Челси 09/10 True Blue: Through and Through...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby mick » Fri Oct 23, 2009 11:24 am

ade wrote:сайхан хожил авлаа. Одоо тайвширч л болдоггүй юм шүү.

Манай трансфер бан-ы асуудал ер нь юу болж байна вэ


Энэ асуудлаар манайх Спортын дээд шүүх маягийн юманд хандсан байгаа гэсэн.
Тэгээд асуудал шүүхээр яг буруутай эсэх нь тогтоогдох хүртэл банг олгуулахгүй байхаар буюу энэ өвлийн наймааг хүчинтэй байхаар, тэгээд хэрэв буруутай гэж гарвал тэрнээс цааш хүчинтэй байхаар зохицуулах гээд байгаа бололтой юмшиг байна лээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby mick » Fri Oct 23, 2009 11:26 am

Нисдэг төмөр хүн = Пуужин :mrgreen:

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby mick » Fri Oct 23, 2009 11:28 am

Пату гэх юмуу Пато гэх юмуу...
Мань бацаан Реалыг элэглэснийхээ дараа Анчилотти дээр очмоор л байна...Тэр надтай байнга ярьдаг ухааны юм ярьжээ.... :beer
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Должко » Fri Oct 23, 2009 11:33 am

mick wrote:Пату гэх юмуу Пато гэх юмуу...
Мань бацаан Реалыг элэглэснийхээ дараа Анчилотти дээр очмоор л байна...Тэр надтай байнга ярьдаг ухааны юм ярьжээ.... :beer

Пато шдэээ :eek:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Fri Oct 23, 2009 12:24 pm

Буг гуай заавал үгчилж орчуулах хэрэггүй шдээ...
өөрийнхөөрөө л... боломжоороо л...
тэгээд ч одоо дараагийнхаа буюу маргааш Блэкбэрнтэй хийх тоглолтдоо анхаарлаа хандуулцгаая...
миний ажил ч эхэллээ дээ... :D
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Fri Oct 23, 2009 12:43 pm

Хүлээгээд л байна шүү
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby *R9* » Fri Oct 23, 2009 1:04 pm

Манай хэд нэрээ үнэхээр хөдөлмөр гэж юу байдгийг мэдрүүлж байнаа. :eek: Би энэ тэрээ хэрүүлийн аястай бүх бичлэгийг нь цэвэрлээд л байж байя. Тэгээд жаахан мэдээлэл олдвол тавьчихаад л. :mrgreen:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby VicKtoR » Fri Oct 23, 2009 1:33 pm

mick wrote:Пату гэх юмуу Пато гэх юмуу...
Мань бацаан Реалыг элэглэснийхээ дараа Анчилотти дээр очмоор л байна...Тэр надтай байнга ярьдаг ухааны юм ярьжээ.... :beer


Ирэх зун хүлээгээд л байгаа ш д :mrgreen: угын зунжингаа яригдаад баахан үнэ хаяаад байхад худлаа юм биш л гэж бодож байсан, Анчи өөрөө ч авчирмаар байна даана ч Кака' явсан тиймээс энэ жил цаадуул нь ч явуулж би ч ганц довтлогчийг нь авж болохгүй энэ тэр гээд ярилцлага өгч байсан :mrgreen: :eek:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby BuG » Fri Oct 23, 2009 1:33 pm

Зиак манайхан энэ тойрогт Ланкастерийн залуусыг өөрсдийн Стамфорд Бриж цэнгэлдэхдээ хүлээж авна. Түрүү улиралд таарахдаа Блакбурнийг 2 удаа 2-0 оор хожиж байсан. Энэ тоглолтонд өмнөх тойрогт ялалтын гоолыг Барнли-д хийсэн Ди Санто тоглохгүй. Учир нь зээллэгийн гэрээний заалт ёсоор Челсигийн эсрэг тоглохгүй юм байна. Манайхаас гэмтэлтэй тоглогчдоос Босингва эргэж ирэх магадлалтай. Харин Микелийн хувьд бэртэл нь эдгээгүй байгаа юм байна. Айлаас Винс Грелла, Стефен Рейд нар мөн гэмтлийн улмаас тоглохгүй. Хоёр багийн хувьд энэ тоглолтын боломжит гараа нь иймэрхүү байж болох.

Челси /4-4-2/ Чех, Босингва, Карвальо, Терри, А.Коул, Эссьен, Лампард, Деку/Баллак, Малуда, Анелка, Дрогба
Блэкбурн /4-2-3-1/ Робинсон, Яакобсен, Самба, Нелсен, Чимбонда, Нзонзи, Эндрьюс, Диуф, Данн, Педерсон, Робертс

Шүүгч: Алан Вайли
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Fri Oct 23, 2009 3:01 pm

бидний хайрт Гана залуу ярилцлага өгчээ...
Image
тэгээд ингэжийн...
миний блогыг уншиж, сэтгэгдэл бичсэн хүмүүст баярлалаа...
та нөхдийн урмын үгээр би тэжээгдэж байна...
ялангуяа тэр Монголоос Наска гээд залуу их гоё сэтгэгдэл үлдээсэн байна лээ... :mrgreen:
фэнүүдтэйгээ ингэж холбогдох их гоё байна...
цаашид илүү ихийг бичих болноо гэжий... :eek:
http://www.chelseafc.com/page/Essien_Index
энэ хаягаар орж байгаарай...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Fri Oct 23, 2009 4:28 pm

Босингва өвдөгний гэмтлийн улмаас хэсэгтээ тоглохгүй нь. Гэхдээ нэг их удахгүй байх.
Сайн мэдээ гэвэл Алекс гэмтлээс ирж байгаан байна. Бараг Блекбёрны эсрэг гарч магад.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby El Payaso » Fri Oct 23, 2009 4:31 pm

танай Микель бацаан ер нь амид уу? гэмтэлтэй байгаам уу? Анчи жийсийм үү%?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby BuG » Fri Oct 23, 2009 4:38 pm

El Payaso wrote:танай Микель бацаан ер нь амид уу? гэмтэлтэй байгаам уу? Анчи жийсийм үү%?

Гэмтэлтэй байгаа...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Fri Oct 23, 2009 4:54 pm

Нөгөө түйвээгээд, ураад, тасдаад, мангасдаад яваад байдаг залуугийн ярилцлаган дээрээс

Harrison Afful and Samuel Inkoom versus Ashley Cole and Glen Johnson - the battle of four flying full-backs - I think we will need Usain Bolt to be the referee to keep up with them.

:mrgreen: :mrgreen: :mrgreen:
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Fri Oct 23, 2009 5:00 pm

ШҮГЭЛ ДУУГАРАХЫН ӨМНӨ: ЧЕЛСИ vs БЛЭКБЭРН

Юу юугүй л дараагийн тоглолт хаяанд иржээ...
Муухай хожигдлын дараа сайхан хожил авлаа...
Багийн сэтгэлзүй өөдрөг байгаа болов уу? Блэкбэрн бол бидний дараагийн өрсөлдөгч... Бид ялах уу?


ЯРИХ СЭДЭВ:

Аваргуудын лигийн хэсгийн тоглолт бидний анхаарлын төвөөс гарч байгаа нь сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, уржигдар Атлетико Мадридыг 4-0 хожсоны ачаар үлдсэн 3 тоглолтоос 2 оноо авахад л дараагийн шатанд шалгарна гэсэн үг...

Салагийн тухай зөндөө бичлээ дээ... одоо энэ эрчээ алдахгүй байх нь чухал...
Лампардын хувьд хүсэн хүлээсэн гоолоо оруулж, 10 тоглолтын гангаа тайллаа... нэг хийчихлээрээ угсруулаад унанаа, цаадах чинь...

Учир нь Фрэнк Блэкбэрн, Болтон /дараагийн 2 учраа/, Портсмутын эсрэг 7 гоол тус тус хийж байж... эдний эсрэг их сайн тоглодог гэсэн үг... харин Фулэмийн эсрэг хамгийн их буюу 8 гоол хийжээ...

Тэгээд ч одоо тоглох өрсөлдөгчид маань лигийн сүүлийн 8 тоглолтод дунджаар 3 гоол алдаж байгаам байна... яджийхад Арсеналд 6 гоол алдсан л даа...

Биг Сэмийн хувьд бас нэг муу мэдээ нь түүний дуртай тоглогч Нико нь /хуучин Болтонд дасгалжуулж байсан/ Роверсийн эсрэг 12 тоглолтод 10 гоол, үүнээс 3 гоолыг Челсид байхдаа оруулжээ...

саяны тоглолт өнжсөн Дрогба маань ч 4 тоглолтод 3 гоол оруулсан түүхтэй...

за ер нь л манайхан эдний эсрэг сайн тоглодог гэсэн л ойлголт авчихад болно доо... гэхдээ саяны ялалт тэрний өмнө Виллад алуулсан явдлыг мартахад хүргэх зүйл бишээ...

учир нь бидний өмнө тулгараад байгаа стандарт дамжуулалтыг хамгаалах асуудал нь Сэм Аллэрдайсын харин ч нэг хийх дуртай зүйл гэж байдаг... манайхан бэлтгэл дээр үүнийг их анхаарч байгаа гэсэн... гэхдээ барьцгүй л дээ...

ЗАРИМ ТОО БАРИМТААС:

Манайхан лигид хамгийн их цохилт буюу нийт 155 бөмбөг айлын хаалганы зүг илгээснээс Дрогба ганцаараа 43 өшиглөсөн байна...

Талбайдаа бид одоогоор хожигдол амсаагүй бөгөөд ердөө 1 гоол алдсан нь улирлын хамгийн эхний буюу нөгөө гайт Хантын гоол юм...

Манайхан дараалан ялагдал амсаагүй их уджээ... одоогоос 123 тоглолтын өмнө буюу хамгийн сүүлд 2006 онд Аварга болох болзлоо хангачихаад сүүлийн 2 тоглолтоо Блэкбэрн, Ньюкаслт бэлэглэж байж...

Ахлагч маань 400 дэх гараагаа хийх нь... нийтдээ 420 дахь тоглолт нь болох бөгөөд бүх цаг үеийн жагсаалтад 7-д орж байнаа... нөхөр 40 хүртлээ тоглоно гэж ам алдсан байна лээ... Карло ер нь Паоло шиг болгох гээд эхнээсээ ажиллаад нөлөөлөөд эхэлсэн байна шүү... :RD

За одоо өрсөлдөгчдийнхөө талаар жаал жуул юм ярих уу?

1875 онд байгуулагдсан энэ баг лигид 3 удаа түрүүлжээ... Премиер лигийн анхны аваргууд гэж түүхэнд орсон... гэхдээ тэр цагаас хойш 14 жил өнгөрч байна...

Хамгийн сүүлд авсан цом нь 2002 оны Карлинг кап...

Өнгөрсөн жил 41-хэн оноо авсан нь сүүлийн 10 жилд гаргаагүй муу амжилт...

Бас дээр нь их сахилга, дэг журамгүй гэдгээрээ лигид тэргүүлдэг... баахан шар, улаан карт цуглуулдаг гэхиймуу даа...

Айлын талбайд их тааруу тоглох юмаа.
Mar 14 Arsenal L 0-4
Apr 11 Liverpool L 0-4
Apr 18 Stoke L 0-1
May 2 Man City L 1-3
May 17 Chelsea L 0-2
Aug 22 Sunderland L 1-2
Sep 20 Everton L 0-3
Oct 4 Arsenal L 2-6

Бас хаалгаа ердөө нэг удаа буюу Уэстхэмтэй 0-0 тэнцэхдээ цэвэр байлгаж...

Менежер нь Биг Сэм хочит Сэм Аллэрдайс:
310 дахь өдрөө ажиллаж байгаа тэрээр 36 тоглож, 14 ялж, 10 тэнцэж, 12 хожигдоод байна... харах царайны эфкү нөхөр дөө... тэр бохь зажилж байгаа энэ тэр... бас л дийлсэн баавартай гар...

ТАКТИКИЙН ТАЛААР:

Манай бүрэлдэхүүний тухайд Алекс маань гэмтлээс эргэн ирж гялалзаж байгаа гэсэн... гэхдээ энэ удаа шууд тоглуулахгүй байлгүй дээ...

Дрогба сайхан амарсан байгаа... Баллак маань бас зүгээр болсон... ер нь түүнийг байхад бид бүх 9 тоглолтдоо хожил байгуулаад байна...

Тэгэхээр маргаашийн гараа нэг их онц гойд зүйлгүй байна байх... харин Жо Коулыг эрхбиш 10+ минут тоглуулах байлгүй дээ гэж найдъя...

Айлын хувьд арилжаа наймааны тал дээр энэ зун их завгүй байсан...

In:
Pascal Chimbonda (Tottenham, £2m), Franco Di Santo (Chelsea, loan), Gael Givet (Marseille, £3.5m), Elrio van Heerden (Bruges, free), Lars Jacobsen (Everton, free), Nikola Kalinic (Hajduk Split, £6m), Steven N'Zonzi (Amiens, undisclosed), Michael Salgado (Real Madrid, free).

Out:
Matt Derbyshire (Olympiakos, £3m), Paul Gallagher (Leicester, undisclosed), Zurab Khizanishvili (Newcastle, loan), Aaron Mokoena (Portsmouth, free), Andre Ooijer (PSV Eindhoven, undisclosed), Roque Santa Cruz (Man City, £17.5m), Keith Treacy, Sheffield Utd, loan), Tugay (retired), Stephen Warnock (Aston Villa, undisclosed).

Манай Ди Санто хүү од болох замаараа сайхан явжийгаа... өнгөрсөн дерби тоглолтдоо анхны гоолоо оруулсан тэрээр Дэвид Даннтай хамт айлын хамгаалалтад хангалттай зовлон учруулж байна... фэнүүд нь түүнд зориулж дуу дуулсан гээд бод л доо... гэхдээ мэдээж маргааш тоглохгүй ээ...

Харин өнгөрсөн жил ердөө 1 гоол хийсэн Данн энэ жил яг ид үедээ орон нийт 5 гоолтойгоор багаа тэргүүлж байна... магадгүй Биг Сэмийн 4-4-1-1 яг сайхан таарч байгаа байх...

Түүний араас Диуф, Педерсен, Эмертон зэрэг дажгүй жигүүрийн тоглогчид дэмжинэ... бүгд л дажгүй... ялангуяа энэ солгой хөлт Норвеги залуу их таалагддаг... гэснээс Сенегалын шилдэг тоглогчийг Биг Сэм шувт дагуулаад явчих юмаа...

Голд Нзонзи гэдэг зэвүүн нэртэй франц хүү, Андрьюс гэдэг Ирландтай хамтран тоглож байна... нэрнүүд нь лав гоё юм... тоглолт нь хэр юм бол? :smile:

Хамгаалалтад Чимбонда, Якобсен нар жигүүрийн хамгаалалтад гүйж байгаа... Чимбонда тэгээд байраа орхиод алга болчдог сайхан гар болохоор бидэнд давуу тал...

Төвийн хамгаалалтад ахмад тоглогч Нелсен, Самбатай хосолно... өнгөрсөн жил Самба манай эсрэг тоглоход бүр төвийн довтлогчоор тоглосон шүү... стандартаас юм хийчих гээд байдаг дасгалжуулагчтай адилхан эфкү гар...

Хаалганд нэгэн цагт мандан бадран шигшээгийн хаалгыг манаж байсан Пол Робинсон зогсож байна... тэр харин хаа очиж их дажгүй байгаа... гэхдээ л сайн байсан хэр нь Арсеналд 6 гоол алдсан гэхлээр тэдний довтолгоо сайн байсан гэсэн үг үү? эдний хамгаалалт тааруу байсан гэсэн үү?

За за, маргааш л үзье...

ТҮҮХИЙН БУЛАН:

Стэмфордын Гүүрэн дээр хоорондоо үзсэн түүхээс:

1992/93 Тэнцсэн 0-0
1993/94 Хожигдсон 2-1
1994/95 Хожигдсон 2-1
1995/96 Хожигдсон 3-2
1996/97 Тэнцсэн 1-1
1997/98 Хожигдсон 1-0
1998/99 Тэнцсэн 1-1
2001/02 Тэнцсэн 0-0
2002/03 Хожигдсон 2-1
2003/04 Тэнцсэн 2-2
2004/05 Ялсан 4-0
2005/06 Ялсан 4-2
2006/07 Ялсан 3-0
2007/08 Тэнцсэн 0-0
2008/09 Ялсан 2-0

Бас л лайны золигнууд байжээ... сүүлд хавиас түүхийн хүрд манай талд эргэж...

За тэгээд бүх цаг үеийн туршид хоорондоо нийт 105 тоглосноос манайх 45 ялж, 35 хожигдож, 27 тэнцсэн байна...

ТАЛБАЙН ГОЛД:

Энэ удаа шүүгчээр нөгөө хэл амны бай болсон Алан Уайли ажиллана... хаа очиж нөхөр манайд гайгүй... түүний шүүсэн 24 тоглолтод бид ердөө 1 хожигдсон байна... бас энэ жил улирлын нээлтийн тоглолтод шүүсэн... гэхдээ л чөтгөрт талтай золиг байгаам... :mrgreen:

БУСАД:

Лигийн 10 дугаар тойргийн тоглолтод Тоттенхэм-Стоук манай өмнө тоглох учир магадгүй бидний дээр гарч болох юм... гэхдээ бид хожвол МанЮ-гийн дээр гарч тэдэнд дарамт учруулах боломжтой... гол тоглолт нөгөөдөр буюу Энфилдэд болно...

Тэр тоглолтод хэнийг дэмжих вэ? МанЮ оноо алдсан нь дээр үү? Лаанууд 5 дараалан хожигдож тэр чигтээ тамын тогооны ёроолд живсэн нь дээр үү?

За даа, манайх л хожиж байвал бусад нь хамаа алга даа...

Гэснээс эцэст нь нэг ийм баримт байна...

Бид талбайдаа Блэкбэрнд хожигдсоноос хойш 2 434 өдөр,

Блэкбэрн айлын тоглолтод хаалгаа цэвэр манаснаас хойш 265 өдөр,

Арсенал ямар нэг цом авсанаас хойш 1 616 өдөр,

Ливерпүүл ямар нэг цом авсанаас хойш 1 167 өдөр тус тус өнгөрөөд байна...

Цаг хугацаа гэж... харвасан сум шиг байхиймдаа... хө... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Kenzo » Fri Oct 23, 2009 5:08 pm

За улсаар юу байна.
Манайхан гялалзаж байна лээ. Тэр тусмаа Эссиэн.
Last edited by Kenzo on Sat Oct 24, 2009 7:13 pm, edited 1 time in total.
If you're working alone, wear a mask
User avatar
Kenzo
RoyaL Blue
RoyaL Blue
 
Posts: 1762
Joined: Thu Jul 31, 2008 7:21 pm
Location: Everywhere........

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby [AMATORY] » Fri Oct 23, 2009 5:12 pm

Наска ажлаа сайн хийж байна гүүд :-D :eek:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Fri Oct 23, 2009 5:13 pm

Наска keep going... :-D

Манайд хусуулсан А.Мадридын мэнэжер Абел Ресино ажлаас халагджээ.

Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Fri Oct 23, 2009 5:19 pm

Баярлав.... уул нь Лаануудыг живээсээ гэж хүскүл байна. Гэвч цаг цагаараа байдгүйгээс хойш хэн 1 нь дээшилж, хэн 1 нь доошилдог шуурганд Лаанууд маань өртчихвий дээ... Гэхдээ улирал эхлээд удаагүй цаана нь 29 тойргийн тоглолт.... хэрхэхийг тэнгэр л мэдэх байхдаа....
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Аагий » Fri Oct 23, 2009 5:23 pm

Image
Манайхан ФИФА-н эсрэг заргаа авч чадна гэсэн найдлага байгаам байна. Үүнтэй холбоотой арилжааны наймааны цуу румор ч гарчихаж. 1 сарын цонхоор Лотти-н жагсаалтанд: Валенсия-н Д.Вилла, Рома-н Д.Де Росси, Боро-н А.Жонсон нар байгаа гэнэ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Mish » Fri Oct 23, 2009 5:24 pm

манай сэдэв ямар гоё байнаа, ийм болоход нөлөөлсөн хөдөлмөрч Наска-даа баярлалаа
Форумд орох аргаа Вэб Прокси гэж юмнаас олж авлаа, орохгүй бгаа сайтыг энүүгээр дамжуулж оруулдым бн
одоо байнга орж бнаа, мөн чанартай бичлэгүүд үйлдэж бх болноо
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby El Payaso » Fri Oct 23, 2009 5:24 pm

ёстой л румор байна даа... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby nandin_cole » Fri Oct 23, 2009 5:30 pm

Нээрээ 1 юм асууя.... Энэ хаанах бас Араб эзэнтэй болкоодаагаан бэ... Тэр асуудал нь шийдэгдсийн болуу яасын бол... Одоо тэгсэн чинь бас нөгөө олон дүрэм журам тогтоох дуртай хухайнууд нь багийн эзэн ямар хүн байх талаар 1 юм гаргаад ирэхвийдээ....
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Mish » Fri Oct 23, 2009 6:15 pm

Дэкү: "Би улирал эхлэхийн өмнө Лотти-той ярилцсан, тэр намайг үлд гэсэн. Энэ их чухал ярилцлага бсан, учир нь дасгалжуулагчдаа итгэх итгэлийг төрүүлсэн. Одоо би сайн тоглож бн"
----------------------------------------------
Лампард маань Ситиг Топ4-т орж чадна гэжээ. Тэрээр: "Эвэртон, Вилла, Спөрс нарын аль нэг нь улирлыг сайн эхлүүлвэл топ4-д орно гээд ярьж эхэлдэг, гэхдээ топ4 дээд талд хэвээрээ үлддэг, харин Сити бол өөр, тэдэнд мөнгө бн, мөн Тэвэз, Коло, Адэ зэрэг том багт бсан тоглогчид бгаа нь тэдний давуу тал. Бид 6 жилийн өмнө тэдэн шиг бсан, эхний жилд хялбар бгаагүй, харин 2, 3дахь жилээс жинхэнэ үр дүн гарна" гэж....
Нэг юм хэлээд байх шиг...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Suugii » Fri Oct 23, 2009 7:12 pm

Өвдийн наймааны эрхээ олоод авчуул ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ ҮХЭР БУУГАА тавиад үхнэ биздээ айн :mrgreen: хамаг амьтадын наймаа хааж энэ тэр :RD

За тэр яахуу манайх тэнүүлчидтэй ер нь гайгүй үзчдэг гэхдээ л хичээх хэрэгтэй.
Аргетина түүхэнд төрсөн довтлогчидоос хамгийн өндөр нь бидний хүү боловч Сандэй бидний эсрэг нөгөө жигүүрээс босох нь....
Гоолоо оруулаад эхэлцэн гэж байгаа...
тэгээд ингэж:

Image
Ди Санто: Яг энэ нөхцөл байдалд би тэнүүлчидийг ялаасай гэж хүсэж байна би тэдний төлөө тоглож байгаа бас тэдний Челсигээс илүү байна гэдэгт найдаж байна.
Эцэст нь БИ БОЛ ТЭНҮҮЛЧИН. :mrgreen: Магадгүй нэг сард Челкси :beer " гэжээ
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 36 guests
cron