вэ?
САФ энэ тоглолтонд өөр ямар ч тоглолтоос илүү ихээр манай талбайд хожихыг хүсэж байгаагаа нуусангүй. Мөн зарим нэг экспертүүд Рүүний болон чөөгий нарын скуад бүрэн бүрэлдэхүүнээрээ баруун хойд нутгийн дайсануудынхаараа зочлоно гэж итгэж байгаа аж..
Хэрэв чөөгий нар одоо Энфилдэд Ливерпүүлийг ийм хэцүү байгаа үед нь хожиж чадвал бараг биднийг энэ жилийн тайтлын өрсөлдөөнөөс хүчээр гаргаж байгаа явдал болох нь.. Энэ тэдэнд маш сайхан зүйл гэдэг нь ойлгомжтой, харин бидэнд энэнээс илүү доромжлол байхгүй.. Хувь заяаны даажингаар хэдхэн жилийн өмнө Энфилдэд: Ноён Кантона, хэрэв сачий чинь хүрвэл 18 тайтл авчаад Энфилдэд ирээрэй гэж даажигнаж байсан тоглоом маань шоглоомдоо тулаад бүх л Ливерпүүлийнхнийг түгшүүлж байна..
Өнгөрсөн жил чөөгий нар адилхан 18 дахь тайтл авахад л Ливерпүүлд том доромжлол болсон бол, хэрэв энэ жил тэд 19дөхөө авчихвал олон олон Копуудын удаан хадгалж бахархаж ирсэн бахархал нуран унана..
Some FACTs of England Grand DerbyФенүүдийн эмх замбраагүй байдал, архидан согтуурахаас хамгаалж энэ гранд дербиг үргэлж орон нутгийн цагаар 15-00д буюу өдрийн 3н цагт хийдэг байна.
Хоорондоо 30хан милийн зайтай байдаг баруун хойд Английн 2 хотын дайсагнал бүр эрт дээр үеэс уламжлалтай. Анх Манчестер хотын оршин суугчид Мерси голоор усан онгоцны суваг барисанаас болж маш олон нутгийн Скоусерүүд ажлаа алдаж их уур хилэн үлдээж байсан байна.
Тэд үргэлж нэгнийгээ эмзэг сэдвээр оролдож үзэн ядалтаа дэврээж байдаг байсан. Хамгийн том жишээ нь Хиллсборо болон Мюнхений ослыг даажигнасан дуу нар юм..
1980-1990 онуудад энэ 2 багын хулигаанууд хамгийн аюултайдаа тооцогдож үргэлж хоорондоо том жижиг зодоон эмх замбраагүй байдал гаргадаг байжээ. Одоо ч мэр сэр ийм явдал болдог.
Нутгийн удирдлагууд энэ тоглолтын фенүүдийн аюулгүй байдал дээр маш их анхаарж ажилладаг. Тусгай экспресс автобусаар Манчестер-Ливер 2-ийн хооронд үйлчилгээг харилцан хийдэг.