8-Р ТОЙРОГ……… 10 САРЫН 3-НД………..
Molineux Stadium - 29023
Wolverhampton Wanderers 0 - 1 Portsmouth 19' 0 - 1 Hassan Yebda
Shots (on Goal) 14(4) 13(4)
Fouls 10 13
Corner Kicks 8 6
Offsides 2 4
Time of Possession 60% 40%
Yellow Cards 1 2
Red Cards 0 0
Saves 3 4
Помпэй анхны хожлоо авлаа........энэ зун Бэнфика-с лооноор ирсэн Иэбда-н гоолын ачаар........... Помпэй-н коуч Пол Харт бөөн баяр........
Помпэй-н эзэн удахгүй бөөн мөнгөөр багаа угжина гэсэн....... Пол Харт ч бөөн баяр бх нь аргагүй ээ.......
ИЭБДА...
АНХНЫ ХОЖИЛ…………
Turf Moor - 20102
Burnley 2 - 1 Birmingham 53' Steven Fletcher 1 - 0
62' André Stéphane Bikey 2 - 0
90' 2 - 1 Sebastian Larsson
Shots (on Goal) 17(5) 11(3)
Fouls 17 13
Corner Kicks 8 4
Offsides 3 2
Time of Possession 59% 42%
Yellow Cards 0 3
Red Cards 0 0
Saves 2 3
БАРНЛИ Бирмингэм-г талбайдаа 2-1-р буулган авлаа………. Барнли талбайдаа ч мундаг бна аа...... тэд талбайдаа МАН Эвэртон Сандэрланд-г өмнө нь хожиж бсан бол энэ удаа Бирмингэм-г хожлоо....... талбайдаа ямар ч багийг хождог баг.........
Барнли-н хувьд 1976 оноос хойш анх удаа Бирмингэм-г хожиж бгаа гэнэ......... тэд 2 сараас хойш талбайдаа хожигдол аваагүй бна....... лиги эхлээд талбайдаа 4 тоглож 4 хожлоо........
Эхний үед....
Барнли-н шинэ тоглогч Давид Нужэнт холоос хүчтэй цохисныг Бирмингэм хаалгач жо Харт бариад авав........
37 минутанд зочин багийн Ли Боэр сайхан боломжийг алдлаа..... Рожэр Жонсоны баруун талаас өгсөн гайхалтай кроссыг мань эр хаалга руу биш өөр тийш нь цохичихийм....... уул нь хаалга бараг хоосон бсан.......
2-р үе эхлээл 8 минут өнгөрч бхал.......
Эзэн багийн довтлогч Флэтчэр сөрөг довтолгоогоор бөмбөг авч орон 16-с зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол...... 1-0.... бөмбөг хаалгачид ойгоол хаалганд орлоо......... Шотландын шигшээгийн довтлогч ЕПЛ-н анхны гоол........ тэрээр Барнли-н рэкорд сайнин билээ....... энэ зун Хибэрниан-с 3 сая фунтаар ирсэн........
Дараахан нь мань эр даблдах сайхан боломжийг алдлаа....... холын дамжуулалтыг 16-д цээжин дээрээ ойлгон авч 16-с зүүн хөлөөр цохисон нь хаалганы зүүн шон хуслаа........ азгүй л бна даа.....
62 минутанд талбайн эзэд тоог 2-0 болгов......... Давид Нужэнт-н урагш маш сайхан гаргаж өгснийг хамгаалагч Бикэй 16-д авч баруун хөлөөр хүчтэй цохиж гоол....... 2-0..... Камэрун эр сальт эргээл......... Бикэй РИЙДИНГ-с энэ зун ирсэн бөгөөд анхны гоол нь........
Эзэн багийн Тайрон Мийрс 16-н шугам дээрээс фрий кик маш хүчтэй цохисныг Жо Харт сайхан хаалаа......... эзэд ч талбайдаа хүчтэй бна аа.......
Цаг дуусах мөчид Бирмингэм-д сэлгээгээр орж ирсэн Ларссон 16-н гаднаас фрий кик цохиж гоол..... 2-1......... маш эвгүй curling цохилт блаа.....
Барнли талбайдаа 4 тоглож 4 хожоод байгаа бол Бирмингэм сүүлийн 5 тоглолтонд 4 хожигдоод байна..........
Kingston Communications Stad - 22822
Hull City 2 - 1 Wigan Athletic 60' Jan Vennegoor 1 - 0
68' Marcio Geovanni 2 - 0
87' 2 - 1 Scott Sinclair
Shots (on Goal) 12(5) 13(5)
Fouls 15 11
Corner Kicks 4 2
Offsides 4 0
Time of Possession 24% 76%
Yellow Cards 0 2
Red Cards 0 0
Saves 4 3
ХАЛЛ Виган-г 2-1-р буулган авлаа…….. лигийн 2 дахь хожил........ өнгөрсөн тойрогт 6-1-р улаануудад бут ниргүүлсэн билээ........ тэд сүүлийн 30 тоглолтоос /2008 оны 12 сараас хойш/ 3 тоглолтонд л хожил авсан бх юм........
Виганы хувьд өнгөрсөн тойрогт 100 хувийн амжилттай явсан Чэлсиг талбайдаа 3-1-р хожоод бсан харин энэ удаа Халл-н талбайд хожигдлоо.......
2 минутанд ВИГАНЫ хамгаалагч Maynor Figueroa 16-д бөмбөгөнд гар хүрсэн ч шүүгч Mark Clattenburg пэналти заасангүй ээ......... ХАЛЛ-нхан пэналти нэхээл.......
12 минутын дараа Виганы Колумби довтлогч Родэлага 16-н шугам дээрээс нисгэчихлээ.....
60 минутанд ХАЛЛ-н Марни-н цохисон булангийн цохилтыг Vennegoor of Hesselink 16-с мөргөж гоол....... 1-0.......... Голланд эрийн анхны гоол............
8 минутын дараа эзэн багийн Заяаттэ-н баруунаас өгсөн кроссыг 16-с Жиовани шууд баруун хөлөөр цохиж гоол......... 2-0..... Бразил эрийн 3 дахь гоол............
87 минутанд Виганы Жорди Гомэз зүүн талаас хүчтэй цохисныг хаалгач Майхилл хаасан ч ойсон бөмбөгийг сэлгээгээр орж ирсэн Синклэр мөргөөд гоолдлоо......... 2-1........... Синклэр энэ зун Чэлси-с лооноор ирсэн билээ....... анхын гоол нь..........
Reebok Stadium - 21305
Bolton Wanderers 2 - 2 Tottenham Hotspur 3' Ricardo Gardner 1 - 0
34' 1 - 1 Niko Kranjcar
69' Kevin Davies 2 - 1
73' 2 - 2 Vedran Corluka
Shots (on Goal) 17(7) 15(6)
Fouls 16 17
Corner Kicks 5 6
Offsides 1 2
Time of Possession 38% 62%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 4 5
Болтон талбайдаа Тоттэнхэм-тай 2-2-р тэнцлээ……….. Тоттэнхэм-н улирлын анхны тэнцээ………
Эхний үе эхлээл 3 дахь минутанд эзэн багийн Гарднэр гоолдчихов……… хажуугаас шидсэн бөмбөгийг Тоттэнхэм-н хамгаалагч Бассонг мөргөж алдсныг Гарднэр хальт дээш мөргөснийг хаалганы хажуугаас Лий шууд цохиж Тоттэнхэм-н хаалгач Гудичини хааж ойсон бөмбөгийг Гарднэр нэмээд гоол………. 1-0………
30 минутын дараагаар зочин багийн Паласиос-н холын дамжуулалтыг Кроуч мөргөж тавьж өгснийг хаалганы урдаас Кранкяар шууд баруун хөлөөр хүчтэй цохиж гоол……. 1-1……….. Хорват эрийн анхны гоол………..
2-р үе……..
Зочин багийн Лэннон баруун талаар авч орон 16-с цохисныг хаалгач Яаски хаачихав………
Кроуч маш сайхан боломжийг алдлаа….. 16-с баруун хөлөөр цохисон нь хаалга давчихав………
69 минутанд эзэн багийн Хангүг тоглогч Лий-н маш гоё өсгийдөж урагш өгснийг Коэн авч кросс өгснийг багийн ахлагч Кэвин Дэвис гүйж ирээл ойроос мөргөөл гоол.......... 2-1.......... Дэвис-н 2 дахь гоол.........
Тоттэнхэм-н Дэфоэ холоос хүчтэй цохисныг Болтоны хаалгач Яаски хаасан ч бөмбөг ойж.......... ойсон бөмбөгийг Кроуч нэмсэн нь Яаски-н хөлд ойн дээд хөндөл хуслаа........... Кроуч ч азгүй л бна даа........
73 минутанд Кранкяар-н цохисон булангийн цохилтыг Горлука 16-с мөргөөл гоол.......... 2-2........ Горлука-н анхны гоол......... Кранкяар 1 гоол 1 дамжуулалт............. 2 Хорват тоглогчид Тоттэнхэмд тэнцээ авчирлаа........
Сүүлд холын фрий кик-г Кэвин Дэвис мөргөж дамжуулсныг Тэйлор ойроос мөргөснийг Тоттэнхэм хаалгач Гудичини хаачихлаа.........
Энэ тоглолтонд эзэн багийн Солонгос тоглогч тун сайн блаа........ 2 гоолонд оролцоол.........
ГАРДНЭР ГООЛДЛОО……..
ГОРЛУКА ТЭНЦҮҮЛЛЭЭ……..
Old Trafford - 75114
Manchester United 2 - 2 Sunderland 7' 0 - 1 Darren Bent
51' Dimitar Berbatov 1 - 1
58' 1 - 2 Kenwyne Jones
85' УЛААН КАРТ - Kieran Richardson САНДЭРЛАНД90' Anton Ferdinand (og) 2 - 2
Shots (on Goal) 20(5) 5(3)
Fouls 12 17
Corner Kicks 15 1
Offsides 0 1
Time of Possession 62% 38%
Yellow Cards 2 2
Red Cards 0 1
Saves 1 4
Аваргууд талбайдаа Сандэрландтай 2-2-р тэнцлээ……… Рио-н дүү Антоны ачаар……….. Хар муурнууд 1968 оноос хойш МАН-г талбайд нухаж чадаагүй яг хожих гэж бтал........ эцсийн мөчид МАН-н хамгаалагч Рио-н дүү Антон өөртөө гоолдоол..... тэр хожлыг үгүй хийчихлээ...........
7 минутанд зочин багийн Даррэн Бэнт 16-н шугам дээрээс баруун хөлөөр хүчтэй цохиж гоол…… 0-1….. зочид тэргүүлж талбайн эзэд сандраал………… Бэнт 8 тоглолтонд 7 гоол хийгээд бна…………..
Рууний гоолдох сайхан боломжийг хамгаалагчид блокдуулчихлаа……. Баруун өгсөн кроссыг шууд цохисон нь хамгаалагчийг оночихов…….
51 минутанд Оши-н холын кроссыг 16-с Бэрбатов маш гоё унаж татаж өшиглөөл гоолдлоо…… 1-1…… гайхалтай гоол блаа………
Фэрги шүүгч руу дайраал……..
58 минутанд Сандэрланд-н Энди Рэйд-н төвөөс урагш хөөргөж дамжуулсныг Жонэс 16-д хаалгач Фостэртэй мөргөлдөөд мөргөөл гоолдчихлоо……. 1-2……… Жонэс-н улирлын 5 дахь гоол..........
85 минутанд Сандэрланд-н экс МАН тоглогч Ричардсон 2 дахь шар картаа авснаар талбайг орхилоо…… карт өгөхөөр л бсан даа............. зочид 10-уулаа үлдлээ...........
Цаг дуусах мөчид Эвра Каррик-н тавьж өгсөнийг 16-с хүчтэй цохитол Антон өөрийн хаалгандаа хийчихлээ……….. 2-2........ үнэхээр харамсалтай......... хар муурнууд 3 гоол хийсэн ч тэнцчихлээ...........
МАН-н 5 дараалсан хожлын цуврал зогслоо......... Хар муурнууд өмнөх 3 тоглолтонд 2 том хожил /5-1, 4-1/ аваад бсан........ энэ удаа тэнцчихлээ..........
БЭНТ ГООЛ…….
БЭРБА-Н СУПЕР ГООЛ……
ТЭНЦЭЭ……
ЖОНЭС 2-1……..
ЭКС МАН РИЧАРДСОН УЛААН АВЧИХЛАА…..
АЗГҮЙ АНТОН.........