Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Бамбуушын тухайд

1.Kopties -н цустай нөхөр
43
32%
2.Зүгээр гар
41
30%
3.Мэдрэлдээ юмтай байх
27
20%
4.Духлаа нөхөр.
25
18%
 
Total votes : 136

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Батгэрэл » Wed Oct 21, 2009 1:08 pm

Пичко болж дээ :-D :mongol:
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Deck » Wed Oct 21, 2009 4:34 pm

Пират :mongol:
Last edited by Deck on Mon Nov 02, 2009 2:41 pm, edited 1 time in total.
Deck
 

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby white » Mon Oct 26, 2009 3:32 pm

Бамбуушд амжилт. Атландын далайд Монгол залуу хөвж яваа гэж бодохоор сайхан байна шүү. :eek:
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Цэнгүүн » Mon Oct 26, 2009 7:52 pm

Амжилт залуу минь :mongol:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бээгий » Mon Oct 26, 2009 8:32 pm

Далайчин минь амжилт :mongol:
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Тэрри_10 » Mon Nov 02, 2009 12:33 pm

Чамайг ирэхэд танайхан их л хүнд болсон байх нь дээ... :smile:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Амьдралаасаа...

Postby Celine » Thu Nov 05, 2009 3:11 am

Бамбууш wrote:Гуниг ба Ганцаардал..
Түүнээс хойш охидуудад нээх дасч энэ тэр болоогүй ээ чадах ч үгүй юм билээ. Эхэндээ майр сонихон байж байгаад сүүлдээ нээх дух санагдаад л будаа..
Яахав тэгж байгаад хэр таарсан нэгэнтээ учраад гоол моол хийгээд үр удмаа залгах л юм байгааздээ.
Одоо бол надад юу байна найз нөхөд байна. Танилын хүрээ маань Лондондоо ч багадаа орохгүй дээ хөө.
Гэхдээ хааяа ганцаардах хоббитой болчихож ганцаардсаар байгаад.
Уйтгар гуниг ганцаардал хүнийг хурцлаж байдаг
Бурхан та хоёрыг ивээг
Буруу солгой юм бамбуушийн зүгээс санасангүй!

..ёоо хэдэн цаг уншваа... олон хүн блогыг нь санал болгоодээсан нээрээ л
үнэхээр сонирхолтой юмаа. гоё ч бичихийн.. чамайг төрөө гэдийнмүү?
би одоо лондонд эгчийндээ ирчээд байгаа... чамайг хүнээс асуунаа гэсэн кккк..
за тэр ч яахуу..
ингэхэд чи тэр охиныгоо уучлаж чадсан уу?
надад бас яг ийм явдал тохиолдсон.. гэхдээ эсэргээрээ...
би ч хааяа тэр залууг дэндүү гомдоож дээ гээд л харамсаад суужээдийн..
гэхдээ үнэхээр чиний хэлсэнээр хол зай гэдэг яах аргагүй хэцүү юм байлээ...
ааан тийм бас танай баг чин үнэхээр миарчээнаа
кккккк.......
i love Van persie . He is sucha hottie..
Go gunnerzz
User avatar
Celine
gunner_girl
 
Posts: 171
Joined: Sun Apr 12, 2009 9:52 am
Location: North Ireland

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby meesh » Thu Nov 05, 2009 3:46 am

Заавал энд хэлээд байхдаа яахав дээ :D
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Thu Nov 05, 2009 9:05 am

Чи хэзээ ч ганцаараа алхахгүй.......
Загас агнуурын агуулахаас орой ажилаа 7 гэж байхад тараад хотын төвд байдаг Паабруу автобус хүлээлгүй харайлгалаа.. Хараал идсэн загасны үнэр хувцасанд нэвт шингэж дээр нь Будант Албион хэв шинжэт төрхөө гарган бороо ****4 болтол шиврэнэ..... Загас үнэртүүлж олон хоног нойр дутуу хоносон төрхтэй аалз Паабанд яг 7.30 гэхэд орж ирлээ...2 майл газар буюу 3 хагас гаран километр газарыг 30 минутанд гуссан байна.. За тэгээд Паабны бармен залуугаас өнөө оройн Ливерпүүлийн тоглолтыг гаргах уу гэхэд надруу харж инээгээд тэгнээ л гэж байна.. Манчестер Юнайтедгыг хождог өдөр би энэ Паабанд бас орж ирж байсан болохоор намайг таньсан биз... Бүхэл 10 £ дэвсгэрт гаргаад Гинесс пайнтаар нь аваад нэг бургерхүү юм захиалаад хүн бараг суугаагүй нэг хэсэг газар 36 инчийн тв -н өмнө тухлалаа..... Дэмжиж явдаг багт маань юу болоод байгааг хэсэг бодох гэж оролдов.. Лионд нутаг дээрээ тавиулж, Карлинг Цомд залуу халуун Буучдад гусуулсан юм байх... Лондонд байхад бүх тоглолтыг нь алгасалгүй үздэг байсныг хэлэх үү нүдэн балай чихэн дүлий нөхөр л хэд хоног байлаа... Ажилдаг бас түр зуурын оромж байдаг газар маань хотын захад тэнгисийн эрэг дээр байдаг болохоор тэр барагтай төв нээх ороод байж чадсангүй.. Мөн интернэтийг ч хэд хоног үнэхээр мартжээ... Одоо л харин нэг нетэд орж ирээд хаахаас нь өмнө хэдэн зүйл бичье гээд сууж байна.. Юу болоод байгааг ойлгох юм даанч алга... Лионд аваргуудын Лиг дээр гусуулсаныг уншиад юу гэхээ мэдээгүй.. Тэр тусмаа Энфиельдэд ийм юм болно гэж даанч төсөөлсөнгүй.. Чөөгийтэй хийх тоглолтыг харин үзэж чадсан... Тэр тоглолтонд манайхан үнэхээр сайн байсныг би үзээд Class is permanent, form is temporary гэсэн үг санаанд буусан.. Нандог гоолдох хүртэл би гэж нэг галзуу солиотой амьтан ганцаараа шахуу тэр Паабанд дөвчигнөж байлаа.. Нандог гоолдсоны дараагаар үнэхээр орилж ч чадаагүй нэг хэсэг суусан.. Харин залуу Нгог гоолдоход дарвайталаа орилж билээ.. Энэ бидэнд том итгэлийг өгөх ёстой..Учир нь тэр өдөр бид нутаг дээрээ байрлал болгон дээр чөөгий нарын эсрэг ялалт байгуулж байлаа.. Магадгүй миний хэт хөөрүү зан ч байж болно.. Гэхдээ Чөөгийгийн дунд шугамыг хараад би үнэхээр гайхсан.. Буурал ханхүү, Майкл Каррик хоёр манай Бячан удирдагч Энкрий хайрт Лукас нарт үнэндээ дийлдэж байсан.. Би Флетчерыг байгаагүйд асар их баярлаж байснаа нуух юун.. Тэр залуу бол үнэхээр үнэлэгдэх ёстойгоосоо доогуур үнэлэгддэг маш сайн тоглогч.. яг л манай Куйт шиг ажилын морь тэр Буурал ханхүүтэй бидний эсрэг гарсан бол магадгүй чөөгий нарт тэнцэх боломж байсан гэж боддог.. Ерөөсөө л дунд шугамын тулаанд манайх илүү байсан учраас бид тэднийг Энфиельдэд сөхрүүлж чадсан.. Бенагын тэр Нандод хаядаг дамжуулалт бол тасархай.. Нандогын Риог дээрлэхэж оруулдаг гоолтой ч яриад юу гэхэв.. Энэ залууг шүтэхгүй бишрэхгүй байж яахан чаднам... Гэхдээ л Нгог , Нандо хоёр Сонин хэвлэлын эхний нүүрэнд бичигдсэн ч минийхээр Улаан жавтий хүртэж хөөгдсөн Маше , Энкрий хайрт Лукас хоёр тоглолтын баатарууд байлаа..За одоо ингээд өөрсддөө дутагдаж байсан итгэлээ олж авсан тул үзүүлээд байж дээ.. Би ингэж бодож байсан... Тэр өдөр ажилгүй байсан тул ажилынхаа Румин залуутай нийлээд гэрт нь очиж баахан пиавдаж сүүлдээ давран монгол хүний хөөрүү зангаар цагаан архи уудаг баатар болоод талд нь хүргээд тасарч уналаа.. Маргааш нь Витас ( Румин залуу ) мөн эхнэр нь (тасарчихсан Цыган хүүхэн *****2 гэж Витас муу аалз үнэхээр азтай) намайг үхтэлээ шоолж инээлээ.. Баяр хөөр нээх удаан үргэлжилээгүй.. Ээж Лондонгоос 5 дахын орой утасдаж Эмээгийн чинь бие тун муу байгаа гэнэ гэж хэлээд өнөө маргаашгүй болсон одоо хэзээ бурхан болохоо хүлээгээд хэвтэж байгаа чи ярь...
Юу гэж хэлэхээ мэдсэнгүй.. Ээжийн ээж маань ануухан сайхан хөгшин л дөө. Багадаа их дотно байж байгаад хотод аавын ээж аав хоёр ирээд бидэнтэй амьдрах болсоноос муу Эмээ дээ нээх сүрхий байхаа больсон байсан.. Хаа нэгтээ л цагаан сараар Дархан очиж золгодог.. Хэнэггүйтэж байгаад ярисангүй.. Харин хагасайнд ажилаа орой дуусгачихаад оромжиндоо ирээд байж байтал ээж залгаад эмээ чинь бурхан болчихлоо гэсэн... Яаж хүлээж авахаа мэдээгүй.. Уйлья гэсэн ч нэг л сонин болчихсон *****2... Ээжийгээ л их өрөвдлөө.. 7 жил уулзаж чадсангүй байж байгаад ээжийгээ бурханы оронд явуулчихлаа.. Гэтэл муу мэдээ дууссангүй.. Бүтэн сайнд ойролцоох тамхины мухлаг ороод Ливерпүүлийн баяр хөөртэй гоолын цувралтай нийтлэл олж унших гэсэн өөдөөс 3-1 гэсэн тоотой Kop Pride has just burned гэсэн гарчигтай нийтлэл үзлээ... Загас буулгаж байхдаа хүнд юм унагаасан төмөр хадуулсан зүүн хөл нэг л бишээ... Хөл ч юмуу сэтгэл ч юмуу бүү мэд ямар ч байсан юу гэхээ мэдсэнгүй... Сүр бадаруулан бичих юм бол амьдрал шууд утгаараа үнэн пад хар болж орхидог байна шд... Надад ямарваа нэгэн юм тохиолдоход би ямараа нэгэн зүйлд итгэл алдах эсвэл Лаларын зовлон гунигууд тохиолдоход Ливерпүүлийн тоглолтыг үзэж сэтгэлээ засдаг болоод бас чамгүй хугацаа өнгөрчээ... Гэтэл нөгөө итгэлийг маань тэтгэдэг баг бүсэлхийнээс доош цохилт хийгээд маныгаа унатал авлаа даа *****2.... Рафаг юуны түрүүнд алмаар санагдаснаа нуух юууун.... Нандог 67-д суулгаад мөн АХлагчыг байхгүйд ганц гялтайж тоглож буй Беннаг хэн ч таниж мэдэхгүй Академын бацаанаар сэлгэсэн гэнэ... 10 гаран Паундаар тав зургаан сонин ( Лаларын Нар сонинг ч оролцууулж авлаа ) .. Бүгдийг унших тусам гэдэс базалж толгой эргээд хэрэг алга... Ямар үхсэнийх нь Тайтл .... Манчестер Юнайтедыг хожсоны дараагаар бол тайтл боломжит хувилбар байсан.. Одоо бол хамгийн өөдрөг үзэлтэй ****4 ч тэр талаар бодож **н**тэхгүй.. Тэгсэн ч би тэр ****4 нь болж таарлаа... Логик сэтгэлгээгээр авч үзвэл бидэнд боломж бий... Гэхдээ тэр Логик сэтгэлгээний замд Хэнцэр, Буучин , Чөөгий гэсэн гурван баг хөндөслөн зогсоно... Өөрийн багийг түүж уншчихаад бусадруу орлоо.. Хэнцэрүүд 4 гоол хийсэн байна.. Тэр тусмаа Рийбок Статионд.. Тэд нэгт итгэл төгс явж байгаагаас гадна Аваргуудын Лигт ч гэсэн хөөрхий Атлетикогоор наадсан гэнэ.. Тэдний баярлалдан байгаа зураг ялангуяа Хараал идэж хувхайрч үхмэр Дорогба Пиздаагийн баярласан царайг харж суухдаа багаа хажууд нь харьцуулж үзээд сэтгэлээр нам унасанаа нуух юуун... Буучдын тухай уншихад арай гайгүй байлаа.. Фабри жинкэнэ торгон ирэн дээрээ галзуурж байгаа юм байх.. Сэтгэлд муугүй байдаг тул тэдний талаар харин уншиж суухад зүгээр байсан.. Ялангуяа Арсенэ Венгерын Рафагын талаар хэлсэн үгс нь хоолой зангиргаж энэ тэр... Түүнийг угаасаа хүндэлдэг ч манайхны талаар манай хараал идсэн зөрүүд Испани менежерын талаар хэлсэн үгийг нь уншиад үнэлэх үнэлэмж маань улам дээшилсэн............... За даа манайд Тайтл ч худлаа болж байх шиг байна. Тэгэхээр Буучидаа энэ эрчээрээ давхиад бай. Харин нөгөө сайн үздэг Аваргуудын Лиг маань л цом өргөж болох шанстай үлдээж байх шиг .............. Яг өнөөдөрийг хүлтэр тоглолт эхлээд Райны гоол ороод Лисандро Лопезын тэнцээний гоол хүлтэр энэ итгэл маань хийсээгүй.. Одоо бол надад мэдэх юм үнэндээ тун цөөхөн үлдэж байна... Лийгт хаа байсан 6, 7 -д Аваргуудын Лигт хэсгээсээ ч гарч чадахгүй байдалд хүрнэ чинээ би энэ улирал эхлэхэд бодох байтугай хамгийн хараал идсэн хар дарсан зүүдэнд ч орсонгүй... За одоо тоглолтын талаар хэдэн юм бичье энэ нет хаах болж байх шиг байна...Ммуу Ахлагч маань багийнхаа тун хэцүү үе дээр бэртсэнийг би бас саяхан шахуу л мэдсэн.. Уг нь бэртэл нь гайгүй болчихсон байх гэж бодож байсан ч үгүй байж...

Өнөөдөр багийн гарааг хараад гайхаж хоцорлоо..
Баруун ар дээр Карра тэгээд өнөөх СОндгой нэртэй грек, Аггер, Эмилиано хүү
Төвд El Jefecito , энкрий Хайрт Лукас
Баруунд Куйт зүүнд Бена
Яг найруулагч буюу ПМ ын сонгоодг байран дээр мөн тэр сонгодог дугаартай
Андрей Воронин
Тэгээд Нандо
Карра............Сондгой нэрт..............Аггер.............Инсуа
........................Маше......................Лукас
Куйт.................................Воронин......................Бена
.............................................Нандо............................
Жонсоны бэртэлтэй байгааг мэдээгүй тул гарааг хараад үнэндээ гайхсан...
За тэгээд тоглолт эхлэсэн.. Эхний 10 минут айл бөмбөгөө тойрч дамжуулаад хэд хэдэн довтолгоон зохион байгуулж ер нь гайгүй байсан ч манайхан дараа нь Прессинг хийж эхлээд бөмбөгний тулаанд ялж эхлэсэн... Маше хэд хэдэн удаа гоё такл хийж бөмбөг булааж авж байсан... Лукас ч ялгаагүй СМ гэхээсээ илүү ДМ дээр тоглож Маше шиг маркинг хийж бөмбөгний төлөө тэмцэж байсан... Энэ нь бидэнд бөмбөг хянахад хэрэгтэй ч гэсэн гүнээс довтолгоог найруулагч үнэхээр дутаж байлаа.. Хэрвээ та нар сайн харах юм бол энэ хоёр бөмбөг аваад ихэвчлэн араг*a* дамжуулахаас ураг*a* тэр болгон дамжуулж довтолгоог зохион байгуулж байсангүй.. Бена ч өнөөдөр зүүн дээр харагдсангүй.. Хэд хэдэн удаа амжилттай дрибл хийж байсан ч яг нөгөө Ман Ю дээр тоглосон Бена үндсэн утгаараа алга байлаа гэхэд болно.. Нандо харин урд үнэхээр ганцаардаж байсан.. Воронинд бол 10 дугаар үнэхээр зохихгүй юм байна.. Хаалгачын эсрэг тэгж нэгээр гоё гарчихаад тийм юм алдаж байдаг... Өнөөдөр айлынхаас ахлагч болох Крис нь үнэхээр сайн байсан.. Нандог бол ёстой хөдөлгөөгүй.. Ихэнхи бөмбөгийг нь салгачихаад байсан.. Мөн эдний хаалгач сонин нэртэй нөхөр лавдаг 3 удаа аймар хаалт хийж багаа аварсан.. Хэрвээ эхний үеийг дүгнэвэл манайх илүү боломж гаргаж байсан ч эдний хаалгач өнөөдөр баатар байж тухайн бүрийг хааж миний төрлөх хэлнээс өгсүүлээд Англи, Польш, Иран хараалуудыг маань сайн барсан... Инсуа зүүнээс газраар явуулсан дамжуулалт лав Нандогын урд буусаныг манай хүн цохисон ч хаалгахц хааж гаргасан.. Мөн дараагийнх нь мөн л Инсуагын дамжуулалт Куйт дээр ирсэнийг манай бойтог хаалганы зүүн дээд буланд өшиглөсөн ч хаалгач нь катгаад гаргачихсан.. Хамгийн гоё боломж бол Аггер байсан уу цөлсөн бөмбөгийг Воронин отонгын урхийг эвдээд аваад бараг ганцаараа шахуу хаалгачын өмнө гарсан ч гоол болгож чадсангүй... Буучдын бүтэлгүй Бендтер хүлтэр энийг хийх байсан байх даа..
Хоёрдугаар үед харин манайх овоо зүгширч довтолж байсан ч хаалга тойруулаад дамжуулаад байхаас хамгаалалтыг сэтлээд орох эсвэл ухаалаг дамжуулалт Нандод өгөх зэргийг чадахгүй байсаар л.. Тэгж байтал харин Райн маань Воронингоор солигдож орж ирлээ... Райн үзүүлээд өг гэж би орилсон ч толгой дотороо энэ үгийг би лав зуудах удаагаа хэлж байгаа байх гэж бодсон...Лукас бас нэг аймар боломийг салхинд хийсгэж орхисон.. Лукас даа биш өнөөх Лорис гээд нөхөр л багаа дахин аварсан.. Энэ тоглолтын баатараар энэ эр тодорох байх даа.. Райн бас л бүтэлгүйтэж байгаа харагдасаар... Би ч Райныг өөрчлөлт хийж чадахгүй нь дээ гэж бодож байтал үнэхээр Мань эр гайхамшигыг бүтээчихэв... Ямар аймар гоол байсан бэ тэр гоол.... Яг л хуучин манайд ирээд сэлгээнээс орж ирээд цөм аашдаг Райн мөн дөө... Райн гоол оруулчихаад багийн андуудтайгаа тэврэлдээд камерт царай нь өртөхөд нүүрэнд нь сүүлийн хэдэн сар байсан гомдол цухал , бачимдал энэ тэр зурвас харагдаад өнгөрсөн.. Үнэхээр амьсгаа авмаар болсон байх көөркий... Тэгэхэд Реппер хүүгээ кичнээн өрөвдөв дөө.. Би ч гэсэн бүтэн сайн өдөрөөс хойш анх удаагаа гүн амьсгаа авсан............
Гэтэл Лион тэнцүүлчихнэ тэр............. Сүүлд орж ирээд нэгдсэн Витас маань надруу үнэн дотор өвдтөл өрөвдөм харсан Пиздаааааааааааааааааааа.............. Тэд шалгарч бидэнд онолын хувьд боломж үлдсэн ч хувь заяа биднээс биш тэднээс хамааралтай болж орхилоо...

Цаг дуусч би үлдсэн пийвээ гудараад Витаст нэг муу юм бувтанаад шиврээ бороонд гарлаа.. Паабнаас холгүй доод гудамжны үзүүрт Нет гэсэн бичиг харагдав... Баахан эргэлзэж зогссон .. Орохоор хүний өөрийн нь мэдэгдэхгүй хэдэн өөрсдийгөө лаг гэж бодсон ЛАЛАРУУДЫН өдөөн хатгалга хийсэн бичлэг,,, Хэнцэр аватартай инээдэндээ илдээ нуусан духлаа соёлжсон банди нар гээд л баахан хүмүүсийн бах нь ханасан бичлэгүүд байгаа л байх даа.. Гэтэл бороо ширүүсээд байсан тул нээх бодоод байсангүй орж ирээд 2 цаг аваад дахайд 1 цаг сунгаад форумыг уншиж сууна... Бараг цаг 30 минут ихэнхи сэдвээр орж уншлаа... Намайг явахад л 137 дээр байсан сэдэв одоо 130 дээр байгааг хараад энүүгээр ёстой аймар юм болж дээ гэж бодсоноо нуух юун билээ. Мэдээж Багийнхаа вебрүү орж Рафа аалз болон бусад юу гэж хэлсэнийг үзлээ... Боломжтой л гэж байна... Тиймээ тэд нарт боломжгүй чадахгүй бид ялагдсан гэж хэлэх эрх байхгүй... Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө биш бас тэднийг дэмждэг олон копуудад олон зуун мянган над шиг загас үнэртүүлж затир царайлж гөөнгөний төлөө далайн ялгадас цэвэрлэж байдаг ч тэдний тоглолтыг үзээд хэсэг зуур энэ агуу спортоос энэ багаас таа*a*л эрч хүч авч чаддаг хүмүүсийн өмнө хэзээ ч бууж өгч сул дорой байдал гаргахгүйг би яг энэ мөрүүдийг бичиж суухдаа ой тоондоо сайтар ойлгож авлаа... Рафад тэдэнд бүгдэд нь хүрсэн уур маань уурших адил алга болчихлоо... Бид Аваргуудын Лигт орж чадахгүй гэдэг нь ертөнцийн төгсгөл биш гэж Каррагын хэлсэн үг үнэхээр үнэн юм.... Тиймээ амьдрал үргэжилсээр л байна.. Лийгт түрүүлж чадахгүй байсан ч мөн үргэлжилдэгээрээ үргэлжилнэ... Youtube -дээрээс яг одоо You will Never walk Aлone -г сонсож байхдаа урд өмнө хэзээ ч энэ дууны үгийг ингэтлээ ойлгож байснаа санаж чадахгүй нь .... Гадаа бороо намдаж байгаа ч орсоор л байна...
Энэ бичлэгээ оруулчихаад оромжныхоо зүг гэлдэрье дээ.... Түүнээс өмнө багийн анд нартай хандаж хэлэх хэдэн үг байна.... Та нар хэцүү л байгаа байх яг л над шиг. Гэхдээ энэ ертөнцийн төгсгөл биш....Би дэлхийн нөгөө бөөрөнд ингэж затирдаж сууж байгаа ч гэсэн та бүхэнтэй хамт алхаж байгаа гэдгийг мөн өчүүхэн ч гэсэн тэр итгэл найдвараа санаж яваарай.
When you walk through a storm
Hold your head up high
And don't be afraid of the dark

At the end of the storm
Is a golden sky
And the sweet silver song of the lark

Walk on through the wind
Walk on through the rain
Though your dreams be tossed and blown

Walk on walk on with hope in your heart
And you'll never walk alone
You'll never walk alone

Би ч гэсэн одоо гарахдаа ганцаараа биш гэдгээ мэдэж байгаа тул тайван зүрхэндээ бага ч гэсэн маниусын хувьд том санагдах тэр итгэлээ тээн алханаа.........
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Thu Nov 05, 2009 9:14 am

ХАЛХАА ХАСГАА Дабруул, Амараа , Ямаан давсаг , шинэ цэрэг, Дамирал энэ тэр утасаа миний мсжрт юмуу энэ дээр бичээд үлдээгээрэй...нетэд ганц амжиж орж байгаа дээрээ энийг бичлээ.. Та хэдтэй ярилцах зүйл байна... Багийн сайт дээр хэдүүлээ Kopites in Mongolia гэж нийтлэл оруулахаас гадна Рафаг ажилаа авч үлдээх тал дээр бүгд гарын үсгээ цуглуулах энэ тэр гэсэн юмнууд байна.. Эсвэл та хэд Хагасайны орой 9 цаг гэхэд мсжртээ байж байх кэрэгтэй байна... Ер нь манайхан чадвал бүгд байж байгаарай... Биеэс жигас үнэртээд би үнэн сапиараа эргэчихээд байна..
ХАЛХАА ХАСГАА Дабруулаа би чамруу пм бичсэн. Нутагжавынхаа захьсаныг биелүүлбэл чамд их баярлах байна.
Аан энэ хойлог гаруудад нэг юм нэмж хэлье.. Би үхсэн ацсаных нь далайчин болохов дээ.. Муу жигасны үйлдвэрт л махийж байна. Яахав Усан онгоцоор далайд бол хэд хэдэн удаа гарсан.. Миний далайчин болно гэж юу байхав... Буруу ойлгосон байна шүү..За за үнэхээр энэ нет хаалаа........
Till next time.........
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby the kop__b_none » Fri Nov 06, 2009 1:28 am

шинэ цэрэг гэдэг нь хэн юм бэ..
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Tomroo_Kop » Fri Nov 06, 2009 11:38 am

the kop__b_none wrote:шинэ цэрэг гэдэг нь хэн юм бэ..

Бамбуушийн надад хайрласан цол гуншин гэхиймуу.Анх форумд элсэж орж байхад л намайг ингэж дуудсан.Одоо ч дуудсаар.Ер нь энэ форумын ихэнх нь Форумын никээс гадна Бамбуушийн дуудаж нэрлэдэг НИК-тэй байхаа :mrgreen:
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Villa_Bayaraa » Fri Nov 06, 2009 1:40 pm

Tomroo_Kop wrote:
the kop__b_none wrote:шинэ цэрэг гэдэг нь хэн юм бэ..

Бамбуушийн надад хайрласан цол гуншин гэхиймуу.Анх форумд элсэж орж байхад л намайг ингэж дуудсан.Одоо ч дуудсаар.Ер нь энэ форумын ихэнх нь Форумын никээс гадна Бамбуушийн дуудаж нэрлэдэг НИК-тэй байхаа :mrgreen:


хаха надад бол шууд Леаполд муур гэсэн нэр хайрлаа биз дээ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby meesh » Fri Nov 06, 2009 5:37 pm

Залхуу аалз байна тэгвэл :mrgreen:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Chin-T-Mac » Fri Nov 06, 2009 10:06 pm

дел...
Last edited by Chin-T-Mac on Fri Nov 06, 2009 10:12 pm, edited 1 time in total.
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Chin-T-Mac » Fri Nov 06, 2009 10:11 pm

Чи одоо нэр салгаж бичихээ болиочээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Sat Nov 07, 2009 11:13 pm

За мскр болохгүй байгаа тул энэ умгар сапи буланд чатлачихая!!!
Та нар ерөнхийдөө яг юу хийхээ мэдэж байгаа...
Энэ ханиад томууны цээр зогсохоор тэгж байгаад бөөндөө нэг уулзаад
( бүгд багийнхаа жерситэй байвал сайн байна )
зураг хөргөө аятайхан шиг авахуулчихвал дараагийн ажил нь бол амархан..
Яг монгол гэдгээ тодогтож өгөх газар ч юмуу тээ нэг тийм газар кэрэгтэй байна...
Бас дээр нь өөрсдийнхөө гарын үсгийг нэг цаасан дээр сайхан бөөндөж бичээд
тэрийгээ ком-д скандаж оруулах кэрэгтэй.. За тэгсэний дараагаар Реппер хүү мань хоёрын ажил эхлэнэ.. Тэрийг чинь нэг эвтэйхэн орчуулаад утга санааг нь 100 % биш
гэхэд 70% гаргаад сайт руугаа ( Ливерпүүлийн үндсэн Сайт л даа ) илгээчихвэл
аз байвал тавигдах байхаа... Энэ каранкуй үед маниус хий миегнэлдэхийн оронд
ингэж бусад Копуудад ч гэсэн нэг тийм итгэл үзүүлвэл яадаг юм бол доо...
Тэгээд манайхан хэзээ уулзаж чадах бэ? хаана бэ?
мөн хэн хэн очиж чадах бэ гэдгээ зохицуулаарай гэж.....
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby boboZ » Sat Nov 07, 2009 11:21 pm

Тушаал хүлээж байна. Монголоос Англи руу бол яахав хөөрхөн орчуулга хийчнэ. Бамбууш тэгээд хянан тохиолдуулаад нэмэх юмаа нэмээд засаад илгээнэ биз..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby the kop__b_none » Sat Nov 07, 2009 11:25 pm

мань чинь бодлоо лдоо... нэгэнт тийм юм хийж байгаа юм чинь жинтэйхэн юм хийвэл ясан юм бэ... аль болох их копууд цуглуулаад... таньдаг мэддэг копууд эсвэл гадуур дотуур зар явуулаад ч хамаагүй... уг нь өнгөрсөн жил хэдэн копууд фэн клуб байгуулна нтр гээд 50 орчим хүн цуглуулаад байсан шд.. тэгээд сүүлдээ таг болцон.... надад тэр нөхөдүүдийн дугаар нь уг нь байгаа шд....
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Адмирал » Sat Nov 07, 2009 11:26 pm

Хэзээ уулзахаа хэлээрэй... Болуул Төмөрөө бид 2 яваад очно.. карентин гайгүй байвал...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Тунгаа » Sat Nov 07, 2009 11:26 pm

Нэг ЗБ томилку бол болку биз. Замбараагүй юм болно. Жаахан хариуцлагатайхан хүнийг ЗБ болгоо л. Үлдсэн хэд нь идэвхтэйхэн байвал амарханшиг бүтчиж мэдэх асуудал бишүү? :smile:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Адмирал » Sat Nov 07, 2009 11:27 pm

the kop__b_none wrote:мань чинь бодлоо лдоо... нэгэнт тийм юм хийж байгаа юм чинь жинтэйхэн юм хийвэл ясан юм бэ... аль болох их копууд цуглуулаад... таньдаг мэддэг копууд эсвэл гадуур дотуур зар явуулаад ч хамаагүй... уг нь өнгөрсөн жил хэдэн копууд фэн клуб байгуулна нтр гээд 50 орчим хүн цуглуулаад байсан шд.. тэгээд сүүлдээ таг болцон.... надад тэр нөхөдүүдийн дугаар нь уг нь байгаа шд....

Цөөхүүлээ байвал амар шд... Сайт дээр зураг гарвал тод харагдана :mrgreen:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby the kop__b_none » Sat Nov 07, 2009 11:31 pm

Адмирал wrote:
the kop__b_none wrote:мань чинь бодлоо лдоо... нэгэнт тийм юм хийж байгаа юм чинь жинтэйхэн юм хийвэл ясан юм бэ... аль болох их копууд цуглуулаад... таньдаг мэддэг копууд эсвэл гадуур дотуур зар явуулаад ч хамаагүй... уг нь өнгөрсөн жил хэдэн копууд фэн клуб байгуулна нтр гээд 50 орчим хүн цуглуулаад байсан шд.. тэгээд сүүлдээ таг болцон.... надад тэр нөхөдүүдийн дугаар нь уг нь байгаа шд....

Цөөхүүлээ байвал амар шд... Сайт дээр зураг гарвал тод харагдана :mrgreen:



миний хөгшин угаасаа тод ялгарч гарнаа...
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Sat Nov 07, 2009 11:40 pm

Уг нь олуулаа бол мангар сүртэй харагдана шд.. Энэ Дамирал 2 дугаар гурил аймар өөрийн хувийн карераа хөөчихсөн аашч явна...Зураасын хэлдэг уг нь их зөв юм байна. Раппер хүү орчуулаад би хянахыг нь хянаад сайтруу явуулах ажилыг хариуцаж болж байна... Карентин хэзээ татагдаж буух юм?
энэ Угаанаа бүтэхгүй ээ! Ийм юм яриж байхад охин гэж Давсаг зан гаргаж байгаа аалз бол бүтэхгүй юм байна..
Амараа ядаж байхад яачихсан юм?
Ер нь Дон карло эцэг нэг бүгдийг нь зохион байгуулаад эмхлэж цэгцлэж чадна шд ..
Эцэгт ер нь даатгавал яадаг бол?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby the kop__b_none » Sat Nov 07, 2009 11:45 pm

эрдэнэтэд байга 2 ирье гэвэл жижиг машинаар ч гэсэн ирж болно шдээ... олуулаа сүртэй талбай дээр байдаг чингэсийн хөшөөний өмнө авхуулвал сүртэй л юм... миний бодол бо0л ийм л байна... амараа ах ажил төрөлтэй арай л амжихгүй болуу гэж бодож байна... амараа өвчтэй байгаа сураг дуулдсан...
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests