За за шинээр тодроод байгаа драфтын маш том хулгай болж мэдэх хар залуугын талаар хэдэн юм бичий.
89 онд төрсөн дөнгөж 20 настай залуу. 2 метр өндөртэй 126 кг жинтэй лагс баавгай. Байрлал нь хүчний довтлогч. Хүмүүс нурууг нь хараад тун их чамалж байгаа байх. Гэхдээ намддаггүй нуруутай залуу гэдгээ ахин дахин нотолсоор байгаа. Энэ жил Драфтад бүр 2-дугаар бүсээс сонгогдсон. Учир юу гэвээс мань хүний 2 өвдөгөндөө хүнд бэртэл авж байсан мөн НБА-ын хүчирхэг өндөр бигмен-үүдийн өөдөөс шалитай тоглогхүй гэж үзэж байсанас хойшилсоор СПурсын зууш болсон. Одоо харин бэртчихгүй л бол хүмүүсийн амыг таглах тоглогч гэдгээ харуулсар байна. түүний НСАА-д өнгөрүүлсэн улирлууд нь үнэхээр гайхамшиг. Тэр энэ жилийн драфтын 2 Хашеем Табеет-ыг өөрөөс нь толгой өндөр хүнийг яаж хашраадагыг харуулсан. Ер нь Коллеждоо аль сайн гэсэн биг мен-үүдийг бүгдийг нь л хашрааж ирсэн нь энэ хэдэн шагналуудаас нь харагдах болуу. Тэрээр Коллеж-ед тоглосон 2 жилийн хугацаандаа эхний жилдээ л Питтсбургын их сургуулийн гарааны бүрэлдхүүнд багтаж All American Fresh man team-д багтсан ба өөрийн багаа Биг ийст конференцидоо магнайлуулж НСАА-д 4-р байранд жагсаалгасан байна. Дараах жил нь тэрээр All-American candidate болж , НСАА тоурнамент-д багаа 1-р гаргаж байж. тэрээр 31 тоглолтын 21-т нь дабл дабл хийж баг нь эдгээр тоглолтын 20-д нь ялалт байгулж 1 л ялагдаж байж. за тэгээд ноднин Табееттай Big East Player of the Year шагналыг хамтдаа авсан байна.бас First team All-American багтаж NABC's second team гэдэгт бас багтаж. AP college basketball player of the year шагналын санал асуулгад Блейк Гриффины дараа 2-р бичигдэжээ.
2-дох улиралдаа Коллежод 15.7 оноо 12.3 самбар 59 хувьтай довтолсон байна. Гол тоглолтын хэв маяг нь маш дайчин бөгөөд нилээд бяртай. Тоглогчидыг маш сайн шахаж тоголдог самбараас хүнээ сайн шахаж самбараас авдаг. Дундын шидэлтэндээ их анхаарж шидэж байгаа. Попо бас 3-аас шидэх бэлтгэл хийлгэж байгаа гэсэн. Ер нь л элдэвтэй залуу даа. Намхан бул хар чулуу л гэсэн үг. Харин тэр бэртэл гэмтэлийн асуудал л битий ороогоосой. Үнэхээр их сайжирвал Барклий л гарж ирэх гээд байгаам даа.