by El Payaso » Mon Oct 26, 2009 11:32 am
За за Алмериаг 3-0 длоо...
4-2-3-1
César Sánchez;
Miguel Brito, David Navarro, Ángel Dealbert, Bruno Saltor;
David Albelda, Éver Banega;
Pablo Hernández, David Silva, Juan Mata;
David Villa.
ийм гараа гаргалаа... 3 дараалсан клийн шийт ялалтаа авч дөрөвдүгээр байр луу орж ирлээ... эхний үе баахан балбасан ч гоолдож чадаагүй... 2-р үед харин орохгүй байсан гоолуудаа оруулж чадаснаар хожлоо... гэхдээ нэг тийм киллер инстикттэй байрлалаа эзлээд зогсч байдаг хүн хэрэгтэй юм шигээ... тэгэхгүй бол баахан л балбаад байдаг улс... Вилла өөрөө бөмбөг авч байж гоолддог болохоос биш яг байрлал эзлээд чихдэг хүн биш болохоор...
César Sánchez - 8.5 - өө ялт ч үгүй Мояагийн бүтэлгүйтлээс болоод номер нэг авлаа л да... дажгүй тоглосон... нэг улирал гараанд гарахаас өөр арга алга... дараа улирлаас Ренан эргэж ирээд Мояа илүү хариуцлагатай байна гэж найдая...
Miguel Brito - 7.5 - Өнгөрсөн 2 улирал сайхан бүтэлгүй тоглосон ч энэ улирал Эмеригийн доор өөрийн хуучин формоо олж авч байна даа...
David Navarro - 7 - Алексис Деалберт гэсэн хослол улирлын эхэнд Эмери сонгож байсан ч одоо Наваррог илүүд үзэх боллоо... Наварро ч үнэхээр Алексисээс илүү хослож байгна... дээр нь стандартууд дээр гоолдчих гээд айлд хөөрхөн аюул тариад л байна... ингээд дажгүй тоглод байгаасай даа...
Ángel Dealbert - 8 - Дараагийн Аяала л гэж харагдаад байна даа...
Bruno Saltor - 7 - Эхлээд Зүүнд тоглосон дараа нь Алексис орж ирэхэд Баруундаа шилжсэн... дажгүй тоглож байна лээ...
David Albelda - 7 - хамгаалалтанд дажгүй харин довтолгоо зохион байгуулах тал дээр тааруухан байлаа...
Éver Banega - 5 - муу тоглолт довтолгоо олигтой дэмжиж чадаагүй... дэмий такль их хийсэн... мэдээж хэрэг тоглолт бүрт байнга сайн тоглохгүй ч тийм хайнга такль цаашидаа хийгээд байж болохгүй...
Pablo Hernández - 8.5 - дамжуулалт цохилт гээд байнгын дарамт айлд учруулж байсан эхний гоолын дамжуулалтыг өгсөн дараа нь гайхалтай гоол хийсэн... Барса дээр чадаагүй гоолоо хийсэн... их дажгүй сет пийс тэкер болохоор харагдаж байна цаашидаа...
David Silva - 8 - сет пиес сайн цохиж олон гоёо дамжуулалт гаргасан...
Juan Mata - 8 - Тоглолтын турш идэвхитэй гүйж харайснйихаа шимийг хүртсэн...
David Villa - 8 - эхний үе харагдаагүй ч 2 дахь үед амилж гоолдсон... фрий кикээс бараг л гоолдох шахсан...
Сэлгээ
Hedwiges Maduro - 6 Банегаг сэлгэж гарч ирсэн... онцгой байгаагүй ч муу байгаагүй...
Alexis Ruano - 6 - зүүн хамгаалагчаар тоглосон дажгүй...
Rubén Baraja - 5 - илүү ихийг хийх цаг байсангүй ээ...
Vamos Argentina!!!