ШҮГЭЛ ДУУГАРАХЫН ӨМНӨ: ЧЕЛСИ vs БЛЭКБЭРНЮу юугүй л дараагийн тоглолт хаяанд иржээ...
Муухай хожигдлын дараа сайхан хожил авлаа...
Багийн сэтгэлзүй өөдрөг байгаа болов уу? Блэкбэрн бол бидний дараагийн өрсөлдөгч... Бид ялах уу?ЯРИХ СЭДЭВ:Аваргуудын лигийн хэсгийн тоглолт бидний анхаарлын төвөөс гарч байгаа нь сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, уржигдар Атлетико Мадридыг 4-0 хожсоны ачаар үлдсэн 3 тоглолтоос 2 оноо авахад л дараагийн шатанд шалгарна гэсэн үг...
Салагийн тухай зөндөө бичлээ дээ... одоо энэ эрчээ алдахгүй байх нь чухал...
Лампардын хувьд хүсэн хүлээсэн гоолоо оруулж, 10 тоглолтын гангаа тайллаа... нэг хийчихлээрээ угсруулаад унанаа, цаадах чинь...
Учир нь Фрэнк Блэкбэрн, Болтон /дараагийн 2 учраа/, Портсмутын эсрэг 7 гоол тус тус хийж байж... эдний эсрэг их сайн тоглодог гэсэн үг... харин Фулэмийн эсрэг хамгийн их буюу 8 гоол хийжээ...
Тэгээд ч одоо тоглох өрсөлдөгчид маань лигийн сүүлийн 8 тоглолтод дунджаар 3 гоол алдаж байгаам байна... яджийхад Арсеналд 6 гоол алдсан л даа...
Биг Сэмийн хувьд бас нэг муу мэдээ нь түүний дуртай тоглогч Нико нь /хуучин Болтонд дасгалжуулж байсан/ Роверсийн эсрэг 12 тоглолтод 10 гоол, үүнээс 3 гоолыг Челсид байхдаа оруулжээ...
саяны тоглолт өнжсөн Дрогба маань ч 4 тоглолтод 3 гоол оруулсан түүхтэй...
за ер нь л манайхан эдний эсрэг сайн тоглодог гэсэн л ойлголт авчихад болно доо... гэхдээ саяны ялалт тэрний өмнө Виллад алуулсан явдлыг мартахад хүргэх зүйл бишээ...
учир нь бидний өмнө тулгараад байгаа стандарт дамжуулалтыг хамгаалах асуудал нь Сэм Аллэрдайсын харин ч нэг хийх дуртай зүйл гэж байдаг... манайхан бэлтгэл дээр үүнийг их анхаарч байгаа гэсэн... гэхдээ барьцгүй л дээ...
ЗАРИМ ТОО БАРИМТААС:Манайхан лигид хамгийн их цохилт буюу нийт 155 бөмбөг айлын хаалганы зүг илгээснээс Дрогба ганцаараа 43 өшиглөсөн байна...
Талбайдаа бид одоогоор хожигдол амсаагүй бөгөөд ердөө 1 гоол алдсан нь улирлын хамгийн эхний буюу нөгөө гайт Хантын гоол юм...
Манайхан дараалан ялагдал амсаагүй их уджээ... одоогоос 123 тоглолтын өмнө буюу хамгийн сүүлд 2006 онд Аварга болох болзлоо хангачихаад сүүлийн 2 тоглолтоо Блэкбэрн, Ньюкаслт бэлэглэж байж...
Ахлагч маань 400 дэх гараагаа хийх нь... нийтдээ 420 дахь тоглолт нь болох бөгөөд бүх цаг үеийн жагсаалтад 7-д орж байнаа... нөхөр 40 хүртлээ тоглоно гэж ам алдсан байна лээ... Карло ер нь Паоло шиг болгох гээд эхнээсээ ажиллаад нөлөөлөөд эхэлсэн байна шүү...
За одоо өрсөлдөгчдийнхөө талаар жаал жуул юм ярих уу?
1875 онд байгуулагдсан энэ баг лигид 3 удаа түрүүлжээ... Премиер лигийн анхны аваргууд гэж түүхэнд орсон... гэхдээ тэр цагаас хойш 14 жил өнгөрч байна...
Хамгийн сүүлд авсан цом нь 2002 оны Карлинг кап...
Өнгөрсөн жил 41-хэн оноо авсан нь сүүлийн 10 жилд гаргаагүй муу амжилт...
Бас дээр нь их сахилга, дэг журамгүй гэдгээрээ лигид тэргүүлдэг... баахан шар, улаан карт цуглуулдаг гэхиймуу даа...
Айлын талбайд их тааруу тоглох юмаа.Mar 14 Arsenal L 0-4
Apr 11 Liverpool L 0-4
Apr 18 Stoke L 0-1
May 2 Man City L 1-3
May 17 Chelsea L 0-2
Aug 22 Sunderland L 1-2
Sep 20 Everton L 0-3
Oct 4 Arsenal L 2-6
Бас хаалгаа ердөө нэг удаа буюу Уэстхэмтэй 0-0 тэнцэхдээ цэвэр байлгаж...
Менежер нь Биг Сэм хочит Сэм Аллэрдайс:
310 дахь өдрөө ажиллаж байгаа тэрээр 36 тоглож, 14 ялж, 10 тэнцэж, 12 хожигдоод байна... харах царайны эфкү нөхөр дөө... тэр бохь зажилж байгаа энэ тэр... бас л дийлсэн баавартай гар...
ТАКТИКИЙН ТАЛААР:Манай бүрэлдэхүүний тухайд Алекс маань гэмтлээс эргэн ирж гялалзаж байгаа гэсэн... гэхдээ энэ удаа шууд тоглуулахгүй байлгүй дээ...
Дрогба сайхан амарсан байгаа... Баллак маань бас зүгээр болсон... ер нь түүнийг байхад бид бүх 9 тоглолтдоо хожил байгуулаад байна...
Тэгэхээр маргаашийн гараа нэг их онц гойд зүйлгүй байна байх... харин Жо Коулыг эрхбиш 10+ минут тоглуулах байлгүй дээ гэж найдъя...
Айлын хувьд арилжаа наймааны тал дээр энэ зун их завгүй байсан...
In:Pascal Chimbonda (Tottenham, £2m), Franco Di Santo (Chelsea, loan), Gael Givet (Marseille, £3.5m), Elrio van Heerden (Bruges, free), Lars Jacobsen (Everton, free), Nikola Kalinic (Hajduk Split, £6m), Steven N'Zonzi (Amiens, undisclosed), Michael Salgado (Real Madrid, free).
Out: Matt Derbyshire (Olympiakos, £3m), Paul Gallagher (Leicester, undisclosed), Zurab Khizanishvili (Newcastle, loan), Aaron Mokoena (Portsmouth, free), Andre Ooijer (PSV Eindhoven, undisclosed), Roque Santa Cruz (Man City, £17.5m), Keith Treacy, Sheffield Utd, loan), Tugay (retired), Stephen Warnock (Aston Villa, undisclosed).
Манай Ди Санто хүү од болох замаараа сайхан явжийгаа... өнгөрсөн дерби тоглолтдоо анхны гоолоо оруулсан тэрээр Дэвид Даннтай хамт айлын хамгаалалтад хангалттай зовлон учруулж байна... фэнүүд нь түүнд зориулж дуу дуулсан гээд бод л доо... гэхдээ мэдээж маргааш тоглохгүй ээ...
Харин өнгөрсөн жил ердөө 1 гоол хийсэн Данн энэ жил яг ид үедээ орон нийт 5 гоолтойгоор багаа тэргүүлж байна... магадгүй Биг Сэмийн 4-4-1-1 яг сайхан таарч байгаа байх...
Түүний араас Диуф, Педерсен, Эмертон зэрэг дажгүй жигүүрийн тоглогчид дэмжинэ... бүгд л дажгүй... ялангуяа энэ солгой хөлт Норвеги залуу их таалагддаг... гэснээс Сенегалын шилдэг тоглогчийг Биг Сэм шувт дагуулаад явчих юмаа...
Голд Нзонзи гэдэг зэвүүн нэртэй франц хүү, Андрьюс гэдэг Ирландтай хамтран тоглож байна... нэрнүүд нь лав гоё юм... тоглолт нь хэр юм бол?
Хамгаалалтад Чимбонда, Якобсен нар жигүүрийн хамгаалалтад гүйж байгаа... Чимбонда тэгээд байраа орхиод алга болчдог сайхан гар болохоор бидэнд давуу тал...
Төвийн хамгаалалтад ахмад тоглогч Нелсен, Самбатай хосолно... өнгөрсөн жил Самба манай эсрэг тоглоход бүр төвийн довтлогчоор тоглосон шүү... стандартаас юм хийчих гээд байдаг дасгалжуулагчтай адилхан эфкү гар...
Хаалганд нэгэн цагт мандан бадран шигшээгийн хаалгыг манаж байсан Пол Робинсон зогсож байна... тэр харин хаа очиж их дажгүй байгаа... гэхдээ л сайн байсан хэр нь Арсеналд 6 гоол алдсан гэхлээр тэдний довтолгоо сайн байсан гэсэн үг үү? эдний хамгаалалт тааруу байсан гэсэн үү?
За за, маргааш л үзье...
ТҮҮХИЙН БУЛАН:Стэмфордын Гүүрэн дээр хоорондоо үзсэн түүхээс:
1992/93 Тэнцсэн 0-0
1993/94 Хожигдсон 2-1
1994/95 Хожигдсон 2-1
1995/96 Хожигдсон 3-2
1996/97 Тэнцсэн 1-1
1997/98 Хожигдсон 1-0
1998/99 Тэнцсэн 1-1
2001/02 Тэнцсэн 0-0
2002/03 Хожигдсон 2-1
2003/04 Тэнцсэн 2-2
2004/05 Ялсан 4-0
2005/06 Ялсан 4-2
2006/07 Ялсан 3-0
2007/08 Тэнцсэн 0-0
2008/09 Ялсан 2-0
Бас л лайны золигнууд байжээ... сүүлд хавиас түүхийн хүрд манай талд эргэж...
За тэгээд бүх цаг үеийн туршид хоорондоо нийт 105 тоглосноос манайх 45 ялж, 35 хожигдож, 27 тэнцсэн байна...
ТАЛБАЙН ГОЛД:Энэ удаа шүүгчээр нөгөө хэл амны бай болсон Алан Уайли ажиллана... хаа очиж нөхөр манайд гайгүй... түүний шүүсэн 24 тоглолтод бид ердөө 1 хожигдсон байна... бас энэ жил улирлын нээлтийн тоглолтод шүүсэн... гэхдээ л чөтгөрт талтай золиг байгаам...
БУСАД:Лигийн 10 дугаар тойргийн тоглолтод Тоттенхэм-Стоук манай өмнө тоглох учир магадгүй бидний дээр гарч болох юм... гэхдээ бид хожвол МанЮ-гийн дээр гарч тэдэнд дарамт учруулах боломжтой... гол тоглолт нөгөөдөр буюу Энфилдэд болно...
Тэр тоглолтод хэнийг дэмжих вэ? МанЮ оноо алдсан нь дээр үү? Лаанууд 5 дараалан хожигдож тэр чигтээ тамын тогооны ёроолд живсэн нь дээр үү?
За даа, манайх л хожиж байвал бусад нь хамаа алга даа...
Гэснээс эцэст нь нэг ийм баримт байна...
Бид талбайдаа Блэкбэрнд хожигдсоноос хойш 2 434 өдөр,
Блэкбэрн айлын тоглолтод хаалгаа цэвэр манаснаас хойш 265 өдөр,
Арсенал ямар нэг цом авсанаас хойш 1 616 өдөр,
Ливерпүүл ямар нэг цом авсанаас хойш 1 167 өдөр тус тус өнгөрөөд байна...
Цаг хугацаа гэж... харвасан сум шиг байхиймдаа... хө...