by Nomer 10 » Sat Jun 24, 2006 7:16 am
Кинотеатрт улаан подвоолк өмсч очоод үзсэн чинь нөхдүүд Ооо-ооо-ооо Корийеэ гээд унтраадаг байна шд хэхэ. Амьхандаа Швейцарын улаан хувцас гэж дотроо бодоод очиж байхад. Швейцар яах аргагүй хожчихлоо. Гэхдээ Солонгос 2 гоол алдсан байсан ч үнэхээр дайчин юм аа, дайраад л байх юм. Япон 1 гоол алдаад тэр чигтээ мяарчихдаг бол Солонгос эцсээ хүртэл тэмцэх юм. Францыг гоол хийнгүүт тэртэй тэргүй мултарч байгаа юм чинь Солонгос одоо тэнцчихээсэй гэж бодоод байлаа.Бөмбөг тоолоод нэр төртэй хасагдаасай гэж байтал тэгсэнгүй. Гэхдээ Солонгос сайн тоглож мултарлаа, Азиас хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг болов.
Тэр сүрлэг фэнүүд нь л хөөрхий байна даа. Би энд хэдэн хүнээс хувиараа явуулсан санал асуулгаар хамгийн хүчирхэг фэнүүдтэй нь Солонгос гэж тодорсон. Англи бас нэлээн үзсэн. Германыг мэдээж тооцоогүй. Хамгийн гоё хувцастай нь Голланд гэж байна лээ.
Франц Того 2-ыг харж байхад Франц эхэндээ бас л ядарч байна лээ шүү. Нэлээн удаан дэлхийн аваргын гадна л гишгэж туулаа. Рибери хууралт сайтай, хурдан, дайчин ч хэт амиатах юм. Тэрийг нь засвал сайн тоглогч болноо, гэхдээ Зиданы орлогч гээд байгаа, ёстой хол хэвтэх юм билээ. Виера өнөөдөр их сайн байлаа, Риберигийн пассыг гоолдоод дараагийн гоолыг бэлдсэн. Франц ямар ч байсан хусагдах аюулаас аврагдлаа. Гэхдээ одоо Испанийг дийлэхгүй биз ээ.
Hup Holland Hup